Сөүл хотын аялалаа зулзагануудаа эрхүүлэхээс эхэлсэн юм.

Энэ зочид буудал нь...

Гоё харагдаж байна.

Парк дороо ийм гоё үлгэрийн ордонтой.

Энд бас...
Эхлээд хэдэн зураг татуулнаа...
Би аальгүй харагдаж байна уу? Даанч гэдэс гарцөөн, цамц багадчихсан...
Ахаа хоёулаа шөнө болтол тоглоно шүү....

Энэ аймаар.
Энд ахаа тоглоод байсан, залхуутай...
Би гулгаж сурмаар л байна. Даанч ээж халтирч унана гээд оруулаагүй шүү...
Энэ ёстой гоё вагон.
Хоол идэж аваад үргэлжлүүлнээ тэ ахаа... Ховдог ахаа бүгдийг нь идчихсэн.
Би цадчихлаа... Одоо зөндөө тоглоноо...
Хүйтэн байнаа... Ахынхаа цамцыг дээрэмдэж аваад өмсчихлөө...
Загас бариад модтой чихэр авнаа. Ахаа шараа чадаагүй...би бол барьж л байгаа байхгүй юу...
Энэ инээдтэй байна уу?
За өдөржингөө тоглоод ядарч байна.
Ээжээ намайг үүрээд яв... би ядраад алхаж чадахгүй байна. Амандаа зуусан нь загас дэгээдээд хожсон чихэр нь...
Би энэ парк руу өглөө орохдоо ийм цоглог охин орсон юм. Тэгсэн одоо алхаж чадахгүй нь...
Намайг үүрээд явахгүй бол яг энд гадаа унтлаа шүү...

Сэтгэгдэлүүд:
Хөөлхөнийн ....
Яаж зургаа арай багаар оруулдаг юм вэ? заагаад өгөөч?
Нээрээ хамгийн эхэнд зулзаганууд гэдэг үгээ буруу бичсэн байлээ шөө
Энэ хэзээ зугаалсан зураг вэ нээрээ хэппи крисмас гэчихсэн... ккк
Молор-т ээж нь үү, ээж ичимхий шүү дээ...
Га-д хэ хэ за чимхээд хаясан. Га ахыг дээ гэж байна ккк.
Чабу-д тэхх, миний нар сар амь амьдрал...
Ангайхай-д тэкк бүдүүрээд байгаа одоо яанаа...
Аравст-д харин тэхх, өвөлын амралт гээд бичсэн байгаа хө... гөгшөө чамайг дууриагаад араасаа авхуулаад тавинаа...
яасан муухай хүүхэн бэ, Монгол зулзага мөн үү
өмнөөс нэг үнсчээрэй зулзагыг
Ер нь хамгийн гоё сайт шүү дээ... тэгж байгаад та хэд сайхан зугаалах цаг ирнээ найз минь ...
Сарнайха-д хэ хэ тэгэлгүй дээ... тэнд байдаг буфет ресторан байна лээ... Манай 2 халуун ногоонд муу, их сонин, дандаа гэрийн монголжуу хоол идэх санаатай, идэх юм олдохгүй бид гуруу пиццагаар даганасан шүү дээ... Би бол кимчи, со холонд дуртай, даанч дарга нар дургүй... ккк
хэхэ, Тэр зогсч нтр байгаа нь их догио. Өөлкөн ш дээ.
сайхан наадаж дээ, өнгөрсөн өвөл биз дээ..
гэдсээ гаргадаг цамц чинь охидын сонирхол ш дэ хэхэ..
ядартлаа тоглодог охиныг үнсий..
Дөлгөөнөө яг шиг ш тэ, чи доо...
Алтаргана-д тэхх нээх аймаар гар байнаа... юм угаасаар байгаад мойног гэж болчихсон. Би их гажигтай бээлий өмсөөд юм хийж чаддаггүй хүн байгаам. Нээх дутуу угаагаад байгаа юм шиг, хумс хуруугаа хааяа л янзалнаа... ЭНэ хэд хохог буудалд энэ 2 оймс бандаашнаас авхуулаад бас л угаасаар байлаа.. ккк
Уг нь зогсолт, намжирдалт нтр бол байгаа...
Амор-т баярлалаа. хайр мээн, гэдсээ гаргадаг уу, гүзээ цухайгаад уу... нээрээ надтай адилхан байна гэж үү, хэ хэ, яг л аав даа, гэхдээ яваандаа сайжрах байхөө, давхраа мавраа байхгүй ш тэ,
Дүүтэйгээ уулзаад сайхан байсан шүү тэ, Эгч нь зөндөө баярласан, нөгөө баахан чихэр чиклаадыг дор нь гусаад үлдсэнг нь эмээдээ аваачаад өгсөн.
Би гаднаас орчин үеийн өндөр технологи бүхий гэр хорооллыг гүний усаар хангах хөрөнгө оруулалт хийх гэж байгаа тул бизнесийн эрсдэлээ хамгаалахын зорилгоор гэрээ хиймээр байна. Энэхүү бизнес маань ажлын байр нэмэгдүүлэх, гүний худаг руу дэд бүтэц татан дэд бүтцийг хөгжүүлэн дагалдах бизнес орчинг бүрдүүлэх, гэр хорооллыг ундны усны гачигдалаас гаргах, өндөр хөгжсөн орны техник технологи нэвтрүүлэх ач холбогдолтой юм. Иймд дараахи нөхцөлөөр хөрөнгө оруулалтын гэрээ хийе.
Засгийн газрын хүлээх үүрэг:
1. Миний энэ хөрөнгө оруулалт нь гадаадаас (би гадаадад одоохондоо оршино сууж байна.) орж ирж байгаа тул эхний ээлжинд 5 жил татвараас чөлөөлнө өгнө үү.
2. Засгийн газар энэ бизнесийн 34%-ийн энгийн хувьцааг худалдаж авах хэрэгтэй байна. Ингэснээрээ энэхүү бизнесийн эрсдэлийн гуравны нэгийг та бүхэн даах юм. Хэрэв засаг мөнгө гаргах бололцоогүй бол жилийн 7% ийн хүүтэйгээр энэ хувийг зээлж авч болно. Хэрэв сайн ярих юм бол яахав хүүгээ 5% хүртэл буулгая л даа. Энгийн хувьцааг та нар худалдан авснаар би засгийн газрын өмнө хувьцааны талаар ямарч үүрэг хүлээхгүй бөгөөд дуртай цагтаа өөрийнхөө хувьцааг зарж болно. Ер нь засгийн газрын 34%-ийн хөрөнгө оруулалтын баталгаагаар гуравдагч орны хөрөнгө оруулагчдад үлдсэн хувьцаагаа зарах санаа надад байна л даа.
3. Энэхүү бизнест зориулж таны засгийн газар одоо хэрэглэж буй хууль, дүрмийг өөрчилж 1 шоо метр усны үнэ ойролцоогоог 1,000₮ байгааг Бороо Голдын жишгээр 6₮ болгон өөрчилж өгнө үү.
4. Мөн бизнес орчин өөрчлөгдөж надыг хохироож магадгүй тул 30 жилийн тогтвортой байдлын гэрээ хийе. Хэрэв миний санаанд нийцвэл засгийн газар гэрээг дууссан дараа 50% хүртэл өөрийн ноогдох хувьцаагаа өсгөж болно. Мөн надаа таалагдвал гэрээг 2 удаа хорин жилийн хугацаатай сунгаж болох юм.
5. Худгаас хүн ус авах хэрэгтэй тул та бүхэн дэд бүтцийн засвар үйлчилгээнийх нь ажлыг гэрээт хугацаандаа хариуцаж явахыг хүсэж байна.
Миний хүлээх үүрэг:
1. Миний зүгээс гэрээт ажилчдын 70%-90% -ийг Монгол ажилчид байхаар чармайн гэдэг үүрэг хүлээж болох юм.
2. Гүний худаг дээр ажиллах зарим Монгол ажилчдыг өөрийн зардалаар сургаж дадлагажуулах болно.
Хүндэтгэсэн
Монгол улсын иргэн
Ё. Гантулга
Сэтгэгдэл үлдээх: