Дээрмийн хэргээр... цагдаагын газарт...

 

Өмнөх бичлэгийн үргэлжлэл... 

Тэр үед наймаа шаймаа хийж хөлжих нэг нь хөлөө олсон үе. Би найдвартай хүн олдвол дүүгээ жилийн чөлөө авхуулж  хэдэн мөнгөө өгөөд, хүссэн байраа аваад үлдсэн мөнгөө дүүдээ өгөөд, биеэ дааг гэж бодож явсан юм, гэтэл миний энэ санааг аав маань ер дэмжихгүй, дүүгээ уруу татаад, эрдэм номноос нь холдуулж, шуудайтай юм үүрсэн хүн болгох гээ юу, чи ер нь юу л сэдээд явна гэж "хардаад" халгаахгүй байсан юм. 

Нэг өдөр би хамт ажилдаг ахынхаа найз нэг аятайхан царай зүстэй, гайгүй бизнэс хийдэг, яриа хөөрөө сайтай, насаар ээжээс минь хэд дүү нэг эгчтэй танилцаж гайгүй найз болвоо чиг. Хааяа ажил дээр ирнэ, хоол унданд ороод сайхан найзууд боллоо. 

Бид төсөл хэрэгжүүлж байсан байсан тул, зундаа ёстой халтайтлаа хөдөө хөхөрч, гадаа гадаа гандана, өвөлдөө бол тэгс гээл, хааяа сайхан "хаагийнд" явна, халтуур шүү дээ, японоор "арабайто" гэдийн, манайхан мэднэ дээ... албан бус гэсэн үг л дээ, нэг хуудас тэд гээд ханштай, бас болоогүй том ах нарт л хаагийны санал ирнэ, мань мэтээс хувиа аваад гүйлгэнэ, эхлээд өдрийн 50 долл аз тааруул 100 гаар ч сүнгэлүүлнэ, гэхдээ цөөн, ах нартайгаа тохирно... энэ маягаар овоо л байлаа... 

Нэг өдөр хаагийны ажил дуусч хүлээн авалт тарах үед, тэр эгч тааралдаад, за эгчид нь маш яаралтай мөнгө хэрэгтэй болоод явж байна, чи зээлүүлээч долоо хоногийн дараа хэдэн хувын хүүтэй өгье гэхээр нь өгчихсөн юм.

Тэр үед би чинь эмээ өвөө хоёрын харддаг шиг "дэнэгтээд" тэнээд яваад байхгүй  ажил албаа ч амжуулна, залуу хүн шоудалгүй яадын сэгсийлтэлээ дискодоно гэхгүй юу...Тэгсэн нөгөө эгч хэлсэн амандаа сууж цаг хугацаандаа өгөх ёстойгоо болон нэмэлт юмаа ч өгсөн юм.

Дараа нь эгч бид хоёрын үерхэл зузаарч бас нилээд их мөнгө зээлдүүлсэн юм. Би түүнийг итгэлтэй хүн гэж бодож байлаа... бас л цаг хугацаандаа... Залилагч нар бол дэндүү аймаар юм байна лээл дээ...

Гуравдахь удаагаа надад айхтар санал тавьсан юм, эгч нь том наймаа хийх гээд, том мөнгөнөөс том ашиг унана, найдвартай бүх мөнгөө оруулчих том хийнэ гэж итгүүлээд, чи байраа ч авна, бүх тавилгаа ч авна, цаана нь мөнгө үлдэнэ гэж, надад итгүүлээд нилээд удаан бодсоны эцэст би зөвшөөрч хоёр талаасаа гэрээ маягтай юм бичиж гарын үсгээ зураад сар хагасын хугацаанд бүх зүйл төлөгдөх ёстой гэж цаасан гэрээ хийгээд өгч авалцсан юм.

Нэг сар хоёр сар өнгөрлөө, хуурай эгч сураггүй мөнгө бүүр ч сураггүй, би аргаа ядаад байн байн гэрт нь очиход, эхлээд хүүхэд нь ээж ирээгүй гэдэг байснаа сүүлдээ хаалгаа ч тайлахаа болив, би бүүр сэтгэлээр унаад ажлын ахдаа хэлсэн чинь, өө балай юм, хэн чамайг хамаг байдгаа өг гэсэн юм, гайгүй л хүүкэн ш тэ, хүлээж байхгүй юу гээд, надтай хамт 2 удаа гэрт нь очсон юм.

Бүр гурван сар өнгөрлөө, тэр эгч ирээд надаас бултаад байгааг нь би мэдсэн юм л даа. Тэгээд  нөгөө ахад хэлсэн чинь надад майр уурлаж, хэн чамайг түүнд мөнгөө өг гэсэн юм, би хэлээ юу, чи ер нь яасан айхтар хүүхэд вэ, та нар өгч авалцаж байхад чинь би байгаа юу... намайг зүгээр байлга чи, тэнэг гэдэг нь, намайг хамсаатан гэх гээ юу, шүүх цагдаагаараа яв гэж хэлсэн юм.

Энэ үед ёстой аймаар дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээчээр, хол унднаас гарсөөн, турж эцээд, бүүр нэг л шаналгаатай хэцүү байлаа... намайг мөнгөний төлөө үхэх гээд гэж бүү бодоорой, гэхдээ би бодсоон, тэр чинь миний ариун цагаан хөдөлмөр, бас тийм их итгэж байсан эгчдээ хулхидууллаа  гэж бодохоор аймшигтай байсан юм шүү... Би тэр үед 25 нас ч хүрээгүй байлаа...

Тэгээд аргаа бараад дүүргийнх нь цагдаад өргөдөл бичээд өгсөн юм, тэгсэн тэр байцаагч ах нэг л бишээ, инээгээ л хөөе чи яаж ийм их мөнгөтэй болсон юм гээл, ахтайгаа сайн яриул бүх юм болно штэ гээд нээх зэвүүн, заримдаа орой үдэш утасдаад ах нь найз нартайгаа жаахан халаад дүү охин юм бодно биз гээл, ажил дээр одоо хүрээд ир гээл, эхлээд очлоо чи минь, пөө аймаар архичид хэн нь хэрэгтэн, хэн нь хууль сахиулагч юм бөө мэд аймаар аймаар, одоо бодоход нуль найраа л явагдаж байж, сүүлдээ ийм тийм газар суужээн манай найз цол аваад ч гэх шиг, бүүр сүүлдээ гадаа чинь ирчлээ хаалгаа тайл ч гэх шиг... ер нь түүнтэй л унтаж хэвтэхгүй л бол болкуу янзтай дарамталж нтр... тоохгүй орхисон чинь ахад нь мөнгө хэрэг болоод чамд итгээд ярьж байнаа ч гэх шиг...

За тэгээд "миний цагдаа намайг хамгаална" гэж  гоньж юм байна гэж бодоод "сайн эрсд" хандахаар шийдлээ. Ихэнхи хүмүүс мэднэ дээ манай 40-н мянгатын майр сайн ах нарын тухай дуулаагүй хүн ховор биз, тэр бол манай байрны "сайн" ах л даа, шууд явж очоод үнэнээ хэллээ уйллаа, хувиа ч өгнө, татвараа ч төлнө гэж мангар "том хүн" шиг ярилаа.

Тэгсэн өө муу шарлайсан юм чинь, багын л чөтгөр шиг  шартай хортой юм байсан, засраагүй шив дээ, овоо хоёр хөгшинөө өргөөд  гээд хүн амьтан яриад байсан худлаа байх нь, хамгийн гол нь залилуулсан гэдгээ би хэнд хэлээгүй байсан тул та л аргал гэж тулгах шахам хэлсэн юм. Тэр үед "сайн" ахын маань эхнэр хүүхэд Москвад амьдардаг, нилээд том наймааны сүлжээтэй болсон гэдгийг би хүмүүсээс л сонсож байсан юм. Тэр ахад цагын сайханд ээж маань ч тус болж явсанг би дуулсан юм. 

Уг нь миний ээж чинь хуульч хүн, гэхдээ мэдвэл алуулна гэж айж байсан юмаа. Тэгсэн ах за хоёр бацаан явуулна, чамаас би юуг нь авахав дээ,, харин цаад хоёртоо хоол унд, унаа унашных нь мөнгийг өөрөө мэдээд хангалттай өгсөн дээр шүү, ах нь одоо тайван сайхан амьдарч байна, атаман үе өнгөрсөн өвөө болох ч дөхөж байна, чи цагдаад биш надад эрт ирж хэлэхгүй яасан юм гэж байлаа... хаалга нь онгойхгүй гэрэл нь асдаг айлын хаалга онгойжил таараа гэсэн юм. Энэ хэсэг аягүй "эвгүй" санагдаж байна уу, үнэн юм үнэнээрээ сайхаан тиймээ...

Төд удалгүй нөгөө эгч над дээр уйлж унжин ирж, эгч нь баларсан шатсан, гэхдээ чиний мөнгийг заавал өгнө, хугацаа өгөөч дээ гэж уйлан хайлан эхлээд овоо хэдийг дараа нь увуу цувуу хэдэн төгрөг өгөөд орсон гарсан ч хэдэн залуучууд дүүгийнхээ мөнгийг авахаас нааш гарахгүй гээд гэрт орж дарамтлаад даралт ихсээд үхэх нь, би ингээд үхчүүл чи мөнгө ч гүй хоцорно гээд аймаар панаалдаж байгаа байхгүй юу, би мөнгөө л авна, өөр яриа байхгүй луйварчин минь гээд ардаа бат хамгаалалттай болсон хүн чинь томроод, ингэж тэгсээр нилээдийг нь салгасан, юун хүү мүү өгсөнөө арай хийж авах гэж хүмүүс ажилуулж байна ш тэ яг үнэндээ...

Удалгүй нөгөө авгай бөөн алт мөнгөн эдлэл бариад ирдийн энэ бол ийм үнэтэй, чи барьцаандаа авч бай гээд, тэгсэн эмээ наад нүгэлтэй авгай чинь бас хүн хуураад авсан муу ёрын эд байх, гэр орондоо байлгахгүй гээд, өвөө тэндээс олдсон юмыг нь авсан л дээр шүү гээд...Тэгээд сайн ах хэлж байна наадах чинь одоо айчихсан, ах нь хойшоо явлаа, хэрэгтэй үедээ манай хүмүүстэй яриарай гэсэн юм. 

Тэгээд ахын үгээр болох юм байх гэж бодоод байсан чинь дахин сар гаран нөгөө эгч маань сураг байхгүй... гэрт нь өөр айл ч гэж дээ дүү хүүкэн нь орчихсон, бид мэдкүү, өр авлагатай хүнтэйгээ ярь, энэ байрыг бид өрөндөө авсан, манай эгч манай байрыг яасан ч гэнэ үү, бас юм яриад... ингээд бас дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу...

Нэг өдөр ажлаа тараад ажлынхаа зам нийлдэг нэг эгчтээ алхаж явтал, яг цагдаагын төв газрын өмнө миний "хайрт эгч" гав ганцаараа зогсож байдын, өст хүн өлийн даваан дээр гэж үнэн юм байна лээ дээ, ажлынхаа эгчид цүнхээ өгөөд, за та миний хойноос хүн хөөвөл шууд цагдаа дуудаарай наанаа зогсож бай гээд хариу сонсохгүй шууд гүйгээд очлоо... 

Хөөе муу балиар авгай минээ гэж орилж очоод, ганц шанаадаад,цүнхийг нь авах гэсэн өгөхгүй байхаар нь ганц л элэгдсэн чинь доошоо суучихсан, цүнхнээсээ зуураад тавихгүй байхаар нь бас ганц өшиглөсөн юм. тэгэхэд хашлага налаад л суух шиг болсон юм. Нэг мэдсэн би  оосоргүй цүнх тэврээд гүйгээл байсан, гүйгээл байсан... элэг зүрх амаар гарах гээл, энэ бол ердөө хэдхэн минутанд болсон үйл явдал л даа... 

Одоо бодоход яасан ч их зориг вэ тэ, ямар их шар хор вэ тэ, араас хүмүүс гүйж ирээд алчихвал яана ч гэж бодохгүй, заавал хариугаа авна гэсэн гомдол ёстой л галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй явсан залуу нас л юм даа... ккк .Энэ тухай одоо би бодоод өөрөөсөө айдаг юм шүү, ер нь би их тайван алиа марзан юм шиг мөртөө, нэг юм хөдөлвөл их огцом хэцүү зантай хүн л дээ...

Хэ хэ арай хийж эргэн эргэн хараад айсаар гэртээ орсон юм, мэдээж амьсгаа нтр бол аймаар өндөр штэ, оронгуутаа булаасан цүнхээ үзэхэд нилээд хэмжээний  ам доллар, бас монгол төгрөг, над бол яг үнэндээ мөнгө нь чухал байлаа... бас бус эд зүйлс, хамгийн гол нь тэр эгчийн нэр дээрхи 2 ширхэг ногоон паспорт, 3 ширхэг улаан паспорт зураг нь адил нэр нь өөр өөр, бас 2 компанийн тамга тэмдэг, банкны зээлийн бичгүүд гарч ирсэн юм. 

Тэр шөнө миний амьдралдаа үзсэн хамгийн аймшигтай болон аз жаргалтай шөнүүдийн нэг байлаа... Яагаад гээ хонзогнож хорсож бас гомдож явсан хүнийхээ бичиг баримт ба чухал зүйлсийг нь хэний ч дэмжлэггүй өөрийнхөө чадлаар авч чадлаа гэх тэнэг охин миний баяр бахдал омогшил, айдас нь баахан хүн хаалга эвдээд орж ирээд эмээ өвөө бид гурвыг цааш нь харуулчих вий дээ гэх, бас болоогүй дүүгээ дуудаад ирж хоно гээд айн.. 

За маргааш өглөө нь би гарах гэж байтал хаалга тогшлоо, нээтэл нэрийг минь хэлээд энэ хаяганд суудаг уу гээд нэг цагдаа зогсож байх юм, за би байна гэсэн чинь май гээд нэг цаас өглөө харсан чинь Цагдаагын төв газрын толгойтой баланкан дээр, цагаан дээр хараар нэрийг минь биччихсэн зарлан дуудах хуудас байлаа.

Доор нь юу гэнэ үү 24 цагын дотор иргэн та сайн дураараа ирэхгүй бол таныг Монгол улсын Эрүүгийн хуулийн хэддүгээр зүйл ангийн дагуу баривчлах хүртэл арга хэмжээ авна бичсэнийг уншаад шууд зүрх салгалаад, нүд бүрэлзээд, урьд шөнийн омогшил бахархал ганц хормын дотор юу ч гүй болж, хөөе би яасан юм болоо гэтэл, мэдкүү би бол зарлага, энд гарын үсэг зур гэсэн. ( ямар азаар би хаалга тайлсан юм, эмээ өвөө бол шууд зүрх нь зогсчуул яана) ...

Ингээд тэр чигээрээ гүйж гараад очлоо доо, тэгсэн жижүүр нь тэр өрөөнд оч гэлээ, зөөлхөн яваад орлоо, нөгөө цаасаа үзүүлсэн чинь, нэг ахмад цолтой ах за чи мөн үү, бичиг баримтаа л гэнэ, үзүүллээ, тэгсэн нээх муухай хараад бас жуумагнаад байнаа чиг, за өөрөө яадаг гэнээ, гэгээн цагаан өдөр хүн зодож дээрэм хийсэн чинь үнэн үү л гэж байна, үнээн л гэлээ... тэгсэн гав гаргаж ирээд ийм жаахан байж яадаг задарсан хүүхэд вэ, гэр орондоо дуулга дулаан хувцасаа авчир гээд хэлдийм даа... ээ бурхаан тэнгээр уйлаад хайлаад ээ ах минь энэ ийм учиртай юм, энэ хүн ингээд тэгээд гээд нус нулимсандаа гутгалдаад  хамаг байдгаа ярилаа, тэгсэн хажууд нь нэг залуу би хэлснийг л бичээд байгаа болтой үе үе тэсэлгүй инээд алдах гээд, бас надад нусны алчуураа өгөөд байнаа чиг, сүүлдээ нөгөө ууртай ах инээдээ барьж ядаад, ингэж болдоггүй юм шүү дээ, та нарын өр зээл өглөгө авлага тусдаа зүйл иргэний хуулийн дагуу шийддэгдэх хэрэг, чи хүн цохиж, хүний эд зүйл булаасан чинь үнэн тул эрүүгийн хэрэг болж байгаам, одоо уйлаад яахав дээ, гүйгээд дээрэмдсэн юмаа одоохон аваад ир, бас ээж ааваа дууд гэлээ. 

Арай тэнгэр цэлмэх шиг,нөгөө дээрэмдсэн муухай шар цүнхээ бариад бас аав руугаа утасдаж аятайхан хэлчиж байгаамаа ккк, за ааваа санаа зовох хэрэггүй шүү, энд нэг юм болоод аажуухан тайван ирээрэй гээд ...

Эргээд ирсэн чинь нөгөө муухай авгай чинь толгойгоо боочихсон, хүнээр түшүүлчихсэн ёо ёо гээд яг үүдэнд нь сууж байдаг юм даа, ёстой цохиод л авмаар байсан боловч шүдээ зуугаад орлоо чиг, комисс маягтай хэдэн хүн тэр мөнгөнүүдийг серь серьэр нь тэмдэглэж аваад байтал аав ээж бүгд ирлээ. Аав над руу аймаар муухай хараад, эндээс гараад чамайг даа гэсэн шиг, би чинь үхэж байгаам чинь, за шоронд л орохгүй бол аавдаа зодуулах яамай ухааны юм бодцон нтр...ккк

Тэгээд нүүрэлдүүллээ, за хэдэн төгрөг байсан нтр гээд, ашгүй нэмж хэлээгүй нь яамай даа, ёстой санаа муут явна хатна гээчээр тэр өмхий авгай тэнд залилангийн хэргээр байцагдаж байгаад надтай тааралдаж өр зээлээ дуусгах гэж яваад миний олз болсон юм билээ л дээ... Бас цүнхэн дэхь мөнгөө л бодож бодож цагдаад өгсөнөөс биш, тэр олон паспорт нтрээ марсануу яасан бүү мэд... бөөн гэрч байгаад аав шууд давхар тэмдэглэл хийж аваад бүх яриаг өөрийнхөө албаны диктафонд бичиж авсан юм байна лээ...

Ёох тэгсэн нөгөө муу авгай чинь тэр оройдоо шүүх эмнэлэгт очиж, гэмтлийн зэрэг тогтоолгосон бичиг үзүүлж нтр, өрөө өгөхгүй санаатай байсан байх, тэгсэн аав шууд, за миний хүүхэд хүн цохьсон нь үнэн юм байнаа, хохирогч тал хэрэв гомдолтой гэж үзвэл энэ насанд хүрсэн хүн өөрөө болчимгүй үйлдэлийнхээ төлөө ял зэмээ авна биз, энэ олон паспортын учрыг би өөрөө албан ёсоор төрийн хариуцлагатай ажил хийдэг хүний хувиар албан ёсоор илчлэнэ за гэрч тэр тэр гээд гарын үсэг зур, хэрэв та нөхөд энэ хэргийг та бүхэн нуун дарагдуулсан хэрэгт хамсаатан болвол тэр биз гээд, яг одоо Гадаад явдлын яам, Тагнуулын төв газар, Иргэний бүртгэл мэдээлэлийн төв рүү албан бичиг явуулна гээд нам дарсан юмдаг. 50 нас хүрэх гэж байгаа бүдүүн авгайг яаж ч бодсон, 25 нас ч хүрээгүй 50 кг хүрэхгүй жинтэй чөргөр охин гэмтэх хүртэл нь цохиж чадах вэ... энэ бол асуулт...???? бас шалгуулна гээд...

Тэгсэн уг нь гайгүй эмч байгаад архинд орж, шүүх эмнэлэгт орон тоо бөглөдөг, нэг муу согтуу Б гэдэг эмчид хахууль өгч дүгнэлт гаргуулсан юм байна лээ л дээ... Яахав би арзгар хумсан дээр суулгасан шигтгээтэй нэг бөгж зүүдэг байсан юм, шанаадахдаа л нүүрийг л урчихгүй юу даа... ккк ( за уг нь энэ ч миний буруу л даа) 

За тэгээд адгийн зарга арав хоног гээчээр зөндөө юм болсоон. Сүүлдээ нөгөө авгай гомдолгүй гээд орхичих тэх үү, эгч нь мөнгийг чинь амалсан хүүнээс гадна, хэд нугалж төлий гээд..., эгч нь худлаа хэлсэн юм гэж шүүх эмнэлгийн бичгээ "улайж" бас нэг эмчийг хэрэгт хийчээд,, паспортын хэлтэс, гадаад яам  гээд цаана чинь олон хүн хоолгүй болж байнаа гээд гуйж гувшаад, эгч харин өөрөө жинкэнэ "амьтан" болдындоо. ккк

Тэгсэн аав чи өөрөө яг таг гомдолгүй (эрүүл мэндийн талаар)  дараа нь иймээ тиймээ юм байхгүй, миний хүүхдэд өс хонзонтой хүн гэвэл ганц чи, миний хүүхдэд ямар нэгэн гэмтэл учирвал би хүлээнэ гэсэн баримтыг цагдаагын байгуулагын гэрчтэйгээр үйлдүүлж, бүх дүүргийн цагдаад мэдэгдэл хүргүүлж, би бараг цагдаад данстай хүн болсон ш тэ. Энэ нь миний амь насыг аав маань цагдаад даатгуулсан гэсэн үг л дээ...

Үүний дараа би гомдолгүй гэж гарын үсэг өгсөн, яагаад гээ, нэг бодлын муухай ч бас эхлээд том амлаад, нэгнээс нь нөгөөд авч өгсөөр бүүр сүүлдээ өөрөө ч ойлгохгүй өрийн сүлжээнд автчихсан юм байна лээ л дээ, гомдолтой гээд тэр хүний шүүх хуралд би очиж, ялыг нь хүндрүүлж яах ч юм билээ...

Гэхдээ бид авах ёстойгоо л авсан, аав маань чи хүний нялх хүүхдийг хуурч хамаг байдгыг нь залилаад, чамд залилуулсан хүүхэд маань эцэг эхдээ ганц үг хэлээгүй байхад, эргээд чи цагдаа өгч мууг нь үзэх гэснийг чинь бодохоор дургүй хүрч байна, чи ч бас эх хүн, (охин нь надаас 2 дүү байсан байхаа...) шүү дээ л гэж сүүлд нь хэлсэн.  Тэр их олон хүн хуурч залилаж явсан хүн юм билээ... Бас бус банк ч түүнд хууртсан юм билээ л дээ... Миний үеийнхэн бараг хэн байсанг нь гадарлаж байгаа байх даа...

Одоо ёстой жинкэнэ гоё юмаа бичих гээд...дараа нь яасан гээ, энэ хэрэг дуусангуут аав намайг аймаар чанга нэг амбаардаад, уг нь шанаадах гээд гараа далайсан чинь  ээж хөөе нүүр рүү нь бишээ...бөгс рүү цохь гээд... ха ха дахин нэг амбаардуулаад, тэгсэнээ хөөе болноо, охин хүүхэд сав суулга нь доргичихлоо гээд өмөөрчөөгөөн бишүү... Энэ явдлаас  хойш би хүмүүжсэн гэх үү дээ...

 Аав маань намайг яадаг чөтгөр вэ чи, овоо хүн болох нь гэтэл хүн зодно дээрэм хийнэ, яаж чулуу пуйпуу таараагүйм, таарсан бол чи аваад нүдэх нөхөр, юмыг яаж мэдэхэв эмзэг газар нь таарвал чи шоронд орно, бас мөнгөний шуналтай, тамхи татна, архи пивоноос буцахгүй ( миний аав өөрөө нэг ч грамм архи уудаггүй хүн байсан юм) ингэж байхаар хүнтэй суугаарай чи гээд, тэр мөнгөө одоо хураалга гээд, манай эмээгийн дуртай нь аргагүй авдраа уудлаад  өгч байгааг ээ... Ингээд миний баяжих ч будаа, байр ч будаа...

Айдаа аав минь байхад мөн чиг сайхан байж дээ...

Хангайн нуруу шиг түшигтэй аав минь та 

Алтаар уйлсан ч эргэж ирэхгүй хол явчлаа даа...

Эрдэнээр уйлсан ч эргэж ирэхгүй ээжийгээ

Энэхэн байгаад нь баярлуулахсан гэж 

Хичээж л явна даа тэнэг охин үр чинь..

 

Энэхүү бичлэгээрээ би юу хэлэхийг хүссэн гэвэл... ( би их муу бичдэг тул зарим хүмүүс ойлгодоггүй юм байна лээ)

 

1. Залилагчдаас болгоомжил, өгөөш өгч итгэлийг чинь бага багаар авсаар нэг л удаа бүр мөсөн залгих юм байна лээ шүү...

2. Цагдаагын газар хүний муу нь ч, сайн ч байдаг юм  билээ... Боломжтой бол өөрийн гэсэн нэг хүнтэй болоорой... гэж зөвлөх байнаа.

3. Сайн эрстэй нөхөрлөх муугүй шүү, цагдаа хууль шийдэж өгөхгүй асуудлыг тодорхой хэмжээнд үтэр түргэн шийдэж өгөх вий.. хамгийн гол нь татвараа сайн төлөх хэрэгтэй...

4.Хууль ёсыг ойлгуулж зөв талаас нь учиг тайлдаг тэр ахтайгаа найз нөхөр, бүр хуурай ах дүү бололцсон юм.Төр төмөр нүүртэй ч шудрага хүмүүсээ дэвшүүлж байгаад би хувьдаа баяртай байдаг. Одоо хааяа очихоор хүргэж өгөх үү, зодоон цохионгүй харьж үзээрэй, чи данстай хүн шүү, давтан хэрэгтэн болно гэдгээ мартуузай гэж намайг ичээдэг юм. Ер нь муу хүнээс сайн нь олон доо...

5. Дүү нартаа аминчлан захихад, наад захын хууль зүйн мэдлэгтэй болоорой, Блогтой эгч нь өөрөө эргээд хэрэгтэний ширээнд суух их ойрхон байсныг заавал ойлгож нэгийг тунгаагаарай... 

6. Ачит аав ээжийгээ

   Амьд байхад нь 

   Амжиж баярлуулаарай

   Алс холоо одсон үед нь

   Алтан бурхан бүтээлгээд ч яах юм билээ

   Авралын сүм босгоод ч юу хийх билээ

 

    Хүний зэрэгтэй 

    Хүү чинь явнаа гэж

    Хүч чадалтай дээр нь 

    Хөл дээрээ босож байгаа дээр нь

    Хүрч чадах газрыг нь үзүүлээрэй...

 

За конец фильма. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. blogtoihun | 2009-09-16 01:40:27
Хөөх нэг мартсан байнаа, их урт болох гээд.. хэрэв хэн нэгэнтэй өгөө аваа хийвэл заавал баримт, тэр нь хөндлөнгийн гэрч ба, Нотератиус байх шаардлагатай, өөр баримт бол яг хууль зүйн үндэслэл болж чадкүүм билээ шүү.. окоо...дүү нар мээн...

Өөрөө ч бичсэн юмуу гээд гээд хамт хийсэн хүн чинь муруйл мурих л юм байлаа... гэхгүй юу...
2. delgeen | 2009-09-16 01:41:22
yoo chi neeree yasan aimshiggvigeer zodoo ve xi xi xi
3. biochemiker | 2009-09-16 01:49:03
WOW!
4. bagi (зочин) | 2009-09-16 01:50:29
Surgamjtai shn bichleg boljee. Aav tani ih mundag hun baijee.Alivaa asuudliig ul undestei ni avj uzej shiidej bsn bn shd.
Hun bur huuliin medlegtei baih heregtei gedeg ih zov shuu.
5. blogtoihun | 2009-09-16 01:55:46
Дөлгөөнөө-д гөгшөө хүн намайг нэг цохьвол би заавал хариугаа авна, хоёр цохино... ха ха...

Био-д хи хи

Баги-д баярлалаа... юм авах нэг нь аваасай л гэж... хууль зүй мэдлэг заавал хэрэгтэй, өөрийгөө өмгөөлөгч ирэх хүртэл өмгөөлж байх чадвартай л байх хэрэгтэй юм шүү дээ...
хайр аа, яг л адал явдалт кино шиг...
гэхдээ сургамжууд нь үнэн чухал юмааа...
Сургамжит үлгэр гэсэн ангилалд оруулмаар болжэээ...
7. blogtoihun | 2009-09-16 01:59:58
Ма хайр баярлалаа...
8. Rush | 2009-09-16 02:00:41
yoooo yamar goy bichee vee yamar ch aimar surgamj veee.. bayrlalaa neeren bayrlasan shuu.. ih yum medej avlaa... bas eleg goshho shahlaa kkk aimariimaa egch bol ain zugeer shanaadaal shanaadaal yavchii gejiishd... hehe ter avgai bas hoorhii yumaa haha olj avsan ni boloodoo.. neeree ch hunii muugaas sain ni ih dee
9. blogtoihun | 2009-09-16 02:00:53
ӨӨ нэээрээ орчин цагын үлгэр мөн байна штэ... ккк
10. Hilde | 2009-09-16 02:01:02
би ч гэсэн нэг эгчид яг ингээд л мөнгөө алдчиж билээ хөөрхий... хүмүүс нэг улаан цагаандаа гарахаараа аюмшигтайн билээ
11. Parfume | 2009-09-16 02:01:36
Нүүрэн дээр тодорсон инээд нулимсаар солигдлоо эгээ минь...Хөгжилтэй юм шиг хэр нь сэтгэлийн угт хүрсэн, ухаарал сэрэмж хайрласан сайхан бичлэг..
12. Rush | 2009-09-16 02:03:01
hehe neeree martsanaas eej chin aimar hoorhon omoorchee hehehehe nuurluu ni bas boldgu gejiishuu hehe
13. Монгол Зон | 2009-09-16 02:05:03
hun muu helsen bichleg yum uu, oilgosongui, ha ha
14. Монгол Зон | 2009-09-16 02:05:58
minii haij baigaa parfume mon uu,
15. unshigch (зочин) | 2009-09-16 02:16:28
hehe uneheer mundag yumaa, taniar ih baharhaj bn, ineed hureed bn. Ta muu bichdeggui shdee, harin ch ih hugjiltei sonirholtoi bichdeg. Tanii bichleguudiig unshih durtai shuu! Amidrald chini sain saihniig husei
16. бас нэгэн уншигч (зочин) | 2009-09-16 02:20:53
үнэнээ л бичдэг гэдэгт итгэдэг шүү.
17. Gorzook (зочин) | 2009-09-16 02:33:13
Arai nugu banknii Tsolmon bish biz dee. Hehe. Yostoi sain bolgoj ugsun bainashd. Yer ni tegeed unen urgelj diildeg gej unen baihaa.
18. ТУС | 2009-09-16 02:34:46
bas chgui karate hiideg nohor bh ni, tsunkh avaad zugtsan hesegiig unshaad eleg goshih gej bna. hahaha
chi shoo hahahaha
19. Хэнхэг Гэндэн | 2009-09-16 02:44:14
ха ха би мөрийтэй тоглосон, зохион байгуулсан гээд 7-р ангидаа баригдаж байсан ш дээ. хэ хэ хамт тоглоод хожигдсон гар новшроод наасан
20. blogtoihun | 2009-09-16 03:04:31
Хийлд-д ээ гэцүү байгааз... тэгэд яасан данс дугуйлж чадсан уу...

Ундакаа-д хи хи тэгсээн сургамж гэж бодож байгаад тань талархаж байнаа...
21. bibi (зочин) | 2009-09-16 03:06:15
...уг нь шанаадах гээд гараа далайсан чинь ээж хөөе нүүр рүү нь бишээ...бөгс рүү цохь гээд... ха ха дахин нэг амбаардуулаад, тэгсэнээ хөөе болноо, охин хүүхэд сав суулга нь доргичихлоо... hamgiin goyo heseg ni.
22. blogtoihun | 2009-09-16 03:07:11
Паагий-д ээ... яанаа...

Ундакаа-д ха ха ээж тэгсийш тэ... хөөе болно гээд үү.

Чабу агаа-д та юугнээ,,, хэнийг муу хэлсийн, унаад ойдоо....
23. blogtoihun | 2009-09-16 03:08:43
Ча агаа-д яг мөөн...

Уншигчаа баярлалаа...
24. Монгол Зон | 2009-09-16 03:09:46
ha ha, oiloo oiloo.
25. blogtoihun | 2009-09-16 03:11:32
16.аа итгэнэ үү байна уу өөрөө мэдкүү юу дөө, энэ блогоор би мөнгө хийдэггүй миний зугаа, бас олон сайхан найз дүү нараасаа ухаарал авдаг тул хэрэг болох нэг нь аваасай л гэж хэлсэн юмөө... соорий...
26. Oyuka (зочин) | 2009-09-16 03:12:16
Sain uu? blogtoihun unuudur anh udaa ene blogt orj bugdiig unshlaa ter dundaas nudnii hagalgaa ih sonirhol tatlaa bi chamtai yaj holboo barih ve? durguitsehgui bol utsaa ugnu uu? nadad asuuh zuil bna ,bi Germand ger buleereee amidraad olon jil bolj bna ,saihan setgeltei busguidee zaaval hariu bichne gedegt itgej bna ,munii sanaag zovooson asuudal bol nud ....mini bilee...
27. blogtoihun | 2009-09-16 03:14:16
Хэ хэ Горкоокоо нэ бичлэгийн санаа уг нь чиний дээрэмдүүлсэн нь гэсэн бичлэгээс үүдэлтэй юм шүү... ккк

Цолмон уу... тэднийх манайх 2 ууг нь нэг байр л даа... Алдарт хүн шүү дээ...
28. Хэнхэг Гэндэн | 2009-09-16 03:15:29
манай Бо эгч , тэр Цолмонтой нэг л юмаараа их адилхан хүн дээ тээ
29. blogtoihun | 2009-09-16 03:17:39
Тусаа-д хи хи би бас кара-тэ нээх зэрэг мэрэгтэй гэж худлаа ярихгүй ээ... сонирхогч байлаа... элгээ мэдээрэй... кккк

Гэ-д хаа дүү бол майр айн, тэгээд яасс... тэгдийн штэ, хамгийн аюултай дайсан ойроос гарч ирдэг байхгүй юу... хамт хийжаагаад новширно, энэ бол хүмүүний шинж чанар юм дөө...
30. blogtoihun | 2009-09-16 03:20:15
Би Би-д харин тийм тэ... миний ээж хөөрхөөн одоо нам зээ охинтой нам унтаж байна даа... эвий эвий...

Ча ах яамай дөө...

Гэ юугнүү... Хэн би ёо, Цолмонтой ёо, юугаараа наагаарай ши доо...
31. Монгол Зон | 2009-09-16 03:21:55
хулгайчийг номхотгосон нь гэдэг ном шиг л бичиж. унтдаггүй аа, бас хямрал уу, нас ны, намбаны, нялхасын, нийгмийн, аль нь вэ? ха ха
32. Монгол Зон | 2009-09-16 03:22:31
http://www.zamjim.com/post.php?post_id=23524
iimerhuu yum sonsson shigee baival aa, ha ha
33. blogtoihun | 2009-09-16 03:23:02
26-д тэгнээ найз нь чадах юм байвал хэлж өгөлгүй яахав... чи Банжиг айди нээгээд ороод ир, тэгээд харилцанаа, зурвасаар чамд утасныхаа дугаарыг явуулий...
34. blogtoihun | 2009-09-16 03:24:02
Хэ хэ Ах одо намайг унтуул яах нуу... одоо өглөө болло ш тэ..
35. blogtoihun | 2009-09-16 03:25:01
Ах юун замжим нтр юу яриад байнаа...
36. blogtoihun | 2009-09-16 03:26:39
Ахад аан гөгширч байгаагынх гэж боджээн яагаад гээ, дурсамж бичээл, сургааль айлдуул өнгөрөөсөг гэнээ... ккк
37. Монгол Зон | 2009-09-16 03:28:29
хичээлдээ явж байгаа биз дээ, тэр болтол унтахгүй юу. аан тэр блогт Жанцанноровын аялгууг сонсоо л гэсэн юм, тэр замжим гэдэг блог байсан уу, хэнийхийг нь мэдээгүй л дээ, надад тэр хөгжим нь л сайхан санагдаад.
38. blogtoihun | 2009-09-16 03:31:11
өө хип коп дээр дээ..
39. blogtoihun | 2009-09-16 03:32:59
Нээрээ та Жаагий ноогий агааг таних уу... майр эр хүн дээ, сүүлд хэдэн жил дээр доороо амьдарч явсан улс, аавын байранд ... би майр хайртай...
40. Монгол Зон | 2009-09-16 03:34:55
dotno tanil bish ee, saihan hun baij magad. sain taniagui gesen ug, harin zohioluud, buteeluud ni ter hunii 10 nugliig 3 ued ni tsagaatgamaar geed helmeer sanagddag geh uu dee,
41. Хэнхэг Гэндэн | 2009-09-16 03:37:07
Аагийнаа хуугаа г чинь мэднэ өөөөө
42. blogtoihun | 2009-09-16 03:39:17
Майр эр хөөн, яахав хэдэн авгайгаас салаал биз тэ.. гэхгүй юу...

Нуль таалант... биширхэм сайхан ах шөө... нэг сайхан уулзанаа...

Монголын хөгжмын ноён оргил хэд вэ, ... гурваа... хэн вэ... Жаагийноогий, Шаагий (Шарав) , Шийн зоригоо... ( Чинзориг ах бурхан болсон доо) Бас Билэг жаагий( бурхан болсон доо)
43. Хэнхэг Гэндэн | 2009-09-16 03:41:33
За тэр хөгжим ч яах уу Бут атаманыхаа гэгээн дүрийг нөгөө төрөлд очихоосоо өмнө үзчихиймсан тээ Бо эгчааааа
44. blogtoihun | 2009-09-16 03:41:48
Гэ-д хүүкээ цаана чинь тэнгэрийн дор төрж гэхээ болисон мэдэх үү, хуулийн дор дорж төрж үхнээ гэж майр зүйр үг гарсөөн,

Одоо Ээгийнээ доогий тэр ААгийнаа хуугийг яах нь уу , харж л сууяаа, бас хуулинд заасан хугацаа гэж юм байнаа...
45. Монгол Зон | 2009-09-16 03:42:00
орчин үеийн, эсвэл 22-21 зууны зааг дах хөгжмийн оргил гэвэл зүйд нийцэх байх аа, Билэгжаргал л хөөрхий, үнэлэхгүй байсаар өнгөрөх шиг болсон доо, Доогийгоос л болсон гэвэл, ха ха
46. Монгол Зон | 2009-09-16 03:43:41
үхсэн хүний дүрийг харах гээд юу болов, хүүхээд. би чинь дазнт экзийст, ха ха
47. blogtoihun | 2009-09-16 03:44:53
Би Го эгч нь нэг ухасхийдиймуу... яах уу... чи дээ майр ункиагүй залуу юмаа, би чиний оронд байсан бол хэд эргээд эр эм болгоод пир пар түг таг түмпэн шанага гээд суужээн дөө...

сэтгээч наад бөндгөрөө ажилуулдаа миндүү, залуу хүний цог золбоо хаа байнаа...????
48. blogtoihun | 2009-09-16 03:46:41
Тэр моо Доогий их заваарсаан, бүүр байрыг нь заргалдаж авсийш тэ... хөөрхий Билэг танхай хөгжмын ханхүүдын нэгээ...
49. Хэнхэг Гэндэн | 2009-09-16 03:46:57
Чабу -г хаягаар мөрдөөд очно оо ерөөсөө
50. Хэнхэг Гэндэн | 2009-09-16 03:47:50
энэ блогт эгч мэдкүү юм байхгүй өвөрмөц хүн шөө нээрээ. дөчин мянгатын шар сонин гэвэл таарна
51. delgeen | 2009-09-16 03:50:03
erdee ch oigoxgvi xvmvvsiin tuxai yariad baixiin tsolmon ch gene vv jaagii ax ch genee chabu agaa ch gene vv xi xi xi
52. blogtoihun | 2009-09-16 03:50:56
Могольский дээр нь азиа тивээский ч байз мэднэ гэхгүй юу... соорий... дэмпий дэмпий...
53. Хэнхэг Гэндэн | 2009-09-16 03:52:22
Банжигын гаруудад жаахан нэр өгнө өө

Блогтой хүн= Шар сонин
Жиргээ=Халуун хөнжил
Мэндээ=Эрүүл мэнд сонин
Ананд=Улс төрийн мэдээ
Өөлхөнөө=Сурагч сонин
Чабу=Алаг Хорвоо
Болор Эрдэнэ=Утга зохиол сонин
Бялзуух=Ноцтой мэдээ эсвэл Хань сонин

гэх мэтээр
54. Хэнхэг Гэндэн | 2009-09-16 03:53:23
Дөлгөөн=Цэцэгчний гарын авлага /сонин биш/
55. delgeen | 2009-09-16 03:56:00
whahahahahah xi xi xi 40 myangatiin shar sonin xi x xi yag nerlechileedee xi xi xi xo xo xo whhahahahaha
56. delgeen | 2009-09-16 03:57:27
xi xix i baaxan ineechixsen chini Genden dvv sonchixson bna shvv xi xi xi gariin avlaga boljiinoo xi xi xi
57. blogtoihun | 2009-09-16 04:00:43
Үхлээ штэ... Гэндээн чи дандаа намайг гахаж үхүүлэх гээд яг юм идэж байхад ингэж их инээд хүргээд байдын...
58. SSunday | 2009-09-16 04:02:11
Ёстой сургамжтай сайхан бичлэг болжээ. Хүссэн хүсээгүй хүн бүр хуулийн наад захын мэдлэгтэй байхгүй бол, тэ.
59. blogtoihun | 2009-09-16 04:03:35
намайг хувийн мөрдөгч гээч.. ха ха...
шар сонин чинь майр хов бичдэг байхгүй юу... хэдэн жоохон охидууд дара нь уйлаад гуйдаад яваад байдын, ЭГч бол баримттай нь дээр наасс гэж байгаад үнэн юм үнэнээрээ сайхөөн гээд авч өгнө дээ... ялгааг нь ол чи ГэндээН...
60. Хэнхэг Гэндэн | 2009-09-16 04:05:11
хувийн мөрдөгч гэж сонин байхгүй биз дээ. ойролцоогоор нь гусна ш дээ
61. Хэнхэг Гэндэн | 2009-09-16 04:05:43
SSunday=Ардын Эрх
62. Монгол Зон | 2009-09-16 04:16:19
har shonoor yum idej baij uhev dee
63. delgeen | 2009-09-16 04:24:29
shar sonin yadiin be zvgeeree goyoshdee minii naiz xarin ter olnii tanil xvmvvsiin tuxai barimttaigaar xuurxun bichchix bi lav bainga unshimz bas zaxialaga ugch bolox uu butiin tuxai xi xi xi naadax chini 40 myangatiix yum shig baigaam xi xi xi
64. Монгол Зон | 2009-09-16 04:27:01
63aa elgeer sors hiih geed baina uu, minii elgiig ogchih, ha ha
baahan soninguud, dandaa hun muu heldeg soninguud uu, ha ha
65. delgeen | 2009-09-16 04:31:54
bi sonin bish shvv sain unshaarai elegiig chini uguxgvu ee sors xiine xi xi xi
66. apabst | 2009-09-16 04:35:13
бөөн адал явдал, триллер хахаха...
Бас ч үгүй нээрээ хор шартай золиг байжээ чи...
67. Oyuna | 2009-09-16 04:55:15
ойрд инээгээгүйгээрээ инээлээ гэж...сүүлрүүгээл лак номын царайтай болсон болохоос....

нээрээ хууль зүйн мэдлэг ээмэр хэрэгтэйн билээ....
68. VperV | 2009-09-16 05:22:53
гэр нь яагаав 5дугаар сургуулийн ар хавиад байсан.аниа нь ээж аавыг дүү мүүг нь танинашдээ. хэхэ. харин өөрийг нь амьдаар нь үзээгүй.
Би нэг л удаа бас нэг иймэрхүү типийн авгайд чадуулсан.Гэхдээ надад хөөрхий их тус болж байсныг нь бодоод хөөцөлдөөгүй орхиод ирсэн дээ.Хүний муу санаа, арга зальд хязгаар байдаггүй юм шиг тэр үед санагдаж билээ. Гэхдээ дараа нь мөнгөнөөс илүү хүнд итгэх итгэлийг маань нэг хэсэгтээ хулгайлсан 2 хүүхэн байгаа. Заримдаа гомдохоор гол тасрах гээд байгаам шиг санагддын. Гэхдээ Чабу ахайтны нэг үг бий. Гомдсон хүндээ чин сэтгэлээсээ аз жаргалыг сайныг хүсэж хайрлахыг оролд гэж.
69. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-09-16 08:11:04
хахаха
70. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-09-16 08:11:34
лайтай
71. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-09-16 08:12:10
зодооч
72. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-09-16 08:12:39
гар
73. Badman | 2009-09-16 08:21:45
Истоо
74. Badman | 2009-09-16 08:21:58
нээрээ
75. Badman | 2009-09-16 08:22:31
үнэн
76. Badman | 2009-09-16 08:23:07
лайтай
77. Badman | 2009-09-16 08:23:44
бөгөөд
78. Badman | 2009-09-16 08:24:42
сургамжтай
79. Badman | 2009-09-16 08:24:52
явдал
80. Badman | 2009-09-16 08:25:11
байна.
81. Badman | 2009-09-16 08:26:38
Аниа уучлаарай. Энэ Дэндүү Дэндэвээс болоод ингээд сээгий оруулчихлаа. Таны бичлэгээс ухаарах зүйл их байна аа. Цаашдаа олон сайхан сургамж бичээрэй.
Хахаха... Хайрын гэрт ороод ирсэн хөгжилтэй шөнө өнгөрсөн байхчууу.... Би нь Ноцтой мэдээ или Хань сонин ингэнэ үү... хэхэ Ма хайрд Хувийн мөрдөгч нь зохих юм байна гэсс... кк
83. LuZa | 2009-09-16 08:38:57
Ийм хөөрхөн аниа хүнүүс шүү дээ бид нар чинь хихи


Муухай хүнд баргар өглөөг сайхан цэлмээж өгсөнд Намираадаа баярлажийнөөөөө хихи

Намираа минь урт насалж удаан жаргах болтугай хихи арай удаан жарга гэчүүдээ хихи

Өө тийн Гэндэндээ их хайртай хихи хөөрхий их сайн хүн юм байгаам ш дээ хихи
84. LuZa | 2009-09-16 08:40:08
Энэ Дэнэг Дэндэв , Бадмаа хоёрыг игнордуул таарна хихи
85. eegiinee (зочин) | 2009-09-16 08:46:07
puuh manai ajaa lag yumaa
odoo l minii nas tanii ter uetei ijil bn.zaluu nasaa gej saihan shuu bi bas neg udaa baahan tsagdaa sergiileh yum bolj uzsen saihan garaa.
ajaa minii messengerluu orood ireerei guij bn shuu
ta bol mundag setgeliin tenheitei bas er zorigtoi bas uhaalag emegtei shuu
86. Badman | 2009-09-16 08:47:46
Луужгай чи болоогоо хааж нтр. Танайхаар орох гэсэн хаалгаа дангинатал түгжээд айл хэсээд алга болцон байхын.
87. Эмбий | 2009-09-16 08:48:27
Адал явдалт кино шиг л юм болж.
88. Badman | 2009-09-16 08:48:47
Харьж хаалгаа онгойлгооч
Хавийн болоогчдыг цуглуулж
Хангинатал найр хийе дэх үү
89. Badman | 2009-09-16 08:49:28
Өө аниа уучлаарай. Луужгайд хэлэх үгээ энд оруулчихсын.
90. freestyle529 | 2009-09-16 09:39:57
за яг л кино үзэж байгаа юм шиг инээхдээ инээж, хөмсөг бас зангидаж сонирхон шимтэж уншлаа. баярлалаа.
91. lover_girl | 2009-09-16 10:23:59
Ёооо ёстой сургамжтай зүйл болжээ. Та ч зоригтой ч юм.
92. lover_girl | 2009-09-16 10:28:17
Блогтой аниагаар юм яриулбал их юм гарна шүү, их адал явдалтай хэхэ
93. nutag (зочин) | 2009-09-16 10:36:14
Yaaya, mundag baina shuu. Neeree l ongotoor nudend haragddag baina sh dee, blogtoi hun odoo haana baidag yum be?
94. iin | 2009-09-16 10:48:12
зөндөө юм уншчихлаа
95. Geronimo | 2009-09-16 12:01:40
Surgamjtai l tuuh baina.
96. nekee | 2009-09-16 12:47:14
yooo manai blogtoi hun bolgoo hayasan baishd kkk eroosoo kino hiinee kkk
97. bomberder | 2009-09-16 13:29:07
ehleed mungutei bolod gudsan doro hadgalj uzie daraa ni zaavruudyg murduj baiyaa hehehe ih surgamjtai bas hugjultei tuuh huurnesend bayarlav.
98. xoxotush | 2009-09-16 14:28:28
xexex surgamjta goe bolje, manai aav bs zunduu hunuust hulhiduulj mungu tugrug baahn yumaa aldjiisan sht muuhai humuus ch zunduu zunduu gehdee sainuud ni terneesee olon bdag bolhoor horvoo arai gerelte bdag bhda
99. odnogerel | 2009-09-16 15:07:56
сайн байна уу үнхээр сургамжтай зүйл бичжээ аниа их сайн бичих юм аа аав ээжийн тухай бичсэн хэсэгт нулимас унгахгуй байж чадсангүй би чгэсэн ээжээ санаж байна аа
100. odnogerel | 2009-09-16 15:09:22
танд ажлын амжилт хүсэе би 100 дэхь нь боллоо
101. Өвлийн өвөө anjigai | 2009-09-16 15:25:18
Аниа ч бяртай урт бичдэг болжээ.
102. tagnai (зочин) | 2009-09-16 15:27:58
haha, egee.
103. Parfume | 2009-09-16 23:36:18
Хөөх, Бут ах тэгж хэлсийм уу? Майр гүн ухаанлаг шүү нээрээ хи хи. Гэснээс Бут агаа минь, таны хайгаад байгаа Парфум мөнө мөнө
104. Pilland (зочин) | 2009-09-17 02:10:29
Your report is very interesting indeed.
Best wishes from an Estonian living in Italy!
(http://www.pillandia.blogspot.com)
105. blogtoihun | 2009-09-17 06:24:15
58. баярлалаа аниа... ккк

60. тэг тэг

61.зөв зөв.

62.өлсөөд байсаниймөө...

63. өө тиймүү, нутаг нэгтэн юм байна тэ... ахтайгаа...

64. чи бол сэтгүүл... ганган нүртэй сайн чанарын цаастай, маш их захилгчтай гарын авлага мөн.

66.хэ хэ Апаа... имнь дээ..

67. тиймдээ Хайр минь...

68. Миний аниа бол мундаг дөө... хоёулаа мэсс-дий шүү...
106. blogtoihun | 2009-09-17 06:25:34
Гэндэн
Бадмаа
хоёроо
үнээн
үнэн
гэвэл
...
ккк
107. blogtoihun | 2009-09-17 06:30:54
Ма хайрыг ямар сонин гэчүү...

Луузгараа баярлалаа..
Тэр 2-г игнродчий дөө...

Ээгийнээ пөөх муу анийгаа магтаа хаясан байхчүү бөөх ичээд...ккк

Бадма Луузгарыг элдээд явна уу...

Эмбий-д кино зохиол болгодийнмоо... хо хо...

Бадма дүү аниагынхаа гэрт юу дуртайга хий...чамд бол виз дарсан ш тэ..

Фдий стайль-д харин чамд дандаа баярладаг шүү..
108. blogtoihun | 2009-09-17 06:31:37
өө соорий... Фрийстайлиа, буруу орчлоо..
109. amanjinka | 2009-09-17 06:34:20
яаая...хүн гэж
110. blogtoihun | 2009-09-17 06:36:29
Лоовоо-д хи хи

Нутаг-т баярлалаа..

Ийн-д соорий цагыг тань үрсэн бол...

Жиро-д баярлалаа..

Нэкээ-д хи хи

Бөмбөө-д заавал тэгээрэй...

Хохо-д харин тиймээ, сайн хүн нь олон байдаг шүү дээ...

Одноо-д баярлалаа... ээжийгээ баярлуулаарай... миндүү..

100- дахь сээгийчинд баяр хүргье
111. blogtoihun | 2009-09-17 06:38:51
Анжиг -д харин урт болчлоо..

Тагнай-д төрсөн өдөр дуусаагүй бол очно шүү...

Пагмаа-д Ах чамайг хайгаа л явна лээ...

Рилланд-д баярлалаа... за ойлоо...
112. blogtoihun | 2009-09-17 06:39:19
Ама-д харин тэхх..
113. Монгол Зон | 2009-09-17 06:49:11
odoo daraagiin shine tuuh, surgamjit tuuhee?
114. blogtoihun | 2009-09-17 06:53:00
удахгүй зах гарий шүү... Наран туул
115. Монгол Зон | 2009-09-17 06:55:52
bi hamt garii, ha ha
za tegvel untahgui hulee gesen ug uu, za baaj avaad neg nur suuna aa, tegeed pampers hiigeed l havchiganhgui, ain?
116. blogtoihun | 2009-09-17 08:14:49
хэ хэ та унтаа дараа гарна...
117. Монгол Зон | 2009-09-17 08:22:59
zqa za, yooyo nuruu tasarchihlaa sh dee, tag huleegeed suusan chin, ha ha
118. LuZa | 2009-09-17 08:35:34
Энэ көхшин хүмүүс унтаж амраасай тээ хаха

Сайн уу Намираа , Чавка хоёроо
119. blogtoihun | 2009-09-17 08:36:37
Харин тэхх тэ, Лууза...
120. Монгол Зон | 2009-09-17 08:40:12
amrahgui guih tsag hugatsaanii bool bolohoo medeegui l yavna uu, LuZa?
121. blogtoihun | 2009-09-17 08:43:55
Луузгараа чамайг көгширөхгүй байхыг чэн харнаа гайгүй за... Ах эгч хоёрыгоо пионсэнэр бол гээ юу шидоо... гах гах...
122. dosu (зочин) | 2009-09-17 15:34:13
ta neeree aljee hehe
123. *САЙХАН САНАА* | 2009-09-17 15:53:38
би ч бас нэг луйварчин эгээг.. Сонгины шүүхрүү явнаа гээд машаандаа цоожлоол давхиж л явлаа.. хэхэ..

тэгж байж хэдэн цаас олж авчил байлаа..
124. blogtoihun | 2009-09-17 16:31:41
Досу-д хи хи

Санаа-д хайн эгээн дүү мөн чи... ккк
125. amor | 2009-09-17 18:14:01
аймаар сургаальтай чухал зүйл бичсэн байна ш дэ..
бас шартай айн, яаж хүн цохьдог байнаа хаха.
126. blogtoihun | 2009-09-17 18:34:41
ккк хайраа нам цохьсон бол яанөө би...
127. Хэлтэрхий | 2009-09-17 18:44:14
Гайхалтай түүх байна. Бүр эхнээс нь дахин уншлаа. Сургамжтай хөгжилтэй сайхан бичлэг болжээ.
128. Галдан | 2009-09-18 00:29:00
Ёоох муу баасны хар цагдаа юуувдээ. Зэвүүнээ тэднүүс.
129. Сайн эрс бүлгэм (зочин) | 2009-09-18 00:34:38
Бидэнтэй нөхөрлөсөн хүүхнүүдийн асуудлыг тодорхойгүй хэмжээнд үтэр түргэн шийдэж өгнө.
130. blogtoihun | 2009-09-18 06:58:05
Гэлтэрхий сайнөө, чингэс уух уу... ккк баярлалаа...

Га яахну чи, төрийн форм өмсөж, сүлдээ толгой дээрээ тахисан, маныхаа ( татвар) аар цалинждаг аугаа их цагдаа ахыг минь... кккк
131. blogtoihun | 2009-09-18 06:59:21
Сайн эрсд хи хи утасны дугараа өгчих... тэхх үү... хэдэн муусайн хүүхнүүдээ зад хамгаалаад өгөөрэй...
132. LuZa | 2009-09-18 08:26:05
Хихи Пионсенер болох л юм байжийж юу юу гэнүүүү хихи

Хамтдаа пионсенер болоод блогдёоооооооооооо хихи
133. hongoroo (зочин) | 2009-09-18 13:44:22
huurhun huurhun yum bichih yumaa. sonirholtoi bas meduushtei l zuil yum. asuudliig uigagui hootsoldoj ooriinhooroo shiidej chadjee. mundag yumaa manai erchuud iim boloosoi doo. Mongol busguichuud mini daichin shuu. kkk bujignuuljee bas kkk.
134. gaihmaaraa (зочин) | 2009-09-19 20:38:57
ene huuhen neg l bishee ,minii bodloor olon jiliin umnuus Azi d yanhandaj olson munguu tas darj uuruu neg l ih bayan huuhen , nar bagaasaa mungunii amtiig mederch hund huutei zeeleed l uguhgui bolohoor ni yasan genee yag l ulgereee uuriinh ni bichseneer zagvariin taizan deer alhdag yum yumand gaajtai sergelen saya tugrugnii shil zuusen gangan heentser gajidmaa mini tegeed zurgaa neg tavichih daa
135. Хэлтэрхий | 2009-09-19 22:32:22
ха ха блог урул чинь ямар учиртай бүдүүн хүн гэж байгааг тайлбарлаж өгөөрөй
136. blogtoihun | 2009-09-20 03:46:48
Гэлтээ ойсонгүй ээ.. юун блог урул яриад байна хө...
137. Хэлтэрхий | 2009-09-20 04:04:12
http://r-buduun-hun.blog.banjig.net/

энэ үүний тухай асуугаад буруутаж байхгүй юу
138. blogtoihun | 2009-09-20 04:27:03
Хэ хэ аан, би блог нээгээд нэр олдохгүй, бүдүүнээ гээд биччихсэн юм.
Ямар гоё хүний хөөрхөн хүний гэлтэй биш... ккк , тэгсэн хөөе бүдүүнээ тарганаа гээд энэ хүмүүс хэлдэг л юм, юмыг шууд утгаар нь ойлгодог, бодож сэтгэхээсээ ч залхуурдаг хүмүүс бас хөгжилтэй штэ... ккк

Галзуурсан биш... ха ха... энэ имй учиртай нэрээ хө...
139. Хэлтэрхий | 2009-09-20 04:43:02
ха ха би ч нэг иймэрхүү хөгжилтэй юм л бодкү юу :-p
140. blogtoihun | 2009-09-20 05:39:45
ккк муу найзыгаа алах нь ... ккк намайг чинь намнаачингууд бүдүнээ л гэдийн би тоодоггүй...

Бондгор нэртэй ш тэ, энэ нэрэнээ хайртай, сүүлдээ Бандгар гээд галзуу Ба хэлдийн золигнууд...
141. Вафль | 2009-09-20 16:52:44
туульс хайлах мэт ...
142. Вафль | 2009-09-20 16:53:30
сургааль мэт сайхааан.
143. chuups (зочин) | 2009-10-02 22:35:22
yooy savj unlaa,nohor tendees yu unshaad ineegeed bnaa geheer ni sex l gechihlee.heheheh
144. blogtoihun | 2009-10-02 22:48:29
ккк инээдтэй байна уу... эгээ нь гөгшин көөн... сээгэс мэдкүү... ха ха
145. skymgl (зочин) | 2009-10-05 18:40:40
Сайн байна уу. Би өнөөдөр бэр гуйх, хурим найрын ёслолын талаар судлах гэж байгаад таны блогруу гэнэт орчихлоо. Заяаны хань Зар мэдээнд гэсэн нийтлэлийг чинь уншаад л таныг сонирхлоо ихэнх бичлэгийг чинь уншлаа. Халтирч блогруу чинь орсондоо ч өөртөө их олзуурхлаа. Таны бичлэгүүд их дажгүй санагдлаа. Хамгийн гол нь та их нээлттэй хүн юм. Тэр байдал чинь хүмүүсийг их татдаг бололтой. Энэ бичлэг их сургамжтай юмаа.Хүний зан ааш үнэн дүр төрх аргаа ядсан өчүүхэн хоног өнгөрөөсөн чанар гээд л.Бас эцэг хүний агуу хайрыг энгийн хэлбэрээр сайхан дүрсэлжээ. Саяхан би бас аавыгаа алдсан ба би ийм байдалд орсон бол аав маань яг л ингэх байсан даа гэж бодогдлоо. Айдаа аавтайгаа байхад сайхан даа...Аавтайгаа байхад юунаас ч айхааргүй зоригтой байсан шиг бодогддог юм. Хамгийн гол нь өөрийн алдааг бусадтай хуваалцах гэдэг чинь л хувь хүний сайн чанарын илрэл шүү дээ. Бас чи бүсгүй хүнд ахдмаар зоригтой хүн юмаа. Good luck. Нэг зүйл сонирхол татсан нь тэр эгч тийм олон пасспорттай байхад яагаад нуугаад өнгөрсөн нь л сонин байна. Би буруу ойлгосон байж болно шүү. Соори, За бичээд байгаарай. Үнэн сонирхолтой байсан шүү. Би ажлаа бодож бэр гуйх талын юмаа бодъёо. Veri nice
146. blogtoihun | 2009-10-05 18:45:38
145 аа баярлалаа гэхдээ гадаад паспортын хэрэг үүнээс эхэлсэн түүхтэй.

Нээх том асуудал үүссэн чи санаж байвал, гэхдээ эхлэл нь... цаашаа ногоон паспорт гаргадаг арга улам нарийссан түүхтэй...
147. blogtoihun | 2009-10-05 18:47:09
Бас бидний хувьд тэр хүний мууг үзэхийг хүсээгүй болно, цаанаа бас л олон хүн энэ хэрэгт холбогдож олон хүн амьдралаа алдсан шүү дээ...
148. ooolhonooo | 2009-10-05 18:52:58
sain uu egch mini bi ene bichlegniii haaguuur ongorson yum bolooooo egeee hehehe tegehdee unshij baihdaaa nileen bieee huraasan tugshissen baidaltai unshillaa nileen surgamj avlaaa yadag yadag genuuu ene luivarchid jen bayrlalaaa
149. blogtoihun | 2009-10-05 18:59:40
Өөкөн минь сургамж авсан болоодоо миндүү... дандаа дэмпийрч байхаар бас та нартаа сургааль айлдах гээд байгаам биш үү... хэ хэ
150. molor | 2009-10-05 20:32:58
энэ нээрээ есөн шидтэй золиг шүү. савж унатлаа инээлээ ш д. хөөрхөн бүлтгэнээд гавлуулцан суужийгаа нь нүдэнд харагдаад, хахаха
151. blogtoihun | 2009-10-05 20:47:21
ээ арай гавлуулаагүй ээ... харуулсын, ёстой үхтэлээ айсан ш тэ... ёх гэж...
152. blogtoihun | 2009-10-05 20:48:48
Нээх засрах юмсан тэ... энэ хөөрхөн цаанаа гардаг аашаа дараад , гэхгүй юу...

Үе үе оволзоод ирнэ гэцүү ш тэ, харин одоо майр намуухан болжээ...
153. Мармелад | 2009-10-17 11:42:07
хадгалж хадгалж өнөөдөрл уншлаашдээ хэхэхэ ёстой зоригтой аниа байна даа.
154. blogtoihun | 2009-10-18 18:57:37
Мармаа нь над шиг юмтай ш тэ, хадгалаад байхдаа юунчуу... гах гах... аниа нь атаман болох дөхжүү гэх гэх... иймар зодооч хайн... ккк
155. lolipop (зочин) | 2009-11-05 06:08:29
Chinii blog dajgui yumaa, taalagdaj baina shuu. Adal yavdaltai zohiol shig tuuhiig chini unshaad uhtlee ineelee. Uur goe yum bicheed baigaarai. Good luck.
156. blogtoihun | 2009-11-06 03:56:41
155 д баярлалаа хө

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.