Өнөөдөр Наадам хэмээх сайхан баярын өдөр боловч надад их л гунигтай өдөр тохиож байнаа, урьд урьдаас илүү ихээр гуниглан, бурханы оронд явсан эмээ өвөө хоёроо үгүйлэн нулимсаа барьж дийлэхгүй суух юун... Наадам гэхээр
зуслангийн жижиг байшин минь өөрийн эрхгүй бодогдон нүдний минь өмнө амилан тэрхүү аз жаргалтай хүүхэд нас минь нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөх юун...
Миний хоёр буурал аль аль талаасаа хамгийн өндөр нас насласан ёстой л буянтай бурхан буурлууд тул жил бүрийн наадмаар манай хамаатан садан, тэр бүү хэл нутгийнх нь хөгшчүүлийн үр хүүхэд, олон жил хамтдаа ажилсан найз нөхдөөс нь үлдсэн нэгэн нь, бүр олон жил нэг байранд амьдарч ахан дүүс шиг болсон манай байрныхан хүртэл ирэх.
Тэр нэгэн зуслангийнхаа жижигхэн "цэнхэр" байшинг өвөө маань гучин хэдэн жилийн өмнө өөрийнхөө гараар барьсан юм. Бага багаар томруулсаар сүүлд нилээн том байшин болсон ба нэг хэсэг ерээд оны эхээр хойшоо Шарга морьт руу зуслан гарахаа болиод ихэнхи айлууд байшингаа буулгах үед ч нилээд том хашаа хатгаж ногооных нь талбайг томруулсан юм.
Тэндээ дун ногоо, төмс, лууван, байцай, ногоон сонгино тарих, дээр үед өвөө минь тэр хавийн бүх айлуудыг ногооны талбайтай болгож, та нар орой ирээд идээд унтах, ядаж хэдэн шуудай төмс тариад ав, энэ хэдэн хүүхдүүдээрээ голоос ус зөөлгөөд услаж бай гэж үглэх... зарим нь "илүү" үгтэй зөнөг өвгөн гэх, зарим нь дор нь хэрэгжүүлээд "бараг" л өвөө эмээгээр ногоогоо тариулаад намар хэдэн шуудай ургацтай буцах...
Өвөө маань ер зүгээр сууна гэж үгүй, заавал нэг юм хийж сууна, мужаан дархан, сийлбэр гээд... ажилсаг хүн гэж түүнийг л хэлэх байх, их арвич хямгач хүн, одоогоор наймааны гэмээр ухаантай хүн байж билээ.
Бидний багад аав ээж хоёр их ажилтай, дүү бид хоёр зуслан руу зун болоод марш... намайг бага сургуульд орох хүртэл өвөө нэг "ява" гэх мотоциклтой ба бид дөрөвтөө л "бэнз" байлаа. Сүүлд бид томроод багтахаа больсон ба өвөөгийн нүд муудаж хоёр удаа машинд шүргүүлээд золоор амьд гарч тэр "муугаа" нэг хүнд арван мөнгө аягаар сольчихсон юмдаг. Би том болоод өвөөдөө машин авч өгнө гэж боддог байлаа.
Дээр үед манай зусланд нэг москавич машинтай айл гардаг болсон юм. Би "шуналтай" байсан юм байлгүй хэ хэ... өвөө та ийм машинтай болооч гэхэд өвөө нь болохгүй амжихгүй, харин та хоёр (дүү бид) болно доо гэхэд, би тэгүүл би ийм машинтай хүнтэй суунаа гэсэн юм гэнэ лээ... Энэ яриаг би өөрөө санадаггүй эмээ маань чи дээ тэгж л ярьдаг "янзын" хүүхэд байсан даа гэж намайг ичээх...
Ер нь манай ав иж хоёр "улсын" ажлаа сайн хийнэ, амьдралын ухаан муутай улс байжээ гэж одоо боддог юм. Бид цагын эрхээр томроод нөгөө муу цэнхэр амбаартай багтахаа больсон үе байх, би эмээтэйгээ, дүү өвөөтэй унтах, өвөө та нар энэ хоёр хүүхдээ хар... өсөж байна, намайг байгаа дээр хэдэн мод буулгаад өгөөч, би нэг юм босгоод өгье гэж үглэх... хэдий хир хугацаанд үглүүлсэн юм бол мэдэхгүй намайг нилээд том болсон хойно, төмөр замаас замын хуучин мод гэсэн байхаа бор болсон тостой юм шиг мод баахныг авчирч нэг муу амбаар босгосон ухаантай... өвөө л хамаатны хүмүүстэйгээ нийлж барьсан юмдаг.
Бид өсөж том болсон ч "наадам ба зуслан" хоршоо үг...мэт санагдах болсон байлаа... хол газар сурч байхдаа ч ажил төрөл гээд гүйж явахдаа ч наадам гэхээр зуслангаа боддог тийм л нэг ариухан дагшин газар тэнд миний хамгийн нандин хүүхэд нас найз нөхөд, анхны шохоорхол, үерхэл нөхөрлөл гэх мэт ёстой л амьдралын алтан утсаар нэхсэн мэт дурсамжууд үлдэж дээ...
Наадмын зураглал...
Яг л энэ өдөр... эмээ гал тогооны зөвлөхөөр ажиллах, жижиг зуухаа гадаа гаргаад галласан байх, хамаатны бүсгүйчүүд хоол унд болоод гүйлдэнэ, эмээ тэнд гал тогооныхоо даргын үүргээ гүйцэтгэн ямар нэг жижиг алчуураар нүүрээ шудран хөлсөө арчаад инээд алдан тэдний яриаг сонсон мишээн суух,
Өвөөг тойронхон манайхны бүх эрчүүд сүүдэр бараадан суугаад яриа хөөрөө дэлгэн хөөрөг зөрүүлэн сууцгаана... зарим нэгэн нь зуслангийн хэдэн өвгөчүүлтэй шатар нүүн бөх харсан шиг өөхтэй мах ам руугаа хааяа нэг хийсэн шиг, өвөө маань сүүлдээ насны эрхээр чих нь хатуу болсон ба, их чанга ярина, эмээ тэндээс хөөе дүлий өвгөөн аяар гэм дээ... хүүхэд цочлоо гэх... өвөө сонссон ч сонсоогүй юм шиг, өндөр хангай сүрлэг уулс шигээ дүнхийн сууна...
Тэрүүхэн хашаан дотор нь хэн нэг нь хонь гаргана, хажууд нь эмэгтэйчүүд гэдэс янзална, ( дээр үед булаг руу бидон бариад багачүүл гүйлддэг байсан) сүүлд худагтай болсонсон.
Хүний өөрийн хэн нь танигдахгүй олон олон хүүхэд жил бүрийн наадмаар заавал нэмэгдсэн байх, эмээ бүгдийг нь мэднэ, гэхдээ нэрийг нь хооронд нь хольж дуудна, намайг дуудахдаа хүртэл аав ээжийнх ч юм уу, заавал хоёр гурван нэр хэлсний хойно миний нэрийг дуудна...
Ээж ерөнхий нярав орон тоо нь дээр сууна... Би бараа татагчаар ажиллах... иж байн байн бүртгэл гаргана, хэн хэн ирсэн хэнийд ямар бэлэг өгөх гэх тухайг өвөөгийн дүүгийн охин миний хуурай эгчтэй ярилцана...
Хамгийн өндөр настай хоёр нь манай хоёр буурай тул, ирсэн зочид заавал бэлэг сэлт барьж ирнэ... буцахад нь заавал хариу бэлэг барина...иж эгч хоёр тэрний хүүхэд арав төгссөн түүнд нь энийг түүнийг өгье гэх.. бас хэнийд шинэ хүн нэмэгдсэн ба шинэ хүргэн бэрүүдийн тоо гарган цаас харандаа барин сууна...
Хүний тоо илүү гарсан ба "чухал" бэлэг сэлт дутсан тохиолдолд би "аваарын" гэрэл асаан хот руу сүнгэнүүлнэ... Яг л бэсрэг наадам болж буй аятай... Оройдоо зарим нэг нь буцна, зарим нь бүр майхантайгаа ирнэ, хамаатны хүүхдүүд тэнд шуугилдан шөнөжингөө наадна...
Наадмын хоёр өдөр манай тэндээс инээд хөөр, хүүхдийн уйлаан майлаан, чанга чанга яриа дуу хуур ер тасрахгүй өнждөгсөн...
Цагаан сараар нэг уулзана... гэхдээ наадам шиг тухтай бус, өвөөгийн муу хоёр өрөө байранд олон хүн ирэх явах... энэ баяр наадмаар манайхан ёстой нэг бут авнаа... хонон өнжин... сайхаан сайхаан...Үдэш бүгд "каанстар" гэх хөзөр тоглоно... Өвөө маань ер нь их одтой, дандаа хожно, эмээ "булхай" хийлээ гэж үнэн уурлах... зарим ах дүүс тэр муу хөзрөөс болж гар зөрүүлж байсан ч удаа зөндөө бий... хэ хэ..
Залуучууд нэг газар бөөгнөрнөө... Настайчуулаа унтуулчаад бид хэд фракц фракцаараа найрлана... Өвөө хааяа бие засах гээд гарч ирээд танууд их архи ууваа, дуу чинь чангарч байна гэх... Эмээд бүх хүмүүс тусгай уулзалт хийн зовлон жаргалаа ярина... миний эмээ бүхнийг зөөллөж эвдрэлцсэн улсуудыг эвлүүлдэг нарийн ухаантай зөөлхөн дуутай жижигхэн эмээ... өөрийн эрхгүй эмээ таныгаа санаад байнаа.. эмээ минь...
Энэ удаа надад наадам байхгүй ээ... түрүү жил наадмаар өвөө маань эмээг явсаны дараа ухаан санаа нь самуурсан тул эмээг нэрээр дуудаад байсан гэнэ лээ... энэ жил өвөө маань байхгүй би тэр хоёрыгоо санан "наадам зуслан, эмээ өвөө" гэдэг үг надад нэг л хэлц үг шиг санагдан бодогдон гуниглан суунаа...
Гэхдээ миний хайрт өвөө эмээ хоёр минь тэнгэрийн орондоо сайхан наадамлаж суугаа байхаа гэж итгэн буян заягаа өгсөн ач үр нар чинь дурсан суунаа... Охин чинь та хоёрынхоо ачыг хариулахсан гэж ухаан орсон цагаасаа хичээж явсан бөлгөө... Та хоёртоо барих гэвэл би өөрөө сайн байж үр хүүхдээ сайн хүн болгож сайхан амьдарнаа... Бид бүгдээрээ та хоёртоо хайртай...
За үүнийг тоож уншсан эрхэм таны баяр наадмын "наасчирыг" унагаасан бол өчүүхэн намайг өршөөн нигүүлстүгэй...
Та бүхэн сайхан наадамлаарай...

Сэтгэгдэлүүд:
хүмүүс наадаж бна л гэх, ядаж хуушуурны зах олоод идэхсэн гэж би мөрөөдөх..
чи минь гуниглах, энэ наадам сайхан наадам болж байнаа хө.
Уг нь би найр наадам хийнээ энэ жил хийхгүй, бас дараа жил ч хийхгүй гэж бодож байгаа...
харимаар монголд очмоор бодогдоод би энд синдромтлоо ш дээ.
гантсаараа нисээд ирий энэ тэр гэж хэхэ..
Ээж гомдоод би уйлаад ... би очиж байгаад үзүүлээд өгнөө тэр муусайн юмнуудад...
дурсамжаа хөрвүүлчихээд л дуулаад байвал яасийн?
2-лаа холоос наадаад л..
блогтой аниа минь ээ дүү нь таны блогийг дандаа уншдаг сэтгэлдээ таныг эгчээ гэж бодож явдаг шүү,,,
танд ийм сайхан дурсамжууд байгаам чинь зүгээрээ тиймээ?
uilmaar ue baina aa, horiod ch yaaltai, amidral ongoo huvirgaj baihad. za jaahan dug hiine ee,
Амьдрал үргэлжилж байна даа, саяхан л дараа жилийн наадам хол байна даа гэж байсан, хүрээд ирлээ ш дээ. Сайхан наадаарай
visit web sites and much more.
It's free to join and easy to sign up! CLICK THIS
LINK TO VISIT: http://ads-earn.com/pages/index.php?refid=xedentsaas
Лили-д харин тиймээ ... найз нь ойлогож байнаа...
Жиргээ мээк эм уу...
Чабу-д ээ хэн нь түрүүлсөн болоо, би бөх мөх нээх мэдэхгүй... гэхдээ надад олон бөх хамаатны ах нар байдаг шүү...
Вадман-д баярлалаа дүү минь...
ААА-д тиймээ гөгшөөн... нүдэндээ нулимстай л сууна даа... энэ баяр хурдан дуусаасай...
Дөлгөөн-д Жиргаатайгаа ярь ярь...
Диамс-д ээ дүү минь нялх хонгор сайн уу, том болж байгаа юу... баярлалаа... чамдаа...тиймээ ...
Эртэ-д за орноо хө...
They pay me €100 to read e-mail, visit web sites and much more.
It's free to join and easy to sign up!
CLICK THIS LINK TO VISIT: http://eurotrademails.com/pages/index.php?refid=zoosolii
egch eniig nadaas iluu medej baigaaz
saihan naadarai
bi gaihaad l bhiin
ug n ter namaig bodbol biznes n amjilttai ybaa huluu olchihson hun yum san ..
bi biznes ehleh gej yadaj bgaa hun bayan l haragdaad nadtai temtseed bdiin bhda?
Сэтгэгдэл үлдээх: