Өнөөдөр энд баярын өдөр бүх нийтээрээ амардаг юм. Энэ баярыг малай хэлээр " Maulidur Rasul " гэх ба англиар " Prophet Muhammad s bithday" гэдэг. Манайхаар бол " Богд гэгээний төрсөн өдөр" ч гэх юм уу даа... хэ хэ
Маргааш манайхан хичээл сургуульдаа явцгаанаа... хэ хэ надаас бусад нь..
Тэгсэн өнөөдөр баахан энэ хавийн найз күүкнүүд бүгд " сурприйз " гээд шаагилдаад ороод ирлээ. Энэ нь манай Мартын 8-г тохиолдуулан ирж байгаа нь гэнээ... Уг нь би энэ хавьдаа гайгүй нэр хүндтэй эзэгтэй л дээ... Монголынхоо болон бас бус баяр наадмаар бууз хуушаараа хийгээд найр наадам зохиогоод, энэ олныг алагчилгүй уриад дайлдаг сайхан зантай хүн ба манай хар хүн ч бас найр наадам баяр цэнгээнд надаас дутахгүй ду ртай найрсаг гэр бүл билээ бид.
Гэтэл хятадын цагаан сараар манайх урьсангүй гэнээ... Бас хаанаас ч олоод мэдсэн юм гэмээр Монголын цагаан сараар бас л " таг " байсан гэнэ. Тэгээд эднийх яагаад чимээгүй байнаа гээд тагнуулуудаа ( хүүхдүүдээрээ) асуулгасан чинь манайд нэг "цагаан хоолой" байдаг даа.
Тэр маань бүх тайлангаа тавьжээ. Хөөрхий дөө хаа газрын күүкнүүд адил юм хойно уйлж унжих нэг нь уйлаад, зөвлөх нэг нь зөвлөөд, бас зарим нэг нь надад гомдоод... хэлэхгүй ийм удаан ингэж байдаг... гээд
Чи чинь манай монголчууд цайлган цагаан сэтгэлтэй нтр гээд байдаг хаа байнаа... бүгд л хэл яриа , зүс царай өөр ч гэсэн " хүн " биз дээ гээд бууж алдав.
Би бас бодлоо л доо... Би хэтэрхий их бардам хүн юм болуу гээд... үгүй юмаа бас, өөрийн хувийн асуудлаа олонд дэлгэх бас дургүй ээ... мэдэх нэг нь мэдээд гашуудлыг маань хуваалцахаар ирвэл баярланаа, өөр байдлаар хүргэх дургүй ээ би... яагаад гэдгийг би өөрөө ч мэдэхгүй ээ...
Тэгээд найз күүкнүүд маань Мартын 8 далимдуулан орж ирсэн нь энэ гэнээ. Хэ хэ бас болоогүй ээ дөрвөн күүкэн дундаа баахан вино, бөөн цэцэг навч барьсаар орж ирсэн чинь би өөрийн эрхгүй бас л уйлсан шүү... Энд муслим шашинтай хүн архи дарс ердөө ууддаггүй ёс журамтай байдаг. Хоёр нь энэтхэг нэг нь япон, нэг нь малайз ...бүсгүйчүүл...
За тэгээд жапаан эхнэр бид хоёр жаал уулаа.... Таван күүкний хоёр нь уугаад, гурав нь хараад байхаар чинь шал утгагүй байлаа хэ хэ... Ингээд найзууд надад монголоор "цайрав" . Би баярласаан, манай нөхөр надаас илүү их баярласан байна лээ. Яагаад гэвэл тэр миний өмнөөс буруу хэрэг хийсэн юм шиг л " дув дуугай" л байсан юм. Энэ нь манайд сүүлийн үед " чив чимээгүй " ноёлосон явдал хийгээд баяр наадам огтоос үгүй байдал билээ...
Бов бор борхон хөөрхөн царайтай, тугалхан хар нүдтэй, дэрэвгэр хар сормуустай, ганган саарийгаа намилзуулсан индиан бүсгүйчүүлдээ би хайртай... толгойгоогоо тэнгэрээс нуусан эгэл даруухан малай бүсгүйд би бас хайртай... эр нөхрөө дээдэлсэн амь нь хаана байнаа гэмээр, нарийхан цагаан жаапан найздаа бүүр ч их хайртай ( нөхөр нь манай хүнтэй хамт ажилдаг байсан юм. Эхнэр хүн толгойгүй юу гэсэн бичлэгт эдний тухай байгаа) ....
Хэ хэ ямар ч байсан баярласан шүү... Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүл мандтугай.... Ура...

Сэтгэгдэлүүд:
Нэгээ
Хоёроо
Баярлалаа...
Дөрөвөө...
Oir xavia bayarluulaad bur muu zan surgatsan bainashdee.
Bayar xurgesend bashiilaa 5 daxi ni.
Amaa odoo bayarlatsan zugeer erchuudiinx ni bayar unuu exelchixjee...kkk...
Одоо ингээд шууд эрчүүдийн баяр болж байгаа юм уу аан....
tanai ger bvld az jargal hvsie...
Есөөдөө баярлалаа... уг нь их олонтой айлаа... хэ хэ
Ene erchud chen 9 nd Mart duuslaa gej bayarlaaad...teed l ...tsergiin batlaxtnuudiin bayar udaxgui bolox ni geed l bayarlaad unadag sh dee.
хүн гэж сэтгэлээрээ амьтан гэж...
шашин шүтлэг, нас хүйс зүс царайны хамааралгүй чамтай хамт байсан бүсгүйчүүл, бас чамдаа инээд хөөр, итгэл нөхөрлөлийг бэлэглэе!
16-д Баярлалаа зочоон...
17-д Баярлалаа. Хөөрхөн дүүдээ баяр баяс хүргье...
18-д Дэвэ-д дээр хбичсэн байгаа. аймаар залхууржийн даа...
19-д За аний нь ёстой "алаад" өгөнөө.. хи хи
20-д Монгол бүсгүйчүүд бүүр мандтугай!!!!!
21-д Ура бас үнжий... баярын мэнд...
22-д Харин тэгэх шиг л боллоо. көөрхий хэдэн найз нар орж ирээд баярлав.
Баярлалаа найзуушка...
Сэтгэгдэл үлдээх: