Эрт урдын цагт нэгэн баян хүн байжээ. Тэрээр нас үд хэвийсэн хойноо ганц нуган үртэй болсон ба, түүнийгээ машид их хайрлаж энхрийлдэг байж гэнэ. Тэр хүү нь өсөхийн хирээр их адгуу дээрэлхүү, ааш муутай, цамаан амьтан болох үед нь, эцэг нь нэгэн царай муутай эрэмдэг зарц тогооч авч, зөвхөн түүний хоолыг бэлдүүлдэг болжээ...
Тэр зэрэмдэг эр өдөр бүр залуу эзэндээ зөвхөн банш бууз хийж өгдөг байж гэнэ. Хүү түүнийг үргэлж тохуурхан хийсэн хоолыг нь ганц ч удаа бүтнийг идэхгүй, ганц хазаад түүн рүү шидэж онож тоглодог байж гэнэ. Хөөрхий зарц үг дуугүй оногдохдоо оногдож, түүний хаясан хоолыг түүж аваад гардаг байж гэнэ.
Төд удалгүй хүү өссөөр, түүний эцэг хөгширөх үед, хүүгийн ааш бүр их эвдэрч зугаа цэнгэл, ан гөрөө, сайхан бүсгүйчүүл, мөрийтэй тоглоомонд толгойгоо мэдүүлэн ачлал энэрэлгүй хүн болж өсжээ.
Энэ үед түүний эцэг тосгоны захад нэгэн муу тоосгон байшин дутуу босгоод бие барахынхаа өмнө хүүгээ дуудаж хэлсэн нь... за хүү минь аав нь хадан гэртээ харих ойртлоо, яаж ч ядарсан бай, тэр муу "дутуу" жижиг байшингаа л бүү зарж үрээрэй, чи ямар ч байсан хэзээ нэгэн цагт гүйцээ... гэж хэлээд амьсгал хураажээ.
Тэр үед хүүд үг хэлэх хүн байхгүй, хэдэн жил өөрийнхөө зоргоор амьдарч, эцгийн буянг дуусгаад, тэр "муу" байшингаа худалдах үед нь хаанаас ч юм нөгөө зэрэмдэг царайт гарч ирж, эцгийн захиасыг нь сануулав гэнэ, надад тэр байшингаа өгөөч, гурван жил чамд үнэгүй зарцлагдаж үнийг нь төлнө гэв.
Залуу хархүү хөх инээд нь хүрч, зөвшөөрсөнгүй гэнэ. Гэтэл тэр надад байгаа нь нь энэ гэж нилээд их алтан зоос харуулахад, хүүгийн шунал хөдөлж түүнтэй наймаалцаж гэнээ.
Удалгүй хүү тэр мөнгийг юман чинээ тоохгүй үрж дуусгаад, зээлийн газар гуйлга гуйн суугаад, цагтаа цалгиж явсанаа ярихад хүн бүр түүнийг тохуурхан, хөөж туудаг ноорхой хувцастай, хир даахиндаа баригдсан, гэдэс нь хоосон үед, нөгөө зарц нь тааралдаж, өдөрт нэг удаа манайд очиж хоол идэж бай гэж гэнэ.
Өвгөн түүнд нэг л төрлийн хачин их сайхан амттай хоол чанаж өгдөг байж, хүү түүнийг идээд хамаг бие нь тавирч, хэзээ нэгэн цагт түүний идэж байсан ч юм шиг санагдах ба, ичсэндээ асууддаггүй байж гэнэ. Ингэж гурван жил болсоны эцэст өвгөн түүнд, эцгийнхээ "дутуу" байшинг гүйцээж босгож чадвал буцааж өгөх ба тэнд амьдарч болно гэжээ...
Энэ үед хүүг сайн сайхан үед нь хүрээлж байсан найз нөхөд, ах дүү хамаатан садан, сайхан бүсгүйчүүл ор сураггүй ганц түүний эрэмдэг зарц өвгөн л түүнд үлджээ...Хүү гурван жил зээл дээр ачаа үүрч, айлд зарцлагдаж, олсон мөнгөөрөө тэр "муу" байшингаа арай хийн додомдож авах үед өвгөний бие муудаж гэнэ.
Өдөр хоног ирэх тусам, өвгөн доройтож, залуу хүү түүнийг өөрийн эцгээ ачлаагүйдээ харамсан, түүний төрсөн үр нь мэт бөөцийлж асрах үед өвгөн гэнэт ам нээн... тэр хоол чамд их танил байсан уу гэж асуужээ... хүү тийм гэхэд, тэр бол чиний багадаа нэг хазаад надруу шидсэн бууз баншнууд байгаам, би ийм өдөр ирнэ гэж мэдээд хатаагаад шуудайнд хийгээд хадгалсан юм гэж, залуу хүү энэ үгийг сонсоод үнэн сэтгэлээсээ гэмшиж өвгөний өмнө сөгдсөн гэдэг.
Энэ өдрөөс хойш хүү ажил хийж олсон бүх мөнгөө өөрт нь үлдсэн ганц өвгөн зарц, түшиг болсон түүнийгээ тэнхрүүлэх гэж, түүнд хамгийн сайн гэх эм тана бүхнийг зориулдаг болжээ.
Нэг өдөр өвгөн зарц түүнд түргэл, зээтүү аваад байшингаа нураа, эцгийнхээ босгосон хананаас гурван туйпуу аваад ир гэжээ. Хүү хичээсэн боловч маш хатуу амар нурахгүй байж гэнэ, арай хийж хамаг хөлсөө урсган түүний хэлсэнийг авч өгөхөд, одоо хагал гэж гэнэ, арай хийж бутлахад нь тоосго бүрийн дотроос том том шижир алт гарсан гэдэг.
Өвгөн арай хийн амьсгаагаа зөөн, нууцыг тайлах цаг иржээ, эцгийн чинь босгосон хананд байх тоосго бүрт алт мөнгө бий, энэ нууцыг эзэн бид хоёроос өөр хүн мэдэхгүй болой, залуу эзэн минь чи одоо хорвоо ертөнцийн мөн чанарыг ойлгосон тул, энэ бүгд таных юм, хэлэх үгээ хэлээд дээд тэнгэртээ аль хэдийн морилсон эзэндээ очиж үйлчилмээр байна гэж хэлээд амьсгал хураасан гэдэг.
Үнэнч байхын үлгэр энэ ажгуу... Энэ үлгэрийг миний эмээ ярьж өгдөг байлаа... Үүнээс үүдэлтэй надад олон бодол байдаг билээ...


Сэтгэгдэлүүд:
юу ч гэх үү
юу ч гэх үү Юу хожив. Үнэн ч байснаар Үлгэр юу өгүүлэв. Ядаж зарц өвгөн амар сайхандаа жиргадаг байгаа даа
Өө Фрий анд мээн тэгсөөн... үлгэр хэлсийн .... буруу байлуул хэлээрэй найзаа...
Би нь ойлгоно ш тэ...
Юу нь буруу байх вэ... Дараагийн үлгэрийг чинь хүлээж сууя....
Тэр хаясан хоолоо хараарай... одоо хүнийхийг биш манай хүүхдийг хоолоо хаядаг энэ үлгэрийг хэлдэг...
Эгээ та тийм байж чадах уу.
Би чадна би өөрийнхөө юманд хямгатай, өөр хүний юманд атаархаж байхыг үзэн яддаг хөөн..
Га Нь Дүүтэйгээ халаалттай яваа байнаа... Хоёулаа гэр нь очий шөө...
unench naiz xovor shuu! gedeg ug sanaand orchixloo...
Би нээрээ инчоны ээрплотын камэрнаас чиний зургыг авцан шүү
Уул нь ааваараа сайхан суран бүсдүүлээд , ээжээрээ таавчикдуулмаар байхын тэгсэн надаа одохгүймөөөөөө
Өргүй бол баян
Өвчингүй бол жаргал билээ...
Яг үнэндээ би өртэй байх үүнэн дургүй хүн л дээ, ямар нэгэн байдлаар..
Их баярлалаа... хайр аа
би нь дээр үеийн хөөн орос сур"д байсым, одоо ч хос эгшиг мэдкүү алдаатай бичдым... Гэхдээ сайн болсон шүү..
Тэр сухай гэдэг үгээ яг хэлж өгвөл, мэдлэгт дусал нэмэр ...
blogtoi hynee minii asuusan hariug uguuch..pls....
Диназаврын өндөгөө миний сургамжийг Дүү нартай хэлий шүү Чи.
Нэг тоосгоор нь наргиаарай гэж
Нэг тоосго сожиж наргиа гэж. Айн Гавьтлийзмийн жам юм ш тээ. чадсан нь хождог.
Өнөөдөр бол нэвчиж , тас үсэртлээ уумаар өдөр байшүүүү
Чи хаанаас юу дуулсан юм, шудрага хэл дээ...
Ёстой сайхан үлгэр байна.
Чи ой санамж сайтай хүүхэд байна.
Манай эмээ бидний багад маш их гоё гоё үлгэрүүдийг өгүүлдэг байсан боловч одоо надад бүтнээр нь санах нэг ч үлгэр байдаггүйд би харамсаад харамсаад бардагүй юм өөө. Тэр үед 5-6 настай байсан. Бичиг үсэг сурангуутаа бичиж аваад үлдчих ч ухаангүй явж дээ.
хүүхдүүддээ умшиж өгнөө
Ноён Даярга-д хэ хэ...
Пагмаа-д ээ муу эгчийгээ хөөргөцөн нтр ... ккк
Баап-д баярлалаа миндүү...
Нүгэлээ-д ккк нэр чинь муухай юмаа миндүү... арай өөр юм олооч хө... санааг чинь мэдэж байна л даа...
Био-д нээрээ тийм шүү, зохиолч нар юм бодох байх гэж найдаж байна... Манай Мармаа бол бас сүрхий шүү, залуу хүүхэд гэхэд... Нэг удаа үлгэрийн тухай нэг бичсэн байсан их таалагдсан...
үлгэр унших ч гоё шүү, үргэлж сайхан төгсдөг болохоор
aigaad hamaagui hesehee baisan kkkkkk
aztai huu bna,, bas ter uneher sn hun boljee...
Сэтгэгдэл үлдээх: