Цусны бүлэг уншаад, таарч байна...

 

Саяхан би Хүний цусны бүлэг хэмээх бичлэг уншлаа. Минийх лав их таарч байна. Яагаад ч юм бүү мэд, бүүр бага байхын гурилан идэх юманд их дургүй ээ... дараа нь дотор муухайраад байдаг юм, болж л өгвөл махан хоол, болкүү бол цувдай толгой, дотор махан юу ч хамаагүй махан төрлийн зүйл идэх дуртай. Бас давслаг исгэлэн юманд нугасгүй...

 Энэ нь хүний зан араншинтай ч холбоотой байж магад, намайг жаахан байхад фрэш лимон тэр бүр олдохгүй, лимоны хүчил (кислота) гэж давс шиг цагаан зүйл байх, за тэрийг чинь гарынхаа алган дээр асгаж байгаад долоож өгнө, болкүү бол бүүр жамц хэмээх чулуун давс долоодог хүүхэд байлаа... 

Намайг бүр жаахан байхад эцэг эх хоёр маань муудаад түр салчихсан юм. Би 20 настай оюутан байхад нь төрсөн анхны хүүхэд нь, аавын ээж намайг хүн хийсэн гэдэг. Тэр үед ээжийн ээж ажил хийдэг байсан ( ноднин бурхан болсон эмээ минь). Аав намайг худалч хүнд газар гишгүүлэхгүй их хайрлана, ээж аав муудаа л бол, аав намайг хамж аваад хашааны эмээдээ очдогсон, би тэр үед дүүгээ аваад эсгий гэртээ харъя гэж "хатгадаг" байсан гэж ээж минь гомдолдог юм. 

Тэр үед хэсэг хугацаанд бид эсгий гэртэй эмээгийндээ байсан, тэнд гоё хөгжилтэй олуулаа, үхэртэй, морьтой, тахиатай, нохойтой, бүр нэг жингэр нохой тэжээдэг ба, зөндөө олон хөөрхөн гөлөг гаргана, би өлгийдэж тоглодог байсан юм. 

Миний аав олуулаа, нэг ахтай дөрвөн охин дүүтэй, дээр нь аавын нагац эгч нөхрөөсөө салаад өөр хүнтэй ханилах үед гурван охиныг нь эмээ маань авч хүн болгосон гэх. Намайг ухаан орох үед тэд бүгд манай гэрт байж намайг харах нэг нь харж, дараагийн үе нь дүүг маань харж манайхаас тусдаа гарсан гэдэг.

Ээж маань айлын ганц, бас тэр үед өвөө том ажил хийдэг, монголын анхны том сэхээтэнүүдийн нэг тул аавын хэдэн дүү нарыг ёстой л өөрийн юм шиг, хайрлаж халамжилж гэр орондоо суулгаж өөрийнхөө өнгөтэй өөдтэйг өмсүүлж нөхөрт гаргасан гэдэг.

Тэр үед яагаад ч юм, чиний муу ээж манай ахыг дээрхэлэж байдаг гэх яриа гарсан юм. Баян айлын тэнэг охиноос сал гэсэн ойлголт байх байсан шиг, би тийм жаахан байж ээжийгээ өмөөрч уйлаад, миний ээжийн юмнуудыг  өг гэдэг байснаа санадаг, ээж ирээд намайг авах гэхээр өгөхгүй ээ гээд намайг нуудаг байсан гэсэн. 

Удалгүй ээж хөдөө аймагт шүүгчээр явчихсан гэдэг. Энэ үед эмээ байсан тул би сайн санахгүй л дээ, би эмээтэйгээ унтдаг, надад хамгийн нандин бүхнээ өгдөг байлаа. Тэр зун ээж ирээд намайг аваад явсан, гэтэл удалгүй эргээд ирсэн эмээ маань бурхан болчихсон байсан.

Би үүнтэй эвлэрч чадаагүй хэсэг их зовсон юм. Тэр үед би долоо хүрээгүй байсан үе, эцэг эх маань муудаад, чамаас болсон гэж ээжийг буруутгана, ээж би өөрийнхөө охиныг авч болкүү юу... гээд... гэхдээ аав дийлсэн байх, би тэнд хэсэг аавтайгаа хамт тэндээ үлдсэн. 

Тэр үед аав ажилдаа явна, тэр хойгуур зарим авга эгч нар маань эмээ шиг минь намайг хайрлахгүй нь ойлгомжтой, талх масло ид гэнэ. Би идээд гараад бөөлжинө, чи муу голж байна, үх үх өлсөж үх чи гэж намайг зодож байсан эгч нар минь байсан юм шүү... Чи муу голж байна уу, идкүү бол өлсөж үхээрэй чи гээд, орой аавыг ирэхээр намайг ховлож эх шигээ цамаан амьтан, ээж чинь хөдөө хүнтэй суухаар явсаан, та нар одоо манайхыг дээрхэлж чадахгүй гээд... намайг бараг л "тамлан" зовоодог байлаа... 

Сүүлдээ аав мань ч надад бус дүү нартаа итгэж надад уурладаг байж билээ... чи яагаад хүний иддэг юмыг идэхгүй байгаам гэж, би мэдкүү штэ... эргээд бөөлжөөд гаргадаг байсан. Одоо хир нь би ганц бискэт байтугай амандаа хийх дургүй харин гоё торт нтр бол жаахан ганц хоёр сэрээднэ... 

За би нь юу биччихвээ... гэхдээ намайг тийм жаахан байхад хамгийн их муухай аашладаг зоддог байсан эгчдээ би хайртай... миний аманд талх чихэж байж билээ... би бөөлжих гээд, гаргавал хоосон хононо гэж мэд гээд, би хичээгээд чадкүү, ээжээ би үхмээр байна гээд тийм багадаа үхлийг хүсч байсан юм шүү...бурхан минь...

Намайг чи хоолоо голдог заяагүй амьтан, чи сайн явахгүй ээ, чиний хүний хаясан юм түүж идэх заяатай төрсөн, хог түүдэг хүн болно гээд одоо энэ талх сайн ид, эргээд бөөлжөөд үзээрэй , дараа нь тэрийгээ цэвэрлэ  гээд мөн айхтар байжуу лээ... Тэр үед ээж хөдөө аав хойшоо Москвад нэг судалгааны ажлаар хэдэн сар явсан үе. 

Хөөрхий тэр эгчдээ одоо би дандаа гоё идэх юм аваачиж өгдийн, нилээн яадруу яваа, би нь хайрцаг 24 кл баавгайтай чихэр аваачиж өгсөн чинь их уйлж билээ...Би чамаас ийм юм авах эрхгүй ээ, би чамайг яадаг байлаа гэж...  Түүнд мөнгө өгөх дэмий, оронд нь би дандаа гоё амттай юм шуудайгаар өгөх юмсан гэж хичээдэг бөлгөө... хэ хэ одоо жил бүр үхрийн мах авч өгдөг... эмээ болсон доо миний муу эгч... 

Миний эгч залуу халуун насандаа муу дүүгээ их л дарамталж гомдоож байсан, гэхдээ муу дүү нь таньдаа хайртай... зөндөө гоё амттай гоё юм хэдэн хайрцаг авч өгнөө...

Хамгийн сүүлд нь хэний ч хүүхэд ч бай, хэзээ ч бүү гомдоогоорой, хүний амьдрал гэж эргэдэг юм шүү, бас хүүхэд бага гэлтгүй бүгдийг санадаг юм шүү л гэж хэлэх байна даа ...

Эвий эвий эгч минь... даанч жаахан ухаан муутай даа... одоо яая гэхэв мах цусны чинь тасархай нь үнэн юм чинь, тэр өрийг нь хуваагаад төлөлцөнөө... Харин тэр баригдаж ирсэн хүргэнийг чинь чадахгүй ээ... өөр ах дүү нартаа хэлнэ бизээ... 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. 5nbuudal | 2009-10-21 20:05:56
hvn svvld ni tolgoigoo shaadag uym manai aawiin ah dvv nar nadad bas joohon tiim ene olon ajil solidog nohort gardaggvi ene yanzaaraa manai udmiin neriig gargana geel svid boldog bailaa odoo tegsen chini esergeeree minii dvv minii hvv geel saindaa ch bish nadaar gadagshaa garah urilga garguulah geel muu hognuud bi gargaj ogohgviee gej
2. blogtoihun | 2009-10-21 20:10:22
Баярлалаа найзаа... тэр яг үнэн шүү.. тэр эгч маань намайг яаж зоддог байсан гээ, аавыг байхгүй хойгуур... чи тэнэг , чиний эх тэнэг гээлээл... би нь залуудаа их гомддог байлаа...

Одоо өрөвдөөд байдын... дандаа мөнгө нэхнэ, яасан бүтэлгүй юм, би мөнгө өх дургүй хоол хүнс авч өгдийн...
3. becky_p | 2009-10-21 20:15:12
saihan setgeltei bna shu. nadad lav tegj handsan bol bi lav haritsahgui bsan bh. ingehed ter tsusnii bulgeer shinjdeg sonjoog chin olood uzchihiimsan
Өнгөрсөн хойно л ухаардаг хорвоо доо. Ма хайр бас ийм юм тийм багадаа үзсэн гэж үү... би нь чамайгаа жаргалтай өссөн л гэж боддог байлаа...
Ухаантай шүү, эгчийгээ баярлуулаад... Баярлуулах бүрт чинь эгч ухаажиж, нэгийг бодож хоёрыг санаж суудаг байхаа... Аавын чинь ах дүүс юм чинь хайрлахаас аргагүй ээ... уруул дордойвч элэг дордойхгүй ээ гэдгийм чинь...
5. amor | 2009-10-21 20:22:11
амьдралд янзан бүрийн юм байх л юм.
Манай Монголчууд шиг чаргуулдалцаж, зууралдаж амьдардаг үндэстэн олон байдаггүй байхоо..
зөв л бодолтой явбал амьдрал баянтай хоосонтой доо..
...гэснээс энэ гарчиг цусны бүлэг юу болов????
6. gorzook | 2009-10-21 20:24:27
Хэхэ. Би бас исгэлэн, давслаг юманд нугасгүй. Тэр лимоны хүчил, дарсан өргөст хэмхний шүүс мөн ч их уусандаа. Хаха. Хорвоо бөөрөнхий гэж. Тийм хамаатнууд зөндөө. Манай ээжийн хамаатнууд дотор бас хэд хэдэн тийм хүмүүс байдаг. Ээж маань өрөвдөөд л тусалчихаад сүүлд нь гомдоод л уйлна. Аав тэр болгонд нь бухимдаад "Би чамд хэлдэгшд" гээд л. Хэцүүшд. Хэхэ. Гэхдээ манай ээж хашрахгүй ээ. Хамаг юмаа бариад л гүйчихэнэ. Хэхэ.
7. blogtoihun | 2009-10-21 20:26:56
Ойлгосонд баярлалаа миндүү...

Ам дардайв ч
Элэг дардайхгүй

Гэж чухам үнэн үг юм билээ... Мах цусны тасархайнууд тиймээ...
8. blogtoihun | 2009-10-21 20:31:56
Ма хайр-д манай 2 залуудаа мөн ч их үздэг байлаа.. Үзүүл " Ээждээ цэргийн баяр " гэсэн бичлэг бий...

Намайг жаахан байхад хувааж авах гээд үзээд байсан юм биш үү.. ккк хайраа... умшаарай...

Юуг нь нуухав поогоо хийдэг байсан юм. Миний ээж аав 2 ккк
9. ooolhonooo | 2009-10-21 20:33:36
eeesh blogoi egch mini end gunigtaiha yum bicheed suujiihaad urviisun duu ni tend boloogui baigaa shine jil temdegleed dur murhen songoood l suuj baidag.

Manai eeej heldeg yum huniig baga gej buu bas. Teneg mangar gej buu helj doromjil. Ger ornoosoo buu hoo chi neg l odor oroh orongui bolohod chi ergeed ted nariig baraadah udur irne. Hool und buu haramla. chi bas l hooolgui honoh odor irj hoooliig ni goridoh odor irne. Hun yag ene chigeeree yavdaggui yum gej zahij heldeg yum. Tsag tsagaaraa baidaggui gej
10. blogtoihun | 2009-10-21 20:33:51
Амор-д мань 1-р бүлгийн цустай байнаа... ккк , нунжираад л амьдардийн тэ...ккк
11. blogtoihun | 2009-10-21 20:38:29
Горзоокоо чи ер нь миндүү байхаа... ккк бас исгэлэн хайн... Чи намайг жирэмсэн байхдаа юунд дурладаг гэж болно... иймаараа...

Ээж чинь сайхан байна... би нь жаахан санаатай... гэхдээ чадкүү, манай хар хүн бас олон дүүтэй штэ.. гэхдээ... ха ха хо хо... энэ тухай дараа бичнээ...
үзнээ
13. Баяраа | 2009-10-21 20:40:44
Хэтэрхий ихээр бие биенээ гэдэг улсууд шиг санагдаад байдаг юм Монголчууд! (ах дүү нар)
Наад захын жишээ бол манай ээж...Монголд байхад үе үе ганц нэг хувцас алга болчихно гэрээс,юу болов гэсэн дүүгийнхээ хүүхдэд аваачаад өгцөн бай ч байх шиг яажийгаан гэхээр.. багадцан хувцсаар чи яадаг юм гэнэ! өнөөх нь багадах байтугай аваад удаагүй байх жишээний.
Аргагүй өвчин зовлонтой үед нь туслалгүй яахав мэдээж бие биендээ.
14. blogtoihun | 2009-10-21 20:41:29
Ээ Өөкөнөө ээж чинь маш ухаантай байна, миндүү ээжийнхээ үгийг дагад явахад хаа ч алзахгүй ээ..

Яг үнэн... Өөкөн дүүгийн ээжийг магтан дуулнаа..вишд вишд...
15. blogtoihun | 2009-10-21 20:43:40
Ма хайр заавал унш...тулган шаардаж байнаа..
16. medicalscience | 2009-10-21 20:50:55
Цусны бүлэг гэснээс энэ удамшил бас их сонин юмаа. Манай эмээ их өглөгч ааш сайтай хүн байсан юм, баахан л хүн бужигнасан, тэгсэн ээж бас адилхан, бүр илүү өглөгч хамаатан садангаас харийн хамаагүй хүн байсан ч хамаагүй, бас баахан хүн шавсан, хооллож ундалсан айл байдаг юм, тэгсэн манай эгч бас яг адилхан аймар өглөгч, би өөрийгөө гайгүй гэж бодсон чинь найз нөхөд маань бас намайг жаахан чанга байж сур байгаа юмаа хүнд өгчих гээд байх юм гээд л,
17. medicalscience | 2009-10-21 20:53:01
одоо би ээж аавдаа юм авч өгөх болгондоо мөрдөн байцаагч хийж байгаа ш дээ, яасан өмссөн биз, идсэн биз гээд л, харуулж үзүүл, үнэн биз, хүнд өгчихсөн юм биш биз дээ гээд л,
18. blogtoihun | 2009-10-21 20:54:40
Баяраа-д харин тэхх... Яг үнэн жишээ нь би ээжийгээ ойлгодог, хүний ганц охин, хамаг юмаа нөхрийнхөө дүү нарт өгсөн байхад, зарим нэг нь үнэн баярлаж хайрладаг, зарим нэг нь за сүртэй юм хуучин хувцасаа бид нарт өгдөг байсан гэх,,, хүн хүн өөр тийм бол одо манай дүү бид 2 оос харьцаа таслаач, тэнэг улс байдаг шүү...

Би боддог тэр үед миний ээж залуу айлын эрх охин 18 тай аавтай минь суугаад миний дээр нэг хүү хүн болоогүй гэдэг, дутуу төрсөн гэнэ лээ...

Тэгээд би нь эрх байж , за энэ магад, гэхдээ одоо би нь нөхрийнхөө дүү нарт маш болгоомжтой ханддаг шүү... ккк

Олон яридаг улс байх... хайн...ах нь аймаар мундаг за... би нь хэн ч биш... иймэрхүү яриа байнаа... зайгаа авсан дээр байдаг...

Ер нь амьдрал ба олон ах дү нарын дунд нэр хүндтэй байна гэж байхгүй ээ...

Би нь жаахан муу хүн ш тэ... гэхдээ хадам эх эцгээ харйлана өгчиг, тэтгэнэ чиг...
Мэдлээ, гүйцэтгэе...
20. ooolhonooo | 2009-10-21 21:35:08
blogtoi egch miniii yolkiig myalaagaad dureee songoood orhichihoooroi bagt naadmiiin dur songoj baigaa shuuu huurhun bondog egch mini
21. blogtoihun | 2009-10-21 22:09:00
Энэ Өөкөн юу гэчүү... ккк , яг ш тэ... бондго эгчээрээ юугхүү... кккк...
22. tungaamnh | 2009-10-21 22:34:44
цусны бүлэгтэй сонжоон дээр эгчийн тухай хүүхэд насны тухай байсын биш бээз , тоглосы шүү,
яааанаа миний муу хоёр дүү нааг арай ингэж ярихын биш байгаа даа, аминдаа л аав ээжтэй зэрэгцэж эрхлүүлээд юүгхүү, хал нь гаднаа хайр нь дотроо эгч явхысан гээл хичээдийн, би ч заримдаа 2 пацааныг зодно, загнана, та муу хоёр надтай хэрэлдэх болоогүй шүү, би та хоёрыг өөрөө хүүхэд байж үүрч дүүрч хүн болгосын заа гэжуугаал, хаха, ээж нааг загнадын, чи одоо ямар өвчтэйн муу дүү нараа бүлтэлзүүлээд тэгсэн хирнээ хүн амьтнаас учиргүй өмөөрхийн гээд, тэхээр нь би тэгдийн, өө энэ хоёр надад зодуулж надаас муу үг сонсох юу ч биш, өөр хүнд харин ч нэг дээрэлхүүлэхгүй шүү гээл хэхэ, уул нь ч миний муу хоёр дүү ухаантай золигнууд л даа, би л ааш муутайм шиг байгаан, сэтгэлд нийцкүү, хийсэн нь гологдоод эхэлвэл тэээл "яааасан сэтгэлгүйм бээээ, энэ хэний гэр орон хэний идсэн аяга юм бэээ, өөриймсөг хийгээч ээээ гээл орилчино зайлуул заримдаа дуугай хийчнэ, заримдаа хүн л юмы чинь уур нь хүрч таараа өөдөөс хэрэлдэнэ, тэгэнгүүт нь тээээл надтай хэрэлдэхээсээ өмнө надад өрөө төлөөрэй гээл дарамталчих маягтай
амь амьдрал минь гэдгээ гэхдээ бас мэддэг байлгүй дээ тэ, манай 2 бурхан хаха, цаад чинь нэг эрхлүүлүүл бас л алаа хаячий шдээ, надад байгаа эр эм хоёрхон бурхан чинь 2 дүү л байхын байшдээ, угаасаа аав ээжийнхээ ачийг хариулна гэж над шиг хүн үлгэр, 2 дүүгээ л сайхан аваад явчих юмсан гээл аягүй мэрийдийн, ээж аав 2 сая хөдөөнөөс ирчээд буцаад явсан, охиноо байгаа болохоор аав ээж 2 нь ёстой санаа амар юмаа гээл тэгдийн..би омогших маягтай хэхэ
23. tungaamnh | 2009-10-21 22:36:30
яаанаа ямар их юм биччээ вэ
24. Oyuna | 2009-10-22 00:26:24
цусны бүлэг яав....

Тунгаа атман бол бага насыг минь дурсуулжийна дөө гэснээс 2 хөөрхөн дүү минь том хүмүүс болчиж гэж...
25. apabst | 2009-10-22 01:28:02
хүн хийсэн үйлийнхээ үрийг үздэг гэж үг байдаг байхаа...
26. jagii12 | 2009-10-22 02:55:26
зарим хамаатан ах эгч нар хүүхэд байхад гүймөн их дээрлэгдэгсэн.том болохгүйм шиг.багдаа зодуулж,дээрэлхүүлчээд тэр үедээ өмгөөлж хамгаалах хүн байхгүй гээд л их гомддог байж билээ.чүү ай нэг ажил хийдэг болоод цалинтай залгасан чини.байрани мөнгө,хүнсний мөнгө 90 хувийг ни авчихдаг байсан бол яахуу.тэгсэн чин хамгын их дээрлэхдэг эгч маани энд ирчихсөөн надийгаа чангаажийвал яахуу.уруул дордойвч элэг дордойхгүйшдээ үнэн үг
27. Chabu (зочин) | 2009-10-22 03:23:44
muu hun baina daa chi!
28. Chabu (зочин) | 2009-10-22 03:25:12
hudlaa shuu, eleg dordoihgui gedeg, ta nar harj chadahgui bbololohoor l ter, hoorhii muu uruul chini dordoino chig, degdiine chig. 2 uruul baigaa biz dee?
29. SSunday | 2009-10-22 05:26:54
Хүн ер нь өөрийнхөө талынхныг гэдгийм дөөө. Хараад л байхад.
30. zochin (зочин) | 2009-10-22 08:11:22
haraad baihad ger buliin heruuliin nileed huvi ni 2 taliin ah duusees bolood baih shig baidagiin. Hal bal bagatai deerelhehed duu nar neg ih yum boddoggui yumoo. Minii 2 ahiin 1 ni namaig ih deerelhdeg, nogoo ni ogt toodoggui baisiin. Odoo nogoo deerelhuulj baisandaa l arai dotno baidgiin sh de.
31. LuZa | 2009-10-22 08:34:23
Цусны бүлэг юу болсон бэ??????

Салхи жаахан өөр тийшээ эргэхээр л намираад дагачихын хихи гэснээс муу дүү нь бас махсаад байнөө ганц үхэр аваад явуулахгүй бээз???? үнэнээсээ гуйжийгаа шүү
32. "DEMON" | 2009-10-22 08:56:55
ОЛГОЙ ХАГАРАВЧ ТОГООН ДОТРОО.
33. Эмбий | 2009-10-22 09:06:48
дүү нь бас мах идээстэй гурилан юм идэхээр хачин болоод уур хүрээд эхэлдэг юм хэ хэ. Энэ тэгвэл цусны бүлэгтэй холбоотой юм байна л дээ.
34. Вафль | 2009-10-22 10:31:53
урд шөнө нэг ном гэхүү / судар шахуу даа / уншиж дуусгав. Тэнд өөрт муу зүйл хийсэнд хүнийг хараал, жатгыг хариулахын оронд тухайн хүнийг нигүүлсэн хайрлаж хөөрхий зовсон хүн юмаа түүний нүгэл хилэнцийг өршөөж хайрла хэмээн санавал / сэтгэлдээ өршөөвөл / тэр хийсэн үйлдэл, / тэр муу зүйл хйисэн хүний / муу зүйл нь иухайн өршөөсөн хүнд ерөөл болон шингэдэг гэнэм.


Та ийм л уужим эгч мэнь билээ.

Ах болийёооо... үг мушгиж ус гаргахаа болийёо / хихи /
35. Вафль | 2009-10-22 10:33:59
миний хувьд махан хоолонд маруухан, гашуун нясуунд бүүр тааруухан, тааьаараа байьал идэх зүйл нь олддоггүй маягтай гэж ээжид багаасаа үглүүлдэг байсан хүн ш дээ. Тэгсэн хэрнээ гурлин зүйлд нээх дуртай биш.

ааш нь олддоггүй гэсэн ангилалтай бүлэг байна уу? ккк
36. Өвлийн өвөө anjigai | 2009-10-22 10:45:58
Мэдко. Би цусны бүлгээ ч мэддэггүйшд.
37. kyoko (зочин) | 2009-10-22 12:04:25
neeree l hamaatnuud dund neg tiimrehuu zan baidiishdee manai aawiin hamaatnauud bas baga baihad tiim baisiin odoo bol yaj ch chaddaguui yumaa.bid nar aawiinhaa ah duu naraas ih hondii osson bolohoor barag aawiin dood taliin duugiin huuhduudiig tanidaggui gehed bolnoo gert ni hurtel ochij uzeegui aawiin eej deer bol tsagaan saraar l neg ochidog harin bagaas muuhai zan gargaad eejiig muu muuhaigaar heleed baisan bolood ch teruu ih durgui kk
38. odnogerel | 2009-10-22 12:50:56
сайн байна уу Өөөрөө дандаа л хүнийг их юм бодогдхоор юм бичих мюаа би их сайхан бичлэг болж гэж хэлэх гэсэн юм аа би ч гэсэн манай ээжийн эгчийн хүү хотод манайд байдаг байсан юм өссөн орчин өөр юм болохоор их хэцүү байдаг байсан байх би их ч юм шаардана аа / усанд оруулна гоё хувцаслах гэж оролдоод л нөгөө гар маань зун хувцасгүй гүйгээд л / хичээлээ сайн хий гээд л хажууд нь суран бүс бариад л мөн хоолоо идэж чадахгүй болохоор нь би чи ид гээд л хэ хэ
Би уул нь дотроо тэр хүнийг сайн хүн болгох гээд л шаардаж байгаа шүү ухаан, тэр хотод 1-3 ангид суугаад үлдсэн 3-8 ангиа хөдөө сурсан юм тэгсэн хөдөө онц сурлагтан болсон
дараа нь том болоод би хөдөө очиод байж байсан чинь бүгд хоол идээд сууж байсан чинь аав ээжийнхээ дэргэд одноо эгч эамайг их зоддог байж билээ гэхэд нь би их ичиж байсан юм тэгсэн дүү маань би өдии зэрэгтэй яваадаа одно эгчдээ их баярласан гэдэг байгаа хээ миний нүүр улаа шатаад л хүний хүүхэд зодож байсан гар болчих воо хээ
дурсгалтай шүү хэ хэ
39. Badman | 2009-10-22 12:56:35
Ийм л ухаантай сайн аниадаа муу нэртэй дүү нь хайлтай шөө. Зовлон үзсэн хүн л амьдралын сайн сайхан баяр баяслыг мэдэрдэг юм. Амьдралын чинжүү шиг амтыг мэдрээгүй хүн чихэр шиг амтыг мэдэрэхгүй гэдэг яасан үнэн үг вэ нээрээ.
40. happy (зочин) | 2009-10-23 06:10:38
chi ih sonin hyn yumaa...negen bodliin hamaagyi zadgai hyn shig...negen bodliin ih chuhal suuritai hyn shig...gehdee l bichseniig chini haaya orj irj unshmaar sanagdaad bdag yum.....1000$iin narnii shilee zyygeed gadagshaa garlaa ho geeel neg bichij bilee...hehe..az jargal hysie....gehdee l genen tsailgan bas uhaalag shazruun bysgyi bhaa ta.....az jargaltai bgaa shigee yrgelj iimeeree bgaarai...
41. blogtoihun | 2009-10-23 21:14:21
Хаппи найзаа... баярлалаа.... би гайхаад байлаа, мартсан юм болов уу гээд... би хаана хэзээ... 1000 долл шил зүүгээд гарлаа бичсэн байна вэ найзаа... чи миний бичлэгээс олоод энд хийгээд өгөөч найзаа... тэгвэл их баярланаа...

Миний алдаа юм болуу, би тэгж бичих хэмжээний хүн биш л гэж боддог юмсан. Гэхдээ надад байнаа.. яагаад болкүү гэж... гэхдээ би айгаад бичээгүй санагдах юм...

Гэхдээ чи битгий буруугаар ойлгож, намайг бүү гомдоогоорой... ихэнхидээ зочин нэрээр ордог хүмүүс эргээд харьцах боломжгүй бас дараа нь өөрөө эвгүй байдалд орж байсан хүн байдаг.
42. happy (зочин) | 2009-10-24 00:16:50
hehe..oo..no worries dear... bi zgr l blog hesej unshigch...heregtei medeellee mash ih taashaaltaigaar unshdag yumaa...hen negniig gomdooyo gej bodoj bgaagyi ee...

sanaky bgaa bol martchihaaa...gehdee bi zgr l bayarlaj dogdlosnoo l ilerhiilsen bh gej bodsiii...yaagaav nugooo nydnii operation iii daraa bilyyy dee... zochin bgaad haritsaj bolky gevel bi user name neej boloh bh oo...gehdeee l pass aa tegsheed martchdag gemtei...sorry...
43. osohoooch | 2009-10-24 14:21:16
Хэхэ сонин юмаа, гурил идэж чадахгүй гэхээр худлаа санагдаад байх юмөө, Манай нэг хамаантны хүүхэд шөлтэй хоол идэж чаддаггүй гээд байдаг. Тэгэхэд талхны зах олдохгүй өлсөж үхэж байгаа хүүхэд дэлхий дээр хэдэн сая байгаа гээд боддоо...
44. blogtoihun | 2009-10-24 18:51:21
43-д хүүе харин тиймээ над шиг муу хүнд зохихгүй байж магадгүй л юм тэ...

Тэр дэлхийн хэмжээний сэтгэж бичдэг мундаг хүн би биш л дээ... уучилаарай... мэдээж өлсөх цагтаа өлсөж байсан дурсамжаа бичсэн төдий...

Таньд таалагдаагүй бол уучина уу...
45. blogtoihun | 2009-10-24 18:52:23
уучилна уу...
46. osohoooch | 2009-10-24 18:58:27
Хэхэ харин намайг уучлаарай, хормын таагүй сэтгэгдэл төдий битгий юм бодоо хө. Хэлсэн бүхэнд хэт учир өгвөл хэцүү.
47. blogtoihun | 2009-10-24 19:05:55
За би бол гурилтай хоол моол идэлгүй яахав, талх боов идэх дургүй л гэсэн санаа юм л даа... Яагаад тэгдэг юм бөө мэд, миний энэ ходооны хүчил шүлт нь учиртай байх шиг.. ккк
48. blogtoihun | 2009-10-24 19:07:43
Зүгээрээ хө, элдэв доромжлол бус санаа оноогоо хэлж, нэг нэгнээ засаж залруулах хэрэгтэй л гэж мунхаг би боддог юм.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.