Болсон явдал

Бид гурав Сөүлд 8 хоноод цаашаа нутгийн зүг жолоо залахаар Онгоцны буудалд хүрсэн цаг. Замын улс эртэч байх нь дээр гэж бодоод нилээд хэдэн цагийн өмнө очсон юм. Тэгээд тэр хавиар хэсээд явж байтал нас нь лав гуч хүрээгүй байх гэмээр, нилээд өндөр залуу хүрч ирээд ингэж асуулаа.


-Эгчээ та монгол уу?
-Тиймээ. Яасан?
-Та монгол явах гэж байгаа юу?
-Тийм тийм.
-Танаас нэг юм гуйя, тэхүү?
-Тэг тэг.
-Би авгай хүүхдээ явуулах гээд...тэгээл...???
-Аан. тэгээд яасан?
-Тэгээл хүн хараад л байлаа...? тэгээд таныг туслах болов уу? гэж бодоо л хараад байлаа.
-Тэгье тэгье, тэгэлгүй яадаг юм?
-Та эндэхийн хүн бишээ тэ, холоос явж байна уу?
-Тийм тийм."Бид хэдийн хувцас хунарыг хараад тэгж бодсон байх"


-Тэгээд танай 2 хаана байгаа юм?
-Тээр тэнд...
-Аан.
-Манай хүүхэд 2 сартай...
-Өө тийм үү? тэгүүл туслалгүй яах вэ? хэ хэ...Эгч нь бүр их туслана... Ачаа бараа ихтэй юу?
-Үгүй ганц чемодан...нэг цүнх...
-Аан тэгүүл эгч нь ямар ч байсан хүүхдийг чинь ээлжилж тэврээд, тэр цүнхийг нь хүүдээ бариулчихна. Санаа зоволтгүй...Чи бас зөв хүнээ олж иржээ. Эгч нь олон жил наашаа цаашаа яваад сурчихсан юм. Бас чи харж байна уу? энэ охиныг бүүр нялх байхаас нь авхуулаад олон удаа явсан хүн... Ганцаараа нялх хүүхэдтэй хол явах гэдэг хэцүү гэдгийг сайн мэднээ... хэ хэ...


-Би бас тэгж бодсоон...
-Тийм үү? хэ хэ...
-Нялх нойтон хүүхэдтэй болон, хөгшин настай болон бие муутай хүнд туслах дуртай эгч нь...Би чинь монгол хүн шүү дээ,...миний хүүхдүүд бас сайхан сэтгэлтэй сайн хүүхдүүд байгаа юм.
-Баярлалаа эгчээ... Би таныг орж ирэхээс чинь л ажиглаад ...хараад... байсан.


-Хүүе ээ? бид аль эрт ирсэн ш тэ...
-Харин тиймээ.
-Манай хоёр "гэцүү" байгааз, сахилгагүй гэдэг нь...хэ хэ
-Мммм...

Тэгээд бид ийнхүү ярилцсаар тэртээх буланд суугаа нялх хүүгээ тэвэрсэн нас залуу, намхан биетэй, саарал пальто өмссөн нэгэн бүсгүй дээр очиж танилцав.

 Манай охин баярлаад сүйд... Ээжээ би энэ дүүгээ онгоцон дотор тэврээд явж болно тэ... Ямар хөөрхөн юм вэ? Би үнсэж болох уу?... Ах нь би ганц тэврий л даа... Чи бага байхдаа ийм жижигхэн уйланхай байсан... Битгий худлаа ярь ... Би том тэгээд ч уйлдаггүй байсан тэ... ээжээ...энэ ах дандаа намайг доош нь хийдэг ... гээл...Манай хоёр бол нөгөө ярьдагаа яриад л... хэ хэ

Тэгээд цаг дөхсөн тул... Бүртгэлийн газар руу... явах болов. Би хүүхдийг нь тэврээд, хэдий нялх ч гэсэн..., гар сэлгэхгүй бол ядардаг юм, эгч нь тэврээд явъя... гээд... Гэтэл нөхөр нь эгчээ "нэг юм байнаа" гэв.


-Аан яасан...?
-Бид 2 "хараар" визгүй хүмүүс... энэ хавьд яг монгол руу нислэгтэй үед аюултай, баривчилгаа ихтэй байдаг гэсэн, би гадаа байсан дээр байхөө...?
-Яанаа... тийм үү?
-Гэхдээ гайгүй байлгүй дээ... Ийм сайхан нялх амьтанаа "хол" явуулах гэж байж чи дээ...


-Харин тиймээ...  тэгээд эгчээ нэг асуудал байнаа...
-Аан ...?
-Манай хүн өөр хүний паспортоор гарах гэж байгаа юмаа..
-Юу гэсэн үг юм вэ?
- Энэ паспортыг та хар даа...? манай хүнтэй адил байна уу...?
-Харин ч яг хэвээрээ байнаа... хэ хэ? Би бол хүүхэд төрүүлээд их мяраалдаг...танай хүн харин ч жоохон турчаа юу ...? гэв.


-Үгүй эгч минь, энэ манай хүнийх биш өөр хүнийх, хоёр жилийн өмнө "хувь хүнээр" зуучлуулж орж ирсэн юмаа. Тэр хүмүүс нь оруулж ирээд нөгөө паспортоо буцаагаад авчдаг юм. Тэгээд "хараар" амьдарч байсан... би ч бас адил... Тэгээд анхны төрөлт болохоор бид 2 их сандарсан.  Энэ хоёр маань хоёулханаа байхаас айгаад... бас өөрийн гэсэн гэр байхгүй, хамаатан садан найз нөхдийнхөөрөө байсаан... Тэгээд би энэ хоёроо хараад ажилгүй байна гэхээр хэцүү... байхгүй гэхээр хэцүү... ингээд л буцсан дээр гэж бид хоёр ярилцаад явж байгаа нь энээ... эгч минь гэв.

-Яанаа... одоо...

-Тэгээд энэ улсын хилийг даваад гарчуул... тэ...

-Тэгээд чи хэзээ буцах юм...?

-Би арай болоогүй ээ... Манай хүн хүүгээ хэдэн сар болгоод буцаад ирнэ байхаа..

- Хүүеээ би ерөөсөө сайн ойхгүй байнаа...? Тэгээд одоо хүний паспортоор орж ирээд, бас өөр хүнийхээр буцаж гараад, бас дахин ... яаж...?

-Хэ хэ эгч минь... харин ийм л байгаа юм даа? уучилаарай...? " Миний нүд бүр орой дээрээ гарсаан.Гэхдээ би тиймэрхүү зүйл урьд сонсож байсаан".


За иймэрхүү яриа болсоны эцэст залуу хархүү эхнэр хүү хоёроо  хэдэнтээ үнсээд гадаах хаалга руу явлаа. Энэ үед би хөөрхий бүсгүйг дагуулан ачаа тээшээ өгөхөөр явав. Тэгээд хүлээж байх хооронд:


- Би нээрээ адилхан байна уу?
-Тэгэлгүй яахав, хэлээгүй бол би лав анзаарахгүй юм байна даа...
-Яаж ийм зүйл хийдэг байнаа? Чи айхгүй байна уу? ...ий ий...
-Та солонгос дахь монгол сайтуудыг мэдэх үү?

-Мэдкүү?

- Тэнд хүмүүс янз бүрийн зар тавьдаг. Тэгээд энэ паспортын эзэн нь 6-н сарын курсад ирээд ВИЗЭЭ харлуулахгүй гээд зар тавьсан байсан. Өөрөө энд үлдэж байгаа юм. Тэгээд бид зарын дагуу мэссэнжирээр яриад бие биеэ хараад төстэй юу гэдэгээ харж байгаад тохироод, янзалж болох зүйлээ ярилцаад уулзаад тэгээд энэ... Бас буцах билетээ надад үнэгүй өгч байгаа...Энэ нь өөрт нь ашигтай...

-Яагаад...?
-Яах уу дээ? дараа нь өөрөө бас над шиг ингээд гаруул гарна, гарахгүй бол ажил хийгээд ..., янз бүрийн юм болоод буцлаа гэхэд, энэ хугацаандаа ороод гарсан визээрээ дахин ороод л ирэх байхгүй юу даа...?
- Ээ мөн зоригоо...? Танууд айдаггүй юм уу?
-Айхгүй ээ? эгчээ... манайхан энэ байтугайг хийж байгаа юм чинь...Би хоёр дахь удаагаа гарах гэж байна. Хүүгээ арай гайгүй болгоод буцаад ирнэ.
-Ээ бурхаан...?

-Гэхдээ бас нэг асуудал байнаа. Би хүүгээ өөр хүний хүүхэд нэрээр авч гарах гэж байгаа. Яагаад гэвэл би оюутаны визтэй хүний паспортаар  гарч байгаа тул... яаж ийж байгаад эндээс гарчуул монголд бүх зүйл окэй гэсэн.

-Аан...? юу гэнээ...? ийм юм байдаг юм уу? Тэгээд энэ чинь чиний хүүхэд биш юм уу?... " Би бүр их гайхаж байснаа айж орхив".

- Мөөн мөн. Гэхдээ хүүхдийнхээ гэрчилгээг өөр хүний нэр дээр аваад, амаржих газраас өөр хүний нэр дээр төрсөн гэх эмнэлгийн карт, төрүүлсэн гэх эхийнх нь паспортын хуулбар, элчингийн тамга тэмдэг орчуулга баталгаа, хүүхдээ өгч явуулж буй эхийн өргөдөл гэх мэт бүх зүйл бүрэн. Ганцхан монголд л оруулахгүй байж магадгүй гэсэн. Яагаад гэхээр нялх хүүхдийг заавал төрсөн ээжтэй нь оруулж гаргадаг гэнэ, энэ нь одоо цагт хүүхдийн хулгайтай холбоотой гэсэн. Гэхдээ энэ паспортыг зуучилж өгсөн хүнд монголын талыг аргалуулахаар  500 доллар өгсөн гэв. "Би бараг ухаан алдах дөхөөд, ямар аймаар юм вэ? ...ийм юм байдаг уншиж байсан үнэн байх нь..."гэж бодов.

-Ээ бурхаан, Ер нь чамд үнэн юм байна уу?
-Байхгүй ээ... хэ хэ
-Аль нь чиний нэр биш үү? хүүхдийн гэрчилгээ, энэ паспорт...?
-Бишээ, угаасаа би энд эхлээд өөрөө орж ирээд, баригдаад, өөр хүний нэрээр орж ирсэн юм чинь...
-Чи их зоригтой юмаа...? " Тэрээр нөхрөөсөө илүү чанга юм шиг санагдав".
-Зориггүй гээд яах билээ дээ... гээд санаа алдаж байлаа.

-Та хоёр энэ олон хуурамч бичгийг яаж авсан юм вэ?

- Мөнгө л байхад авна ш тэ... " Би тэр элчингийн тамгыг их сонирхож байлаа. Тэр англи болон солонгос хэл дээр бичсэн баримтууд дээр байгааг нь шүү..."


- Аан. уучилаарай энэ хэр их үнэтэй вэ?
- Их их... " Би дахин асуугаагүй... тэрээр санаа алдаж байсан юм"
-Миний дөө, энэ баримт хуурамч байгаад баригдвал...? "Би бүр их айв".
-Найдвартай... хийдэг хүмүүс байдаг юм. Гэхдээ энэ тамга бол яг үнэн... гэв.
-Аан.

Иймэрхүү яриа өрнөөд бид хэд хилийн постонд ирэв. Хөөрхий бүсгүй байн байн эргэн хараад байлаа. Бодвол нөхрөө холоос харж байгааг нь олж харах гэсэн нь байх.


-За миний дүү түрүүлээд ор доо... бүү сандараарай...
-За эгчээ гэхдээ би ... жоохон айгаад байнаа... Баригдвал шууд шоронд хийдэг гэсэн. Гэхдээ нялх хүүхэдтэй хүнийг гайгүй байх тэ...гэв.


-Зүгээрээ миний дүү чи өөрөө зоригтой ш тэ... чи битгий чичрээд байл даа...
-За. Та сайн хүн байхаа тэ...?

-Тиймээ би сайн хүн, хоёулаа дараа нь жинхэнэ танилцанаа за...
-Би энэ хүнтэй адилхан болох гээд үсээ тайруулсан,урьд нь би урт үстэй байсан, урдуураа үс унжуулах эвгүй юмаа... бас хөмсгөө шившүүлсэн, бас уруулаа...гээд...

Хөөрхий минь яг цагаа тулахаар бөмбөгөнтөл чичрээд байв. Би түүнийг тэврээд зүгээрээ эгч нь араас нь орно... Ийм "муухай" хүүг чинь бурхан харж байгаа гэлээ. Тэрээр яг хилийн шар шугам дээр надад хэлсэн нь:

Хэрэв би гарч чадахгүй бол нөхөр рүүгээ утасдаж болохгүй, олоод л барьчдаг гэсэн. Бас хэрэв... ?...нөхөр бас би, энэ паспортын эзэн, энэ бичиг баримт хийж өгсөн хүмүүс бүгд баригдах вий... гэж айж байна. Энэ чинь цаанаа олон хүний амьдрал гэж хэлэв.

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2009-01-17 03:35:15
haa saigui iim baih ym daa
2. blogtoihun | 2009-01-17 03:42:17
Агаа-д баярлалаа. Гүйцээгээд бичих гэсэн чинь арай урт болчих гээд...
Гэхдээ энэ бол Яг болсон явдал юм шүү?
Цаашаа юу болсон гэж бодноо...?
3. Lily | 2009-01-17 03:43:22
Hi blogtoi huntei taninltslaa, hehe. Yu ch gemeer en dee
4. blogtoihun | 2009-01-17 03:43:38
Хэ хэ нилээд замбараагүй бичсэн байна? Уучилаарай? дараа нь заснаа.
5. Lily | 2009-01-17 03:44:44
zugeeree, unshaal oilgochloo shd
6. babail | 2009-01-17 03:45:26
yanaa tegeed garch chadsan uu, byyr sanaa zovchihlooo....
7. alchemist | 2009-01-17 03:51:02
eeee iim asuudaltai humuus bj yaahaaraa huuhed shuuhad tsuvuultsgaaj bdg um be, uhaangui umaa, tegeed garch chadsan uu, uls ornii hiliig hulgaigaar nevterch bgaa etgeediig buudah erh hurtel bdg um bn lee, aimshigtai boh zurh
8. kkk (зочин) | 2009-01-17 03:59:51
Hooh tegeed aiddaggvi.Ailaa geed ch yahab dee negent zorisonoos hoish. Tegeed Mongoldoo irj chaddsan uu
9. Eastsite | 2009-01-17 04:00:52
Zorigtoi humuus ve? Bi lav yagaad ch chadahgui yum bainalee.
10. Болжмор | 2009-01-17 04:05:59
Хайн...тэгээд яасан бэ...бичиг баримтаа гэж...аймаар аймаар
11. delgeen | 2009-01-17 04:06:25
naiz mini ee vrgeljleiig ni xurdaxn shig bicheerei xuurxii duu yana aa tegeed gaigvishigxen l garsan baigaasai daa sanaa zovchloo
12. baylaggoo | 2009-01-17 04:10:25
хэцүү юм даа тэгээд нутагтаа эсэн мэнд очсон болов уу,Санаа их зовлоо!!
13. monjigo | 2009-01-17 04:43:56
hooh yamar zorigtoi humuus ve, tegeed nyalh huuhedtei hun nutagtaa gaigui l hureesei dee...
14. SSunday | 2009-01-17 04:50:27
Яана даа, хөөрхий. Хэдэн төгрөг ахиу олчих санаатай л ингэж зүтгэж байгаа шдэ. Үргэлжлэлийг нь хурдан бичээрэй, миний дүү. Хил амжилттай гарсан байгаасай, хөөрхий дөө.
15. Монгол Зон | 2009-01-17 04:55:16
hooe mongoloor bicheech ee
16. Монгол Зон | 2009-01-17 04:56:19
baahan orchin tsagiin gudamjnii mongol helnii toli erguuleh gej zovloo sh dee, ha ha. sain uu, saihan uu
17. Sunny (зочин) | 2009-01-17 05:29:42
Tegeed yasiin boloo?
Odoo ergeed bodohod kino shig yum bolson yum shig bn
18. Sono78 (зочин) | 2009-01-17 06:37:03
Өө за за, би бүүр алмайрч орхилоо, яасан яасан гэнээ. Дахин дахин уншиж байж арай гэж ойлоо ш дээ.

Арай дэндэнэ ээ, өөр хүний паспорт нэрээр орж гараад л манайхан нээрэн бужигнуулах юм аа. Олон хавар нэгэндээ гэж болохгүй дээ болохгүй, зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэж цаана чинь дуулаад байна ш дээ, сонсооч, сонсооч.
19. Bi (зочин) | 2009-01-17 06:57:38
ania mini , huurhii eej huu 2-g tusgaarlasan l gej bitgii heleerei dee...
20. claus | 2009-01-17 07:23:03
Хэхэ...
21. mami | 2009-01-17 07:37:16
eooooo... manaihan neeree ene tendgui busniuljiinaa... yahavdee tegeed.,
22. Өвлийн өвөө anjigai | 2009-01-17 08:29:49
Тэгээд яасан гарсан уу?
Тэр залуу яаж яваад манай аниаг сонговоо. Азтай хог юм.
23. Oyuna | 2009-01-17 09:17:52
yooy buur zurh tsohilohoo martssan baishd gesnees tegeed yasan garsan uu? MOngoliin tal yaj huleej avav?

urgeljlel, urgeljlel tesen yadan huleejiina shuu ania
24. tungaamnh | 2009-01-17 09:22:21
сайнуу эгээ

яана дээ, хэзээ нэг өөрийнхөө пасспорт визээр хүний нутагт хар ажил хийх гэж биш амралт зугаалгаар явчаад мөрөөрөө эх нутаг руугаа яарч ирдэг болох бол.........
25. ashita (зочин) | 2009-01-17 09:37:44
huuye, tsaash ni tegeed yaasan be? Yag egzegtei gazaraa duuschihsan. Hurdlaarai, daraagiinhiig ni bicheerei. tesch yadan huleejiin shuu.
Ter zaluu busgui hoyor hun tanihdaa adtai, bas azzai 2 baina daa.
26. hehe (зочин) | 2009-01-17 09:57:13
ooriinhoo hun saitaig bain bain durdaad reklamdaad baihaar tsaash yu bolsniig bichihgui dee
27. ZOCHIN *** (зочин) | 2009-01-17 10:15:52
NAD MASH SONIN BAILAA ***BUGDIG GUITSEEXGUI ***KINO GARCH BAIGAAD TASARDAGTAI YAG EMZEG XESEG DEER BOLIX IUMDAA ***URGELJLEL BI BIZEE
28. tseegii (зочин) | 2009-01-17 10:23:33
tedniig burhan iveej hileer sain garsan bgaasaa olon udaa huuramshaar ingej bitgii garaarai neg l odor asuudald orno shuu 1 udaa 2 udaa burhan harna harin 3 dahiig burhan harahgui shuu tiim uchraas odoo ene asuudlaa zogsooh heregtei uuniig unshaad uhaalag zov shiidne gedegt itgej bna shuu mongond het shunaj bolohgui bolomjiin mongotei bolson bol odoo ingeed zogs gej zovolmoor bn daa
29. sarnaiha | 2009-01-17 10:32:57
яаанаа тэгээд гарч чадсан уу яасан бэ
үргэлжлэл бгаа гэж найдаж бн
нүдэнд харагттал бичих юм аа инчеон дээр очоод ирчлээшд бараг кк
30. embi | 2009-01-17 10:47:21
хүнд гар байна даа дараа нь яасан хө бичих юм байгаа биз дээ
31. 35 | 2009-01-17 10:49:30
Бурхан тэнгэр минь...
өршөөж хайрла.
32. nara (зочин) | 2009-01-17 11:37:08
yanaa xuurxii amitan. garsan l baigaasai. tegeed guitseegeed bichchixgui dee. garaagui boloxoor ni xumuusiin sanaa setgeliig uimuulne gej bolgoomjilov uu. xurdan bicheerei xu
33. dosu | 2009-01-17 11:40:45
hnnnnnnnnnnnn
34. angelic_universe | 2009-01-17 13:24:35
Манай хүн чинь ийм л сайн хүн дээ сайн уу?
35. bambuuk | 2009-01-17 13:25:20
ayultai yum be yasan
36. Монгол Зон | 2009-01-17 13:30:36
huuhee yaasan be, ochigdroos hoish ergeed l baina, tuuh unshmaar baina sh dee,
37. Баяраа | 2009-01-17 13:43:12
Хуцсан байх шив дээ харин ч нэг
38. soko (зочин) | 2009-01-17 14:25:14
eooe yamr ih zorig we? gehdee hun amidrahiin toloo ingej l zutgedeg yum bna shde odoo ene egch huuhed 2 hna yu hj yawaa bol... bas barigdaagui bgaasai
39. fabio (зочин) | 2009-01-17 14:43:07
tegeed yaasan be? burhan urshuusun uu? yaanaa. end ch bol yuun but agaa. hehehehe
40. LuZa | 2009-01-17 15:03:37
neeree yaasan be garch chadsan uu?
41. eenee (зочин) | 2009-01-17 15:08:10
manaihanneree haana ch yawsan vgvi mun zvrhtei hvmvvs yum aadelhiin ali ch orond bysniylj harlaj hudulj chadah yum daa mun ch bvh zvrhtei bna aabyrhan tenger iweh bailgvi dee.ter 2 iig
42. Монгол Зон | 2009-01-17 15:10:18
fabio guai?
43. Hilde | 2009-01-17 17:34:40
tegeed yasan be daraa ni...
44. hardab | 2009-01-17 18:19:17
Huurhii saadgui garsan l baigaa daa
45. Орнелла | 2009-01-17 23:40:35
Өмнөөс нь би сандарчихлаа. Ёох гэж
46. javhaa (зочин) | 2009-01-18 02:21:02
ene hund sanaa buu zov sain yavaad irseen.................
47. apabst | 2009-01-18 05:43:09
пөөх ямар зоригтой юм бэ...
48. bek_1224 | 2009-01-18 14:21:32
богинохон бичиж болдоггүй юм уу
49. jirgee (зочин) | 2009-01-18 21:29:44
ingeed l garch orood baidagdaa.
50. blogtoihun | 2009-02-16 03:40:10
Seegii bichsen ta buhendee bayarlalaa...
urgejleliig mini tooj unshaarai...?
51. debe (зочин) | 2009-02-16 22:21:02
ysan aimar yum be?
iim zorig bas baidgaa
deerees n iim huniig bas chireed ybj bdag ta bas saihan setgeltein deer zorigtoi baina shuu
bi bsan bol unendee hayad l ybah bsandaa
52. blogtoihun | 2009-02-16 23:16:16
Хэ хэ худлаа даа чи над шиг орхиод я≥ж чадөахгүйы үзэлзэх охин доо.
ЭНэ нь чиний үнэн амьдралын амттай бичлэгүүдэд бүр их үнэртэж байдаг юм.
53. blogtoihun | 2009-02-23 23:50:22
ХЭ ХЭ
54. ВАФЛЬ | 2009-03-02 17:13:30
цаашаа юу болсийн бол оо? уншмаар байнаа хэхэ
55. blogtoihun | 2009-03-05 03:48:06
Эгээ дөө үргэлжлэл гэсэн байгаа, түүнийг уншаарай... Вафли минээ...
56. hulangaa (зочин) | 2009-04-01 19:15:35
Саадгүй л гарах хүн байна. Үүнийг уншаад харамсах сэтгэл төрж байна. Ийм их эрсдэл гаргаж байж хүний нутагт очиж боолын хөдөлмөр эрхэлэх гэж төрийн толгойд байгаа хэдэн тэнэг хүмүүсийг чөтгөр аваг
57. Onna1 | 2009-06-26 05:19:23
cain uu? blogtoihun minii oxiniig mongol xel zaaj ogch demjeerei za namuna gej orooroi
58. Onna1 | 2009-06-26 05:30:19
eoox yamar xetsyy yum dee byyr aichixlaa ,nylimac dycaad baina shyy

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.