Манайх гэдэг нэг айлд сүүлийн хоёр сар шахам ээж нь эзгүй байлаа. Ямар учраас гэдгийг мэдэх нэгэн нь мэдэх буй за...
Надад эцгээ дуурайсан " хэлгүй бас гаргүй " ертөнцийн сайхан гэх тодотголтой нэг залуу, аймшгийн гэмээр " хэл амтай " бас зодоонч царай муутай нэг күүкэн байдаг даа...
Тэгээд сүүлийн үед күүкний хичээл номыг шалгах "тэнхээ" над байсангүй ээ... Ахаа бол ямар ч үед амиа аваад гардаг айхтар "толгой" байгаа юм. Гэтэл күүкэн "хог" дээр үсэрцэн байх юм. Энэ нь тооны хичээл дээр нь "Үржүүлэхийн хүрд" заагаад манай хүн ойлгоогүй болтой юм. Намайг бага байхад
Нэгэн нэгийн нэгээ
Нэгэн хоёрын хоёроо
Нэгэн гурвын гураваа
Нэгэн дө рв ийн дөрөвөө ...
гээд учиргүй "маань" шиг л цээжилдэг байлаа ш тэ.Тэгээд асуулаа... Миний охин яагаад хичээлээ ойлгохгүй бас даалгавраа сайн хийгээгүй юм бэ.
- Аан би таныг аймаар их санаад хичээл дээрээ уйлдаг болохоор багш надад "гэрийн даалгавар" өгөхөө больсон ш тэ.
- Хүүе, хэзээ тийм юм байсан юм бэ...
- Мисс Саманта л тэгж хэлсэн...
- Күүкэн минь чи ингэж худлаа хэлж болохгүй шүү...
- Нээрээ нээрээ, ах бас даалгуур байхгүй байсан гэдэг ш тэ...
- Тийм үү, та гурав тэгвэл "хүнээ" байжээ... ий ий...
- Аав чинь чиний хичээлийг шалгадаггүй байсан юм уу...
- Үгүй ш тэ, миний "мисс" хичээлээ хийгээрэй, аав нь охиндоо итгэдэг шүү.. гээл, тань шиг хамаг юм ухахгүй ээ... хэ хэ...
- Аан тэгвэл та гурав ээжгүйгээрээ амьдарч чадах нь ээ тэ...( уйлах дөхсөн юм шүү )
- Тэгнэ... чадна...
- За за тэгээд их сайхан байв уу...
- Сайхаан сайхаан..., аав уургүй..., (тань шиг хүний хэрэгт дандаа орж, шалгаадаггүй гэнэ үү) бас дандаа гадуур хоолонд ороод... бас надад тань шиг өдөр бүр гуравхан рингэт биш, арав заримдаа хорийг өгөөд л..., гэрээ цэвэрлэ, юмаа цэгцтэй байлга гэж хэлэхгүй... гоё гоё...
- Өө хөөрхий
- Тэгээд бас би байрандаа олон найзтай болсон. Ах бид хоёр "гадаа" тоглоод тоглоод... бас аав манай найзуудыг дандаа хамт хоолонд аваад явдаг.
- Ахын найзууд манайд бүр хонодог байсан гээд боддоо...
- Зө зө...
- Даанч манай найзууд "бичкээн" болохоор ээж аав нь зөвшөөрөөгүй л дээ..
- Аан.
- Хэзээ нэгэн цагт ээж нь өвөө шиг нь бурхан болчуул, чи минь сайн байх нь дээ... баярлалаа чамдаа ...(энэ үг бол гомдолтой)...
- Үгүй ээжээ... та надад амласан биздээ... Намайг гурван хүүхэдтэй болтол байнаа гээд... бас ахын биш миний хүүхдийг өсгөж өгнө гэдэг биз дээ... (ахыгаа "хийж" байна лээ, ах ямар эхнэр авахаас бүх юм шалгаална гэдэг биз дээ ...гээд хэ хэ)
- Тийм тийм...
- Та тэгвэл битгий их уйлаарай... таныгаа хэцүү байхыг харахаар надад "бүүр" их хэцүү байдаг. Би өвөөдөө гоё зураг зураад өгсөн байгаа. Тэр зурагных нь доор, та харах уу...
- Харсаан ээж нь...
... Би одоо уйлахгүй гэж охиндоо амласан. Бас үүнийг уншиж байгаа та бүхэндээ бас амлаж байнаа... Би амьдрах ёстой... Намайг байхгүй бол манайх гэдэг айл, миний хүүхдүүдийн амьдрал иймэрхүү л "зургаар" үргэлжлэх нь байна шүү дээ...
Хайртай аавынхаа төлөө ач зээг нь сайн хүн болгож хүмүүжүүлэхийн төлөө би сайн байх болноо...
Жич- Охин минь төрсөн цагаас хойш хамгийн урт хугацаагаар хол байсан нь "дээрхи өдрүүд" байлаа. Өөрөөр би хаана ч явсан охинтойгоо л хамт байдаг юм.

Сэтгэгдэлүүд:
за эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргеь эээ
Хоёроодоо баярлалаа...
Таваадаа тээнкюү ...хэ хэ
Баярын мэнд шүү зулзага мээн...
hehe
emegtei hun baihgui bol ail ger gedegch....
Бяцхан гүнжээ зөндөө санаа биз дээ.
баярын мэнд хүргэе эгчдээ баяраа сайхан тэмдэглээрэй
САйхан маартлаарай. Баярын мэнд шүү аниа
"-Хайртай аавынхаа төлөө ач зээг нь сайн хүн болгож хүмүүжүүлэхийн төлөө би сайн байх болноо" гэдэг чинь сайхан сонсогдож байна шүү.
Блогтой хүнээ, өөрөө энэ бүгдийг даван туулж чадна аа, би мэдэж байна.
Сандэй-д харин тиймээ. ЭНэ хэд иймэрхүү байсан нь их юм даа. Гэхдээ би яг үнэндээ эмнэлэгт байхдаа эдний тухай ердөө бодоогүй байсан юм байна лээ. Хүмүүс надаас асуухаар өө нээрээ би 2 хүүхэд үлдээгээд ирсэн ш тэ гэж хэлдэг байлаа.
Саналгүй яахав дээ... охин маань л их санасан байна лээ. Нөгөөх бол нээх тоогоггүйы байсан байх. Энэ эрэгтэй хүүхэд гэж их сонин байдаг юм УУ, манай хүү ийм юмуу бөө мэд
Оюунаа-д хэ хэ аавтайгаа хуйвалдаад үсээ тайруулсан юм уу... Дараа нь ээж нь юу гэсэн вэ...
Сүх 35-д нулимсаа гаргахгүй гэж хичээж байгаа. БАярлалаа.
Аанж-д Баярлалаа дүү минь...
Эмби-д өө тогоо шанагаа угаах гэж гараа хагартал зүлгэсээн. Одоо номондоо орсон хэ хэ. Чи харин миний зовлонг ойлгодог юм байна. Хөөрхий тогоо шанага минь... гэсэн хэ хэ
Ашита-д чи надад гомдоогүй биз дээ... Нээроээ манай охины нэрийг СЭргэлэн гэдэг юм.
Өөөрийыгөө Сэржэлэн гээд байдаг юмаа. Сургууль дээр нь тэгж хэлдэг болохоор ..
Соно78-д Баярлалаа Соноо... таны хэлдэг сайхан үгэнд дандаа урамшиж байдаг шүү...
Би хичээнээ... баярлалаа...
Тэгхэд л болоо шүү дээ. Хэ хэ
Амжилт.
хааяадаа өөрсдийнхөөр нь орхивол бас элдвийн юм ойлгох байх гэж бодоод байдаг болсон шүү..
охиноо ээжийгээ дуурайсан алзахгүй сэргэлэн дээ дажгүй ээ хө.
bayarlalaa hairaa...
Сэтгэгдэл үлдээх: