Энэ удаа ямар нэгэн шашин шүтлэг мухар сүсэг суртачилах гэсэнгүй, өөрийн жирийн амьдралаас залуучууддаа хэрэгтэй болов уу гэсэн санаагаа хүргэх гэсэн юм.
Манай хүү багадаа их өвчин ороодог хүүхэд байлаа. Бид 2 бараг хоёр нас өнгөртөлөө эмнэлэгээр явсан юм. Ханиад хүрнэ, эсвэл гэдэс нь өвдөнө, тэр одоогоор манай гэрийн хамгийн туранхай "энхрий" хүн л дээ... ккк. Бид бүгдээрээ угаагаад л ариутгаад л, хамаг юмыг нь буцалгаад л, газар унасан тоглоомыг нь хүртэл угааж бариулдаг байлаа. Хадмууд сүртэй юм, наадахаа манайд авчраад шалан дээр хая, шалнаас юм түүж идээд манай хэд зүгээр л хүн болсондог, дэмий цэмцэгнээд хамаг бактерыг нь устгаад байхаар хүүхэд өвдөөд байдаг гэх.
Энэ залуу хоёр ч удаа сэхээнд орсон юм, хүүхэд өвдөх ямар хэцүү болохыг эх эцэг болсон бүхэн мэдэж байгаа, хүн чинь аргаа ядаад лам хараар явдаг юм байна лээ. Манай нэг эгч Дамбадаржаад нэг сайн мэддэг хүн байна гээд очсон чинь, за энэ хүүхдэд хэвтэр нь таарахгүй байнаа, та нар юун дээр унтуулаад байна, уг нь хүн болгоод авчихвал эрдэмтэй хүн болох юм байнаа гэсэн юм.
Тэгээд бодоод байлаа, бид 3 ганц ортой, тэр ороо бид 2 өөрсдөө л худалдаж авсан юм. Тэгсэн хүүг төрсөний дараа хадам ижийн эгч нэг том хүнд гэж жигтэйхэн гудас өгөөд, манай хэд өссөн юм, шээж баагаад дараа нь хаяна биз гээд, тэр эгч нь манай нөхрийг бага байхад нь хардаг байж. Манайхан бүгд Жаажаа эмээ гээд сүйд болно.
Би нөхөртөө энэ гудас учиртай юм шиг санагдаад байх юм, хүнд өгчий гэсэн чинь учиргүй уурлаж, за манайхан миний хүүхдэд муу юмаа өгч өвчин тусгаад байна уу, бараг л чи ганц хүүхдээ харж чадкүү байж ухааны юм хэлж намайг гомдоогоод сүйд хийв. Эх хүнд нэг л совин байдаг шиг.
Нэг өдөр би тэр гудасыг задалж үзмээр санагдаад болдоггүй, уг нь аятайхан гадартай, хааяа би хуулж аваад угаагаад буцаагаад оёчихдог байлаа, тэгээд бүр ханзалж үзтэл юу гарсан гээ, хэдэн арван жилийн өмнө хийсэн юм бүү мэд нэг судар, бүр оосор нь тасрах дөхсөн хүзүүндээ зүүдэг сахиус гарч ирсэн юм. Нэг л эвгүй санагдаад өнөөх зүйлийг нь аваад нөхөртөө үзүүлнэ гэж цаасанд боогоод нэг газар хийгээд, нөгөө гудасаа чирээд гадаа хогийн бункерний дэргэд орхисон юм. Хороололын байрууд тийм байдаг даа, бас тэр үед нээх тог тасардаг, лифт гацдаг байсан юм.
Тэгсэн тэр өдөр хадам иж, жаравгар бор гэх нөхрийн дүү охин хоёр ирсэн юм. Уг нь Жарваан бид 2 хамгийн "ходий", ахынхаа найз охин мохиныг надад ярьдаг, миний болсон болоогүй юмыг өмсөөд, ихэнхдээ манайд байна, хүүд минь их хайртай, тэгсэн нэг л бишээ, орж ирээд за явлаа явлаа гээд хүүг нэг үнссэн болчоол ээж хурдал гээд л... нэг л биш, гэхдээ би хадамд хэлвэл гомдчих байх гээд, нөхөртөө хэлнэ гэж бодсон юм.
Тэр орой нөхөр нилээд оройтож ирээд түнтэгнээд ууртай байнаа хачин, тэр үед ямар гар утас нтр байсан биш, хоолоо ид гэсэн чинь идкүү, аавынд идчээд ирлээ гээд, нөгөө юмаа үзүүлсэн чинь уурлаад үхэх нь, хэн мэддэг юм, чи ер нь яахаараа ийм юм..., үнэн юм уу гээд... би л тийм юм олж ирээд зохиосон болж таарах нь, одоо нэг мөсөн манай гэрээс ирсэн бүх юмыг, миний хэдэн ном хувцасыг одоо гараад хая чи гээд, жинкэнэ хэрүүл гардаг юм байгааз дээ...
Өө сүүлдээ би бүр гомдох багадаад, за тэгвэл яг одоо ингээд сална гээд, шар хүүгийнхээ хэдэн юмыг боож аваад гарах гэсэн чинь гаргахгүй, харанхуй шөнө хүүхэд авч явах гэлээ, маргааш чамайг гэрт чинь өөрөө хүргээд өгчий гээд... би уйлаал үүдэндээ суугаал байсан юм. Тэгсэн нээх муухай аргадах ч гүй, би гүрийгээл гадуур хувцастайгаа суугаал байсан, нөхрүүд бол ээждээ аймаар хайртай ш тэ...
Тэгсэн утас дуугараал өнөөх чинь үнэн юм уу, та нар учрыг нь олохгүй, яах гэж ингэж хэрүүл тарьж байдгын, энд сална гээд уйлаад суугаад байна, өөрсдөө ирж учрыг нь ол гээд нээх ууртай... ккк. Өдөр манай 2 ууртай байсан нь лифт байхгүй, шатаар өсгөхдөө харчаад бушуухан гарсан нь тэр байж, бас нөгөөхөө дамжлаад гэртээ аваачаад хүүгээ дуудаж үзүүлээд, чиний тэр авгай чинь ингэж байна гээд бөөн л юм болсон байх.
Хадам иж хүүгээ загьнаж явуулчаад нөгөөхөө өөд нь татаж авах гэсэн юм байгааз үзсэн чинь юу вэ, бүүр дунд талд нь хадганд боолттой зурмал бурхан, бас бус юм гарч ирсэн юм байх. Тэгээд л бид эвлэрч бөөн уйлаан малайн, гомдол тунирхал болж учрыг олсон. Тэгсэн тэр Жаажаа эмээгийн өвгөний гудас байж, ( дээр үед бурхан болсон гэсэн, би мэдэхгүй л дээ). Бурхан шүтэх хориотой үед л тэндээ хийж нуусан юм шиг байна лээ. Аргагүй ш тэ, гэр орондоо, өөрийнх нь үр хүүхдэд байх ёстой юм нь манайд ирчихсэн, бид мэдэхгүй дээр нь унтаж гэвтээд, нөгөө хүүхэд нь бааж шээгээд догширсон нь тэр байжээ. Юм бүхэн учиртай гэж үнэн үг дээ... Сүүлд тэдний хүүхдүүд миний "олсон" юмыг ирж аваад Ганданд ном уншуулсан гэсэн.
За тэрнээс хойш хадам иж бид 2 бүр ч ходийрч, ааштай Блогт хүүхэн, алтан бэр болонгоо аядаад гэхгүй юу... майр өөрийгөө өргөөд нтр... ккк. Одоо нөхөр бид хоёр шинэ айл болсон улсад ор авч өгдөг, хадам иж гудас оёноо, хадам иж бид 2 мөн ч олон айлд шинэ гудас оёж олон айл гарсан дөө... Би тэгдэг юм, иж хоёулаа хаа ч амьдарна дөө, ядаж Наран туул дээр сайхан эсгий гудас хийж зараад гэхээр, элэг нь гөшөөд энэ түүхээ ярьдаг юм.
Тэр явдалын дараа тэр үед Эсгий гуталын үйлдвэр гэж байлаа, тэндээс баахан гэрийн эсгий аваад би бид баахан гудас хийсэн. Шинэ юмын энерги гэж байдаг шүү дээ хүүхдүүд минь...За одоо жаал сургааль хэлнээ...
1. Шинэ гэр бүл болж буй хосууд минь заавал шинэ ор дэртэй болохыг хичээгээрэй, бас нялх хүүхэд гэлтгүй тэр хүнд шинэ энерги ор дэр хэрэгтэй шүү, ( нэг айлын хүүхдүүд бол зүгээр байх)
2. Бурхан шүтээн залъяа гэвэл, өвөг дээдсээс тань уламжилж ирээгүй л бол дэмий, өөрсдийнхөө мах бодь, өнгө зурхайн дагуу бүтээлгэвэл цаашдын тань амьдралд тустай.
3. Хамгийн сүүлд нь бие биедээ л итгээрэй дээ, муудалцаж сайдахгүй эр эм 2 гэж байхгүй ч гэлээ, "итгэл" гэдэг чинь амьдрал юм шүү дээ...
За дараа сонирхуул эсгий гудас хийх зааварчилгаа орууламз, Би уг нь өөр бичлэг оруулах гэсэн чинь өнөөдөр хурим хийдэг өдөр тул үүнийг оруулчлаа...

Сэтгэгдэлүүд:
за хө.. шинэ байрандаа орж байгаал бүх юмаа шинээр эвлүүлнэ дэээ.. бидян 2... тийм л бодолтой байгаа даа.. новийн нойлоос эхлэнэ гээл бодцон байгааа
чамайг элдвийг хэлээд захихаар л эмэээгээ санадаг юм.
үнэн үнэн унтаж хэвтэх тохь тух гэж нэн чухал..
За эгээ нь орууламз, наа чэн эсгий байх уу... ккк
Жишээ би бүх юмандаа хайртай, гамтай, яагаад гээ, нэг ширхэг халбагаа хүртэл өөрсдөө цуглуулж өөрсдөө босгосон энэ амьдрал, ердөө бүх юм, энэ бол хөдөлмөр тэвчээр их юм бий...
Хаа очиж манай 2 бас яг ээжийнхээ замаар шүү, аривч хямгач, зөв байгаад байгаан, за яахав заримдаа хэтрүүлнэ... гэхдээ сайн хэлнэ шүү дээ...
Neeree nadad manai aaviiin aav ni hiij ugsun geluuudee 50 heden jil bolj baigaa huuhdiin deer olgodog yum baidag shd ter ni ih olon yumnii utga uchir aguulsan geeel odooo shineer manaih achtai bolohooor ulguh gejiigaaan
би ч бас тань шиг хамаг юмаа гамнадаг, хямгаддаг хүний ч бай өөрийн ч бай ажлын ч бай бүхий л юмаа хямгаддаг зантай, хүүхдээ ингэж хүмүүжүүлнэ гэж бодоод л сууж байна даа
гялайлаа
шинэ амьдрал шинэ бүхнээр дүүрэн байх нь үнэн үнэн эрт дээр үеээсээ л шинэ гэр бүлд үр хүүхдэдээ шинэ гэр төхөөрч бэлдэж байсан нь зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш байсан бизээ
Эс залуу ок дүү...
Мо хайр амалсан шөө... ши
Лео баярлалаа миндүү...
залуу хүмүүс чинь гэцүү шд
эгчийг зөвлөгөөг үл мартмой тунгаа
ер нь бол бурханы зөв байжээ
за тэрчяху
Го эгчээр маань юу байнав дээ
Хайр алдаад алдаан дээрээ суралцаад байхад л биднүүд нь дардан замаар яваад байхийм шиг ээ...
Хайрдаа нээрээ гудас оёж өгдиймүү... хар хүн чинь яах бол... гэх гэх.. надаа майр дургүй тэ, гаргаад хаячих юм бол уу... хэ хэ..
Дургүй биш эээ,,, би мэднээ...
унштал дотор агкзассс гэжиййшдээ. санаж явнааа
Huntei buu huvtsasaa soli, huuchin tavilga bitgii avj tavi gesen...
Good Luck everybody!
Durgui hurchilee nohort chin...erchuud engeed bhaarai l muuhai bdagiin...
хөдөө байхдаа эмээтэйгээ цуг ноосоо саваад л бүр эхнээс л гурван эсгий хийж билээ, одоо байдгийшд,
хэ хэ хэ бүүр төсөөлчихсөн чинь инээд хүрээд байхийм
Хоёр хүн ээ нэрийг чинь буруу бичсэн бол соорий шүү баярлалаа...
Сая чиний барбины хэрэг уншаад золтой л элэг гөшөөд үхчихсэнгүй, чи манай хамаатайн байхаа... хайран барби тэ... инээд хүрээд байхымаа...
Зочин-д ккк харин тэх ээжийнхээ үгэнд итгэж, миний ээжийн эгчийн өгсөн юмыг гаргаж хаялаа гээд, учрыг нь олоогүй байж тэ... ккк
Бас тэр эмээгийн хүүхдүүд нээх сайн биш байсан юм, хэрэг төвөгт ороод нэг л тиймхэн, тэр явдалын дара тэд аавынхаа бурханыг тахиад шүтээд одооо том хүүгийнд нь байгаа... очоод харахаар надаа нээх эвгүй байдынмаа ... ккк
Одоо тэднийхэн бүд дажгүй яваа, ажил төрөл бизнэс гээд... нэг талаараа би буян болсон байхаа... Жаажаа эмээ маань надаа их сайн шүү
Хэ Гэ му дүү минь л эгчийгээ хайрладаг юм штэ...
Ийн-д ямар сайн юм вэ... эмээтэйгэй хийсэн эсгий нандигнаарай
Эмбий-д тийм үү сайн хүү... ёстой онцсайн.
Усны өвөө мээн тиймүү таныхаа үгийг сонсоол суудагийн ш тэ...
Очко -доо баярлалаа...
hehe
Ма хайр
Сум Ба хоёро хийж өгнөө зө
esvel shubu bayaraa 2 shulataad bgaa yum uu
hehehehehe
Харин танай нөхөр эр хүний хугархай байна, эмийг хайрлаж жаргаахын зэрэгцээ эхэд таагүй байхул дарж амьдрахын мөнийг харуулж.
Пагмаа ккк
Бом ха ха
Та нь яагаад харагдахгүй байваа...
Чимгээ-д харин тэхх...
Бал сарынхаа аялалаар тийм зочид буудлын өрөөнд хонодог гэж кануунаас харсан. Яг өөрөө хараагүй ээ найзаа..
Пагмаа ши айлын хаан , гатан үзсүү, өмөнөх бийгий уншаарай эгээн дөө..
Сэтгэгдэл үлдээх: