Блогтой хүн нь дүү нартаа амьдралынхаа туршлагаас сургамжтай болвуу гэсэн бичлэг оруулах гэсэн чинь оршил нь урт болсон тул тусад нь оруулахаар шийдлээ. Хэ хэ миний хүнд сургамж өгнө ч гэж юу байх уу, гэхдээ авах хүнд ганц үг ч "эрдэнэ" юм шүү дээ...
Би гэдэг хүнээ сайн эцэг эхийн буянгаар чамгүй эрх танхи өссөн нэгэн боловч, зүгээр суух дургүй ямар нэг юм оролдож хийж бүтээх дуртай ажилсаг гэмээр хүүхэд байлаа. Өөрийнхөө л хэмжээнд дуулна бүжиглэнэ, зурна сийлнэ, оёно хатгана нэхнэ, зодолдуул ч зодолдоно, спортоор хичээллэнэ, за мастер нтр нь болж чадаагүй ч уран сайхны гимнастикийн 1-р зэрэг бол байжил байна... ккк, тэр үеийн ихэнхи дугуйланг бараг гүйцээсэн дээ гэхгүй юу... Энэ нь тэр үеийн бидний хүүхэд нас тийм л идэвхитэй байлаа л даа. Бас болоогүй өндөр туфли дээр донжигнож, загварын тайзан дээр алхаж хүртэл үзлээ, энд тэнд патиараа татуулж зураг хөргөө ч нийтлүүлж явлаа гэхгүй юу... аягүй өөрийгөө магтчуу яав... соорий шүү... бага багаар баримт үзүүлнээ...хэ хэ...
Хамгийн гол нь оюутан болж, 1-р ангиа төгссөн жилээсээ Жуулчины байгуулагад шалгалт өгч ахаа эгчээ намайг дагалдангаар ч болов ажилуулаач гэж хөлсөө урсгасан "амттай нь аргагүй" анхны цалингаа авч байлаа. Энэ нь өөрийн сурч буй гадаад хэлээ сайжруулах, бас ажил хийж тав гурван төгрөг олох санаатай юм... энэ бол тухай үеийн гадаад хэлний ангийн бүх оюутануудын нийтлэг төрх байлаа...
Тэр жилийн зунаас хойш би эцэг эхээсээ татвар авахаа больсоноор барахгүй, харин ч дүүдээ татвар төлж, өөрөө өөрийгөө болгож бас бага сага мөнгөн хуримтлал үүсгэж эхэлсэн түүхтэй. За тэгээд хүн чинь өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөндөө ямар их хайртай байдаг гээч, таваа арав, арваа хорь, хорио тавь, тавиа зуутын дэвсгэрт болгоод үнсэх нь холгүй цааш нь хийнэ, бараг үнсэж долоосон байхөө.., номныхоо завсарт нямбайлан хийгээд өөрөө мартахыг хүснэ, юу гэж мартахуу дээ, үрэхгүй гэсэн санаа л даа...ер нь мөнгө хадгалах хүнд зөвлөхөд бага дэсгэртүүд үрэгдэхдээ амархан, зуутын дойлуураа задлаж юм авна гэдэг аймаар хайран байдаг байлаа штэ...Иймэрхүү аар саар зүйлийг бүр багаас нь эхэлсэн хүмүүс сайн ойлгодог юм билээ...
За ингэж тэгж явсаар сургуулиа төгсөөд ирлээ, овоо хэдэн "ногоон" юм цуглуулсан байлаа. Шинэхэн боловсон хүчин, ширэн цүнх барьчихсан, шинэ гоонжтой, шинэхэн туфли шийчихсэн нтр... нүдний шилэн дээгүүрээ хараа л... нөгөө "Заяаны хань ба зар мэдээны" күүкэн... хэ хэ...
Тэр үед банкууд ээлж дараагаараа дампуурч, нийлж салаад, бас "Алдарт 20-р тогтоолын" ачаар эмээ өвөө, ээж аавын маань хураасан хэдэн цаас салхинд хийсэх мэт болсон тул би банкинд итгэхгүй эмээдээ "жоороо" хадгалуулна.
Эмээ маань охины минь хүч хөдөлмөр гээд хадганд боогоод, залуудаа барьж байсан оосоргүй цагаан цүнхэндээ хийгээд, шар авдар дотроо хийж цоожлоод, түлхүүрийг нь түрүүвчиндээ хийгээд, тэр түрүүвчээ гудсан дороо хадгална. Яг л найдвартай швейцарын банк л гэсэн үг... Бас яаж зүгээр байхуу, маш найдвартай цөөн хэдэн хүнд хүүтэй нь зээлүүлж, хүүг нь харин сайхан үрдэг байлаа.
Эмээ намайг хааяа "ад үзнэ", үнэртэй ус сэнгэнүүлж гараад харанхуй шөнө өөр юм сэнгүүлж орж ирээд, утас дуугараад, машин сигналдангуут гарч гүйгээд аятайхан байвал байгаарай, байхгүй бол чи яваарай гэнэ ккк... Тэхээр нь би өөрөө байраа аваад зайлаад өгнөө гайгүй гэж томорно, хоёр өрөө байр хотын төвд авахад арай л мөнгө хүрэхгүй байлаа л даа... Эмээ намайг хэцсс, чиний ганцаараа амьдарч чадна гэж юу байдгын гээд, би чинь чика тул яг л хажуугын байрандаа байр авах санаатай, эмээг панаалдаад хоолоо орж ирж иднэ, хөөгөөд байлуул гэртээ харьж унтана, бас болоогүй байраа аваад сайхан тохижуулаад гадаадын хүнд хөлслүүлээд баяжих ухааны төлөвлөгөө бол энэ толгойд аль хэдийнээ боловсрогдсон байлаа. Тэр үе би одооны Блогт шиг гэртээ сууна гэж төсөөлөөчгүй явлаа гэхгүй юу...
За үг холдооский... дараагын дугаар хүртэл түр бака чао..

Сэтгэгдэлүүд:
chao chao
Мөнгө гэдэг эрхэм зүйл хайрлаж хямгаддаг хүнд ирэх дуртайгаас үрдэг устгадаг нэгнээс холдог эддээ...
би ч оюутан байхдаа бол эцэг эхээ зулгаасаан зулгаасан... үйлий нь үзсэн, тэрнээс хойш нэг ч төгрөг авахгүй дээ гээд л зүтгэчихсэн...
хайр аа, үргэлжлэлийг үтэр түргэн оруулсугай... дүү нартаа умшуулна...
Багаасаа мөнгөн хуримтлалтай догь оюутан байсан байна шдэ. Сайн байна.
Хэхэхэ, загвар өмсөгч байсан гэж би зүгээр нэг хэлээгүй байгаа байгааз. Эгч нь баримттай нотолгоотой зүйл хэлдэг хүн байгаам даа, хэхэхэ.
за зуршил гэхэд ч бас гэцүүм дөө хөөрхий. цаанаасаа генэтик л тэгээд кодлогдчихсон ч юм бил үү бүү мэд
За миний лесби дүү юутай амьтаны дургүй уур хайр зэрэг хүргээд явна уу... ккк
би бол олсноо үрээд л ахиж олох гээд чичирдэг хүн дээ.
юууун мөнгөн хуримтлал мэдкүй ш дэ тийм үг хаха..
Baingiin 2 tom oofistoi...
Daraa ni xul-garaa xuldtul sonin zarr mungunii joor exlex shiv dee...saixaan....
Амор-т өөк харин тэхх ш тэ..
Луузгар-т бол үнэд орийш тэ..
Матиа-д баярлалаа.. хө
Орди дүү сайнөө? үзнээ..
Анхны хайр сайнөө...харин тэхх...
Юун хамаагүй юм бурдаг юм
Эмчээ-д баярлалөө...
Луузгарт бол шууд зарна...
Элээсэн оймсоо тоолохуу даа
Яах уу даа хө
Тэр үед эгч нь өөрөө л зүтгэхгүй бол айлын том гэдэг утгаараа, бас дээр нь шартай, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж Хувын Аж ахуйтанууд төрөөд эхэлчихсэн, над эцэг эхийн ариун нэр төр хэдэн ном өөр юу ч байхгүй, ядаж найз залуу ч байхгүй байсан ч тэр үедээ би болоогүй гэж бодож байлаа...
Хүний юм үргэлж хүнийх л байдаг өөрийн юмаа л хийнэ дээ л гэж бодож явлаа...
За ингээд сургааль урсгаад... ккк соорий миндүү...
Тархи нүд хуруу муруу бол лайтай ажилийш тээ. Тэгсэн чил нэг л юм болдоггүйм даа.
үргэлжлэлийг хүлээгээл суугаа шүү
Бие тэнхээ дажгүй биз? хэхэ, гандан буурахгүй бүсгүй дээ.
Үргэлжлэл нь хаанынааааа
Зураг бартердах юуволжийнаааа
Би овоо сэргэж хэвэндээ орж байгаа... мөнхийн ус гээч байхгүйгээс хойш хорвоогийн жамтай эвлэрэхгүй гээд яах билээ дээ найз минь...
Сэтгэгдэл үлдээх: