Найз гэж хэн бэ бичлэгийн үргэлжлэл...
Үүнд хүүхэд насны минь төгсгөл гэхэд буруудахгүй байхаа, ахлах ангид байхаасаа найзлаж үерхэсэн хоёр найз охины минь амьдрал дурдагдах тул Нараа ба Сараа гээд нэрээр нэрлэсэн ба,
тэд хоёулаа хотын төвийн нэгэн орос сургуульд хамт сурдаг, тухайн үедээ гайгүй алба ажилтай айлын охидууд байлаа.
Хорьж болдоггүй хорин нас гэчээр энэ хоёр аль аль нь, нэгэн үе монголын загварын тайзан дээр гунхаж цагтаа цалгиж цалингаа буухаар наргиж гэдэг шиг эрчүүдийн хараа булааж үеийн охид бүсгүйчүүлийн атаархалыг төрүүлж явсан сайхан охидууд.
Нараа сурлага сайтай, инженерийн чиглэлээр нэгэн их сургуульд орсон ба хэрсүү зантай ( түүний ээж нас барсан) шудрагадуу "номын" талдаа охин. Тэр гурван эгчтэй ба тэдгээр нь тухайн үедээ монголын сайхан хүүхнүүд тул сайн муугаар хэлэгдэх, тэднийд очих сайхан (над эгч байхгүй), бид хэд эгч нарынх нь будаг шунхыг түрхэн, хувцас хунарыг нь өмсөж үзэн "аальгүйтэж" өгдөг байсансан. Хүмүүний амьдрал гээч, янз бүрийн өнгөтэй тул болж бүтэхгүй байдаг байсан байлгүй дээ...гоё эгч нар бүгд нөхөр сүүдэргүй хоёр эгч нь лав хүүхдүүдтэйгээ аавындаа амьдрах. Тэр үед Нараа бид хоёр арай дотно яриа хөөрөө үзэл бодол нийлнэ, тэрээр эгч нартаа "заримдаа" дургүй, байн байн үзэлцдэг ба, би энэ гэрээс хурдан явах юмсан гэж ярина.
Тухайн үедээ хамгийн "ганган" нь Нараа боловч, тоглоом шоглоомоор "би ердөө шинэ хувцас өмсч үзээгүй ш тэ" , харин чи эгчгүй чинь аз даа, шинэ хувцас өмсдөг биз дээ, би бол "комиссын бараа" дуусгадаг гэж инээд хүргэх, эгч нар нь надад сайн хандана, дүүгээ надтай найзлуулах дуртай ба би ч тэднийхээр ойр ойрхон орж гарах.
Оюутан болсон анхны шинэ жил юмдаг, нэг эгч нь илүү урилга байна хамт яваач гээд, өөрийнхөө хувцасыг "зээлүүлж" нүүр амыг минь "тас" будаж гоёод очиход...хэ хэ "лаг" ах нар харж нтр...уулзаж учирах юм болоод, би гээч мангар бацаан анх удаа өөрийгөө "тоосон" юмдаг. Энэ хэсгийг уншаад "дүнкүү" намайг зөвөөр ойлгоорой та минь... Хувцас бурхан бие чөтгөр гэж үнэн л үг...үнэн юм үнэнээрээ сайхөөн...
Нараа холын бодолтой тэр үедээ бидний "нийлдэг" хэдэн охид "буу халахдаа" юу эс ярихав дээ... ойлгомжтой зуун зууны турш охидын мөрөөдөл болсон "цагаан морио унаад ирэх ханхүүгээ хүлээн", хайр дурлалаа мөрөөдсөн улс, бас болоогүй ээ, ямар хүнтэй суух, хэдэн хүүхэдтэй болох гээд ярьж алдана. Нараа бүгдийг үгүйсгэнэ... тэр чинь худлаа, би хүнтэй суухгүй ээ, суулаа ч хүүхэд гаргаж "зовоохгүй ээ", тийм амьдрал байхгүй ээ... сална шүү дээ, тэр ханхүү чинь чамайг хуурна, бүх зүйл худлаа гэж биднийг даргална, энэ нь түүний ээж нь нас барсан ба, эгч нарынх нь амьдрал зүрхэнд нь дэндүү хүнд тусч байна гэж би бодох ( тэр сүүлд хойд ээжтэй болсон ба түүнд дургүй байлаа) ...
Сараа бол Нараагаас арай өөр сайхан сэтгэлтэй, хүнд тусч боловч нилээд хөнгөн талдаа тэр бүр арван жилдээ дээд ангийнхаа нэг ахад аль хэдийн дурлачихсан, түүний төлөө юу ч хийхээс буцахаа больсон нөхөр ба нэгэн хувын сургуульд сурсан нэртэй загвар тайзаа хөөнө. Тэр хоёр дотно найзууд тул Нараа нь Сараагаа хүмүүжүүлэх гэж үзнэ. Чи буруу бодоод байнаа... загвар өмсөх гэдэг насны ажил бишээ, зүгээр зугаа залуу цагын хобби, чи сургуульдаа хичээх хэрэгтэй ба дээр нь эмэгтэй хүн өөртөө хайргүй хүнтэй суувал зовно гэж ирээд уурлах учирлахын засвар хэлэн тухайн үедээ "тас няс" ярилцсан ч, дараа нь мань хоёр хаана ч хамт явж л байдаг. Тэр хоёр бас арван жилээсээ нэг сургууль, бас зэргэлдээ байранд амьдрах тул орсон гарсан ч хамтдаа...
Тэгээд л бид сайн найзууд хэвээр ... хааяа нэг уулзаад л... удалгүй би гэдэг хүн хичээлдээ гүрийсээр азын минь од шовойсон ч юм уу, аавын минь "нөлөө" орсон ч юм уу... нэгэн харь орны тэтгэлэгээр сурах боломж олдож гараад өгсөн юмаа.( Энэ тухай дараа бичнээ)...
Жилийн дараа ирэхэд минь Сараа маань хайртай залуугаасаа хөөрхөн охинтой болсон ба сургуулиасаа жилийн чөлөө авсан гэх, тэр нөхөр бол тухайн үедээ бас л алдартай хулигаан залуу, ахтайгаа нилээд 40-н мянгатыг байтугай УБ хотыг бужигнуулж явсан дэггүй ёстой "хүмүүжилгүй" залуу байсан юм. Миний үеийнхэн бараг мэднэ дээ... аав нь том дарга, дийлдэшгүй "онгироо" хүүтэй ... ямар ч ял шийтгэл авдаггүй их айхтар нөхдүүд (сүүлд бараг хүн амины хэрэгт орсон гэх, мэдэх нэг нь мэдэж байгаа, таван давхраас нэг 18 тай охин унаж нас барсан гэх) ...
Сараа тэр үед их гундсан гэмээр, нөгөө цоглог хөөрхөн охин өөр хүн болчихсон, өөртөө хайргүй хүнтэйгээ суух гэж бүү тэмүүлээрэй гэж, хөх няц болсон гар хөлөө үзүүлж байлаа. Тэр надад ч хайргүй охиндоо ч хайргүй, намайг зайлаад өг гэж зоддог гэж ярих, хадам аав ээж нь найзыг минь багаас нь мэдэх тул, тусад нь гаргаж гэр орон хүртэл бэлдэж өгсөн байна лээ...
Дараа жил ирэхэд минь их л "сонин" мэдээтэй байлаа, нөгөө "номын" Сараа нөхөрт гарсан гэх ба тэр нөхөр нь 15 насаар ах бөгөөд хоёр хүүхэдтэй эхнэрээсээ салсан, эгч нь суулгасан ч гэх шиг.., өөрийгөө голдог Нараа "Үнсгэлжин" болсон гэх цуу яриа байлаа. Тэр үед би хичээлээ л хийдэг, ядуу ядуу, тэр үед манайх гэж тарчигтаа тулсан айл болсон байсан юм.
Зах зээл гээд нэг хэсэг оюунлаг иргэдээ гадуурхаж "мөнгө" шүтдэг нийгмийн завсар үед хөлөө олоогүй хэсэг ба "төсвийнхөн" хүнд байдалд орсон үе. Манайх гэж бүүр "нурсан" айл, аав цалингаараа байрныхаа мөнгийг төлдөг, ээж хоолоо арай хийж хүргэдэг болсон үе.( энэ тухай дараа яринаа... )
За тэгээд найзуудтайгаа уулзана гээд би нэг зуун дойлуур "соцжон" нтр найзуудаа "Дисходуулах" санаатай...гэтэл Нараагийнд цуглах юм болов. Сараа ирээд хамтдаа явсан юмаа, тэгсэн пөө найз охин "гачин сайхан" айлын эзэгтэй болсон байлаа. Тэр үед гурав ба хоёр өрөөг нийлүүлэн засдаг моод байлаа. За тэгээд найзууд маань хөл алдаад бөөн баяр идэж уугаад сонин сайхан ярьж байтал, найзын нөхөр хүргэн "ах" ч юм уу найзын нөхөр "ах"ирлээ... Над руу сонин хараад (доош нь хийсэн янзтай), өөрийн чинь тухай их сонссон ийм охин байжээ гээд толгойноос хөл хүртэл сонжоод, за сайхан танилцанаа гээд... би нээх ичээд чив чимээгүй болсон юмдаг.
Тэгсэн найз охидууд нэмэгдэж ирээд, бүгдээрээ нэг гэрт амьдардаг мэт гэрийнх нь бүх юмыг мэддэг болтой, энд байсан тэр хаачив ч гэх шиг... нөгөө хэд маань ёстой нэг "арзагнаж" байнаа, нүцгэн шахуу гоё гоё өндөр охидууд гүйлдээд, хүргэнд их талтай, байн байн ингүүл яахуу.. гээд үс гэзгээ сэгсийлгээд янз бүр очих юм... ахыг зарим нь үнсээд... би чинь хөв "хөлдүү" байлаа ш тэ, тэнд над шиг дорой "арчаагүй" охин байгаагүй ээ, угаасаар байгаад халцарсан пүүзтэй, цайрсан муу жинстэй, нөгөө л нэг муу хар ноосон цамцтайгаа, үсээ боосон нүүрээ будаагүй, нүдний том шилтэй, оосор нь тасрах дөхсөн цүнх минь хөөрхий дээ...
Удалгүй Нараагын нэг эгч ирсэн юм, намайг харах гэж, бас надад юм зарах гэж иржээ... тэрээр надад ярихдаа энэ муу дүү минь овоо хүнтэй суусан шүү, ямар унжгар юм байлаа даа, эгч нь дүүгийнхээ буянаар хэдэн лангуу ажилуулж байгаа... Энэ гоё охидыг хувцаслах гэж эгч нь зовж байна шүү гээд...нилээд халамцах, намайг чи чинь ямар царай алдаа вэ, яасан их тураа вэ, найз залуутай болоо юу...чи чинь энэ дундаа уг нь гайгүй охин байсан даа гэх... зарах юм авчраа юу, эгчийнхээ лангуунд тавиарай, цэвэр номоор хүн амьдрахгүй ш тэ, аав чинь бараг л өдөр бүр л зурагтаар гарах юм гэж билээ...
Цүнх дүүрэн бараа авчраад найзууд өмсөөд гүйлдээд, хэ хэ би ч өөрийгөө бодоод гутарсан байхдаа...эмэгтэй юм болохоор...бодож л байлаа... гэхдээ миний хир хэд вэ гэж бодоод өнгөрсөн юмдаг.
Удалгүй би сургуулиа төгсөөд ирсэн үе, унаган найзууд минь амьдралын зам төөргөөр холдсоор.. шинэ найзууд ирсээр... буцсаар... энэ дунд Нараа "том ах" хоёр хөөрхөн охинтой болсон ба, амьдрал ахуй нь тэгширсэн ч, эвгүй яриа хааяа сонсогддог байлаа... Би ч яахав унжийсан..., гал цогтой "айхтар" амьтан биш тул мөрөөрөө л хүн шиг ажил төрөл хийчих юмсан, эмээ өвөө эцэг эхээ өргөх ачлах санаатай гүйж явсан цаг.
Ер нь тэгээд үүрдийн найз байдаггүй гэдэг шиг, бид бүгд өөр өөр зам сонгосон тул, мөр мөрөө хөөгөөд ... амьдарсаар явлаа... найзууд надад үг хаясаар... нэг уулзах юм болов чиг, нөгөө л Нараагынд уулзав. Тэгсэн нөгөө намайг доош хийдэг найзын минь "нөхөр" гачин сайхан ааштай хэвээр... Сараа маань Нараатай хамт амьдардаг шахуу... найз охидууд хамтдаа, хоёр хүүхэд нь нэг гэртээ. Энэ нь Нараа сургуулиа төгсөх болсон тул багын найз Сараа нь гэр орных нь ажилд туслан, хүүхдийг нь харж өгдөг болсон гэнэ.
Гэтэл найзууд ууж иднэ ч гэж үзүүлээд өгдөг, агсам согтуу тавина уйлна, надад энэ нь нэг бодлын сайхан ч юм шиг, нэг бодлын муухай ч юм шиг санагдах ба надад үг "хаясан" улс уулзахгүй учрахгүй байна, юмаа нуулаа... ярьсангүй, их зан гаргалаа гээд... ууж наргисаны дараа бүх зүйл зөвхөн "миний буруу" юм шиг аяаглах нь надад үнэндээ "тээртэй" бас гомдолтой санагддаг болсон юм.
За тэгсэн нэг хүнд "панаалдуулаад" байгаа ч юм шиг завгүй дээрээ бүүр завгүй байсан цаг. Тэр нөхөр ер нь их хартай, авгайгаа болгож авч амжаагүй байж намайг "мөрдөнө"... үнэн тамтай "гар" байлаа. Нэг удаа сайн гээч үзэлзээд, эрх чөлөөгөө мандуулаад найзындаа очсон нь тэр.
Хэ хэ найз охидуудаасаа зөвөлгөө авах гэж тэр байх, учир нь тэд бүгд ээж болсон "архагууд" ... яриа ид дундаа өрнөж байтал айлын хаалганы хонх дуугарч Нараатай хүн уулзах юм болов, тэгсэн гараад ир гэж хэлүүлж байна гэнэ, нөхөр нь ороод ир гэж хэлүүлтэл, хүн асууяа гээд хоёр ах зогсоод байна гэж хэлэхэд найзын нөхөр "ах" эхнэрээ хардаад үсрээд гараад явчихсан юм.
Пээ тэгсэн хэн байсан гэж санана, нөгөө хартай залуу маань хүргэн найз "ахтай" танил байгаад (тэдний яаманд дадлага хийсэн) яриа хөөрөө хийж үнэн "тас" найзууд болчуу яав... тэгээд би өнгөрөө... тэр үед түүнтэй суугаад өдий хүртэл явна гэж бодоогүй ээ... хэ хэ.
Тэгээд удалгүй бид айл гэр болж хааяа нэг найзуудтайгаа уулзаж ... бас л зам замаа хөөгөөд ойрын арван хэдэн жил ер уулзсангүй... хаа нэг сураг гарна... Энэ хооронд Нараа нөхрөөсөө салж гадаад руу мастер хийхээр явлаа гэх, Сараа найз руугаа явсан гэнээ гэх ийм сураг байлаа.
Гэтэл гурван жилийн өмнө би, хүнсний зах дээр явж байтал нэг хүн намайг араас тэврээд авсан юм. Хартал Сараа маань... хүүеээ чи юу, би юу гээд тэврэлдэн багын найзууд шүү дээ... гялс манс ажлаа амжуулаад, нэг газар тухлан суув.
Ярих юм зөндөө... ярисаар... уйлсаар... ёстой сайхан байсан. Энэ хэдэн жил юу хийв, хаагуур явав, юу үзэв, хэнтэй суув гээд...Нараа хаана байна гээд л... надаар сонин гэвэл манайд нэг царай муутай "сахилгагүй" охин л нэмэгдсэн байлаа. Гэтэл Сараа би нөхөрт гарсан чи хэн гэж бодож байна, Нараагын салсан нөхөр гэж авсан юм. Би тэр дороо бараг ухаан алдаад "унасан" ... Яанаа яаж тэгж болдог юм вэ, та хоёр ямар сайн найз байлаа... арай ч дээ... харин тиймээ... ийм л юм болоод гээд... ээ бурхан минь....архи пиав уусаан уусан...
Бүх юм үнэн байсан. Би их тэнэг шүү дээ, нөгөө ах ирсэн "алж" өгсөн байгаам. Өмхий хар өвгөн минь найзуудаар минь тоглож байдаг гээд... ёстой агсан тавьсан байна лээ... одоо бодоод ичээд байдаг юм. Бас болоогүй ээ Сараагын санаачлагаар баахан донгосож. тэр үеийн найзуудаа дуудаад "будаа" болгосон байгаам.
Тэгээд яах вэ дээ... хүн хүний амьдрал өөр өөр учир даа... Сараа өнөөдрийг хүртэл надтай холбоотой байгаа, Нараа сонсоод надад дургүй байдаг гэнээ, аргагүй шүү дээ... Ёстой гэцүү хэнийг нь ч гэж болкүү... Энэ зун Сараа охиноо манай энд англи хэлний сургуульд явуулах болсон юмаа. Тэгээд би танайд хэд хоног байж болохуу гэхээр нь би тэгээ гэсэн юм.
Тэгсэн найзууд хөөе чи уйлдаг шүү, тэнэг минь, Сараа нэг өдөр нөхрийн чинь хүүхдийг гаргаад май гэвэл чи яанаа... цаадах чинь амжуулна гэх... Арай ч дээ... би Сарааг арай тийм улаан цагаандаа гарсан муу хүн гэж бодкүү байгаа, тэгсэн ч юмыг яаж мэдэхэв дээ... бодол над байдаг.
Тэгээд би Сараад чи манай хүний занг мэднэ дээ..., чамайг хэзээ ч ойлгохгүй тул өөрийнхөө тухай хэлээд хэрэггүй байхаа хэлсэн юмаа. Тэгсэн Монголд таараад хамаг байдгаа өөрөө "халамцуу" байхдаа яриад том ах ч ирсэн юм байхөө.
Манай нөхөр их ууртай ярьсан нь миний гэрт ийм завхарсан найзынхаа нөхөртэй явалдаж суусан хүүхэн, хачин эвгүй хүн амьтан оруулна санасан бол гарз шүү... Чамд өөр найз нөхөд байхгүй юу... гэртээ оруулах нь бүү хэл, хэзээ ч миний хүүхдүүдийг ч бүү уулзуул гэж "лүндэн" буулгасан юмаа...
Энэхүү бичлэгээрээ би та бүхэнд хэзээ ч найзынхаа нөхөртэй бүү "суугаарай"... Сайн найзынхаа найз хайртай байсан залуутай нь бүү болзоорой л гэх гэсэн юм... Охид хүүхнүүд минь... хорвоод зөндөө сайн сайхан эрчүүд байгаа... "хаяагаа" хадрана гэдэг муу хүний чанар шүү гэж хэлье гэж хүсч байна.
Хэдий их хугацаа өнгөрсөн ч иймэрхүү асуудал гаргасан ч нэгнийгээ найзууд нь ер нь уучлахгүй үзэн яддаг юм байна шүү...

Сэтгэгдэлүүд:
энэ эрчүүд тэгээд хаашаам.. хүн хандарьал л тэгээд дагаад намирчихдаг өөрийн ухаангүй гарууд ч юм уу. гэсэн.. хэхэ
ай даа амьдрал хэцүү.. та харин нөхрийнхөө үгэнд ороорой хө..
дэмий юм дэмий дээ эгээ мээн.
Ёстой муухай юм болсон байна лээ...
гэхдээ найз гэдэг бас их хүрээ шүү.
битгий гэртээ байлга хө, аавыг аваад явчих ч юм билүү..
ядаж нэгийг нь өөр нэрээр нэрлэвэл толгой эргэхгүй ш дэ хайраа..
эмэгтэй найздаа аливаа нэг талаараа ялагдаж магад гэсэн эргэлзээтэй байдаг бол гэр бүл дотны хайрдаа бүү танилцуул гэдэг үг байдгийн бна лээ ш дэ.
Нара Сара хоёр ямар найз байсан гэж санана... итгэмээргүй байдаг шүү... Тэр өвөө арай юмтай... бас...
хүн гэгч хуурамч шүү.
гэхдээ найзууд гэхэд гунигтай л амьдрал юмаа.
найзууд битгий хэл эгч дүүсийг ээлжлээд аваад суучдаг зайтай эрчүүд байдгийн бна лээ ш дэ.
эгч дүүс ч гэж эгч дүүс...ойлгомжгүй юм орчлонд их бий ..
сайн уу хө
yajiisan ch xayagaa xadraxgui shoo...
Uushee bi bas iimerxuu sedveer neg yu bilee; erchuudiig xezee ch buu sul tavi biluu neg tiim yum saraachsan daa, chi umshluu, yalaa, tend dandaa l naiz iin maani xarxun changaasan bx...xixixi...ene xarchuud bas uursduu osoltoi...
Gexdee Saraa ni naiziinxaa nuxurtei salsan xoino ni suusan bol bi buruutgaxgui ee...yaxuudaa ter 2 toxiroxoo boliod salsan bol...Saraagiin buruu bish shuu dee, ain...
Нараа Сараагийн араас хохо..
Ёстой тархин дундуур тас хийдэг юм билээ. Айхтар шүү
харин эгч дүүстэй, ах дүүстэй ээлжлээд явчихсан суучихсан тохиолдол бас цөөнгүй сонсогдож байсан.
наад найз нөхдийн хүрээнд эр ч бай эм ч бай солих зүйл хаа сайгүй гардаг юм шигээ...
Иймэрхүү зүйл бол нээрээ хамгийн адгийн. Тэгэхээр хэдий сайн найз ч нөхөр мөхөртэйгээ нээх сүйд байлгах хэрэггүй ч юм шиг ээ... ккк
Монголд нэг иймэрхүү зүйл надад бас тохиолдож байсан. гэхдээ тэр үед найзалж барьадггүй зүгээр миний хойноос гүйдэг залууд манай нэг найз охин наадах чинь чамд сайн биш ээ чамайг ингэж тэгэж хэлдэг харин би бол чамд сайн энэ тэр гээд ярьж бөөн юм болсон гээд байгаа юм даа хэхэхэ нөгөө залуу нь харанхуй шөнө манайд ирж уйлж муйлж энэ тэр ... гэцүү юм билээ шүү... ккк Гэхдээ би тэр найзаа уучилсоон. ямар нөхөр сүүдэр энэ тэр сүртэй зүйл байсан биш. Одоо ч холбоотой хэвээрээ байдаг. Хар багаасаа найзалсан 2 юм чинь.
Блогт минь нөхрийн үг энэ тохиолдолд хууль шүү. Дагах хэрэгтэй.
Сайхан санаад: Эрчүүд бүгд тийм биш ээ гэж...
denduu dunduuk yumaa,. naiziin nuhur, naiziin naiz zaluu, naiziin hairtai humsuudees erni l bol holhon yavsan ni dr dee neg negniihe setgeld yum hiihiin l nemer
eemer eemer yum ih sonshiimaa gesnees uuruu blogtoi bol naiziin nuhur namaig yaj erguulsen tuhai bichkuu yu gesen...hehe
Chinii bichsen uimiig manai nohor bid 2 haaya unshdag uim. Suuliin bichsen Naraa Saraa ih urt nurshuu gossip bailaa. Australia havitsaa irvel holboo bariarai. Chi bid 2 oir yeiinh uim shig bgaa uim.
Энэ бичлэгээрээ залуу сайхан найз охиудууд болон ер нь хүмүүст сургамжтай болов уу гэж чадан ядан бичсэн минь энэ юмаа. Бас нилээд сунжруу болсон нь бидний нөхөрлөл хаанаас хэдийнээс эхэлсэн ба, дээр дурдагдах хоёр ямар найз байсаныг л ойлгуулах гэж тэрээ..
УУчилаарай...
Миний хувьд хар багын найзууд тул аль алинтай нь сайхан харьцаатай байх юмсан гэж боддог, гэхдээ энэ ч дээрхи асуудлаас болж бүтэхгүй нь байна даа...
Хайран сайхан найзууд минь гэж халаглах ч , эрчүүд ч бас юм бодоорой...
Дараа хичээнээ.... ойлголоо...
Сэтгэгдэл үлдээх: