Хэ хэ та нар мэнгэнд итгэдэг үү... нүүрэн дээрхи болон гар хөл бие гээд... би лав итгэдэгээ. Яасан гээ... манай эмээ гарынхаа алганд мэнгэтэй хүн их юм барьдаг, чихэндээ мэнгэтэй бол ухаантай, нүдэн доороо мэнгэтэй бол тусгүй их уйлдаг, духандаа бол том тушаалын хүн болдог ч гэх шиг
олон олон мэнгэний учир ярьдаг хөгшин байлаа. Ноднин бурхан болсон доо хөөрхий... миний муу жижигхээн эмээ минь... Ум мааны бадми хум...
Намайг багад эмээ аав хоёр их тооно, миний охин амны хишигтэй, амаараа дүүрэн хоолтой тэр харахгүй юу ... уруулаа тойрсон зургаан мэнгэтэй гэж эмээ хэлнэ. Аав болохоор могой загас шиг сахалтай хачин амьтан, хоол идээд амаа арчаагүй амьтан шиг гээл өхөөрдөх< span style="font-size: small;"> бахархах хоёрын хооронд ийм үг хэлдэг байсаныг би санадаг.
Тэгсэн яасан одоо тэр мэнгэ нь байгаа л даа... гэхдээ гурав нь бүдгэрээд хажуугаар нь баахан сэвх ч юм уу, толбо ч юм уу юмтай болсон байна лээ. Тэр бурханы өгсөн хишиг болон хоолныхоо талыг идсэн юм байлгүй дээ... хэ хэ
За тэгээд "иймаар" сээгийчид өөрийгөө дээш нь татаад гээд унав аа... надтай уулзах нэг нь уулзсан шүү...хэ хэ ... наргиа ойлгоорой та минээ...
Тэр яахав нэг орой би өндөр өсгийтэй туфли өмсөөд дондогнож явж ирээд ёо ёо гээл хөлөө бариал сууж байлаа. Тэгээл хөлөө бариал улаа илээ л байсан чинь хөлний уланд "иймаар" хар мэнгэ гарсан байгаам даа. Гайхөөл нөгөө хөлөө харсан чинь яг адил хэмжээтэй, хоёр улаа нийлүүлвэл яг давхардана. Айсандаа хөөе ааваа энийг хараа энэ одоо юу вэ гэсэн чинь... хэ хэ чи их тэнэх нь дээ... гэсэн. Эмээ тэндээс ганц күүкэн минь ганц күүкэн төрүүлсэн юмсан, овоо хөл хучих нь байх гэсэн чинь бас л нэг хар юмтай суугаад хол тэнэх юм байлгүй гэж билээ...
Хүн барагтай бол хөлийнхөө улыг хардаггүй юм байна лээ шүү... Удалгүй би гэрлэсэн бас түүнээс хойш их л "тэнээд" байх шиг... Энэ бол үнэн түүх юм шүү... Одоо заримдаа сайхан гээч нь суурин амьдрамаар л байна. Даанч би "толгойгүй" эхнэр юм байна лээ ш тэ... Энэ мэнгэ бүдгэрээсэй... хайртай эмээдээ сүүлчийн цайг нь чанаж өгч чадсангүй...хайртай аавынхаа хажууд эмнэлэгт арван дөрөвхөн хоног л хамт байлаа... Гэхдээ би ээжийтэйгээ дандаа хамт байнаа... Би таниасаа одоо хэзээ ч салахгүй ээ...
Та нар мэнгэний тухай юу гэж бодож байна вэ... Мэнгээ хараарай .....

Сэтгэгдэлүүд:
Гэхдээ хүн бүхэнд харагдаад байдаггүй нэг их нандин мэнгэ байдаг юм. Өмнөх насанд минь намайг хайрласан хүн, дараа төрөлдөө заавал олж уулзана гээд тэгж тэмдэг тавьсан юм болов уу. Нээрээ мэнгэ гэж сонин шүү.
Нүүрэн дээрээ ганц мэнгэ захиалдагч юм билүү? хэ хэ
Дарга болох л байх даа нэг л өдөр тэ...хайн
би нэг их тоодоггүй ш тээ. Хаанаа ямар мэнгэ байгааг ч сайн мэдэхгүй... эсвэл би тйим олон мэнгэгүй юм бол уу нээрээ харья байз... ккк
би бас нэг яааааг үнэнээ бичээтхэе ямар хол нөлөөтэй юм биш миний улан дээр бас нэг бий би бас л их тэнэлээ багаасаа үнэний хувь байх шиг байна.. чинийх гэхдээ хоёр юм чи их тэнэх юм байна
бас чи биш та юм байна уучлаарай
Ум мааны хум пад суухаа...
энчэн тонил цаашаа гэсэн үг байхгүй юу. УМ МААНИ БАД МИ ХУМ гээч кккк
манай эмээ манай нэг ахыг бас тэгдэг бсан, энэ манай ээж эргэж ирсийшд нас барахад нь баруун өвдгөн дээр нь эрхий хурууний чинээ хөө түрхсэн яг бгаа биз гээдл /нээрээ л тийм мэнгэтэй/
миний энд тэнд мэнгэнүүд бдаг л юм, харин 2 гарын шуун дээр хөлийн шилбэнээс доох нь мэнгэнүүд бдаг юм оюутан бхдаа би бол есүс тээр энэ цовдлуулсан сорви нь бна гээл инээлддэг байж билээ
Энэ юу гэсэн үг үү? kkk
үнэн шоо
Мэнгэний учир...
2009-03-12 00:28:58
Хэ хэ та нар мэнгэнд итгэдэг үү... нүүрэн дээрхи болон гар хөл бие гээд... би лав итгэдэгээ. Яасан гээ... манай эмээ гарынхаа алганд мэнгэтэй хүн их юм барьдаг, чихэндээ мэнгэтэй бол ухаантай, нүдэн доороо мэнгэтэй бол тусгүй их уйлдаг, духандаа бол том тушаалын хүн болдог ч гэх шиг олон олон мэнгэний учир ярьдаг хөгшин байлаа. Ноднин бурхан болсон доо хөөрхий... миний муу жижигхээн эмээ минь... Ум мааны бадми хум...
Намайг багад эмээ аав хоёр их тооно, миний охин амны хишигтэй, амаараа дүүрэн хоолтой тэр харахгүй юу ... уруулаа тойрсон зургаан мэнгэтэй гэж эмээ хэлнэ. Аав болохоор могой загас шиг сахалтай хачин амьтан, хоол идээд амаа арчаагүй амьтан шиг гээл өхөөрдөх бахархах хоёрын хооронд ийм үг хэлдэг байсаныг би санадаг.
Тэгсэн яасан одоо тэр мэнгэ нь байгаа л даа... гэхдээ гурав нь бүдгэрээд хажуугаар нь баахан сэвх ч юм уу, толбо ч юм уу юмтай болсон байна лээ. Тэр бурханы өгсөн хишиг болон хоолныхоо талыг идсэн юм байлгүй дээ... хэ хэ
За тэгээд "иймаар" сээгийчид өөрийгөө дээш нь татаад гээд унав аа... надтай уулзах нэг нь уулзсан шүү...хэ хэ ... наргиа ойлгоорой та минээ...
Тэр яахав нэг орой би өндөр өсгийтэй туфли өмсөөд дондогнож явж ирээд ёо ёо гээл хөлөө бариал сууж байлаа. Тэгээл хөлөө бариал улаа илээ л байсан чинь хөлний уланд "иймаар" хар мэнгэ гарсан байгаам даа. Гайхөөл нөгөө хөлөө харсан чинь яг адил хэмжээтэй, хоёр улаа нийлүүлвэл яг давхардана. Айсандаа хөөе ааваа энийг хараа энэ одоо юу вэ гэсэн чинь... хэ хэ чи их тэнэх нь дээ... гэсэн. Эмээ тэндээс ганц күүкэн минь ганц күүкэн төрүүлсэн юмсан, овоо хөл хучих нь байх гэсэн чинь бас л нэг хар юмтай суугаад хол тэнэх юм байлгүй гэж билээ...
Хүн барагтай бол хөлийнхөө улыг хардаггүй юм байна лээ шүү... Удалгүй би гэрлэсэн бас түүнээс хойш их л "тэнээд" байх шиг... Энэ бол үнэн түүх юм шүү... Одоо заримдаа сайхан гээч нь суурин амьдрамаар л байна. Даанч би "толгойгүй" эхнэр юм байна лээ ш тэ... Энэ мэнгэ бүдгэрээсэй... хайртай эмээдээ сүүлчийн цайг нь чанаж өгч чадсангүй...хайртай аавынхаа хажууд эмнэлэгт арван дөрөвхөн хоног л хамт байлаа... Гэхдээ би ээжийтэйгээ дандаа хамт байнаа... Би таниасаа одоо хэзээ ч салахгүй ээ...
Та нар мэнгэний тухай юу гэж бодож байна вэ... Мэнгээ хараарай .....
Төмсгөн дээрээ 3 мэнгэтэй бол 3 хүүхэдтэй болно. Харин тэр эрхтэн дээрээ мэнгэтэй нь эндээс хувь тавилангаа гаргачаарай.
Өгзгөн дээрээ мэнгэтэй бол суугаад л байх магад. Эсвэл тэндээ бас нэг юм авч гай болох болов уу. Хахахааа гэж....
би нэлээн мэнгэтэй, бас нэг газраа мэнгэтэй гэхдээ нээх уйлдаггүй ш дээ.
харин зүрхэн тушаа мэнгэтэй бол яадаг бол?
Хэ хэ аний нь тэгж байгаад үсээ буднаа.. Харин ямар өнгөөр буддаг юм билээ гээд бодоод байгаа. Одоохонд алчуур зүүгээд гарч байгаа. Энд бол өдөртөө малгай өмсөөд гардаг ... Хөөрхөн шүү чи санаа тавиад..
Тэгж байгаад хоёулаа дтас дисходноо...
4515 хайрын бурхан минь чи бас хөлийн уландаа мэнгэтэй юу... их явна даа...хэ хэ
Сэтгэгдэл үлдээх: