International school-н тухай...
Бидний амьдарч байгаа улсын нийслэл хотод олон улсад зөвшөөрөгдсөн 6 сургууль байх байх ба, Исламын шашинтаны1( муслим шашинтай хүүхдүүд), Тайваны1 (ихэнхи нь хятад гаралтай хүүхдүүд сурдаг гэсэн), нөгөө 4 нь англи ба америк сургалтаар явагддаг юм байна. 
"International school-н тухай..." цааш унших »
Үлгэр л дээ...
  Эрт урдын цагт нэгэн баян хүн байжээ. Тэрээр нас үд хэвийсэн хойноо ганц нуган үртэй болсон ба, түүнийгээ машид их хайрлаж энхрийлдэг байж гэнэ. Тэр хүү нь өсөхийн хирээр их адгуу дээрэлхүү, ааш муутай, цамаан амьтан болох үед нь, эцэг нь нэгэн царай муутай эрэмдэг зарц тогооч авч, зөвхөн түүний хоолыг бэлдүүлдэг болжээ...
"Үлгэр л дээ..." цааш унших »
Цусны бүлэг уншаад, таарч байна...
  Саяхан би Хүний цусны бүлэг хэмээх бичлэг уншлаа. Минийх лав их таарч байна. Яагаад ч юм бүү мэд, бүүр бага байхын гурилан идэх юманд их дургүй ээ... дараа нь дотор муухайраад байдаг юм, болж л өгвөл махан хоол, болкүү бол цувдай толгой, дотор махан юу ч хамаагүй махан төрлийн зүйл идэх дуртай. Бас давслаг исгэлэн юманд нугасгүй...
"Цусны бүлэг уншаад, таарч байна..." цааш унших »
Охины сургуулийн паатий... хи хи
Эртүүд  Монгол зулзага болоош тэ бичлэгт "энд дар" күүкнийхээ сургуульд баярын "найранд" явдаг гээд бичиж байсан даа тэ... Тэгсэн энэ жил нөгөө муу гахайн ханиаднаас болж нилээд хугацаагаар "харантийлсан" тул сая хоёр баяр бөөндөв. Энэ нь Moon cake festival ба Hari Raya Puasa гэх баяр юм. Эхний баяр нь ойлгомжтой тэ, ихэнхи азийн улс орнууд тэмдэглэдэг баяр. Нөгөө нь маньд хамаагүй муслим шашны баяр юм. За ингээд зураг үзүүл үзээ... 
"Охины сургуулийн паатий... хи хи" цааш унших »
Яая дөө байз...

Яахуу бөгдөөрөө... би нь өнөөдөр майр их ажил амжуулаад бөөн баяр, залхуу хүнээ нь бүтэн жилийнхээ ажлыг хийх гэж гүйлээ штэ... Танууд хааяа хааяа өөрийгөө магтаж, өөрөө өөрийгөө ойлгож, шагнаж, заримдаа өөртөө бэлэг авч өгч сураарай... Тэхгүй бол байнаа, дотор хүн чинь гомддог юмаа, гадна бие ба гадаад төрх  бол окэй, бусдын нүдэнд тиймээ,  дотор хүн чинь л залдаг байхгүй юу даа, тэр чинь зүрх сэтгэл , оюун ухаан, бодол сэтгэл чинь юм шүү дээ, хааяа түүнийгээ баярлуулаарай... 

Ер нь байна ш тэ, би дээр үеээс өөртөө бэлэг өгдөг хүн байсаан. Хүмүүс намайг гажиг гэдэг байлаа, би заавал хүнээс бэлэг авах гэж үү, яагаад би өөрийгөө шагнаж болкүү гэж, хариулт нь тийм үү тийм, 

Найзын хэрэг бүтвэл минийх бас бүтнэ, ганцаарчилсан тоглолт байхгүй ээ, хамтдаа ургашаа күүкнүүдээ.. Бид хамтдаа...

 

Миний найзууд... хайртай шүү...

Уг нь би маргааш маш чухал ажилтай хүн. Гэтэл зүрхний хайрт найзууд маань утасдаад ихээхэн баяртай байна, болдогсон одоо таксидаад очих юмсан  найзууд дээрээ, даанч газрын хол гэж хэцүү юм даа... 

Олон олон жилийн өмнө, би нэгэн эгчмэд бүсгүйтэй танилцан өөрийн эрхгүй дотносож, түүнээс хамтын амьдрал, эр нөхөр ба, гэр бүл байх тухай болон, аж ахуйч, бас гэрийн сайн эзэгтэй байх, хэрхэн гэр бүл салдаг ба, эрчүүдийг урхидаж авдаг эмэгтэйн талаар их л юм сурсансан. Тэр бүсгүйн нөхөр өөр хүнтэй суусан юмаа, түүний хүү өнөөдөр сайн сургууль төгсөж, сайн яваа гэнэ, тэрээр олон жил америк гэдэг газар амьдарсан нэг нь билээ. Бид бас л цагийн эрхээр холдсон боловч өнөөдөр намайгаа гэж сэтгэлийн үгээ хэлсэнд туйлаас их баярлаж суунаа...( нэг хүн мэднэ...)

Бас миний хамгийн дотно найз, монголдоо тодорхой хэмжээний бизнэс эрхэлдэг найз минь байдгын, тэр хоёр уулзаж байна гэнээ,  олон олон жил хамтдаа, жаргал зовлон, гуниг гутрал, өнчрөл хагацалаа хамтдаа хуваалцсан нөхөд. 

Нээрээ юу та хоёр надад тийм хайртай юм уу, би тэнэг шүү дээ, амьдралд тань эргэлт гарахаар  үг хэлдэг гэж үү... Найзыгаа чи гадгашаа хүүгээ аваад яв сайн сурга, өөрөө эндээс холд гээ юу.. бас нөгөө найздаа чи хүүгээ заавал Швейцарт сурга, (мэдэх хүн байгаа) чи чаднаа гэж сэтгэлийн дэм өгөө юу... 

Танууд үнэхээр миний зөв үг байсанг батлаад ойлгоо юу... Баярлалаа хайрт найз нар минь, бид хамтдаа ямар олон жил сайдалцаж муудалцаж яваа вэ, шинэ найзыг таних хугацаа хэрэгтэй, гэтэл бид чинь одоо энэ нөхөрлөлөө, улам сайхан авч явах юм шүү, хүмүүс нэг нэгнээ зовлонд дууддаг, нөхөргүй эмэгтэй нэгийгээ заавал адил байлгах гэж хүсдэг, дампуурсан нэг нь ч бусдыгаа бас адил байгасай гэж хүсдэг. 

Гэтэл би эвлэрүүлэх болон босгох бүтээх гэж үздэг хүн дээ...

 

Саналаа өгөөч...

Зиак нөхөд минь Улс төрөөр би оролдохгүй бол улс төр надаар оролдоно гэдэг шиг, Чингэлтэйн 24-р тойргийн нөхөн сонгуулийн тухай санал асуулга авах гэсэн юм. 

1.МАХН намаас нэр дэвшигч Д. Зоригт

2.АН намаас Р.Бурмаа

3. МУН намаас Жаргалсайхан

4. Бие даагч Г. Уянга, С. Жавхлан гэх мэт олон нэр дэвшигч нарын хэн нь ялах магадлалтай байна... Хэрэв та тэр тойргийн сонгогч байсан бол хэнд нь санал өгөх вэ, үүнээс гарах үр дүн, нийгэмд авчирах эерэг ба сөрөг талууд нь юу байх талаас нь санал сэтгэгдэлээ өгч тус болно уу... 

Эцэст нь Блогтой хүн энэ талаар нэг судалгааны ажил хийж байгаа юм. Энэ тухай дараа танилцуулах болно.

Нэрээ нуугаад зочин нэрээр бичээд байгаарай...

Айлын хааны зураг үзүүл үз...
Танууд минь хэрэгт дуртай л биз дээ ккк, сая хах сайнд күүкний сургуулийн шинэ кампуст баярт явсым. Энэ тухай дараа үзүүлнээ... Одоо энэ удаагын бичлэгтээ орий...  Аруун зургаан сарын өмнө би инкэж бичсэн байгаам. Айлын хааны тухай хэдэн үг гэсэн бичлэгийг уншчаад зургаа үзээрэй гэхгүй юу... 
"Айлын хааны зураг үзүүл үз..." цааш унших »
Гудасны учир, шинэ хосуудад зориулав.
  Энэ удаа ямар нэгэн шашин шүтлэг мухар сүсэг суртачилах гэсэнгүй, өөрийн жирийн амьдралаас залуучууддаа хэрэгтэй болов уу гэсэн санаагаа хүргэх гэсэн юм. 
"Гудасны учир, шинэ хосуудад зориулав." цааш унших »
Нүдний шилтэй кануу үзээд...
Сая хахсайнд бяд хэд ихэр цамхагын дотор кануу үзсэн. Нээх хөөрхөөн, танууд үзсэн байлгүй тэ, би ч тэгээд зулзагануудаа эрхлүүлж хүүхэлдэйн кануу л үздийн штэ...Ямар гэж үү...
"Нүдний шилтэй кануу үзээд..." цааш унших »
Ингээд л хөгширдөг юм байжээ...
  Хэ хэ энэ бас "ёо ёотой " бийгий шүү... Намайг хүнд эрхэлсэн ажилгүй гэхээр кар күн маань юугсэн үг вэ, гэрийн ажилтай гэж хэлээч гэж энэ чинь мааш том алба гэж намайгаа "панаалдахаа" мэдэх толгой. Манай иж бидэнд дээр ирээд нилээд удаж байгаам л даа, ийм учир бид энэ зундаа нутаг явсангүй. 
"Ингээд л хөгширдөг юм байжээ..." цааш унших »
Хаалга онгорхой... цоож эвдэрхий...

За яршиг зүгээр... энэ муу блогыг түр хаасан биш, түмэн амьтан утас тачигнуулж, банжиг зурвас шатааж, яахоогын шар толгойг түймэрдээд салахгүй нь одоо онгорхой болоосог уу... Сэгсгэр хэдэн харчууд, шумаас хэдэн күүкнүүд минь хайн...

Энэ хүнээ тайвшир даа...
  Хэ хэ нэрийг чинь мэдкүү тул хэнээ хэдэн үг хэлье...
"Энэ хүнээ тайвшир даа..." цааш унших »
Энэ үнэн юм уу...
  Нээх мангар юм асуугаадхий... уг нь наад хийх ажил зөндөө л байна л даа, гэхдээ бороо ороод байхаар юм хийх дур хүрдэггүй юм л даа... 
"Энэ үнэн юм уу..." цааш унших »
Дээрмийн хэргээр... цагдаагын газарт...
  Өмнөх бичлэгийн үргэлжлэл...  Тэр үед наймаа шаймаа хийж хөлжих нэг нь хөлөө олсон үе. Би найдвартай хүн олдвол дүүгээ жилийн чөлөө авхуулж  хэдэн мөнгөө өгөөд, хүссэн байраа аваад үлдсэн мөнгөө дүүдээ өгөөд, биеэ дааг гэж бодож явсан юм, гэтэл миний энэ санааг аав маань ер дэмжихгүй, дүүгээ уруу татаад, эрдэм номноос нь холдуулж, шуудайтай юм үүрсэн хүн болгох гээ юу, чи ер нь юу л сэдээд явна гэж "хардаад" халгаахгүй байсан юм. 
"Дээрмийн хэргээр... цагдаагын газарт..." цааш унших »
Хөдөлмөрлөж олсон мөнгөний амт
  Блогтой хүн нь дүү нартаа амьдралынхаа туршлагаас сургамжтай болвуу гэсэн бичлэг оруулах гэсэн чинь оршил нь урт болсон тул тусад нь оруулахаар шийдлээ. Хэ хэ миний хүнд сургамж өгнө ч гэж юу байх уу, гэхдээ авах хүнд ганц үг ч "эрдэнэ" юм шүү дээ... 
"Хөдөлмөрлөж олсон мөнгөний амт" цааш унших »
Та нартаа маш их баярлалаа...

За хайруудаа мааш их баярлалаа... Сайхан өдөр гэсэн бичлэгийг устгалаа... маргааш захиа бичээд очноо би, миний анзаараагүй олон зүйл алдаа мадаг, үг үсгийн алдааг минь хэлж засаж залруулж байдаг та бүхэндээ бид бүгдээрээ гэр бүлээрээ хайртай... Бид ингэж л биеэ биеэ өөд нь татаж , зөв бурууг нь хэлж өгөхгүй юм бол хэн хэлэх вэ... дээ... Монгол улсынхаа алтан соёмбот далбааг хаа хүрсэн газраа бүгд мандуулж байхыг уриалж байнаа... 

Бидний Монгол улсын минь далбааг залруулсан цагт олон сайхан өдрөө хуваалцана гэдэг найдаж байнаа... 

Уйдсан эхнэр л юм байхдөө...
Энэ аягүй сонин бийгий шүү... ккк, манай байранд майр гоё булчинлаг биетэй, ба дандаа өмд өмсөж явдаг, фитнэс клабын багш ганц бие, итали күүкэн байдгын. Анх би түүнтэй мэндлэх төдий л байсан юм. 
"Уйдсан эхнэр л юм байхдөө..." цааш унших »
Хүмүүсээ юм асууяа...

Гялс нэг юм асуугаадхий тэх үү, манай зулзага сүүн шүд нь унаагүй байхад шинэ шүд нь цухуйх гээд байгаа юм шиг, буйл нь хавдсан юм санагдаад эмчид очоод үзүүлсэн чинь ээжийн онош таараад сүүн шүдээ авхуулсан юм. Тэгсэн нөгөө шүдийг нь одоо яахаа мэддэггүй ээ, ямар хүүхдийнхээ шүдийг хогийн саванд хаялтай биш, дээр үед манай өвөө эмээ миний шүдийг өөхөнд боогоод нохойд өгдөг байсаныг санаж байна. 

Тэгсэн энэ хавиар надад нохой олдохгүй байнаа... ккк, энд нэг айлын нохойд өгөх гэсэн чинь эзэн нь аймаар юу юм, манай нохой "вэйжитэрн" гэж наадын, мах иддэггүй цагаан хоолтон юм байлгүй...

Уг нь цагдаагын нохойд бэлэг дэмбэрлээ бодоод өгмөөр л байна, тэгсэн гадаа байдаг цагдаагын нохой амандаа хаалттай байдаг, бас гадны хүний юм идүүлэхгүй болтойдог. Бас би нээрээ аймаар дэнэгээ, ахаагын шүд хүртэл байгаам байлаа штэ, одоо яанаа надаа хэлээд өгөөч...


Охиндоо муур аваад өгчихлөө...
Царай муут буюу хорвоогийн гоо үзэсгэлэн гэх нэртэй охины минь төрсөн өдрийн урьдчилгаа эхлээд Бондгор ээж нь завгүй байгаа... Яагаад гэвэл няднан жил бичиж байсан даа,
"Охиндоо муур аваад өгчихлөө..." цааш унших »
(Нийт: 97)