Миний өвөө ардын хувьсгал мандахаас өмнө төрсөн юм гэнэ лээ, Түүний аав ганц хүүгээ сайн лам болгох гэж нутгийнхаа нэг эрдэм номтой хөгшин ламд шавь оруулсан гэдэг.
Удалгүй хувьсгал гарч ядуу зүдүү малчин айлын хүүхдүүдийг эрдэм сургах үйлс өрнөн, ардын засгийн сургуульд татан оруулж өвөө маань лам биш, Монгол улсынхаа анхны сэхээтэнүүдийн нэг болсон юм гэдэг.
Тэр үед гэр сургууль байгуулагдаж, зун амралтаараа гэртээ харих үед, аав нь за миний хүү эрдэм ном их сурав уу гэхэд, сайн сурлаа бүх хичээлдээ "тав" авсан гэхэд элэнц өвөө маань учиргүй уурлаж, хүний хүүхдүүд "нэг" ба " хоёрыг" нь авсан байгаа даа, чи ядаж "гуравыг" нь авч болсонгүй юу гэж гар далайсан гэдэг. Өвөө маань энэ түүхээ бидэнд байн байн ярьж инээд алдан суудагсан.
Охин маань сургуульд орсон өвөл бид очиход, нэг л их чухал юм ярих гээд намайг хажуудаа суулган нүдний шилээ зүүгээд, эд нар юу яриад байна, ерэн хэд гэх шиг, хүү чинь зууд гарсан, авсан гэх шиг, охин чинь дал ная ч гэх шиг танууд юу яриад байнаа... гэж билээ.
Хөөрхий өвөө маань насны эрхээр чих нь хатуу болчихсон юм, заримдаа зөрүүд нь хөдлөхөөрөө байн байн асуух гэж төвөгшөөдөг юм уу, сонсохгүйдээ тээршаадаг ч юм уу, бусад хүмүүсээс бараг юм асуухаа больчихсон юм. Харин надаас их юм асуунаа, өвөөгийнхөө чихийг нэг сайн ухаад өгөөрэй, бөөн хулхи дуугараад байна, цаадуул чинь чадахгүй ээ гээд, бусад хүмүүс цэвэрлээд өгөх гэхээр үгүй ээ, зээ күүкнээрээ л ухуулна гэдэг байсан гэдэг. Бид хоёр их ходий, за миний хүү өвөөгийнхөө тамхинаас тат тат, цагаан сараар над хүн зөндөө тамхи өгсөн, чих дүлий ч нүд сохор биш шүү гээд нээх хөөрхөн, цаад эмээ иж, хоёр чинь л авдар савандаа хийсэн байлгүй..., чи аваад яваарай, уг нь муу л юм одоо дүүрчээ гээд...
Тэгээд тэр дал ная, ер зуугийн учиртай дүнгийн тухай сайн хэлж өгөхөд учиргүй их инээж, нөгөө л "тав" дүнгийнхээ тухай сүүлийн удаа ярьж өгч байж билээ миний өвөө ум мааний бадми хум...


Сэтгэгдэлүүд:
Би лав өвөөгөө мэддэггүй ш дээ
Хөөрхөөн хаалиун дөлгөөн шүү
Хөлд нь суужээ эээйй эй дасгаарай ай ай ай ай ай ай хөөө.... гэж...
Ёохх, энэ дууг дуулахаар дотор гачин оргиод бдийн. Удахгүй нас ахиад халамцан дарвихаараа энийг дуулаал уйлаад суудаг болох бх даа, хэхэхэ
би нэг өвөөгөө хараагүй ээ. нөгөө өвөө маань их л өндөр хүн байсан санагддагийн. Өөр юм санаанд байдгүймөө
Өвөө маань нам засгын ажилтан байжээ... Гэхдээ өнөөдөр би болон миний үр хүүхэд тэр хүнээр бахархаж амьдарнаа... жир хүнд тохиохгүй аз завшаан, магад од ч байж мэднэ, үр хүүхэд бидэндээ сайн нэр төр эрдэм боловсрол, энэ бүхнийг зөвхөн өвөө минь үлдээсэн юмаа...
ККК
Molor, tiim, tanai ovoog helmegdseng ch medne. hooson uuchlalt guihaas daa.
өвөөгийн сайн охин байна.
өвөө маань хүний гавяат эмч мундаг хүн байлаа гэж..ээж болсон ач охиноо байнга л нялх юм гэх...битгий тэр хол байгаа нялх амьтны чихэнд миний тухай хүргэж охиныг минь зовоогоорой гээд надаа хэлээгүй эээ...гэхдээ өвөө минь дээ өвөө минь бид чинь хүйн холбоотой хүмүүс шүү дээ охин нь зүүдлээд байсын...
та дэндүү ихийг хийсэн болохоор та одоо амар тэтгэвэртээ гараад охин дээрээ хүрээд ир гэхээр энэ хэдэн оюутан хүн алчуул яана гээл ажилдаа эмнэлэгтээ яаран яаран явдаг байж билээ....санаад байхымаа яалтай билээ дээ гэж...
хамгийн сүүлд наашаа гарахын минь өмнө ажил дээр нь очоод явлаа гэхэд миний охин хүний газар бүсгүй хүн нэрээ л хичээж явдгийм шүү...ангидаа бага үймүүлээрэй гээл нээх ээмэр үймүүлдэг хүүхэдтэй хүн яатай захиж билээ...захисан ёсоор нь ангидаа бага үймүүлсээн миний хайртай өвөө минь
Тэгээд над миний хүү өвөөгөө хол явахаар бүү ирээрэй мэдүү... чи цаанаа цаа хоёроо харж бай, бүү ир ир ... өвөө нь зун иртэл чинь бараг байхгүй болно байх, муу хөгшин минь байхгүй хэцүү юм, гэхдээ чи ооо хурдан яв гээд намайг бараг хөөгөөд байсан юмаа... За хүүгээ сайн үнсий, юмаа л хямгадаж яваарай миний хүү гэсээр хоцорсон доо...
харин ухаан нь самуураад миний охиныг дуудаад ир гээд нэг бол миний жижиг охиныг-миний охиныг аваад ир гээд байсан гэсэн...тэгээл өвөө нь одоо явахгүй бол нь горьгүй миний охин битгий гомдоорой ээждээ очоод хэлээд дагуулаад ир гээл янз бүрийн юм яриад байсан гэсэн....гэхдээ сүүлдээ юу ч ярихгүй байсан гэсээн....
Би бараг танай өвөөг таних гэх үү, мэдрэх шиг болллоо...
Тэр хоёр мань за боло сайхан байнаа гээд, ... ий ий...
Харин энэ өвөө маань багадаа шавилж байсан одоо ч бас ганц нэг уншаад л байдаг юм. Одоо 95-тай сайхан ануухан өвгөн бий дээ. хуучины улсууд яс сайтай гэж. 2 жилийн өмнө бүх шүд нь бүрэн байсан шүү одоо нэг амыг нь татаж үзье хө хэ хэ
өвөөд чинь буян хиймээр байнаа... энэ бол миний сэтгэлийн юм даа...
Чи бид арай өөр юм шиг санагдаад ...
БМА-д даргаа ... ээ тэгүүл аргагүй дээ...с тийм ээ...
юун нэр вэ?
za ene zavshaaniig ashiglaad zuun salaand suugaa hairt ovoo emee 2too mendchilgee damjuulj baina huleen avnuu kkk
ЭНэ Луузгар цагаан баавгай болжоогоо юм уу, тэгүүл би нь бор баавгай болдиймөө...
Хүний хүүхэд нэг, хоёрыг нь авчийхад тавыг нь авдаг... истоо нээрээ... тээ
одоо ч 100 энэ тэр авбуул бөөр хойно хоцороч явна гэнэ дээ... ядахдаа эхний аравт болсонгүй юу гэх байх.. сайхан өвөө... харин хайр бол сайн ач охин...
Гаантан минь яана дөө яагаад уншигдахгүй байгаа юм болоо, найз минь бас тэгж хэлсээн.
Хөөрхөн муужгай минь тийм шүү, эрхлээд эрхлүүлээд би ч бас их санаж байна даа...
odoo boltol naadmaar bohiin barildaanaar duu ni yawdagiin
namaig ihl jaahan baihad ongorson gehdee ovoogiin zarim neg yumiig ni sanaadl baidag yum
arvain guril neeh goe zuurch ogno tegeel algandaa booronhiilool ogdog baij bilee
ovoo l goe amttai zuurch ogdog baisiin ovoogoos hoish golood idehee baisoon
duulahiin huwid eostoi gachin hooloitoi manaihan naag hunii derged bitii duulaarai gj zahidag yum
hamaatnuud bol nadaas busad ni bugd goe hooloitoi bi l gj yachihsan yum bgaan boo med
Арвайн гурилтай цай уухысан... за би ингээд дандаа идэж уух юм бодоод вайхынмаа.. ккк тэгүүл бүдүүн гээл...
esguul mongold ireheer chen hols gargasan gariihaa nohoin hoshuutai shar budaatai arwain guriltai tsaigaa chanaj ognoo hehehe
ingeed orond orloo huurhii ter marmaa tee? hehehe
tegnee tegne
Сэтгэгдэл үлдээх: