Болсон явдал... үргэлжлэл

Тэгээд би түүнд хэлсэн нь:
Энэ даваагаа давчуул монголд санаа зоволтгүй байх, манай найз намайг онгоцны "залгаасан" дээр тосох учиртай, бид туслаж чадахгүй ч гэсэн нутагтаа хөл тавиадхуул учиртай гэж... тайвшруулж байлаа.

Тэгээд түрүүлээд оруулав. Тэгсэн нөгөө хүн нь нилээд нухацтай хараад байх шиг, өөрийг нь нэг, бичиг баримтуудыг нь нэг хараад... арваад минут болов. Миний зүрх түг түг..., тэрээр бас над руу айсан нүдээр хараад байв
 Гэтэл дотуур холбоо бололтой нэг том хар утсаар ярьж байгаад хамаг бичгийг нь хамж аваад цаашаа яваад хажуугийн шилэн хаалгатай өрөөнд орчив.

Энэ хооронд би түүнээс:
- Юу гэсэн вэ? гэв. Тэрээр солонгосоор юм яриад байсан юм.
-Би ч гайгүй юм шиг байна, гэхдээ хүүхдийн төрүүлсэн эхийнх нь паспорт заавал хэрэгтэй гэнээ, бас хэвтэж буй эмнэлэг ба эмчийн бичиг асууж байна гэв.
Тэрээр надад төрүүлсэн эх нь хүнд өвчтэй эмнэлэгт байгаа тул хүүхдээ хүнээр "итгэмжлэхээр" явуулж буй гэх бичиг баримт бүгдийг бүрдүүлсэн гэж байсан юм.

-Та жижиг хар цүнхний урд талын хармаанаас оюутаны үнэмлэх аваад өгөөч гэв. Түүний өөрийн цүнх болон хүүхдийн том цүнхийг би бариад зогсож байсан юм. Тэгээд би нэг гарт нь нөгөө үнэмлэхийг нь атгуулаад бас хүүхдийн угж байхаар нь аваад хүүгийнх нь өлгийнд хавчуулчав. Энэ нь миний зүгээс хүний хүүхэд гэдгийг нь харуулах гээд байгаа санаа... хэ хэ

Гэтэл нөгөө хүн цагдаа болов уу, гэхээр ч юм шиг хувцастай хоёр хүнтэй ирээд хэсэг харж байснаа, нөгөө охиныг хоёр талаас дамжлах гэж байгаа юм шиг тохойноос нь бариад нөгөө хаалга руу оров.
 
Тэгэнгүүт би орохоо болиод ард байсан хүнээ урдаа оруулаад, нөгөө хаалга руу очлоо. Бараг та нар мэдэх байх, бид зүүн талаасаа хоёр дахь "гейтээр" орох гэж байсан. Тэнд нэг шилэн хаалгатай өрөө байдаг даа...

Тэгээд яваад очтол дотор нь жинхэнэ юм уу, мэдкүү буутай хүн орж болкуу гэсэн. Тэгэнгүүт хүлээж байгаад үүдний хүн нь цаашаа оронгуут дотгошоо шагайвал нэг монгол ах сууж байна. Би түүнээс Ахаа түрүүн нэг өлгийтэй хүүхэдтэй хүн ийшээ орсон яасан бол, та мэдээгүй биз гэж асуув.
Тийшээ аваад орсон "бүтээгүй" байхаа гээд хуруугаараа цаад хаалга руу заав. Би дахин ...ахаа та яасан вэ, гэтэл ах нь "шатсаан", чи цаашаа явсан дээр дээ гэв.
 
Тэгээд гадаа нь хүлээгээд байлаа ..., гэтэл нэг эмэгтэй эрэгтэй хоёр хүн нөгөө охиныг дагуулаад гараад явчив. Би яасан вэ? гэж асуутал ... Та яваа гэж байнаа... Ий ий ий
Тэгээд би яахав дээ, юу ч гэсэн хил гараад хүлээж байя гэж бодоод ортол нөгөө хүн, та тэр хүнтэй ямар учиртай вэ? гэнээ... Би туслаж яваа хүн нь гэв. Та танихгүй юм уу, гээд намайг нилээн сонжив.
Бид хэд паспортын шалгалт давсан ч гэсэн хөөрхий бүсгүйг орхиод амиа бодоод цаашаа явж чадаагүй юм.

Тэгээд тэнд зогсож байтал нэг муухай ааштай хүн бичиг баримтаа шалгуул, яах гэж энд байгаад байгаа юм гээд цамнаж алдав.
Гэнэт миний нөгөө "хөөрхөн ааш" гэнэт хөдлөөд, би хүн хүлээж байна, эцсийн эцэст та нар ч гэсэн адилхан хүн биз дээ... аа аа аа, хэн нэгэн нялх хүүхэдтэй хүнд туслаад цүнхийг нь барьж байсан юм, одоо тэгээд энэ цүнхийг нь яах юм, чамд бас гэр бүл үр хүүхэд аав ээж байдаг л биз дээ... гээд үзэлцэв.

Өөхөө тэгсэн намайг яасан гээ... овоо муу гар уу гээд миний бүх баримтыг минь шалгаад нөгөө өрөөндөө оруулаад байцаадаг гэжийш тэ... Ингэхэд та нар ямар холбоотой, та хэдэн хүн ингэж гаргасан вэ ч гэх шиг, улсын хил гааль гээд баахан хууль дүрэм ярив.

Өө би юунд дутахав, адилхан хууль дүрэмээс нь илүү хүн чанар , хүнлэг ёс яриад унав. Яахав тэр "хүмүүс" хуулиа зөрчсөн юм уу, би мэдкүү, хэн нэгэн нялх хүүхэдтэй ганцаараа яваа хүнд туслаад ачааг нь бариад хүлээж байсан нь миний буруу юм уу...? Та нар намайг шалгаа... Надтай бүдүүлэг хандсаны дагуу би танай улсыг Олон улсын Шүүхэд өгнө..., одоо би Элчин сайдын яам болон Танай оронд дахь НҮБ-ын Хүний Эрхийн байгуулагад хандана гээд...дөвчигнөж өгөв.... За тэгээд ер нь яриул ярина ш тэ...

Тэгсэн нэг хүн ирээд дахин миний паспорт болон визний ангилалыг харсан юм байлгүй, уучилаарай.. онгоц хөөрөх цаг чинь болсон байна. Та нарыг хүлээж байна гээд эелдэгхэн нь аргагүй дагуулаад онгоцонд оруулж өгөв. ... Би чинь тэгж байгаад нэг тэсрүүл аюултай ш тэ... Тайвширч чадахгүй байсаар нөгөө цүнхийг нь таг мартаад тэврээд явж байсан байна лээ.

Бүх зорчигчид суудлаа эзэлсэн байв, зарим нэг нь над руу муухай хараад л, энэ аюултай гэмт хэрэгтэн байх гэсэн харцаар намайг хараа л... байлаа. Тэгсэн нөгөө ачаа хүлээж аваад регистер хийсэн залуу хоёр хүн  дагуулан амьсгаадан орж ирээд надаас хүүхдийн ачаа, бас ээжийнх нь цүнхийг авлаа.

Ядаж байхад хоцорч ирсэн тул дээрхи ачааны тавиурууд дүүрэн тул үйлчлэгч нь бүр хойш нь тавьсан юм. Мангар онигоотой... Хүмүүс над руу хараад... таньдаг хүн таарвал энэ одоо хоёр хүүхдээ дагуулаад юу хийдэг болсон юм болоо гэж бодох вий гээд яс минь хавталзаад... хэ хэ,...за тэр ч ёстой  яршиг л байна...

Өөрийг өмөөрч зөвтгөх учир нь:

Би хүн чанарыхаа төлөө хүнд тусласныхаа төлөө хоёр хүүхдээ айлган, бүр бага нь уйлсан гээд боддоо. Гэмт хэрэгтэн шиг паспортоо хураалган, "хүндэт өрөөнд" заларч байцаалт өгнө гэж үү, дээр нь цаг гаран онгоц саатуулан байж... үгүй үгүй...

Гэхдээ яадгийн яадгийн... тэр хоёр надад анхнаасаа л үнэнээ хэлсэн, намайг хуураагүй..., бас чадлаараа туслана гэж амласан байсан юм чинь...гэхдээ хүнгүй бол би хэнд ч юм гомдоод цурхиртал уйлмаар байсан боловч... тэссээр байсан.

...Чадал байвал тусланаа... туслана... Яахав дээ тэд чинь бас л амьдрах гэж яваа залуу гэр бүл... дээр нь энэ олон түмнээс намайг л сонгож... үнэнээ хэлсэн... яадгийн тэд... яс юман дээрээ тэднээс муухай юм хийдэг хүмүүс зөндөө л байгаа ... гээд өөрийгөө ч юм уу, тэднийг юм уу бүү мэд өмөөрч өмгөөлөн бодоод... бас хэнд ч юм гомдоод байсан...

Гэхдээ би анхнаасаа мэдэж байсан гэж хэнд хэлэхгүй... яасан ч хэлэхгүй...тэр тусмаа тэр Солонгосчуудад... энэ бол миний хүн чанар...

За тэгээл арай тайвшрах аядаад байтал манай хүү гэнэт, ээжээ тэр эгч цүнхээ авсан юм чинь андуураад манай ачааг солиод авсан байвал яанаа..., та ачааныхаа биркийг хар даа гэв. Дахиад зүрх түг түг... , би гэж дээ дандаа л ...аа аа. Манай найзууд намайг хэлдэг юм, "түүгээр яваа гайг үүгээр дуудаад өөрийгөө зовоож байдаг" ...гэж...
Одоо яанаа..., манай ачаа хоёр нэг нь бид гурвын новш, нөгөө нь ээжид нээх цагаан сарынх нь юмыг авсан царай..., нөгөө хоёр пиг дүүрэн хүний дайвар... яанаа... хүний ачааг алга болгочуул юу гэж хэлнээ... би ер нь ямар тэнэг хүн вэ, минийх дүүрчээ... хөөрхий, нөгөө хүний ачааг л авчаагүй байгаасай... Ээ бурхаан...

Ашгүй дээ миний билетэн дээр таван ачааных тавууланг нь наасан  байлаа. ... Гэхдээ л... Галавсайг хүртэл эгчдээ юм дайвал дайгаарай, бид гурав ачаагүй ээ гээд байсан...

...Өө тэгээд өөрийгөө бодохоос уур хүрээд үхэх нь ээ... нээх сайхан сэтгэлээс цаашгүй амьтан, ачаагаа хамт хийлгэчих, тэртэй тэргүй бид аваад гаргаж өгөх юм чинь..., бас хамгийн урьд талын хүүхдийн ор тавьдаг суудал авнаа... санаа зоволтгүй гээд "далжигнаад" байсан. Одоо хар ... миний энэ "сэтгэл"... чамайг даа... гэж бодоод байв.

Аа бас миний зовлон дуусаагүй ээ... дуусахгүй... хэ хэ, ачаагаа аваагүй бол хүний ачааг яанаа..? ядаж жинхэнэ нэрийг нь ч мэдкүү...ээ тэнэгээ тэнэг... дараа нь зар тавьдаг л байх даа гээд ...

Тэгээд онгоц буулаа, найз тослоо... учир зүггүй нөгөө тэссэн нулимс садраад..., тэнэг ш тэ, чи дандаа л ингэж байх юм, яасын би...ий ий, чи ч гэсэн нялх хүүхэдтэй хүнд туслахгүй байж чадкүү биз дээ... ий ий...

Бүх ачаа ирсэн байлаа. Найз хэлж байна... гадаа авах гээд хүн ирээгүй бол дээшээ манай өрөөнд орхичих... гэнэн гэдэг нь... Мангартаад уйлаад байдаг гээд .. бууж алдав. Ядаж миний нэрийг ч мэдкүү ш тэ...

Тэгээд гартал нэг ах ирээд танд нэг ачаа ирсэн үү, би ах нь байнаа гэв. Тэгсэн манай найз таныг хэн гэж өгөх юм вэ, гэхэд над руу нөхөр нь ярьсаан, тэр охин чинь миний төрсөн дүү, хар цамцтай өндөр, үсээ боосон эгч, охин нь цагаан шубатай ягаан өмдтэй, хүү нь саарал цамцтай нүдний шилтэй хар малгайтай, ийм хүн байгаа гэсэн гэв.

Бас хариуцлагатай нь аргагүй иргэний үнэмлэх бас бус бичиг баримтаа манай найз хүүхэнд үзүүлсэн.
Тэгсэн найз өгөхгүй ... над руу ярь гээд хэл гээд дугаараа өгөхөд ... ах нь шууд залгаад надтай нөгөө залууг яриулав. Манай найз чека л даа, ажил нь юм хойно, тэр залуутай яриад... бид гурвын гадаах мэдээлэл нь өмссөн зүүсэн бас юу гэж ярилцсаныг сонсож байгаад, дараа нь надаас асуугаад тэр ахын бичиг баримтыг канандож аваад өгсөөн хэ хэ...

Энэхүү бичлэгт ямар нэгэн уран сайхны болон бас бус хэтрүүлэг ороогүйгээс гадна, дээр өгүүлсэн гурвын маань ах дүү хамаатан садан найз нөхөд  уншвал... надад хэл дуулгаарай...? Тэр хоёрыг би эх орондоо саадгүй ирсэн гэдэгт итгэж байна.

Болсон явдалыг чадан ядан сийрүүлсэн Зам зуур танилцсан эгч чинь байнаа. Хэрвээ хэзээ нэгэн цагт уулзвал жинхэнээсээ танилцахыг хүсч байна... Та гуравтаа энэ хорвоогийн хамаг сайн сайхныг хүсье?

Монголын үрс маш олон болтугай...

Сэтгэгдэлүүд:

1. baylaggoo | 2009-01-18 01:36:24
их л хэцүү юм болж дээ.
2. claus | 2009-01-18 01:42:40
Угаасаа эгч минь гадаад хүн өөрөө нутгаас нь явах гээд ирж байхад гаргахгүй гээд хаачих юм.Харин ч бүр энэ тал дээр түргэн шуурхай торгуул чиргүүл энэ тэргүй маш хурдан бичиг баримтыг нь бүрдүүлээд амбаардаад явуулдын билээ.Манай найзын эхнэр энд хараар байж байгаад яг тэгж нутаг буцсан шдээ хэхэ...
3. blogtoihun | 2009-01-18 01:45:59
1-д харин тиймээ.
2-т ийм юм болсон доо дүү минь? Эгч нь угаас ийм одонд төржээ. хэ хэ
4. blogtoihun | 2009-01-18 01:47:23
Гэхдээ байна ш тэ, тэгээд гардаг ордог хүмүүс байдаг гэсэн.
Гэхдээ нялх хүүхэдтэй тэр хоёр, хар залуугаараа дөнгөж 25 тай гэсэн ш тэ...
5. chabu (зочин) | 2009-01-18 01:48:54
ulaanbaatart suugaa minii aavaar togsov uu?
6. claus | 2009-01-18 01:54:37
Давгүй ээ санаа зоволтгүй эгч минь...Мөрдөж шалгаад явуулсан л байгаа.Үнэн л юм чинь санаа зовох юмгүй. Шинжлэх ухаан хөгжисөн юм чинь бүр аргаа барлаа гэхэд Днк-аар нь шижлээл жинхэнэ төрсөн хүүхэд мөн гэж нотлоол болоо.Яахав өөр хүний бичиг баримт ашигллаа гээл жоохон байцаалт өгөн биз.Тэрнээс өөр ч гавих юмгүй ээ наад хангүгүүд чинь.
7. claus | 2009-01-18 01:55:57
Зарим тал дээрээ манайхан шиг хэнэггүй улсууд шиг санагддын.

Эгч дүү хоёр ч адилхан одных юм байна даа хэхэ
8. blogtoihun | 2009-01-18 02:01:51
Харин тиймээ. Гэхдээ торууль төлөөд гардаг гэсэн тэ?
9. blogtoihun | 2009-01-18 02:05:34
Аан бас танай муусайн Хангүгүүд үүнэн дээрэлхүү байсөөн. Яг ш тэ. Намайг яасан гээ бас 2 хүн тэр өрөөнд оруулаад бүх юм шалгаад... хэ хэ
Би ер нь яасын?
Тэгсэн танай ах юу гэсэн гээ? Сайн хэрэлдэхгүй яасан юм, надруу ярихгүй яасан юм гээд... хэ хэ
Би бас айсан л даа. Ядаж байна ш тэ. Тэр үед наана чинь мөнгөны ханш унаад доллар аваад ашиггүй гээд надад хүмүүс баахан вон дайсан байсан. хэ хэ
10. blogtoihun | 2009-01-18 02:08:20
Хангүгын хуулиар 10 саяаас дээш мөнгөн тэмдэгтийг нь авч гарахын хориглодог гэсэн.
Тэгүүл шууд манай үндэсний вальютыг авч гарах гэсэн гээд бөөн юм болдог гэнээ... хэ хэ
11. claus | 2009-01-18 02:16:48
Эгчминь ээ..хэхэ
12. Болжмор | 2009-01-18 02:33:27
Ямартаа ч ирсэн байгаа...амьдрал гэж хэцүүнмаа даа
13. blogtoihun | 2009-01-18 02:36:44
Тэгсэн байгаасай даа Болжко минээ...
14. blogtoihun | 2009-01-18 02:38:27
5-д сайн ойлгосонгүй ээ? сээгийг чинь хэ хэ
Ухаан муутай хүнээ гэж гэцүүм дөө...
15. Badman | 2009-01-18 02:43:55
Үлгэр ч юм шиг үнэн ч юм шиг. Гэхдээ амьдрал баян юм хойно юм юм л тохиолдох байх өө даа.
16. blogtoihun | 2009-01-18 02:51:42
15-д үлгэр бишээ, хэ хэ ийм үлгэр байхгүй хө
Үнэн явдал
17. solongon | 2009-01-18 03:40:56
Хуурамч пасплотллр гардаг гэж сонссоноос биш бүүр ингэдэг гэж ёстой бодоогүйн байнаа...Юутай ч ирсэн байгаасай
18. Myrlin | 2009-01-18 03:44:01
Hi
19. blogtoihun | 2009-01-18 03:49:25
17-д харин тиймээ. үнэн юм билээ хэ хэ
18-д Чи над руу зурвасаар Мээс хаягаа өгөөч?
Би муу найз тэ намайг уучилаарай?
20. delgeen | 2009-01-18 03:52:00
tana aa gaigvi tegeed ex oron luu ni gargasan bailgvi dee tegeed neg arai gej irexeer ni manaixan bas yadiin bol doo xuurxii
21. blogtoihun | 2009-01-18 03:57:07
20-д хэ хэ гайгүй байхөө, торгууль төлөөд л ирсэн байх.
Тэгээд яахын, манайхан ямар буцаалтай биш тэ...хэ хэ
22. chabu (зочин) | 2009-01-18 03:57:50
chi odoo bolil doo, ochnoon hamt yavchihaad odoo haana baigaag ni medehgui, bie bienee haigaad baihaar l,
so emgen erguuleh hlooviin gishuun claustai l aan uun geed, ha ha
23. blogtoihun | 2009-01-18 04:03:28
22-т ЧАбу гуай би таны үгийг ойсонгүй гээд дээр бичсэн байгаа...
Та завтай бол нээх сайн хэлээд өгөөч гуйжийнаа...?
24. Lily | 2009-01-18 04:05:58
Bi bsan bol uilahiin ba oo, unshaal sonin bolchloo. MNG humuusiin ingej yavahiig harahaar aimar hetsuu baidiin.
25. chabu (зочин) | 2009-01-18 04:07:07
Болсон явдалыг чадан ядан сийрүүлсэн Зам зуур танилцсан эгч чинь байнаа. Хэрвээ хэзээ нэгэн цагт уулзвал жинхэнээсээ танилцахыг хүсч байна...

enend ach holbogdol ogood asuusan yum daa, ug ni.
26. ter ohin chini bi bna aa (зочин) | 2009-01-18 04:09:48
Sain baina uu Achit egch mini,
Bid 2 sain yavj irseeeeeeen
27. ZOCHIN *** (зочин) | 2009-01-18 04:24:58
UNSHIW ***SETGLIN ZOWLON BOLSON ED BN ***GOL ZUIL IUND WE GEWEL XUNI BICHIG BARIMT **XUUXDIN NAIMAA GEED OILGSON BOLUU GAALIN XUMUUS
28. blogtoihun | 2009-01-18 04:25:27
24-т ойлгосонд баярлалаа. Одоо тэгээд яахав дээ, энэ чинь тэр хүмүүсийн амьдрал, бас минийх .. хэ хэ
Гэцүү байнаа шөө тэ...
25-д ААн одоо ойлоо ш тэ, аль түрүүн инкээл хэлчкүү зүгэр дээ... хэ хэ
Нээрээ дахиад нэг уулзах юмсан гэсэн хүсэл байнаа, Хөөрхий дөө...
ГЭхдээ... надад итгэсэнд нь баярлалаа.
Бас дээр нь хэн гуай та хаагуур юу хийгээд яаж яваагаа ухаар гэсэн шиг болсоон...
Бас дээр нь яг үнэнгээсээ танилцмаар бийнаа...
29. chatsarganii but (зочин) | 2009-01-18 04:30:43
ha ha, 30 min bolj baij oilgood yu bolood baina aa, chi zugeer uu huuhee, nud mud sain biz?
30. amanjinka | 2009-01-18 04:32:15
өөөө....
31. blogtoihun | 2009-01-18 04:34:05
26-д тоглоод байгаарай чи... хэ хэ
хүн үүнэн юм яриад байхад даа...
27-д чи үнэн зөв дүгнэж бодож байна.
Нээрээ өөрсдөө ч хэлж байсан. Хүний хүүхэд хулгайлаад ч юм уу, бичиг баримт бүрдүүлээд гардаг гэж...
Гэхдээ миний гол зорилго бол тэр хуурамч бичиг баримт, тамга тэмдэг хийж өгч, тэр хоёроос мөнгө авсан хүмүүст их зэвүүцэж байна.
Яахав дээ тэртээ тэргүй "цагаан хуудас" элчингээс аваад, торгуулиа төлөөд л гарах юмыг...
Ингэж гарч чадкүүг нь мэдсээр байж хийж өгсөн хүмүүс тэр солонгосчуудаас дор байхгүй юу, Тэд яадын төрийн албандаа зүтгэж байгаа мань шиг л ардууд ш тэ.
Манайхан өөрсдөө... л...
32. Lily | 2009-01-18 04:37:38
tanaihtai taniltsahad taatai blaa have a nice weekend
33. blogtoihun | 2009-01-18 04:38:57
29. Ах тас гадгаад болцийнмуу хаашаа юм. Монгол хэлээ мартаа юу? эсвэл эхнэр хүүхдээ солиод харь хэлтэй авгайтай болоо юу?... хэ хэ
Өчдөрөөс хойш дээрэлхээд байх юм.
Муу дүү чинь дээрэлхүүлж

дээрэлхүүлж ирсэн байхад ...

нэмээд дээ...
30-д ОООО оооо
34. blogtoihun | 2009-01-18 04:41:38
32-т баярлалаа. Та манайхыг тоож морилсонд маш их баяртай байнаа.
Хэ хэ тэгсэнээ дараа танайд очиж хоний шүү... аа
35. Eastsite | 2009-01-18 04:46:06
Hedii hariin nutgaas uuriinhuu nutagruu yavj baihad ambaardaad huuguud gargah ni hyalbar ch gesen hunii huuhed avch yavaa bichig barimttai uchiraas shalgaj magadlaj asuudal uusgeh ni zuv shuu dee. Tedend bol eejiinh hevtej baigaa emnelegruu yarij todruulga avsanii undsen deer medeej tiim hun uguig medeed shalgasan baih gej bodoj baina. Huuli bol huuli baih yostoi. Gehdee ter 2 mongoldoo esen mend yavaad harisan baih gej bodnom.
36. amanjinka | 2009-01-18 04:47:29
сайн уу?

аниа...энэ ч хэцүү асуудал болж шүү тээ
37. chabu (зочин) | 2009-01-18 04:52:35
ha ha, deerelheed baihdaa yaah uu ain, harin tiim zolbin, claus 2 solongos emgentei bolgoj ogno geed zangaa huvirgaad baigaa, soyol, surnaa, ter tom gurnii soyoloos l surchihval uhsen ch gomdolgui geed l, ih zantai bolj baigaa gej jigtei, ogloo bosood l ooriinhoo buh yumiig golloo. buten zasvart ornoo hoo.
38. ter ohin chini bi bna aa (зочин) | 2009-01-18 04:59:35
гэвэл яах уу Бондгор эгч хүүхэээн


ккк
39. apabst | 2009-01-18 05:54:02
яанаа даа нээрээ... хэцүү юм болжээ ... тээ. Хүүхэдтэй хуурамч бичиг баримттай баригдсан бол ямар л олиг байв гэж дээ... Энд бол урд нь баригдаж байсан бол шууд хурууны хээгээр нь хэн бэ гэдгийг нь гаргаад ирнэ...
40. artag (зочин) | 2009-01-18 07:34:34
Монголын үрс маш олон болтугай. Буян болог.
41. Oyuna | 2009-01-18 07:53:28
er n solongosiin gaali neeh zevuun shd neg udaa namaig bas uchirgui baitsaagaad baihaar n bi yag tan shig helee l haysan bas baahan baitsaalgaadaa... kkk tegsnee uuchlaarai enee teree bolood l hehe ajiltai yavjaahad chin ongots saatuulaal gehdee odoo ter yeiig bodvol n tsag uur gej bodson chin heveeree baigaan baina, yadarsan Mongoliig min deerelheh hun yasan ch olon yum be dee tee /sanaa aldav/
42. tungaamnh | 2009-01-18 07:53:42
эээээээээээээээ гарч чадаагүй юмуу
43. babail | 2009-01-18 07:54:20
oo za za bygdeeree irchihsen ba , boloo boloo
44. altargana | 2009-01-18 08:20:36
хүний нутгийн босго хатуу гэж...тэд ямар ч байсан харьсан байхаа...тэгээд нөгөө пас, билетээ өгдөг оюутан шатсан байх даа
45. Опал | 2009-01-18 08:47:12
hmmmm yostoi neeree hetsuumaa, hunii amidralaa gej,,
46. Lily | 2009-01-18 09:02:09
Hehe, manaihaar tooj ireheeree 7 honodii shoo, geriinhendee heleed ireerei
47. embi | 2009-01-18 09:43:19
Бурхан бумбын орондоо ирсэн байхаа тэр. Монголын үрс эрүүл саруул өсөн торниг ээ
48. ZOCHIN *** (зочин) | 2009-01-18 10:42:10
UG XUULI NOMOOROO GARSAN BOL ASUUDAL UUSEXGUI BAIX BAISAN BOLUU 2 RT GEWEL ENE ULSAD BAIX XONGIN TOO DUUSSAN BAIX ZA BAAXAN OLON IUM XELSEND uuchilaarai
49. subeedei (зочин) | 2009-01-18 11:14:08
tand bayarllaa,ta chadahiigaa l hiisen bna,tiim bolohoor sanaa zoboltgui shuu,amjilt husii tandaa
50. Болжмор | 2009-01-18 11:17:27
Надаа мессэнжэр чинь байхгүй ш дээ...би сая харлаа...
51. sarnaiha | 2009-01-18 13:51:02
яанаа гарч чадагүй юм уу баларчээ одоо тгд хаана бгаа бол тэр хүүхэдтэй хүн
солонгосуудад буруу өгөөд бх ч юу бхав хууль дүрэмийхээ дагуу ажлаа л хийж бгаа улс.угаасаа хуурамч бичиг баримт ашиглана гэдэг чинь хууль зөрчөөд ноогдуулах санкц нь ч бас хэцүүшдэ. хөөрхий хүүхэд хэдэн цаг уйлж зовсон болоо баларсын
52. Орнелла | 2009-01-18 14:12:41
Өө хөөрхийс, яасан хэцүү юм бэ дээ.
Хуурамч бичиг баримтаар солонгосын хил давчихсан атлаа Монголын гааль дээр тэр нь илэрч л байдаг юм байна лээ. Торгодог л байх.
адал явдалд дуртай юм уу хэхэ
тийм бол кинонд тоглооч
энэ бүсгүй хүний төлөө гэсээр яваад дуусах хүн дээ
54. tonashides | 2009-01-18 15:41:31
amidral aa gej!
55. Sono78 (зочин) | 2009-01-18 16:16:01
Оройн мэнд, ийм ч юм болох гээд байсан юм аа, гэхдээ амьдрах гээд явж байгаа нутаг нэгтнээ өмөөрч байна би.

Хэдэн жилийн өмнө намайг Солонгосын хил рүү орох гэж байхад нэг ийм юм тохиолдсон юм. Зорчигчид дугаарлаад лайнаар паспортаа шалгуулаад гарч байлаа, нэлээн хэдэн онгоцны зорчигчид буусан бололтой хүн гэж дүүрэн. Миний урд нэг франц шалгуулаад гарлаа, дараагийнх нь гээд би орох гэж байв, гэтэл хажуугийн лайн дээр нэг монголыг чанга чангаар зандраад сүйд ээ, бүүр англиар доромжлоод эхлэв, тэгэхээр нь би уучлаарай та эвтэйхэн харьцахгүй юү, та нар үйлчилгээний байгууллагын хүмүүс ш дээ, үйлчлүүлэгчиддээ ингэж болж байгаа юм уу гэсэн чинь та мөрөөрөө яв, энд би ярьж байна гээд агсардаг гэжийнш дээ. Гэнэт гэдэн хөдлөөд өө за за та нар ингэж үйлчлүүлэгчидтэйгээ харьцдаг юм уу, тэр дарга нар дээр оръё гэсэн чинь тоох шинжгүй, нөгөө монгол зайлуул нүд нь бүлтгэнээд л аминдаа надаас дэм эрээд байгаа. Би ч дараагийнхаа хүнийг та орж байна уу гээд лайнаасаа гараад тэдэн дээр очлоо, тэгсэн нэг өрөө рүү нөгөө залууг аваад орохоор нь хойноос нь орох гэсэн чинь та цаанаа байж бай гэж байна, бид адилхан монгол хүн байна, наад залуу чинь хэл мэдэхгүй байна, яг юу болоод байгааг би ч ойлгохгүй байна гэсэн чинь энд хэлмэрчид байгаа гээд нээг их дээрэлхэнгүй харахаар нь англиар өөдөөс нь хараачихлаа, тэгсэн чинь хүрч ирээд тохойноос чирээд, би та яагаад биенд хүрээд байгаа юм бэ гэсэн чинь татаад нөгөө өрөө рүү нь оруулчихдаг гэжийна ш дээ.
Тэгсэн тэнд зөндөөн монгол байна. Би ч уур хүрээд танай ахлагч чинь хаана байна гэлээ, тэгсэн нэг ах би байна, уучлаарай та түр хүлээж байгаарай гэлээ. Энэ хооронд тэнд байгаа хүмүүсийг харсан чинь бүгд л урвайчихсан хоорондоо ч юм ярихгүй, ихэнх нь монголчууд байсан. Нөгөө татаж оруулдаг ууртай, бүдүүлэг нөхөр нөгөө залуугийн паспортыг бариад ахлагч дээрээ очоод ямар нэгэн юм солонгосоороо яриад байв. Ахлагч нь ч намайг дуудаад урдаа суулгав. Би хэллээ, та нар үйлчилгээний байгууллагын хүмүүс, бидэнтэй дэндүү бүдүүлэг харьцаж байна, энд хүний эрх чөлөө үнэхээрийн алга би гайхаж байна гэлээ, тэгсэн та манай ажилтныг доромжилсон юм биш үү гээд намуухан дуугардаг гэжийнэ ш дээ. Үнэн, би тэсч чадаагүй та нар хүнийг ингэж л нээрэвтүүлж байна ш дээ. Би энэ талаар олон улсын сэтгүүлд тэмдэглэл бичнэ гэсэн чинь арай зөөлөрч байна аа. Та паспортаа үзүүлэхгүй юү гэж байна, би үзүүллээ. Үзэж байснаа манай ажилтанг бүдүүлэг загнасанд уучлаарай, бид ажлын ачааллаасаа болоод ийм байдал гаргасан байх, ажилтандаа бид жич арга хэмжээ авна аа, та одоо явж болно гээд паспортыг эргүүлээд өглөө.
Би тэр монгол залууг ямар учраас саатуулаад байгаагийн учрыг олмоор байна гэлээ. Энд байх хаяг нь тодорхойгүй байгаа юм, тэгээд ч бид хэд гурван зүйлийг тодруулах шаардлагатай байна гэж байна, тэр нь юу юм бэ? гэлээ. Нэгд эндээс бид нэг зүйлийг тодруулах юм үүнийг хэлэх шаардлагагүй,хоёрд ямар хүн тосч авах хаана байх нь тодорхойгүй байна гэв. Нөгөө залуугаа би дуудах гэсэн чинь тээр буланд зайлуул сууж байна, нэрийг нь мэдэхгүй юм чинь Хэйе хэйе гэсэн дуулдаггүй,ашгүй нэг монгол хэлээд над дээр ирлээ, би дээрхийг түүнд хэлэв. Харин би хаягаа мэдэхгүй байгаа юмаа гэнэ, энд хүн тосох уу гэсэн чинь тосч байгаа, гэхдээ ахаа тосч байгаа хүн маань хараар байгаа юм аа гэнэ. Тэр хүнийхээ утсыг мэдэх үү гэсэн чинь цаасан дээр байгаа дугаар үзүүлэв. Би босоод буланд очиж байгаад нөгөө дугаар руу залгалаа, ахаа яаана аа яаж ийж байгаад оруулаад ирэх юм сан гээд бөөн юм ярилаа нөгөө залуу, хаягийг нь асуусан чинь ахаа би хэлж болохгүй байна аа гэнэ, яагаад гэсэн чинь би хараар байгаа гэнэ. Энэ залуугаас юу ч тодруулж чадсангүй. Би эргээд сандалдаа суулаа, нөгөө залуудаа хэллээ, би нэг буудалд захиалга өгчихсөн байгаа, түүний хаягийг биччихье асуувал тэгж хэлээрэй гэв. Би буудлын ресээпшин рүү яриад би найзтайгаа явж байна аа гээд түүний нэрээр захиалга өгчихсөн юм.
Нэлээн хэдэн минут боллоо, ахлагч гаднаас паспортыг нь бариад орж ирлээ, би ч хаягийг нь хэлэв, гааль дээр очихдоо нэвтрэх хуудас гэж бөглөдөг юм, түүн дээр хаяг зэрэг мэдээллүүдээ бичээд очдог юм, тэгсэн тэр залуу хаягаа бичээгүй үлдээсэн байсан юм. Ахлагч хэлж байна, бага аялгатай монголоор ярих юм аа, нөгөө залуугаас ямар зорилгоор явж байгаа,урьд нь ирсэн үү, хамаатан садан чинь энд байдаг уу гээд л. Энэ бүхний хариултыг бид хоёр тэрүүхэн хугацаанд ярилцаад бэлдчихсэн юм. Нөгөө залуу ч сандран барин хэллээ. Цаашдаа буудалдаа байгаад байх юм уу гэж байна, хоёр гурав хоноод Мотелд орох юм аа гэж хажуугаас нь би хэллээ. Ахлагч паспортыг нь эргүүлэн үзэж үзэж байгаад штаампаа паспортан дээр нь дарлаа, минийхийг ч аваад бас дарав.
Тэнд байсан монголчууд нөгөө залууг баярын нүдээр хараад л үнэхээр өрөвдөлтэй байсан, ахлагч нөгөө залууг цүнхээ ав гээд бид хоёрыг дагуулан гараад гааль дээр паспорт үзүүлэлгүй шууд гаргасан даа, гаалийн байцаагчид солонгосоороо нэг юм хэлсэн чинь шууд гаргасан.
WOW, нөгөө залуу зайлуул бөөн баяр. Бид ачаа тээшээ аваад гарсан чинь тэр залуутай төстэй нэг ах зайлуул хүрч ирээд баярлаж байгаа гэж жигтэйхэн. Тэгээд л тэр хоёр солонгос гэсэн их айл руу арилж өгсөн дөө хөөрхий, надад мөнгө өгөх гэсэн би аваагүй, яасан гэж би авах юм, адилхан монгол байж.

Хүний нутагт явахаар монголчууддаа амь болдог юм. Үүнийг олон хүн мэдэх байх оо, зарим нэг нь намайг хуурч л байсан, би буянаараа болог гээд л өнгөрөөчихдөг.
56. betty 24 (зочин) | 2009-01-18 16:33:47
Hoorhii doo
57. angelic_universe | 2009-01-18 17:25:57
Эрх биш ирээ байлгүй дээ. Таны хүн чанар тэдэнд том тус болсооон. Одоо танд баярлаад л сууж байгаа даа.
58. ZOCHIN *** (зочин) | 2009-01-18 18:02:24
78 D ZOCHIND XEDIGEER NAD TUSALJ BAIGAAGUICH BUSAD OLON XUNI UMNUUS TALARXAW
59. mongolhvn (зочин) | 2009-01-18 19:01:46
Хөөрхий дөө, 2,5 хан сая монголоо ингэж авч яваа төр засгийг л хараахаас өөр яалтай билээ. Бид чинь 40 сая малтай, алт эрдэнэсээр дүүрэн хөрс шороотой баян мөртлөө дэндүү ядуу, хөөрхийлөлтэй амьдарч яваа улс даа. Тийм ээ, би блогтой хүний 31 д бичсэн саналтай санал нэг байна. Мөнгө цагаан, нүд улаан төрийн түшээдтэй Монгол улс хөөрхий. Хүн бүр л соно 78, та 2 шиг минь байвал бид хүчтэй байх болно. Монгол улс үеийн үед мандан бадарч, Монголын үрс маш олон болох болтугай.
60. Өвлийн өвөө anjigai | 2009-01-18 19:03:06
Гөө мөн ч сайхан сэтгэдтэй эгчтэй хүн дээ.
61. jirgee (зочин) | 2009-01-18 21:42:31
Baidag zuil boditoor uchirchee.
Xuuxedtei xuniig mash xurdan butsaadag tul sanaa zovoltgui.
Odoo ingej xund tusaldag xun ch barag baixgui shuu, bayar xurgeye.
62. Nini | 2009-01-18 22:19:39
Хүний сайхан сэтгэлээ гэж. Миний бондгор найз чэн /хэ хэ Үнэн хэрэгтээ бол ёстой жинхэнээсээ мисс юм билээ ш дээ/ сайхан сэтгэлийн туйл юм байгаам ш дээ
63. 2000 (зочин) | 2009-01-18 22:22:55
saixan yrgeljleesei
64. suishioko | 2009-01-19 01:30:02
Hetsuu yum boljee hoorhii.Manai mongolchuudiig haana ch yavsan jaahan deerelheh geed baidag yum shig sanagdsan.Mgl-chuud maani ch gesen so-n hileer orohdoo neg l aisan sandarsan oortoo itgelgui ordog bolohoor hund olzlogdohdoo amarhan yum shigee.Zaaval so-n hil deer ch bish japan bolon busad ulsad ene baidal ih ajiglagddag.Ongotsnii buudal deer in mongol orchuulagch geed 1 hun baidag ch gesen eleg negtnuudiinhee sanaag sain orchuulaj oilguulahiig husdeggui yum shig sanagdsan.Urid jil ajlaar nohortoigoo hamt japan orohoor yavahad ongotsnii buudal deer bid 2-g 4,5 tsag saatuulsan.Bid 2 zamaaraa Koreagaar dairaad tendee 2 honochihood korean airiin ongotsoor Tokyod buusan yum.Ter ongotsond bid 2-s oor mgl hun baigaagui.Buugaad hileer orohdoo 2taliin shal oor linaar orson chin ter ongotsnoos 1 jiremsen hyatad huuhen bid 3-g l saatuuldag bainashdee.1 oroond oruulaad l odoo ta 2-g tus tusad in yariltslagand oruulana gej baih yum.Teheer in gaihaad yuu asuuh gej baigaa yum bol geed l suuj bailaa.Ehleed nohriig maani avaad yavav.Barag tsag bolson baih.Nohriig oruulaj ireed namaig duudav.Oor 1 oroond ortol neg zevuun tsaraitai nohor suuj bainaa.Tegeel asuuj garlaa.Yag yamar zorilgoor yavaj baigaa ene ter urisan hun chin tosoj baina uu geel.Orchuulagch geed 1 mongol huuhen oroj irlee.Bi ehleed mgl-r yariad uchir zorilgoo heltel minii yariag hurainguilaad shal oilgomjgui yum bolgood orchuulaad baih yum.Teheer in bi Bi ooroo japan hel medne orchuulagchgui yariya geed buh avch yavsan ajiliin holbootoi bicheg barimtaa uzuuleed ooroo tailbar hiilee.Urid in bi olon udaa tanai ornoor orj baisan.end surch baisan.Ene udaad buzinessiin ajilaar nohortoigoo hamt yavaj baina geed heltel tanii tosoj avah hun chin zovhon companiihaa utsiig bichsen baina.Onoodor buten sain bolohoor company in ajillahgui utsaa avahgui baina.geel hachin hachin yum zondoo yarilaa.Sanaan bol mgl geel deerelheed baigaa bolotoi.Minii genet uur hureed bid ene oroond chin buten 4 tsag suulaa.Gadaa tosoj baisan hun maani odoo gaihaad butsan baih.Hervee ta nar bidniig engeed butsaah yum bol tunsh companii omno manai company- ner hund unana.Hurdhan ene asuudlaa shiidej og geel hellee.Hervee butsaana geh yum bol ongotsnii biletiin unee garguulaj avna geed suunadaa gej uur hureed suuj baital ashgui ta 2-g shalgalaa.Ta 2 holbogdoltoi buh bicheg barimtaa bariad yavaj baisan bolohoor gaigui ongorloo geed 1 muu gargasan.Garaad irtel shono boltson nogoo tosoj avah hun maani huleej huleej yavtsan baisan.Yamar ch baisan heruul hiij baigaad ch gesen garaad irlee.Yamar azaar heliin meddeg baigaa ve gej l bodson doo.Ter orchuulagch huuhend naidaad heregggui yum baina lee.Lav l gants ch gesen mgl-doo tuslaya gesen sanaa baihgui yum shig l sanagdsan.Hechneen olon nutag negtnuud maani ter imigrationii oroonoos tsaash garaj chadalgui nutag butsaa boldoo gej bodogdoj bailaa.Japan luu oroj chadaaguigeesee bolood imigrationii oroond in amia horloson mgl ohin hurtel baidag biz dee.Yaduu ornii zovloon gej.Hervee bid bayan ornii irged baisan bol hunii nutag gunii hushuund ajil hiih geel yavah bish amarch zugaalah geed bardam alhah baisan daa.
65. blogtoihun | 2009-01-19 01:53:26
Сээгий бичсэн та бүхэндээ баярлалаа.
Тэр тусам Соно78 болон Сүйшико-д сэтгэл гаргаж цаг заваа зориулсанд чинь баЯрлалаа.

Нээрээ бид бүхэн бие биедээ туслахгүй юм бол, хэн бидэнд туслах юм вэ?
Энэ 2 бол хулгай хийж баригдаад ирж байгаа хүнүүс биш шүү, үнэнээ хэлж чаддаг хүнд итгэж чаддаг сайхан залуус...
Тэр тусам би өмөөрч чадлынхаа хирээр туслахыг хүссэн боловч чадаагүй ээ...
Гэхдээ энэхүү бичлэгийг солонгосоос маш олон хүн орж ирж уншиж байгаа...миний тоолуур дээр гарч байна лээ... тэгээд хэл дуулгаасай гэж хүсэж байнаа...
66. blogtoihun | 2009-01-19 02:04:43
Соно-д чамд баярлалаа. Нэг ч гэсэн хүний амьдралд том тус хүргэсэн байна лээ... Чи сайн хүн байна.

Сүйшико-д харин тийм муусайн жарвалзаж дарвалзсан царайтай, насаараа тэр ажлын местэнд сууна гэсэн бодолтой хоосон толгойтой, нүүрээ будсан, тэнэг хүүхнүүд хэн нэгний арын хаалгаар орчоод тэгж далжигнаж байдаг юм.

Чи япон хэл мэддэг чинь сайн болж...
Би ч бас тэнд сурч байсан. Тэр үед элчингийн хэдэн далжгар авгай хүүхнүүд зөндөө л байсан.

Яахын хийх юмаа хийгээд Японы Засгийн газраас тэтгэлэгийг нь авч чадаад сурч байгаа хүнийг...
Цагаан сараар ирж золгосонгүй, бас гарч орохдоо дайрсангүй гээд их яриа гаргадаг байсан юм байна лээ.
Яршигаа... тэд өмхий буудлаа аятайхан шиг цэвэрчихээд хүнээс мөнгө салгаасай, бас дарга сайд ирэхээр үхэх гээд гүйдэг гэдгийг нь мэддэг л байсан...
Тэнэг юмнууд...
67. Sono78 (зочин) | 2009-01-19 02:21:45
Баярлалаа залуучууд аа, гол нь манайхан бичиг баримтуудаа зөв бүрдүүлээд явбал зүгээр юм шиг байгаа юм, нэг ч гэсэн монгол хилийн дээс алхаж нүд тайлж амьдрал үзвэл эргээд монголдоо томоос том хөрөнгө оруулалт болж байгаа юм ш дээ.Үүнийг манай төр засгийнхан анхааралдаа авч ажиллахгүй л байгаа юм даа, дээр нь элчингүүд байна, ёстой сонин улсууд, бидний хэдхэн монголчууд ч дээ уг нь.
68. Sono78 (зочин) | 2009-01-19 02:32:00
Өө за баярлалаа "Блогтой хүн"-ээ, Сүйшико-д бас баяр хүргье.

Бидний хэдхэн монголчууд хаа ч газар уг нь цоглог ш дээ хэхэ.
Тэдний маань нэг дутагдал нь өөртөө итгэлтэй бус байдал, дээр нь ядуу орны байдал нөлөөлөөд байгаа болов уу даа.

Монголын маань хөгжил иргэнээс л эхлэнэ шүү дээ, тиймээс бид хувь хувьдаа л хичээж, чармайж, зөв шударгаар хөдөлмөрлөх ёстой байх. Хэхэ баахан хэнхэг юм биччихлээ сорри.
69. Орнелла | 2009-01-19 02:51:20
Хэ хэ, Блогтой хүн далжгар авгай нарыг бут авчээ
Соно 78 мундаг шүү
70. Eastsite | 2009-01-19 02:52:23
europ-s mongolruu yavahad dairdag gol damjilga ni Moskva. Za tegeed oros humuusiin haritsaa tranzit buudal ene ter bol avah yum baihgui. Mgl geheer bas ih deerelheh sanaatai. Busad humuustei angliar haltar hultar yarij oilgoltsoj baisnaa mgl geheer l bidnii uuduus orosooroo chalchij ugnu. Uuchlaarai orosoor yaridagui. angliar yariach geheer ta nar orosoor yahaaraa yaridagui yum ch geh shig davarsan garuud shuu basl...
71. suishioko | 2009-01-19 03:01:57
harin tiimee.Mgl-chuud mini haana ch yavsan tolgoi deeguur yavaarai.Hedii uls in yaduuch gesen bid chin erh cholootoi ornii erged muusain yumnuudaas bitgii aij jijigreerei.End tendhiin elchin imigrationd ajillaj baigaa nutag negtnuuddee helehed 1-ch gesen mgl hundee chin setgeleeree tusalj baigaarai.Hunii hereg butvel ooriin hereg butne gedeg.1-ch gesen hun gadaad dotood yavaj amidralaa deeshluulegl dee.Elchind ajilladag orchuulagch huuhnuudiig yor oilgodoggui yum.Adilhan l hun baij neg negendee tuslaya gej yoroosoo boddoggui yum shig yag l ooroon elchin said shig l zan gargadag in yostoi taalagddaggui.Olon l ornii elchin saidiin yamand oroj yavlaa.Ehenh orchuulagch nar ni iim l baidag.Hoorhii mgl-chuud maani orchuulagchaas bolood visaa avch chadaagui humuus ih baigaa shuu.Bi Usa-n visa avahdaa orchuulagchiin tanidag tuldaal barag yariulaj baij avsan geel bodchih shaal durgui hurmeer.Za elchengiin orchuulagch nar hervee unshaj baigaa bol sorry.Tehdee ihenh in l iim huunnuud baidag yumaa.
72. suishioko | 2009-01-19 03:04:25
hehe humuusee yaj krilleer hurdan bichej surah ve.Ug in kriller bichmeer baidag.
73. suishioko | 2009-01-19 03:06:02
Hoorhii tegeed ter 2 nutagtaa irsen boluu yasan bol.Sanaa zovood baihiin tiim nyalh huuhedtei huniig arai ch horiogui bailgui dee.
74. suishioko | 2009-01-19 03:17:54
Zovoj zovoj nutagtaa ireheer Buyant-Ukhaa deer manai shalganiihan yaj huleej avna gej bodoj baina.Bi ted nariig bodohoos ch durgui hurdeg yum.Ug in hunii nutgaas eh ornoo geed irej baigaa humuusiig adgalaj saihan ineemsegleed ugtaad avchij boldoggui yum baihdaa.Neg l ih zagnasan zandarsan humuus baidag yum.Bi USA-d 3jil bolood irsiin.Yag unendee hagatsal zovlon tohioldood genet l butsah boltson yum l daa.Tegeed Buyant-ukhaagaar oroh getel shalganii hun nadaas geriinhee hayagiig hel gedeg yum baina.3 jiliin hugatsaand manaih huuchin bairnaasaa nuugeed shine gazar ochchihson bi hayagaa meddeggui.Tegsen ter 1 huuhen aimaar uurlaad chi geriinhee hayagiig meddeggui yumuu geel zagnaad baisan.Bi garaad 3 jil ireegui hayag oorchlogdson bi medehgui baina gesen chin yamarch baisan tsaanaa zogsoj baigaad hayagaa bich geed oruuldaggui.Suuldee bi setgel sanaa muu yavsaniig ch heleh uu shuud l nudend nulims duureed ter huuhend helsiin.Ta nar hunii nutagt zovoj zovoj eh ornoo geed temtseed irej baigaa irgenee adgalaj bayarlaj ugtadguimaa gehed zagnaj zandrahgui oruulaj boldoggui yumuu geed barag uilsan sanagdana.Ashgui tanidag ah irej l eh orniihoo heleer davsan daa.Tegeegui bol bas tend ni heden tsag suuh baisan yum medehgui.Ug in oodloh ail uudneeseel gedeg dee.Shalganii humuus in hudlaa ch gesen ineej ugtaj baigaasai...
75. Oyuna (зочин) | 2009-01-19 04:45:05
neeree l hunii gaali ene teriig helelgui manaihan ch bas l aimaar yum bileeshd, bi uulaasaa chinagaar orj ireh durgui, tegsen manai taliin baitsaagch namaig buten jil urd yu hiisen geed aimaar muuhai harahaar n guu naad pasportoo huudas buriig n haraad uz dee gesen chin muusain yumnuud geed harsnaa tiim yum bol n yugaa hiij bogoonoor yavdiin geel zagnaj bilee... elchin saidiin yamduud ch gesen bas l aimaaraa aimaar uul n tsuuhun mongolchuud maani neg negendee arai zuulun handaj boldguin baih daa neeree
76. Oyuna (зочин) | 2009-01-19 05:09:26
deer yed barag 6 jiliin umnu beejind ajlaar ochihdoo elchingiin buudald uruu zahialsan baisii tegeed ongots saataad shunu ochloo, tegsen elchingiin minii yeiin boluu reception ohin uruund chin uuriig chin huleegeed irehgui bolohoor n hun oruulsan geheer n uur uruu garah boluu gesen chin ugui gejiina tegsen hernee ter ohin utsaar zahialga avaad baina, dahiad guilaa yadaj unuu shunuduu honoj bolohgui yum uu? ter hun chin margaash ireh yum baina shd gesen chin ugui gejiina, bi jiremsen 8 sartai amindaa bas yumiig yaj medhuu geed Mongolchuudaa baraadaj baigaashd, tegeed yahuu yamar zogsood bailtai n bish taxi duudchaal huleejiisan chin tednii neg ajiltan boltoi zaluu gadnaas orj irlee tegsnee nad ruu neg haraad nuguu ohin ruu neg haraad tegsnee chi jiremsen yumuu gejiina tiin l gelee tegsen odoo ene harahgui shunu haachih gejaagaan gejiina uuriin 3 tsagt shd, guu uruu baihgui yum chin tuv ruu buudal baraadii geel bodjiino gesen chin yu yariad baigaan geed l minii tsunhiig avaal urd garaal alhlaa, dagaal yavlaa, hed honohiin gejiina 6 honoh yostoi gelee tegsen aan l gejiina, yasan bish zavshiv bilee neg uruund oruulaad tegsnee bas boloogui turuh bolooguin baigaaz gejiina arai boloogui l gelee, saihan setgelt zaluugiin buyanaar ajlaa ch buteej, ayn zamdaa ch yavj bas saihan naiztai bolsondoo harin ter ohintoi hed hed taarsan yum helehgui l baina lee, yu helhuu dee... hunii gazar ch gesen saintai muutai l horvoo yum daa
77. Монгол Зон | 2009-01-19 05:12:59
ene oyunaa mon uu? havaii?
78. blogtoihun | 2009-01-19 06:42:39
66-д бичсэн сээгийд ажил төрлөө сайн мэддэг жинхэнэ албан хаагчид болон гадаад орнуудад суугаа элэг нэгт ах дүү нартай найрсаг ханддаг хүмүүс ороогүй болно.
Гэвч сайны хажуугаар саар гэчээр ихэмсэг хүнд сурталтай хүмүүсийг хэлсэн болно.
Энд саяхан болсон эмгэнэлт явдалд энэ орныг хариуцан суугаа Тайланд дахь манай элчин сайдын яамныхан худалч хүнд хуруугаа ч хөдөлгөөгүй гэсэн.
Ер нь яах гэж элчин сайдын яамдууд байдаг вэ, мэдээж хоёр орны харилцаа, хамгийн чухал нь өөрийн орны иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах гэж би боддог.
Дарга сайд нар ирэхээр авгай хүүхдийг нь дагуулан дэлгүүр хоршоо хэсээд энд тэндэхийн амралт зугаалга хэсээд байгаарай гэж лав томилдоггүй байх.
79. blogtoihun | 2009-01-19 06:45:52
69-д дээрхийг уншаарай гэсэн. Их айхтар нэр байна шүү тэ. Усны хувилгаан ...гэж
Соно
Сүйшико хоёр санал сэтгэлээ харамгүй хуваалцсанд дахин их баярлалаа.
80. blogtoihun | 2009-01-19 06:48:05
75-д хэлээд юүкэв дээ. Оюунаа минь, гэснээс чи сайн уу? хө хаагуур яваад байнаа? хэ хэ
81. blogtoihun | 2009-01-19 07:00:28
76-д үнэн үнэн тэр элчингийн буудалд ажилдаг хүмүүс чинь байна тэ, элчингийнхэны авгай хүүхдүүд байдаг юм.
Тэгээд жирийн өрөө байхгүй үнэтэй өрөөнд орвол ор гэжэ хэлнэ, дээрээс нь харьцаа муутай, мөнгөө төлбөөд үйлчлүүлж байхад, гэрт нь гуйж хонож байгаа мэт маяглана.
Их хэцүү... би ойлгож байна. Тэр тусам жирэмсэн хүн аргагүй аргагүй...
Би бол дээр үед нэг л очсон, надад өрөө байхгүй гэсэн. Тэгээд үнэтэй өрөөг чинь үзий гэтэл уурлаад тийм юм бол 5-н одтой буудалдаа буу даа гэсэн. Бууна ш тэ... хэ хэ
Гэхдээ тэр үед арай ч тэр хэмжээний болж чадаагүй залуу үе.
Тэр хүний нэрийг би одоо ч мэдэж мэдэж байгаа, элчингийн 2-р нарийн бичиг байсан хүний авгай, үйлчлэгч нь жолоочийнх нь... Нээх дээрэлхүү
Яахав нэг гуанз шиг монгол хоолны газар л байдаг.
Хэрэв зав гарвал зам зуураа ордрг л юм. Тэрнээс бол тэр буудпалд нь бол үгүй.
Японы элчингийн буудал гэж аймаар гэцүү энд тэндгүй архины шил, нил шумуул бас аймаар дорой юм байна лээ.
Одоо гайгүй болоо биз дээ гэж бодож байна.
Бид хэд бол болж өгвөл холуур л тойрно. Чухал ажил гараагүй л бол шүү дээ.
Манайхан яасан ч их архи уудаг юм, нэг хүн ирэхээр яриад уух гээд, гэцүү...
Харин тжэр Америх нтр нь ямар байдаг юм арай гайгүй байх тэ...
82. blogtoihun | 2009-01-19 07:01:28
Бут ах болъё оо, айл орж ирчээд өөр хүн сураглаад...
83. mon_rose | 2009-01-19 07:11:03
нээрээ энэ хэл гайлаар гарч яваа хүмүүс ч нэг нэгэндээ тус болж явахыг алийг тэр гэх вэ ,
чи ч жинхэнэ монгол хүн юмаа
84. *САЙХАН САНАА* | 2009-01-19 09:23:50
угаасаа манай эгээ сайн хүн шүү дээ. төгсгөл нь сайнаар эргэсэнд л сайхан байан оо
85. Орнелла | 2009-01-19 13:07:09
Аан миний нэр харагдаж байгаа шигээ сүрхий айхавтар биш ээ, мэдэх нэг нь мэддэг л юм.
Энд тэнд явж байхдаа тийм ааш авиртай далжгар хүмүүстэй цөөн тааралдаж байсан минь яамай даа гэж бодоод л тэгээд биччихсэн ш д. Буруу ойлгуулчихсан дамшиг байж л дээ, би
86. blogtoihun | 2009-01-19 14:27:16
85-д санаа зоволтгүй ээ, би буруугаар ойлгоогүй шүү хэ хэ
Үнэхээр нэр чинь сонирхолтой санагдсан юмаа.
Манайхаар ирж зочилж байгаарай, тантай танилсандаа баяртай байна.
87. Дооч | 2009-01-19 15:03:18
uug ni hunii nutagt neg negendee tusalj l yavbal saihan shuu dee gehdee iim saihan setgeltei humuus ih hovor bdag yum shigee
88. Hilde | 2009-01-25 18:36:08
xetsuu yum daa xunii gazar...
89. Zochin (зочин) | 2009-02-07 02:21:17
Sain humuus baina, zarim ni bol duugui l ungurnu. Sonoo chi ter zaluug gargaaui bol setguuld bichih baisan yum uu?
90. blogtoihun | 2009-02-16 03:35:44
87.d he he gehdee baigaa ho, hunee oluul te...
88.d harin tiim shuu...
89.d Sono bol sain hun baina lee... bid naizuud boloh baih gej itgej bainaa...
91. debe (зочин) | 2009-02-16 22:33:41
aimriinmaa gehdee bi ch gsn hileer ayultaigaar garch l bailaa
92. blogtoihun | 2009-02-16 23:11:20
тиймүү Дэбэ дүү минээ... Чи ухаантай сайн охин шүү....
Эгч нь чамаараа бахархаж байдаг шүү...
НЭгэн сайн өдөр уулзах юмсан гэж боддогоо....
Зарим үед чиний хурц бичлэгүүд миний залуу нас оюутан цагийг минь өөрийн эрхгүй бодогдуулдаг юм шүү...
93. Sono78 (зочин) | 2009-02-17 13:53:33
Сайн уу Блогтойхүн-ээ, найзууд бололгүй яахав, дуртайяа хэхэ.
Зочин-д: Юуны өмнө оройн мэнд хүргье, хандсанд баярлалаа анд аа.

За би ямар ч байсан өс санаж ч юмуу, муу санаалж өөрөөр хэлбэл өшөө хорсол авахын үүднээс ямар нэгэн зүйлийг бичдэггүй, ийм үйлдэл ч хийж сураагүй өдий хүрсэн хүн. Уучлаарай, асуулт чинь л надад ингэж санагдууллаа, асуултыг чинь ташаа ойлгосон бол өршөөгөөрэй.

Би сэтгүүлд нийтлэл, сэтгэгдэл бичиж байсаан, гэхдээ гэрэл гэгээтэй нийтлэлүүдийг нэг бус удаа сонин болоод сэтгүүлд гаргаж байсан, тэд маань ч олонд эерэгээр сэтгэгдэл үлдээснийг сүүлд олж мэдсэн. Нөлөө бүхий хүнээс ч сэтгэгдэл ирдэг юм билээ, бүүр шуудангаар шүү.
Хэрвээ тэр залууг гаргаагүй бол би хэрхэх байсныг сайн хэлж мэдэхгүй байна, гэхдээ ямар нэгэн газар болохгүй, бүтэхгүй үйлдэл байгаа бол түүнийг олон нийтэд хүргэх замаар илчлэх ёстой байх, тэд дахиад л өөр иргэдийг гомдооно, тэдний ажил цагийг нь алдуулна шүү дээ, энэ утгаар.
Тэр үед би яагаад ч юм тэгээд л хэлчихсэн юм, тэр маань ч үр дүнд хүрсэн байж болох юм, тэр үед би бодсоноо л тэр гаалийн ахлахт хэлсэн болохоор магадгүй тэр залууг гаргаагүй бол миний сэтгэл бичих байсан байж магад.
Хэрвээ сэтгэгдэл болоод нийтлэл маягаар сэтгүүлд гаргах бол эд мөрийн баримтуудыг өөртөө сайн цуглуулах хэрэгтэй, яагаад гэхээр эргээд тэд нэр төрөө сэргээлгэнэ гэж олон улсын шүүхэд хандах магадлал өндөр, таниас мөнгө төгрөг нэхнэ, шүүхэд дуудна. Иймд баримтжуулж явах нь чухал.
Баярлалаа.
94. blogtoihun | 2009-02-17 18:29:52
Соноо чи хаана байдаг вэ... Боломжтой бол хэлээрэй за юу...
НАдад одоо хүмүүсийн дэмжлэг их хэрэгтэй байх шигээ...
95. Parfume | 2009-02-18 05:17:53
Энд чинь харин жинхэнэ загатнасан газар маажна гэдэг шиг яриа зөндөө явцийн байшд ээ. Манай Нисэхийн Гаалийнхан хүмүүстэй зөв боловсон харьцаж сурах сургалтад хамрагдах хэрэгтэй гэж боддог. Нэх худалч хулгайч ирж байгаам аятай хялайж, зандарч цэхэлзсэн улс байх юм. Надаас нэг удаа чи юуны орд юм гэж асуусийшд. Бараг гадны гаалиас илүү удаан (барагсах ч юм байхгүй дээ, үнэндээ тэднээс илүү удаан, сэжигтэйгээр шалгадаг. Би үнэхээр гайхдаг юм) шалгаж, нүүр амыг минь паспорт дээрхи зурагтай харьцуулж удаааан хардаг, хэ хэ
96. blogtoihun | 2009-02-19 16:23:52
95 aa chinii ner ih goyo uomaa.
Za harn deer neg tiimerhuu yaria yavaad ongorsoon.
Bi bas nl unertei us...
Aimaar ih durtai.
Minii gahts hobii geh uu dee.
Mash olnig tsugluuldag he he...
Daraa ene tuhai bichnee
97. Sono78 (зочин) | 2009-02-20 07:33:40
Оройн мэнд Блогтой хүн-ээ, би өөрийн чинь байдлыг ойлгож байгаа.
Америкт амьдардаг, дэмжлэг байвал хэлээрэй Блогтой хүнээ, миний бие чадахаасаа чадахгүй хүртлээ туслана. Баярлалаа.
98. Parfume | 2009-02-21 18:16:34
Тийм үү,блогтой эгч ээ.Тэгүүл би таны хобби юм байна хэ хэ.
99. blogtoihun | 2009-02-21 21:59:19
Bayarlala Sonoo....
Unertei usaa... in bayarlalaa... Daraa neg san odor bichnee...
Chi namaig heden uneteu ustei gej bdnoo... ih shuu dee ih... bi ih mongoliin buh tansag eejuudees ih geg heleh bainaa...
Namaig nedeh ba tahih nimuus heleg...
Bi ooriigoo yarih durgui bainaa...
100. Parfume | 2009-02-22 03:18:10
Anha,гоё юм байнаа
101. blogtoihun | 2009-02-22 20:56:01
He he terimakase Unertei usaa...

Daraa 2 uulaa baahan unetei usaa bichnee..
102. Parfume | 2009-02-23 18:48:37
Аха,тэгүүл гоогоо хэ хэ
103. blogtoihun | 2009-02-23 20:05:01
Хэ хэ за сайн дараа бичнээ .....
104. blogtoihun | 2009-02-23 20:06:07
Хэ хэ бүр чамд зориулаад бичнээ....Баярлалаа сайн дүү минь....
105. Parfume | 2009-02-24 02:08:00
Нээрээ юу? Тэгүүл бүр гоогоо, хэ хэ
106. Zochin (зочин) | 2009-02-24 02:40:19
Sonod bayarlav.
107. blogtoihun | 2009-03-01 00:12:18
106 Дахь зочинд баярлалаа. Соно бол сайн хүн...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.