Зиак одоо хүүхдийн хүмүүжлийн тухай яринаа. Саяханаас манай күүкэн ганцаараа гадаа гардаг болжээ гээд би нэг хэлж байсан даа,
би бол урьд нь аав болон ахтайгаа нь бус бол өөр хэн нэгэнтэй гаргадаггүй өөрөө хамт гадаа тоглуулдаг байлаа. Намайг эзгүй хойгуур манайд шинэ дүрэм тогтож күүкэн гэрийн даалгавраа хийсэн тохиолдолд ганцаараа гарч болох тухай хууль баталсан юм байхаа. Би бол эсэргүүцэх байлаа, ийм жаахан тэгээд охин хүүхдээ гав ганцааранг нь гаргаж байх гэж, яахав харуул хамгаалалт сайтай ч гэсэн ий ий...
Гэтэл эцэг нь зүгээрээ хө, чи бид хоёр эднийг насан туршид нь дагаж явах биш, одооноос гэрээсээ "гадуур" биеэ дааж өөрийн "сонголтоор" найз нөхөдтэй болж, (заавал чи бидний найзуудын хүүхэдтэй найзлах албагүй шүү дээ) , дээрэлхэж дээрэлхүүлж, уйлж гомдож, хайрлаж хайрлуулж, хүн гэдэг амьтаныг ойлгож ба ойлгуулж, хамгийн гол нь "ялж ялагдаж" сураг дээ гэсэн юм. Нэг бодлын үнэн үг тул би зөвшөөрсөөн.
Саяханы хүртэл хүүкэнээ нэг л чухал ажилтай хүн шиг, өнгөтэй өөдтэйгээ углаж аваад, хамаг үнэртэй усыг минь сэнгэнүүлээд (би нарийлаад уу... хэ хэ), өдөр бүр гадаа гардаг байлаа.Бас болоогүй заримдаа ууртай орж ирнэ, заримдаа инээд алдсаар ээжээ би найздаа энийг тэрийг бэлэглэчий тэх үү гээд...баяр баясгалан гэрэлтүүлээд орж ирдэг байлаа. Гэтэл сүүлийн үед бичкэн "эмэгтэй" гадаа гарахаа больсон юм. Үүнийг хэлэхээс өмнө хэдэн нуршуу үг хэлэхээс арга байхгүй нь...
Хүүхэд бүр амьтанд хайртай байдаг даа, миний охин ч мөн адил, гэхдээ тэр ах шигээ нохойнд бус мууранд хайртай... Ий ий би лав мууранд дургүй ээ.. айдаг, амьдралдаа нэг ч удаа мууранд хүрч үзээгүй ч үгүй байх, яагаад гэдгийг би өөрөө ч мэдэхгүй...
Нэгэн жилийн өмнө өмнө би бас " Ам бүл дөрвөөр нэмэгдэв" гэж бичиж байлаа... Тэр нь дөрвөн яст мэлхий охиндоо авч өгсөн, гэтэл баннтай халуун усанд авч ороод "чад" хийлгэсэн. Би яагаад охиндоо амьтан авч өгдөггүй вэ гэвэл, түүнийг манайд ирэхээс өмнө ахад нь нэг нохой авч өгсөн юм, тэгээд манайх төд удалгүй нүүх болоод нохойгоо айлд өгсөн.
Тэр нохой "дог" үүлдрийнх ба хүү маань түүнд "Доогий" гэж нэр өгсөн юм. Би хүүгээ эрхлүүлэх гэж дөнгөж нүдээ нээсэн нялх амьтаныг өөрийн цамцандаа боож авчраад, дэвсгэр болгож өгөөд сүүгээр угжиж хэ хэ "хүн" болгосон гэх гэж байна ш тэ...өсгөсөн юм. Энэ нь нүдээ нээгээгүй гөлөг эзнийхээ үнэрээр хаана ч таньдаг бас үнэнч болдог гэж хаа нэгтэйгээс уншсан санагдах ба энэ нь үнэн мэт надад их сайн байдаг байлаа, ээждээ оч гэж хэлэнгүүт шууд миний өвөрт ороод ирдэг бас их ухаантай бүхнийг ойлгодог байсан юм. Хүү бол худлаа сүүлдээ "залхасөөн" өөрийгөө яая даа гэж байж юун гөлөг асрах...зүгээр л хамт "шоудаж" тоглодог байлаа. Хөөрхөн мөөрхөн гэнэгүүт нүд мүд нь нээх сонин болоод шууд үсрээд өвөр дээр гардаг байсан юм. Нохой уйлдаг гэвэл та нар итгэх үү... Энэ бол үнэн шүү...
Тэгээд бид нар нохойгоо айлд өгөх тухай ярих тусам надаас салахгүй нээх өрөвдмөөр уйтгартай харцаар хараад бүр долигноод байгаа юм шиг, нохой бол их ухаантай амьтан шүү дээ...Удалгүй авах айлын хүн ирсэн гэтэл тэр алга болсон байлаа, эрээд эрээд.. гэтэл хувцасны шүүгээнд дотор ороод хөнжил доогуур нуугдсан байсан(дээр үеийн орос мебель л дээ, хаалга нь сайн хаагдахаа больсон юм хэ хэ)Тэгээд би дуудаад гараад ирээ гэхэд гарахгүй хүчээр гаргах гэхэд хоёр нүднээс нь нулимс гарсан байсан... ий ий, ямар өрөвдмөөр гаслаж надад эрхэлж , намайг битгий хүнд өгөөч гэх шиг харцаар харж байсан гэж бодноо... Энэ бол бас л нэг амьдын хагацал болсон юмаа. Үүнийг бичиж байх яг одоо ч гэсэн тэр нулимстай нүд нь надад харагдаж байнаа.
Түүнээс хойш би эрх хүүхдийнхээ зугаа болгож амьд амьтан авч өгч өөртөө болон хүүхдээ дасгаад, өөртөө гунигтай, хөөрхий тэр амьтаныг ч бас зовоохгүй гэж хатуу шийдсэн юмаа. Манай нөхөр олон дүүтэй айлын том, би бол хоёр хүүхэдтэй айлын хүүхэд учраас бидний хооронд бас зөрчилдөөн бий энэ тал дээр. Тэр бол нохой санаад уйлдаг гажиг гэж хэлдэг байсан. Хүү маань нэг хэсэг бас хэцүү байдалд орсон ба үүнийг аав нь жирийн зүйл мэт бодсон байхад би бас "шаналсан" юм шүү... би уяхан дэндүү зөөлхөн сэтгэлтэй хүн л дээ...
Дараа нь жил хагасын хойно бид нутагтаа очоод "Доогийтой" уулзахад намайг танихгүй байсан. Би их санадаг ба зургийн цомогтоо байгаа фотог нь байн байн хардаг байсан учиргүй хүнд гомдож байгаа мэт нууцаар уйлсан юм шүү... адгуус бол адгуус, амьтан бол амьтан л байдаг юм билээ. Их өндөр, зэгцийсэн урт хөлтэй, хилэн хар гялгар ганган сайхан амьтан болсон байна лээ. Би ээжээдээ ирээ гэтэл над руу архирхад нь өөрийн эрхгүй нулимс гараад ирж билээ, яг хайртай хүндээ гомдож байгаа мэт... хэ хэ. Би ер нь жоохон юмтай байхаа...одоо шууд уйлдаг гэнээ.... юун нөгөө сэдэв хайзаацан яв жээн. Бүүр тэрэнд паспорт аваад, хэ хэ зурагчинд очиж фотогын нь өнгөтөөр татуулаад сар бүр мал эмнэлэгт очиж вакцин тариулаад, амыг нь ангайлгаж шүдийг нь хүртэл угааж, өдөр бүр усанд оруулж, хамгийн зөөлхөн алчуурандаа боож хэдэн сар өсгөсөн юм шүү... хэ хэ...тэгсэн танихгүй өөдөөс "хазах" нь... одоо дахин ёстой амьтан авахгүй ээ.......эээ..........өөрөө өөртөө амласан...
Хэ хэ тэгээд охиндоо загас биш яст мэлхий авч өгсөн байхгүй юу... хоёр нь "чад" хоёрыг нь хүнд өгсөн. Манай күүкэн муур нохой яриад л байдаг юм. Би миний охин өөрөө том болоод өөрийн гэртээ болоод дуртай амьтанаа аваарай гээд хэлсэн байгаа. Тэгсэн күүкэн манайх мууртай гээд "худлаа" хэлчихжээ. Эртүүд дээд айлын хоёр охин надаас танайх мууртай юу гэхээр нь би байгаа гэсэн юм. Хэд вэ гэхээр нь нэг гэсэн юмаа. Тэгсэн энэтхэг охидууд л даа, хоорондоо юм ярьж байгаад явсан юм. Тэгсэн манай хүн таван мууртай гэж худлаа хэлсэн байгаа юм.
Өчдөр манайд дайн гарах дөхөөдөө... Би охиноо худлаа хэлснийг дэмжихгүй нь мэдээж, гэхдээ нэг удаа "чамайг аварсан, чамтай нийлж худлаа хэлсэн шүү" гэсэн юм. Хамгийн гол нь ээж нь чиний нэр төрийг нэг удаа аврах гэж мууртай гэж хэлсэн, дахин хэзээ ч бүү худал хэлж бай гэхэд... ээжээ би мууранд хайртай, ах намайг гараад тоодоггүй, надаа муур эсүүл дүү аль нэг нь хэрэгтэй байнаа ... гэнээ ... аймаараа...
За гэтэл Ахаа гуай хоёулаа яриатай гээд өрөөнд аваад орчив ( аав эзгүй ах дарга болчуу яав...уг нь ах бол дүүгийнхээ "цэрэг" л дээ) , тас няс чанга дуугараад байхаар нь орлоо энэ чинь, тавын таван муурыг чинь би аваад төөрүүлчдэг би ёстой муу ах юмаа, чи ч азгүй охин юмаа гээд ийм муу ахын дүү болж төрдөг гээд охиныг минь буланд зогсоогоод " ахын арга хэмжээ " авагдаж байхаар нь дуугай л сэмээрхэн хаалгыг нь хаачлаа...
Би бас гүрийгээд л гаднаас чагнаад л байлаа... тэгсэн муу охин минь ахаа намайг уучлаарай... найзууд маань муурыг чинь үзий гээд...бас танай ээж чинь мууранд дургүй гээд манай ээжид хэлсэн байсан гаргаад ир гээд байсан юмаа... тэгээд л би таны тухай "худлаа" хэлсэн юм гээд уйлж байнаа... Тэгсэн ах нь ахын дөө дахин ингэж худлаа хэлвэл, ах нь чамтай юу ч ярихгүй, хол яваад өгнө шүү гэж байнаа... Тэгээд арай хийж эвлэрсэн болтой гарч ирээд ( бас хэн хэн нь нуугаад байнаа... бас)... эвий эвий алаг хонгор үрс минь...
Удалгүй охин минь унтаад өгөв... аргагүй дээ нялх үр минь...нойрон дундаа эхэр татаад байсан ...би аргадаад...үнсээд... өөрөө зөндөө шаналав. Тэгээд ах ээж хоёр "гэрийн хурал" хийв дээ...Доогийн тухай болон хэн хэнд нь хэцүү байсанг дурсан ярилцаад... дүүгээ яаж ийж байгааг аргалах арга зам хайгаад, дахин амьтан авч өгч бас удалгүй салаа замын эрхээр салах тул тийм бичкэн хөөрхөн күүкэний "жижигхэн зүрхийг" эмзэглүүлэхгүй байх талаар ярилцав.
Миний хүү бас их над шиг зөөлөн сэтгэлтэй хүүхэд л дээ.Ээж минь зөвхөн та намайг л эрхлүүлэх гэж надад нохой авч өгөөд та бид хоёр хоёулаа шаналсан, бид чинь адилхан амьтан, ялгаа нь бид ярьдаг адгуус,... тэр "Доогий" биднийг яаж санасаныг хэн ч хэзээ ч мэдэхгүй... тэр хэнд ч хэлж чадкуу, яагаад тань руу тэгж архирч дайрсан гэж та бодож байна, тэр үед би бага байсан, гэхдээ та миний төлөө нохойнд хүртэл гомдож ярьдагыг чинь хүү нь мэднээ гэж хэлсэн. Доогий таньд гомдоод архирсан ч байж болох шүү дээ .... гэсэн...
Миний хүү ухаалаг болжээ, хорвоог бас эргэцүүлж бодож байнаа, би түүнийг хүнтэй ярих дургүй дээ л үргэлж ном шагайж явдаг гэж бодож байлаа... Би түүнийг надтай ингэж ярилцана гэж бодоогүй... Өнгөрдөг шөнө би цурам хийлгүй хонолоо... Олон зүйлийн тухай бодсон, бас сайхан блогдож сээгийдсэн.
За зө ингээд би охиноо авчираад унтийдөө... нойргүй хүний үгээ...хэ хэ... би яагаад дандаа инээж байдаг юм болоо... Гажигтай юм бол уу... хэ хэ... хи хи
За тэгээд би худалч хүүхдээ яах вэ... сэтгэл харамгүй хэлээд байгаарай...Гэхдээ хүн доромжилдог цөөнхөд хэлэхэд хүний үр хүүхэд рүү бүү дайраарай... Бас зориг чинь байгаад ухаан тань болгоовол нэрээ хэлээд ...ойлгоо....биз...

Сэтгэгдэлүүд:
амьтан хөөрхөөн.. даанч над шиг залхуу хүнд тохирох эд биш л дээ..
бүүр нуугдсан байсёан эвий эвий ёо ёо би уйлах нь ээ...
Хожим хүү охин чэнь хэн нэгэнд дурлачаад тэнэг тэнэг юм яриад янз бүрийн юм үнэртүүлээд яваад байдаг болчуул жинхэнэ дэмий.
Гэхдээ амьтан тэжээхдээ их сайн бодож байж шийдэх хэрэгтэй, сэтгэлийн хөөрөл, хүүхдийн гуйлтаар авч өгөөд сүүлдээ хэн хэнийх нь сонин буурч эсвэл хаа нэг тийшээ явах болоход амьтан л зовдог юм.
Миний хувьд амьтанд хайртай ч тэжээж хамт байх хэмжээнд бол хайрлаж асарч чадахгүй хүн тиймээс хол л байсан дээр.
Хүүхдийг үхэл хагацал янз бүрийн асуудалд мэдрэлийг нь дасгах тухай. Би лав хүүдээ амвтан тэжээлгээд тэрийг нь үхүүлж амьп амтны мөн чанарыг эртнээс мэдрүүлнээ
Ах бол өдөр 10 үг хэлэхэд күүкэн 1000 үг хэлдэг боловч их өөр...
сахилгагүй шарыгаа санаад энд тэндэх нохой харахаараа дотор хэтсүүдээд л явчдийн ш дээ..
охин өөрхөн юм бэ? хааяа гэмгүй худлаа ярих нас ш дээ яадгийн..
хүү их ухаалаг юмаа, эрэгтэй хүүхэд дуугай байдаг хэрнээ их нөмөр нөөлөгтэй юм шигээ..
хүү төрүүлэхсэн...
Бас урьд нь баахан загас авч өгсөн юм... бүгдийг нь гаргаад барьж няцлаад хийсэн байсан. Ах нь бол тийм биш аймхай... дэндүү зөөлхөн.. эмэгтэй л үзий үзий гээд барьж гаргаад шаланн дээр байлгаж байгаад буцаагаад хийсэн "чад"
Күүкэнээ та хоёр нэг өдөр уулзанаа гайгүй... чи айгаад үхчихвий вий...
Цаадах чинь бужигнуулна гэж бод...
өө соорий өнөөдөр амарна тэ..
өчигдөр жаахан толгой дотор тиймхэн байсан өнөөдөр цоглог бнооооо..
күүкэн хараад л байдаг ш тэ...
Аморын охин нохойтой надаа байхгүй гээд...
Тэгсэн аав нь хөөе бүх юм чинийх биш шүү гэсэн чинь... хүүе би танай нөхөрт дургүй байнаа гэж ҮҮ...
Тэгсэн хөөе чи хэний хүүхэд вэ гэсэн чинь би ээжийн хүүхэд, энэ чинь миний авгай, гэсэ чинь чи тэгүүл надааёс мэнгээ ав гээд бүдүүн гүзээгээ гаргаад дайраад байсөсн... юмтай юмтай
neeree ohinoo bagaas ni hudal yariad ehelbel yaaj iij baigaad dasaarai, manai naizuud dund neg tiim ohin bdgiin, bid nar 6 nastaigaasaa ehelj naizalsan, ter uydee ter manaid tiim amitan aav avchirsan, bi 5 duguitai roliktoi bolson, hodoldog barbie, dugui geed l dandaa saihan hudlaa zaldag ohin bsn, bagiin ter zan ni odoo hurtel heveeree, baga baihad huuhduud zalj l baidag geed neeh tom gemt hereg boldoggui bsn, odoo bol hun bur teriig hudalch ongiroo geed uzehgui, tegeed negent hevshil bolchihson um bolohoor hoorhii hudlaa yarihgui bj chadahaa baichdag um shig bn lee, bagaas ni l hudlaa yarih yamar balagtai baidgiig sain oor deer ni medruul, tom bolood amitnii doog bolno shu keke
Одоо ер дурсдаггүййй эээй... баярлалаа...тайвширлаа...
нээроээ шүү нэг удаа хатуу сануулгатайгаар... дароаа бол зодно гэсэн.
Чи юу гэж бодож байна
Тэгсэн нээх өрөвдмөөр нүд нь сонин болоод зайлуул өглөө 6 - д ядийн ш тьэ... 7 хнон настай юм...
хэхэ хүүхдийг тэр тусмаа охин хүүхдийг зодоод яахнуу, зүгээр л ухааруулж гэмшүүлэх хэрэгтэй, жишээ нь маш муухай муу хүмүүс тэгж худлаа хэлдэг гэж тайлбарладаг ч юм уу, худлаа хэлсэн хүн дараа нь дандаа баригддаг тэгээд өөрөө маш эвгүй байдалд ордог энэ тэр ч гэдэг юм уу хэхэ, заза ер нь сүүлийн 10-н хэдэн жил манай хамаатан садан найз нөхөд дунд жоохон хүүхэд байгаагүй, энэ талын туршлага муу болохоор яаж ярилцахыг мэдэхгүй юм хэхэ. Та сайн мэдэж байгаа да кэкэ.
Хэцүү асуудал вэ...уг нь мууран биш хөөрхөн жижигхэн нохой аваад өгчөөч,
Харин охин чинь жаахан томроод олон зүйл эргэцүүлж бодоод ирэхээрээ худлаа ярихаа больчих байхоо. Don't be worry
Зурвас...
Алтарганаа одоо тэгээд бас нүүнэ шүү дээ.. хэ хэ том жижиг алийг нь ч авсч явж чадкуу...
Ene 35-d yu we, bur zasraxgui boloxoo baisan nuxurtuu bolchixson yum shig,
Охины тухайд бол нөгөө найз нар нь л шордоод байсийн байгааз зайлуул тэгээл шарандаа хэлчихгүй юу. Худалч гэхгүй ээ хөөрхийг
Хэ хэ санаа тавьсан сэтгэл судлаач нар бас монголдоо сайн юм хийж4 байгаа шү нээрээ.. Одоо монголд муу хүүхэжд байхгүй болсон гэнэ лээ....
ЭНэ үнэн ҮҮ...
Xuuxed xudlaa xelj l baidag, xamgin gol ni etseg exee l duuraidagshd,xixixi.....
Та миний хүүг дормжилсон, дараа нь охин минь хэлсээр байтал санаатайгаар доромжилсон.
Чи хэн ч биш шүү.. чи намайг танайхгүй ... дараа уйлаад ингэж бич гэсэн найзынхаа нэрийг барьж би үхэхээр чи үх гэж новшрохгүй юм байгаа биз дээ...
Би чамд саНуулчий...дараа уйлав даа хонгороо...
Сануулсан шүү... би чиний блог хэлсэн байгаа
Жаргаагийн амнаас олигтой үг унахгүй шүү нээрээ
уур хүрчээн... быи орос школтой би монгол хэлээр муу бичдэг үнэн...
za barag neg surgan xumuujuulegchiin surgaali xuulchixsan!
Яаёсан их хүний хүүхэд дрормжилдог гар вэ... би чамайг уйлуулна
Манай хоёр дайсны цэрэг чинь бүр болохоо байчихсан хүмүүс биш ш дээ. Ийм насан дээрээ хүүхэд ингэж л байдаг ш дээ
Xarin tend bas iimerxuu mayagiin xeruul bichigdeed...xund uram xairlaj chaddaggui uls blog xesch xumuustei xereldej kaif avdag baij bolox l yum...haha
Jirgemaa
Би хүн доромжилдоггүй бас хэзээ ч худлаа хэлдэггүй ба хүсвэл би хэнд ч шалгуулахад буэлэн хөөн...
Яагаад гЭЭ ..би хударо хэлээгүй худлаа ярийагүй...100% шүү ...............
За яахав тэр миний хүүхдүүдийг доромжиолдог ахайтан нарт хүн явуулчинаа... хэ хэ
Хүмүүс муу эгчийгчинь дээхээд... ха ха буи яг дээхүүлдэг гар тэ....ха ха
Unen gedegt 99 xuwiin sanal awna.
Saihan setgeltei, hugjiltei, tusch, xowor emegteig oilgohgui baigaa unshigch baiwal unen haramsaltai bn tiimee.
гэнэт шөнийн охин гэдэг дуу санаанд оров
шөнийн шөнийн охин мээнь хүлээгээ ч дээ
Чи минь чи минь даанч яав даа... лялял гэдэг билүү дээ
Манай гэр бүлийн хуульч өмгөөлөгч нар хэрэв тантай харьцах аваас та өмгөөлөгч авах эрх тань нээлттэй ...
Бас Чи миний блог дээр бичсэн байна лээ...намайг сүрдүүлсэн гэж хэлсэн байна лээ тэр аль хэдийн баримт болсон.
Хэрэв хүсвэл та иргэнийхээ эрх болон үүргийн дагуу өмгөөлөгч авах эрх чинь нээлттэй
Энэ бүх баримтыг Банжиг Нээт ХХК ба Баян жаргал ба Хүрэл баатар наР гэрчилнээ...
LuZa chi ter Mongolxuud minii biye tuluulugch shuu...kkk...
Аниа мээнэ хая хая тийм юмнуудын төлөө эд эсээ үхүүлээд байхындааааа
Яш тэ...энэ бол өөр л хорлонтой юм яваад байгаа юм... Яаг үнэндээ над руу ч биш..Манйа нөхөр рүү... үзий лдээ... тэгээд....гароаад ирээ... гэхдээ миний хүүхдүүд рүү дайруул ална гэдгээ хэлсэн ... бусад талаар хэнтэй за зайгаа аэвчих тэх үү... ха ха .
Яагаад ч юм олон шагай хараад л хачин болсон байх. Хүүхэд өөрт байхгүй юмаа зохиож ярих явдал байдаг бололтой юм аа.
Манайх ийм тийм юмтай гээл сайхан ярьж өгнө шүү дээ
LuZa: ter Mongolxuu chen op xiilgeed oxin bolson gej bi oigood bgaashd
YAMAR asuudlaar gol ni ene xuuxen xuuxdee xumuujuulj chadkuu bgaatai xolbootoi..xooxoxo
Муу хүний гэрч болсоноос сайн хүний дэр бол гэдгийн гэнэ лээ хихи
uusan bus uux 5 udurtuu xalchaad suujiina...
delgeenee ugluuniixuu kofe-s jooxon balguulchix arga beenoo
shaav shaldan gantsaaraa ter morgen-tea-gee uuj bgaa xuuxeen...chi yadaj nad shig mur-demjigchteigee suuldaa
харин цаашаа өнөөхийг шалгавал ямар байдгийн бгаан xоxоxоxо..
Жиргээгийн санал болгосон залууст сээгийдсэн чинь баахан гого залуус хараад би андуурааский..
Энэтхэг охид онгироод байхаар нь Монгол цусаараа хүний дор орохгүй гэж л тэгээ биз дээ.
Ene tegeed deegvvr xereldeed xvvxed rvv ni dairaad shvvmjleed baigaa xvmvvs bolimoor baina aa. Yamar zasarshgvi yum xiichixsen, xulgai xiideg, xudal yaridag, ger ornoosoo daijij alga bolchood baigaa xvvxdiinxee talaar bichsen bish dee. Jooxon xvvxdiin gene tomoogvi aash l gargasaniig ni xoshin mayagaar bichd=tsen yum bishvv bi tegj l oilgoloo.
sonin sonin garuud baixiimaa bichlegee gvitsed unshixgvi xervvl xiidag xa xa xa
Эвалюзиар хэдэн зууны дараа амьтад хүнтэй ойлголцдог болох юм гэсэн.
тэр үед хүн төрөлхтөн махнаас гарах байх даа. хэхэ. Учир нь хонь гаргах гэсэн урдаас нь бор нүдээ гунигтай болгоод их юм хэлнэ. Адуу байна. нээх дөлгөөн нүдээ гарагад л тэмээ том том нулимс унагаагаад л... бүгд л үгээр ойлголцоод л хэхэ.
shine bichleg oruulaachee balai..iin zugeer
Ерөөс хүн чинь мэдэх зүйл бас бүх Шу-ны үндэсийг Дунд сургуульд байхдаа з авдаг гэсэн дэлхийн тор суруулиудын судалгаа байх юм билээ..
Дараа нь уншаад нөхөж авна гэдэг хэцүү гэдэг үнэн шүү... Гэхдээ суурь мэдлэгйн тухай хэллээ...
манай дүү тамагочи тэжээж байгаад нөгөөх нь өлсөөд үхчлүү яалаа ямар ч байсан хамаатны охин нөгөөхийг нь алаа хаясан чинь өөрөө хоолноос гараад манийг харин ч нэг айлгасан даа хаха одоо том эр болсоон тэрийг нь хэлэхээр тэгэхгүй яадын гэж мэгээд хөөрхөөн
утсыг чэн олох юм залгах юм... эсүүл би буруу залгаад байдын муу, эсүүл гичээл номтой үед нь таардаг юм уу бөө мэд...
АА дээгүүр нэг жаахан таагүй үл ойлголцох асуудал гарсаан. Гэхдээ одоо ойлголцож намжаа байх гэж бодож байгаа...
Бас их хөөрхөн яг амьдрал шиг банкнаас зээл аваад гэртээ баахан гоё тавилга аваад ажилд орохгүй бол ачаад аваад явчихна. Хүүхэдгарганаа хоол өгөхгүй бол өлсөөд бас " чад" нээх эвгүй нөгөө хүүхэд нь орилоод, тогоо унтраахгүй бол гал гараад гэр нь шатаад нээх иймаар тоглоомоо... бид 2 толгодог юм.
Хүү нь ийстой ухаалаг сайн агаа байнао. Охин яахуу, яахуу, жаахан дураараа тийм байхад зүгээр...гэсн.
хэхэ,
Орой ярий..
Алкүүү чамайгаа үнжинэ
Унтаачээ Гэндээн.
таануудаараа үнжүүлээд сайхан байгоо гэснээс Хэнхэг агаагаар үнжүүлвэл нь ямар бол хаха
Би нээх товчлох гээд тэрээ... дахин уучил...
Зөөз, надад ч энэ тэр гээд хэлэх үг алга доо. Хүүхэд бол хүүхэд ш дэ.
үнжүүлээд гарнаа
end tend giingoolooch!
ta chin neereee 13 huuhdiin eej geed lbaahan yum bichdeg bsn sanaand orchihloo
teriigee tailbarlasan bichleg bichsen baisan daanch teriig n bi oilgoogui l de
tuhain ued uur yum hiij halit taniig blogiig unshij bsan snaagdana
Сэтгэгдэл үлдээх: