Хүмүүний амьдралаа гэж... таашгүй олон нууцлаг оньсого дүүрэн хорвоо юм даа... тэнгэр бүрхэн бороо үргэлжлэн шаагин орох үед би бээр яагаад ч юм уйтгарт автан,
таагүй дурсамжууд минь нүдний өмнө амилан босох мэт мэдрэмж төрдөг. Саяхан манай хар хүн монголд байх үедээ, нэгэн уушийн газар миний нэг найз бас "нэг" хүнтэй тааралдаж нүд нь орой дээрээ гарч, яриаг нь сонсоод бүр эгдүүцэн дургүйлхсэн янзтай над руу утас цохин... хачин хачин юмнууд гэр оронд, бүр хүүхдийнхээ өрөөнд оруулахгүй шүү... мэдэв үү за гэж... нилээд уцаартай хэлсэн юмаа.
Миний хувьд заавал найз нөхөд гэлтгүй болж л өгвөл хэн ч бай хамаагүй л дээ, сайн сайхан талаас нь харж дүгнэж, ойлгож мэдрэх гэж хичээдэг, өөдрөг "гэгээндүү" хүн байхсан гэж хичээдэг нэгэн билээ... Найз охидынхоо талаар бол хань нөхөртэй аль сайн сайхныг нь "давуулан" биелүүлэн ярьж алдана шүү дээ...
Миний зарим нэгэн найз нөхдийн нөхөр сүүдэр нь эхнэртэйгээ найз хүүхнүүдтэй нь нийлээд хүн "муулах" хообийтой... Мэдээлэл ч юм шиг, шар мэдээ шиг "ховдоо хов" олонд түгээж суудаг юм эр хүн байдаг л юм даа..
Манай хар хүн бол тийм юманд үнэн дургүй... намайг чинь битгий дэмийр, авч ч болохгүй хаяж ч болохгүй ийм тэнэг юм бүү ярь, бүү сонс... гэдэг бүдүүн "баараг" мэдрэмжтэй нөхөр шүү дээ. Чамайг тэгсэн гэж ярьдаг гэнээ... танай тэр чинь тэгсэн юм уу...(найзуудынх нь хувьцаа мувьцаа, тэндэр гэх мэт) гэхэд дуугай бол... ийм хачин ярьдаг хүнтэй бүү харьц гэж чаддаг юм бол тэр өөрөө хийхгүй яасан юм гээд..."атаманддаг" нөхөр. Ийм юмыг авгай хүүкэнтэй ярьдаг хүнийг яахав дээ... гээд ер тоохгүй "хачин" нөхөр.
Ер нь хүнийг найз нөхрөөр нь шинж гэсэн үг байдаг ч гэсэн , миний хувьд найз нөхдөө хүний амьдралын жамаар дээшилж дээрдэж байх үед нь ч уруудан доройтож, алдаж эндэх үед нь хаяж гээлгүй хамтдаа байсан нөхдийг найзаа гэж бодох нь зүйтэй гэж боддог ба миний бодлоор амьдралын хуулиар "жинхэнэ" найз нөхдийг худалдаж авч болдоггүй цаг хугацааны эргэлтэнд танигддаг бас л нандин "ертөнц" гэж боддог юмаа.
Он цагын уртад нэг нэгнээ хаяж орхилгүй, чадах чинээгээрээ туслан, сэтгэлийн дэм өгөх найз нар минь хэд байгаа билээ гэж бодоход өөрийн эрхгүй, насан багын болон ёстой л залуу нас заяа зураг, зам төөргөөрөө нийлсэн цөөн хэдэн найзууд маань бодогдох юун.
Над олон олон найз бий, заримдаа дэндүү олон, хааяа өөрөө "төөрчинө". Бас л олон сувгаар гарч ирсэн найзууд улс төрчид, бизнесмэнүүд, соёл урлаг дуучид жүжигчид, яруу найрагч зохиолч сэтгүүлчид сониныхон гэх за бас (олон орныхон үүнд хамаагүй ээ...) дэлгүүрийн худалдагч, орцны жижүүр гээд л... над бас архичин, биеэ үнэлэгч, ядарсан зүдэрсэн, ажилтай ажилгүй, нөхөртэй ба нөхөргүй олон найз бий...
Гэхдээ би сүүлийн үед найзархах болсон зарим нэгнээс илүү, "өөрөө өөрөөрөө" байхдаа олсон хэдэн найзаа илүү дээр цэгт тавьдаг хүн л дээ... Энэ нь зарим нэг хүн надтай бус миний одоогийн амьдралтай (өнөөдрийн надтай) миний нөхөртэй түүний ажил албатай, энэ байр суурин дээр миний "өнөөдөртэй" найзлах гэж хичээдэг нь надад заримдаа сайхан санагддаггүй л юмаа. За би нээх сайхан мундаг, сайн амьдралтай хүн биш шүү... зөвөөр ойлгоорой...Жирийн нэгэн сэхээтэн дундаж айлын эзэгтэй билээ...
Дээрхи ярианы учрыг тайлнаа... нилээд урт болох нь дээ... Оршил нь юун ч урт юм тэ... За үргэлжлэл бичнээ... За нөгөө өвчин эхэлсэн шүү...түр бакө...

Сэтгэгдэлүүд:
миний хувьд найз гэдэг бол янз бүр байдаг. Өдөр болгон уулздаг ч гэсэн зүрхэнд хоногщих нь ховор мөртлөө, жилдээ бараг заримдаа хэдэн жилдээ л нэг уулзах дотны найз гэж байх юм.
Гол хэн ч байсан хамаагүй зовох цагт нь л дэргэд нь байж байдаг бол л болоо. Жаргах үед хамаагүй ээ.
Найзаар минь намайг таньдаг уучийртай
Намайг хараад чамайг мэддэг сургаалтай ...
Үргэлжлэлийг нь дараа жичдээ дуулж өгий.
Нэг ийм үг байдын.
Намайг жаргаж байхад
Найз нөхөд минь намайг таньдаг
Зовж зүдрэхийн цагт
Би найзыгаа таньдааг гэж
Истоо үнэн үг мөн үү
Дээрх хүмүүс лаг ойгоод байна хихи
Мээсийг чинь нэмий шүү зурвасыг чинь харсы шүү
Яасан их санацын бэ? Маниус ойрд нэг тааруул яасын бэ?
дайсан биш л бол найз гэж боддын буруу юм уу зөв юмуу бүү мэд.
er ni yag dotnii naizaa gej bodson hunteigee business hiine gedeg tegeel ter dotnii gesen naiziin haritsaa chen duusgavar boljiinaa l gesen ugiin bna gej suuliin uyed oigood bgaa sht
НАЙЗАА ХӨ
НАЙМЫН ЧИХРЭЭ ХУВААЯА ХӨ
ЗАМЫН НАЙЗ
ЗАЯНЫ ХАНЬ Эднүүс ямагт ашиг сонирхол харж байна уу.Тийм ч юмшиг.Найзууд бол бол найзууд л байдаг.Тэндүүс бол хэрэг болох цагтаа л харилцан хэрэг болно.Найзуудыг хэдэн жил найзалсанаар нь ялгаж ангилж болох байх. Санхүүгийн тал дээр найзууд бол ямагт сайжрах тал дээр элбэгшиж дотносохыг хичээцгээж байна.Зовох цагт нөхрийн чанараа гэж Ардын мэргэн үг байна. Гаруудыг тэр цагт л жинхэнэ шалгаж шалгуулж болох байх.
Анд хамт
Гөрөөнд цуг.
Халцархай даавуун царагаа
Хамт үдэж суусан Анд билээ
Хахахад чэнь хоолой засах
Халуун журмын анд чэнь билээ.
Жамуха Тэмүжин анд барилцаж байна.Тэднүүс бас ашиг сонирхолын үүднээс нэгдсэн үү Бас хагаралдсан уу
Ван ханд булган дахаар авилгал гусаж найзархаж байгаад хүүхнээ буцааж авсан.
Ер нь эмэгтэй хүмүүст анд гэж байдаг уу.Хөөрхий хүний эрхэнд амьтад найзархахаас цаашгүйм шигээ таануус.Хов ярих гэж найзархадаг байх мөн үү Хахаха
nuhriinhuu alban tushaaliig helchih teh uu ?
undur alban tushaaliin mungu chineetei ailiin bayn abhai bololtoi
найз гэдэг ховордсоон хэ хэ
Блогтой эгч би ийм л бодолтой болчоод сууж байнада
эцэст нь хэлэхэд найз байна гэдэг ганцхан тэр чиний найз гэсэн үг биш шүү дээ. чи ч бас тэр хүнийхээ найз байх ёстой гэх гээл элийрээл байна л даа
Яахлаара хар элгийн хүн Хамаатнаас чэнь сайн болж байдын.
Ухаань чи ядуу хамаатнуудаа жигээд гайгүй мөнгөлөг найзууд олж ав гэж хэлэх гээд байнаа даа янз нь.
Чамд гондлоо ий ийй.
Хамаатнуудын **хамар мурчийхаас элэг мурчийхгүй** гэж үг байдагыг мэдэх үү
Чааг ядрах цагт хамаатан чэнь л асрийш тээ найзууд хэд эргэж ирээл болоо.
Тэгж хандаж байгаа хүмүүсийг тэгээд Найз биш юу гэхийн.Новшнууд гэхийм уу
Нээрээ яаг тийм дуу байдаг тэ.. Найзаар минь намайг тань гээд нэг эрэгтэй хүн дуулдаг тэ...
Миний Ваап , Үнэртэй усханы хамаатангууд пийлаа, оокойлаа ... буус бус...
Хүүдий чи хүрээд ир...
ter durssan olon naizuud dumd chini blogchin naizuud beeyuu, een...
ДОТНЫ ХАМГИЙН САЙН НАЙЗ ГЭХ МЭТ ХУВААЖ АЛАГ ҮЗЭЖ БОЛОХГҮЙ ЮМ ШИГ САНАГДДАГ.
Орой болгон ууж байхаар энийгээ бичмээр юм аа хихи
naiz shu=almas jirgee ni
79-д хэ хэ өөрөөс нь асуу даа...
82-оо соорий...
Сэтгэгдэл үлдээх: