Зиак маргаашнаас эхлээд сар бүрийн эхээр төрсөн өдрийн баярууд айсуй тул аав хүү хоёрт сануулаад сүрдүүлээд зарим нэг күмүүст "долигноод" зарим нэгэнд нь гошуу нэмээд явчинаа. Үүнд
1. Инээдмийн баяр хэмээх дөрүүн сарын нэгэнд нөгөө яагаав миний зар мэдээгээр хулихдуулаад суусан, заяаны хань мөн ч юм шиг бас заримдаа биш ч юм шиг кар күний маань төрсөн өдөр. Энэ нөхөрт бол сануулга багадах тул доор сүрдүүлээд явчинаа....
2. Майн баяр хэмээх таван сарын нэгэнд ертөнцийн сайхан залуу гэх тодотголтой миний хүүгийн төрсөн өдөр. Энэ залуу сүүлийн үед өрөнд орсон хүн шиг бодолд дарагдан хайр сэтгэлдээ мансуурч, бухан бяруу царайлаад нэг бор охины зураг ширтээд хичээлдээ шавдахгүй, боломж гарвал үг сөргөх гээд байх болсон тул сануулаад явчинаа...
3. Эх үрсийн баярын өдөр гэх зургаан сарын нэгэнд энрхий хайрт удирдагч Намбарын хүү шар дээлтэй ахын маань төрсөн өдөр гэдгийг танууд надаар хэлүүлэлтгүй мэдэх буй за...өө бас түүний хүүгийн төрсөн өдөр шүү дээ... "Ахаа намайг бодоорой" гэдэг шиг би бас ноднин жил нээх долигноогүй юу тэ... хэ хэ. Тэр өдөр нилээд тулж ажилнаа... одоо урьчилгаагаа хийгээд явчий. Тэр өдөр та минь ерөнхийлөгчийн сонгуульдаа дахин сонгогдоод монгол орон юу ч биш дэлхийг мөрөөдөлтөөн багтаан ихээ маадгар талимааран сууж байх вий... Хэ хэ хэрэв ялагдчуул ч гэсэн би "гутрахгүй ээ" таныхаа кальндарьтай зурагтай хундага тулган "тас" уунаа. Та минь миний блогыг уншдаг ч болоосой доо... тэгвэл ард түмэн чинь таньдаа ямар их хайртайг мэдрэн нүдний тань "нялмас" гарах вий...
Дашрамд Ерөнхийлөгчийн тамгийн газар ажилдаг хүн байвал эрхэм дээд удирдагч жолоодогч ахад маань хэл хүргээч гэж хүсэж байнаа...
4.Зуравдугаар сарын 2-д энэ улсын Хааны төрсөн өдөр тул бүх нийтээрээ амрах ба ноднин жил би гээч хүнээ ихэс дээдсээ хүндэлдэг улс төрийн мэдрэмжээ овоо хөгжүүлж байгаа хүн тул усыг нь ууж буй нутгийнхаа хаанд зориулан "Айлын хааны төрсөн өдөр" гээд бичиж байсан даа тэ... Нөгөө яагаав авааль эхнэрийнхээ дүүг эхнэрээ болгон төрсөн өдрөөрөө хурим хийдэг нөхөр шүү... энэ тухай манайхаар тоож ордогууд нь мэдэж байгааз. Хэ хэ би одоо яагаад байгаам вэ, хаан маанд хандраад, эхнэр мэхнэрт нь атаархаад байгаам уу хаашаа юм. Нөгөө над шиг жаахан бүдүүн болохоос үнэн "тас" гоё күүкэн туржуу яав, тэр үед нь бичээд явчинаа...
Энэ одоо юу болчивоо... Хэлэх зүйлдээ орохгүй бол бүүр хадууржээн...
Сүрдүүлэг
1. Хүүе күүкээ... нөкөрөө... аан уун гэж бай... няднан жил яасан билээ хө, ажилтай байлаа гээд байсан мөртлөө шөнө дунд "үнэгний нүд" залгисан юм шиг шар бор толгойтой таньдаг таньдаггүй баахан хүн дагуулаад ороод ирэв дээ... Эртхэн шиг харьж ирэхгүй бол чинь хоёр хаалгаа дангинтал нь түгжээд гэртээ оруулахгүй гэж мэдээрэй... Чаддаг юм бол цоожны нүхээр амьтан болж орж ирээд гадаа балкон дээр унтаарай чи...
2. Ажлын күүкнүүдээ гээд... хацар дээрээ улаан ягаан уруулын будаг нэг биш нилээдийг наалгаад ирвэл чинь маргааш нь хоёр хүүхдээ аваад төрхөмдөө ниснэ гэж мэдээрэй чи...
3. Өнөөдөр цалин чинь буух байхаа тэ, орой надад тоо ёсоор нь хүлээлгэж өг. Маргааш би таны төрсөн өдөрт зориулан өөртөө бэлэг худалдаж авна. Хэ хэ би чамд өгдөгөө өгсөөн, эхлээд өөрийгөө дараа нь өөртэй чинь адилхан хүү бол хүү охин бол охин өгсөөн. Ойлгоо биз...
За зө хэдэн буузаа хийгээд мах чанаад тавина даа... Эрт ирнэ шүү...Хэлсий шүү...

Сэтгэгдэлүүд:
та одоо аль хэдэн жилийн өмнө өгсөн ХҮҮ охин гэдэг бэлэгээ жил бүр өгөөд зальтай хүүхэн шүү..
тэгий ш тэ тэгнэ...
Манай Блогтой аниа нээрэн гал шөөө...
Гэр нь ийсан гого болцын.
Нээрээ л өөрийг дууриалгасан амин эрдэнүүд бэлэглэсэн дээ.
,,,эхлээд өөрийгөө дараа нь өөртэй чинь адилхан хүү бол хүү охин бол охин өгсөөн,,,
бэлгийн эх сурвалж нь ТӨРӨХ гээд байгаа ХАР ХҮН үү? эсвэл.... kkkkkk
танд төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье
, танай гэр бүлд аз жаргал хүсье
Гал бишээ... ус шиг урсаад явжээдийн хэ хэ.
Цасаа-д харин тийм ойрдоо эгээ нь ууртай байгаа... Тэг тэг даанч өглөө нь танайд очих байхдаа.. арай хол юмаа тэ...ойрхон байсан бол танайх руу хөөгөөд явуулахгүй юу тэ...
Чи дандаа ахаа бөмөөрч байх юмаа... Яагаад намайг ... өмөөр л дөө тэх үү... ха ха...
Вафли-д хэ хэ тэгэлгүй яахав тэ... хүйс нь өөр боловч жижигрүүлээд харах юм бол эр эм коопий дөө...
Оюунаа-д хэ хэ баярлалаа ... ангийнхаа охины аашыг мэддэг сайн клаасс мэйт шүү чи...
яахуудээ хө нэг яваа л биз /нөхрийг өмөөрөв/
харьж ирнээ хө, чанга эхнэр бна хамаг цалинг нь хамж аваад хойгуур мань руу залгаж мөнгийг үрээд хэхэ.
за яадгийн сайхан бүхнээ бэлэглэсэн бүсгүй яахаа харин чиг мэднэ биз дээ.
та 4 минь аавын төрсөн өдрийг сайхан тэмдэглээрэй, харин чанасан махнаасаа надад жоохныг хахаха..
6-2 xurtel tegexeer bi irexgui bj bolox yum bna, daj bichij...kkk...
Ийм аймар эхнэр бас байдгаа
хар чингисээ гаргаа одоо бүүр суусаар байтал ам цангаад эхэллээ хаха
Би чамд хайртайгаас хайртай...
19. Хэ хэ чөлөө өгдийн мөө...
21. Хаашаа зугтах гэж гэрээсээ юу? хэ хэ
22. Харин тиймээ өчдөр овоо эрт ирсээн. Орондоо унтсан хэ хэ
23. Бөөнддөг күүкэн вэ? Жиргаа чи орж ирэхгүй бол би блогдоод яах юм вэ7
24. За уу уу одоо ууяа...
25. Хэ хэ эрүүний шөл уугаад овоо чих нь зөөлөрч эрт ирсээн.
25.
Сэтгэгдэл үлдээх: