Зиак сайн байцгаана уу хүүкээд...? Сонин сайхан ихтэй л биз дээ? Сонгуулийн синдромонд " гүн автсан" аав маань нутаг нугаасаа хэдэн ах дүү найд нөхдөдтэйгээ хамт, ашгүй нэг юм эргэн ирж бяд хэдийгээ баярлуулан, нөгөө юу гэдэг билээ....
Чамайг тойрон эргэлдэнээ гэдэг дуу шиг хэ хэ, нэг "мятр" ч холдохгүй бид гуруу ам уралдан ярьж, бөөр суганд нь гавчуулагдан эрхэлж наалдаж хэд хоног хөдөө гадаа явж амьтан ах дүүгээ баясгаж байгаад өчигдөр шөнөдөө л нэг юм гэртээ ирлээ.
Ёох нөгөө " Сиймхий ч бол гэр минь, Сэгсгэр ч бол ээж минь" гэдэг шиг явж явж гэртээ ирэх мөн ч сайхан шүү тэ... Би дээр нэг хэлж байсан даа... бяд хэд төрсөн өдөр "далимдуулж" шинэ газар явдаг айл юмаа гэж хэ хэ... Хүүгийн төрсөн өдөр аав эзгүй бид гуруу хаашаа ч гараагүй ээ... Сая л "бөөндлөө" гэсэн...ккк
За тэгээд Монгол улс маань түүхэндээ анх удаа Ардчилсан ерөнхийлөгчээ сонгочих шив, бараг л анх удаа "маапаангүй" сонгууль боллоо гэж амьтан ах дүү болон гадаад дотоодын улс төрчид ба ажиглагчид ярьж байна лээ шүү...күүкээд... Энэ баярын мэндийг та бүхэндээ эхлээд хүргэнээ... Ардчилалд саналаа өгсөн болон өгөөгүйд нь ч хамтад нь шүү... ккк
Одоо эх үрсийн баярын мэндээ... тэр өдөр би көдөө көкөрж, гадаа гандаж явжээсэн юмаа. Хэ хэ күүкэн бяд чинь бас азтай дамшигуудаа гэж... жилдээ баталгаатай хоёр удаа баярлачих юм тэ... , энэ өдөр зулзагануудтай, мартаар бол бараг л "тас" айн...хэ хэ
Энэ удаа би хэдэн "эрээгтэй бас шураагтай" хэдэн дүү хүүдүүдийнхээ ээж нарт "спешэль" мэнд хүргэнээ... Өө бас экнэр ба күүкдүүд нь "офицально" мэнд хүргэнээ яадын тэ...Үүнд Гажиг Гамп, Вита, Гөх, Мээмч, Галавсай, Галдан, Гэндэн, Жанжин, Хэнхэг,Золбин,Тагнай, Чоно, Бут ах, Тус1, Ординари, Ягтийм, Юмтай Баяраа, Цогтой мэргэн,Тж,Ама болон Адтай Жаалуудынхаа ээж нарт... за тэгээд нэр дурдагдаагүй нөхдүүд намайг өршөөгөөрэй...эрэг шурагтай нөкөд минээ...
Хүүе ээ нэг баярын мэнд хүргэсэн тухайгаа мартах шахлаа... Экс ерөнхийлөгч Энхээ ахдаа төрсөн өдрийн мэндээ... Түүний хүү Дашаадаа төрсөн өдрийн мэндийг хүргэж үнжий... чамдаа хайртай шүү...бяд чинь...
Ээдээ хүүкээд күн чанартай байнаа л гэж Блогтой күн нь нь боддог юм. Хоёр сарын өмнө би сонгуулийн суртчилгаа эхлэхээс бүүр өмнө таныгаа " ялагдсан ч гэсэн би шар дээлтэйгээ авхуулсан "халендарьтай" зурагтай чинь" тулгаж төрсөн өдрийн мэнд хүргэнээ гэж гэж бичиж байсан тэ...та минь "шидийг" олсон эрхэм гэгээнтэн тул мэдэрсэн байхаа... Сэтгэлээр бүү унаарай... "Ялж ялагдаж" байдаг хорвоо шүү дээ... таны минь мэргэн ухаан олсон боловсрол, монгол улсад хэрэгтэй... та бол Монголын нэгэн сод хүү мөнөөс мөн... Та хамгийн анх "Бурхан багшийн сургааль" хэмээх номыг орчуулж Ардчилал үнэртсэн эх нутагтаа далан жил орхигдсон шашин шүтлэг ба сүсэг бишрэлийг эмээ өвөө болон эрин зууны бид болон үр хүүхдэд минь эргүүлэн авчрах их үйлсэд "үнэт" хувь нэмэр оруулсанг тань Монголын "ТҮҮХ" хэзээ ч мартахгүй...Номын цагаан буян түм түмээр дэлгэрэх болтугай...
Зиак нээх олон давхар баярын мэндийг "бөөндлөө"... хо хо... Энэ жоохон эвгүй "аялга үгээ" тэ... Энэ Жиргээ л буруутай... шүү ...Би гэчнээн хөөрхөн хэ хэ гэдэг байлаа даа... Тануудыгаа зөндөө санасан шүү...сайндаад муудаад, тэгээд ойлголцоод уучлал гуйгаад... бас туниад айлгаад... бид ангийнхан болжээ... Блогоо гэж... Блогтой хүнээ гэж... иймэрхүү байна дөө...Та нарыгаа үнжий...

Сэтгэгдэлүүд:
За хө тэгээд чи 1993 оны сонгуулийн тухай хэлж байна л даа... Зөв зөв... Тэр үед би бас тодорхой хэмжээгээр ажиллаж байсны хувьд хэлэх зүйл их байдаг.
xarin ter tolgoidoo ereg shurgatai nuxud dotor Tagnai, 35, yumgui Bayaraa guruu alga...xoxoxo.
ariin xaalga-xeel xaxuuli sunutugei!
Санлаа хуваалчсан чамд талархажээн...
banjig-media uruu bichleg yavuulsan yagaad oroogui bna, ter darga naraas ni asuugaad uguuch, tanidag egch ni baindaa
Жиргаа-д хөөе сайн умш...
Баап-д хо хо толгойгоо хийгээд гүйв чиг... за дөө надаа бараг олдоогүй ээ... күн чэн байна шүү дээ... өөртэйгээ адилхан күмспээ хайртай юм бишүү...кккк
Ээк Бүд Бат соорий шөө.. чамдаа давкар мэндээ...
одоо тэгээд л хохо гэхийн, өөрийнхөөрөө л байл даа хаха...
ханийхаа яг хаана нь яаж хавчуулагдсан бэ? нартайд уу? сартайд уу? хариулаарай!!!!
Яадаг гэнэ үү. "Хо хо хо" гэсэн үү. Сураад авчихъя.
Поошиг бүдүүн гээд байгаамаа пүн пүн пүн
Пивоны гүзээ суугаагүй биз пин пин пин
Пээдийж ирээд загнахгүй ээ ппан пан пан
нүдээ гөхөртөл л хүлээлээ дээ чамыгаа
Olon hun tanaihaar orj gardag bolohoor chini oruulchihlaa shuu egch mini...
Ih ineedtei hoorhon bichleg bna....haaya zav garahaaraa orj irj unshdag... barag anh udaa seegii uldeej bgaa baihaa....
boor orobdood baihiiimaaa
Гэхдээ би яагаад юмтай болчихов? сумтай гэчихгүй муу цусыг
баярын мэнд, ингэхэд юуны баяр вэ?
35 блогчинд зориулж буяны данс нээнэ гэж байна шдээ блогтой эгчээ юу болоод байгаа юм болоо? би амьд байгаа гэж итгээд зурвас хүртэл бичсэн..
Сэтгэгдэл үлдээх: