Эр цэргийн албаа гэж...

 

Өглөө мэдээ үзээд сэтгэл сонин болчихлоо. Дархан хилээ манаж буй хайран сайхан залуу цэрэг эрс минь юунаас үүдээд энэ тайван цагт нэгнийхээ алтан амийг галт зэвсгээр  хөнөөж хаа хүрнэ гэж бусдыг шархдуулан барьцаалан явдаг байнаа. Надад маш их харамсалтай санагдаж байна.


Манай хар хүн бол цэргийн алба хаах боломж олдоогүй, арав төгсөөд орос улсад сургуульд зургаан жил сурч ирээд шууд хариуцлагатай ажилд томилогдчихсон гэдэг. Түүний зарим найзууд арван жилийнх нь голдуу манайд нийлээд суухаараа нөгөөдүүл цэргийн алба хааж байсан тухайгаа ярина, манай хүн битүүхэндээ атаархадаг юм байлгүй хүүгээ цэрэгт явуулна, гэхдээ бүр чамайг хилийн цэрэгт хамгийн захын хязгаарт явуулна гэх.


Одоо хугацаа нь богинохон юухан байхав, олон эрсийн дунд орж амьдрал үзнээ хө, өөр шигээ "цагаан гартан" болгохгүй гэж ярьдаг. Би ч гэсэн хүүгээ эр хүний хаадаг албыг бусдын адил хааж, жинхэнэ монгол эр хүн болоосой гэж хүсдэг.


Энэ нь цэрэгт явсан нь эр хүн, яваагүй нь биш гэсэн утга санаа ерөөсөө биш юм шүү, сүүлийн үед залуус маань цэргийн албанаас хойш суух болсон нууц бишээ тэр тусам нь бид хүүгээ эр хүн шиг хатуужуулах болон бусдад үлгэр болох тэр тусам (цагаан захтануудын) хөвгүүдэд үлгэр жишээ болгож цаг нь ирэхээр явуулна гэж ярилцдаг. 


Хүү маань ч дуртай би энэ сургуулиа төгсөөд шууд монгол явж хилийн цэрэгт алба хаагаад ирнэ гэж хөөрч ярина. Одооноос бас биеийн хүчний дасгал хийж эхлэхгүй бол очоод онигоонд орно бас дэглүүлнэ... гээд маргааш явах гэж байгаа юм шиг л ярьдаг юм. 


Гэтэл сэтгэл нэг л тиймэрхүү болчихлоо доо... та минээ...Та нар хүүгээ дүүгээ цэрэгт явуулах тал дээр ямар бодолтой байдаг вэ? 

 

Сэтгэгдэлүүд:

1. Чацарганы Бут | 2009-11-26 14:09:15
tod magnai
2. blogtoihun | 2009-11-26 14:15:25
Ах айн... ойсонгүй ээ..
3. Чацарганы Бут | 2009-11-26 14:17:38
3t
4. Чацарганы Бут | 2009-11-26 14:18:02
ha ha, 1t irsenee helev bi.
5. LuZa | 2009-11-26 14:19:12
Иргэний үүргээ сайн биелүүлдэг Катан байна

гэснээс Со-д лав бүх эрчүүд цэрэгт явдаг. Их зөв санагддаг шүү. Бие хаа задхараас авахуулаад , амьдралд хат суугаад ирнэ шүү дээ
6. Aaagii (зочин) | 2009-11-26 14:19:14
Xuugee yabuulna l gej boddog sh dee. Xarin ene medee yayaya... xelex ch ug oldoxgui ni ee
7. tungaamnh | 2009-11-26 14:20:50
цэргийн алба сайхаан, зовлон хүнийг улам нягт болгодог, тухайн үедээ зовлон мэт байвч одоо бол жаргал мэт бодогддог, амьдралд минь асар ихийг өгсөн дөө тэр ахархан хугацаа

харин саяны энэ аймшигт мэдээ юүүү.....сэтгэл эмзэглүүлж л байсан, гэхдээ хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй
8. zochin (зочин) | 2009-11-26 14:22:54
aaw maani bas tegej yaridiin, hilruu zaawal yawyylna geed, tegeheer eej dagaj ochood hajyyd n ger bariad syyna geed l hehe, bi bol duugee tseregt yawyylahgui gej boddog, tahir dytyy, eswel setgetsendee yamar 1 sogogtoi bolood irj bga zalyys olon bga ychiraas aidag, yamar ch batalgaa alga, deerees n ene hereg uneheer aimshigtai, nogoo talaas n harwal ter zalyys yagaad tiim hereg bolson n bas ychirtai bj boloh l bh, gehdee tednii zow bish l de
9. zochin (зочин) | 2009-11-26 14:24:54
yg n tseregt yawah n zow l do, er hun bolsniih amidraliin hattai bolno l do
10. nekee | 2009-11-26 14:38:48
манай систем ялзраад бна шүүдээ одоо ч түрүү үеийхшигээ бос гээнгүүтээ ямар ч шалтгаангүй тамираа тасартал дэглэж дэглүүлдэг үе үндсэндээ өнгөрсөн шүүдээ одооны хүүхдүүдийг шал өөрөөр хүлээж авах хэрэгтэй байхөө .Түлхчүүл үхчмээриймнүүд өвөр өөд асаал тоншоод байдаг юм бол зөндөөшд шөнө унтуулахгүй хоол өгөхгүй манайхан ч манжийн үеийн аргаараа л үздэг байсышд ха ха одоо арай өөр болоо байлгүй зарим үед ч алаа хаячхымсан гэх/гамбир болгох гж ойлгоорй/ бодол төрж л байдаг байсышөө
11. naagii | 2009-11-26 14:40:20
huu tani uuruu shiidne bizdee
12. anjigai | 2009-11-26 15:10:29
Дүү нь бол хаагаад ирсийшд. Зүгээрээ нэг жил амьдрал үзээд хүний сайн мууг таниад ирнэ.
13. Oyuna | 2009-11-26 16:08:24
эрчүүд хаах хэрэгтэй гэж боддышд их гатантаан
14. delgeen | 2009-11-26 16:33:00
yavuulaxgvi ee yasan ch yavuulaxgvi yooo dotor xachin bolgodog sedev y
15. apabst | 2009-11-26 16:51:28
юу болсын хөө. Над шиг монголын мэдээ мэдээллээс хоцорч байгаа хүн байна уу?
Цэргийн талаар уу? би бодож байгаагүй юм байна.
Энд бол 9 сар цэргийн алба хаах ёстой. Харин цэргийн алба хаахгйү байхыг хүсвэл саналаа өгөөд Zivildienst буюу монголоор бол анхан шшатны тусламжийн курс хийж эмнэлгийн түргэн тусламжид 9 сар явж болндог юм билээ.
16. amanjinka | 2009-11-26 16:55:37
үе үе

ДЕФЭКТТЭЙ БАРАА НИЙЛҮҮЛЧИХЭЭД БАЙДИЙНМААА ХЭ ХЭ
17. blogtoihun | 2009-11-26 17:33:55
Аан ах ойлоо...
Луза -д харин тэхх штэ,
18. Tlg_UB | 2009-11-26 17:42:27
Заавал хаах шаардлага байхгүй, угаасаа дайн дажингүй хэрнээ хүчээр цэрэг татлага хийдэг улс орон дэлхий дээр маш цөөн болсон.
Мэргэжлийн арми гэдэг утгаар нь систэмтэй хөгжүүлээд явахгүй бол ааваа ээжээ гэхээс өөр бичиг үсэг тайлагдаагүй дуракууд цуглардаг газар болох гээд байх шиг.
19. delgeen | 2009-11-26 18:15:05
Tlg_UB-tai sanal neg baina tiim boloxoor l xvvxdvvdee yasan ch yavuulaxgvi dee xi xi xi
20. Баяраа | 2009-11-26 18:29:58
Эр хүн л юм бол яваад олон аавын хүүтэй танилцаад эх орноо хамгаалаад ирэхэд яахав дээ хүүгээ явуул явуул!
Тангарагын баяр ерөөсөө мартагддаггүй юм,ээжийн мэдлээс гарч улсын мэдлийн хүн болж байгаа нь тэр...МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ ! гээд л сүртэй ш дээ
21. blogtoihun | 2009-11-26 18:33:23
Хүүгээ явуулнаа явуулна... эр хүн болог ...
22. Hilde | 2009-11-26 18:39:48
мэдэхгүйм даа.. зарчмын хувьд эр цэргийн албанд залуусыг яваасай гэж боддог, гэхдээ эвгүй юм сонсогдоод байхаар бас албадах аргагүй ч юм шиг ...
23. blogtoihun | 2009-11-26 18:42:22
Тийм шүү Хийлдэ мээн...
24. blogtoihun | 2009-11-26 18:44:12
Аагий-д харин тнэр зөв байх шүү, адил санаатай юм байнаа.. баярлалаа...
25. blogtoihun | 2009-11-26 18:45:46
Тунгаа-д яг тийм , бүүр тийм эгч нь бас тэгж ойлгодог шүү, хэрэв надад бололж тохисон бол чи ч бас явж зүэх байсан байх шүү...
26. blogtoihun | 2009-11-26 18:49:01
Зочин-д хэ хэ ээж нь хөөрхөн юмаа, хажууд нь гэр бариад айн, хүүгээ өвөртлөж унтах нь... эхийн санаа гэж...ийм л сайхан сайхан...

Зочин-д харин тэр утгараа олон аавын хүүтэй мөр зэрэгцэж хүний хүүгийн хаадаг албыг хаагаасай гэж би хүүдээ хүсдэгээ...
27. blogtoihun | 2009-11-26 18:50:03
Нэкээ-д чи бол хаасан гэж ойлголоо зөв үү...
28. blogtoihun | 2009-11-26 18:51:01
Наагий-д магад л юм гэхдээ эх оронч бахыг эцэг эх болсон бид л тархи ухамсарт нь суулгах шүү дээ..
29. blogtoihun | 2009-11-26 18:52:41
Анжиг-т харин тэхх эгээ нь мэднэ ш тэ, чиний нэг нүдэнд харагдтал бичсэн бичлэг байдаг даа...
30. blogtoihun | 2009-11-26 18:54:38
Энэ Дөлгөөнөө тэгнэ дээ тэгнэ хөөе чи тэр залуучуудыг цэрэгт явуул за... эрхүүлээд эрхийн тэнэг болголоо штэ... ши... хамаг юмыг нь бэлдээд хоол ундыг нь аманд нь зажилах нь холгүй хийгээд... айн...
31. blogtoihun | 2009-11-26 18:56:07
Апа-д аан германд тийм юм уу, бас нэг юм сонслоо, тэнд нэг муу юм болсон байнаа найзаа... сонсоогүй бол хэлкүү ээ... сайн юм бишээ...
32. blogtoihun | 2009-11-26 18:56:54
Ама айн аниа нь ойсонгүй ээ, ямар бараа гэнээ...
33. blogtoihun | 2009-11-26 18:59:30
Тлж мээн айхтар хэлсэн байна шү тэ... уг нь монголд мэргэжлийн цомхон арми байсан дээр гэж юм мэдэх улс бас тэгж ярьж байна лээ хө...
34. sweety | 2009-11-26 19:16:11
22-ыг дэмжээд гарлаа.
35. ooolhonooo | 2009-11-26 19:16:53
bi medehgui ldee tsereg ntriig bol. gehdee ter medeeg unshij baisan. enh tsagt iim bolj baigaa ch gesen herev huu tani husej baigaa bol yavuulah heregtei bolov uudaa. herev dain dajin bolbol tseregt hussen huseegui nas bied hursen er tsergiin alband tatah l bolno gehdee dain bitgii boloosoi huseh ch yum bish. Tlg_UB- tei bol sanal niilehgui baina. yamagt l erchuudee beldej l baih estoi bichig useg tailagdaaguinuud ni hamgiin turuund l uuuhai oriloldon daind oroh bolov uudaaa
36. ЗОРИГТ8 | 2009-11-26 19:18:39
гатан баярын мэнд
37. tungaamnh | 2009-11-26 19:20:28
МУ-ын цэргийн тангараг өргөхдөө би 18 нас ч хүрээгүй байж билээ...үнэхээр ч амьдралын минь хамгийн тод нартай өглөө тангараг өргөж сүлдэндээ мөргөсөн тэр өглөө байсан юм шиг санагддаг
38. angelic_universe | 2009-11-26 19:24:30
Ер нь бол яваад үзэх л хэрэгтэй гэж боддог. Гэхдээ одоо байгаа энэ цаг, одоо дуулдаад байгаа тэр бүхнийг сонсохоор бас хэцүү л байдаг юм. Тухайн үедээ шийднэ дээ. Хувь хүн өөрөө бас сонирхолтой байх хэрэгтэй байх тийм үү? Явуулах дээрээ тулуул Хилийн цэрэг нь дээр байх гэж боддог.
39. Tlg_UB | 2009-11-26 19:34:49
Өөлхөнөө одоо цагт бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс уухай орилоод дайнд ордог үе өнгөрсөн шүүдээ.
Ухаантай улс төрчид, чадварлаг мэргэжлийн арми л зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулж байна. 80-д оноос хойших ойрх дорнод, хуучин Югославт болсон дайн байлдааныг ажиглавал бага зэрэг ойлголт авах биздэ.
40. ooolhonooo | 2009-11-26 19:39:24
taniii ene tailbar zovoo. gehdee bichig uzeg tailagdaaguichuudiig ad uzej tsaash tulhelguigeer harin ch avch hugjuulen surgaj zaah l heregtei baih gej bodoj baina daa
41. leo | 2009-11-26 19:41:26
явж амжаагүй л явна надаас түрүүлээд дүү маань яваад ирэх шив явбал бага яалуу дээрээ л явбал зүгээр юм шиг байналээ
42. urnaa (зочин) | 2009-11-26 19:50:06
Би бол аюултай яавуулаагүй нь дээр гэж боддог шд. Хэдийгээр хүн төлөвшөөд бас эр цэргийн үүргээ биелүүлэх ёстой ч гсн цэргийн дэглэлтэнд ороод тархиндаа гэмтэл аваад одоо яг жоохон хүүхэд шиг болцон нэг дүүтэй манай найз байдийн. Хягүй хэцүү эв эрүүл зүгээр хүүхэд явсан чинь дөнгөж очоод хал цэргүүддээ зодуулж байгаад толгой руугаа өшиглүүлээд тэгээд тархиндаа гэмтэл авцан гсн. Тэгээд эцэг эх нь үхтэл үр харам болохоор яг жоохон хүүхэд шиг тойлоол хоол ундын нь бараг зажлаад аманд нь хийх нь холгүй тэгээд одоо ээж аав нь байхгүй болбол ах эгч нь л байнга харж хандахгүй бол хэцүү болцон. Тийм хүмүүс бас нилээн байдаг гсээн. Тийм болохоор би лав айж байна. Эрэгтэй дүү нараа явуулахгүй л гэж боддог шд. Тэр Германд харин зүгээр юм байна шд эмнэлгийн мэдлэг чинь бас л хэрэгтэй шд. Уул нь энэ хал цэргүүд нь дарамталж зодох нтрээ байхгүй болгочуул эр хүн бүр заавал явах ёстой гэж боддог.
43. Tlg_UB | 2009-11-26 19:52:56
Бичиг үсэг, хүмүүжлийг цэрэгт биш аль эрт олгох ёстой. Ийм хариуцлаггүй, мулгуу хүмүүст галт зэвсэг бариулснаар ямархуу харамсалтай явдалд хүргэснийг харлаа. Миний хэлэх гэсэн зүйл бол эр цэргийн алба, арми гэдэг бол иймэрхүү дуракууд байх ёсгүй л газар гэж хэлээд байна.
44. tungaamnh | 2009-11-26 19:54:23
хал цэргийн дэглэлт хэцүү л дээ
45. sweetcat | 2009-11-26 20:00:30
deglelt n hetsuu ch er hun tseregt yawaad ochnoon zuil surdag, tegeheer yawah l heregtei, eh orniiho omno huleesen uureg shuude
46. amor | 2009-11-26 20:04:29
цэрэгт явуулчихвал зүгээр л гэж бодды..
гэхдээ хүүгээ гаргаж байж шийднээ, харин дүү бол яваагүй ш дэ.
47. Эмбий | 2009-11-26 20:18:01
сэтгэлийн хат суугаагүй нялцгай биетүүд ийм хогийн зан гаргаад байгаа юм. Гэхдээ олон аавын хүү сайхан даа
48. chimgeeitgel | 2009-11-26 20:36:36
Энэ мэдээг сонсоод цочирдсон, ямар ч шалтгаан бай хүний амийг хороодог нь туйлийн хүний мөсгүй хэрэг юм даа.
49. Altan-ord (зочин) | 2009-11-26 20:50:45
heleed yahav dee,/tolgoi segsrev/odoonii zaluus heterhii bna.hunees ug sonsoj suraagui.minii ved 3 jil alba haadag bailaa,anh ochood l shanaa avna,bvten 3 jil shanaa aviisdee,teglee geed negenruugee buu onilj yavsangui,harin buu ih tsenegledeg baij bilee/AK buugaar mash huchtei tseej ruu delseh/odoo ergeed harhad bi tendees tesver hatuujil,nuhriig hairlah setgel,ih olon zuil sursiim daa.er hun zovoh tusam erdeniin chuluu shig gyalalznaa gej,,,huuhediin tuhaid bol medeej yavuulalgui yahav dee
50. dream_1978 | 2009-11-26 21:09:23
Bi yag odoo haiz zalyygaa xari opon ryy tsergiin alband vdchiheed odor bvr caih l yabaacai gej zalbirch baigaa bvcgvi.Tsergiin alband yabna gedeg chin er hvnii baharhal .Tend ochood hat cyyj er hvn boldog .Tsergiin alba haacah bvh erchvvddee bayr hvrgii.
51. dream_1978 | 2009-11-26 21:09:30
Bi yag odoo haiz zalyygaa xari opon ryy tsergiin alband vdchiheed odor bvr caih l yabaacai gej zalbirch baigaa bvcgvi.Tsergiin alband yabna gedeg chin er hvnii baharhal .Tend ochood hat cyyj er hvn boldog .Tsergiin alba haacah bvh erchvvddee bayr hvrgii.
52. dream_1978 | 2009-11-26 21:09:39
Bi yag odoo haiz zalyygaa xari opon ryy tsergiin alband vdchiheed odor bvr caih l yabaacai gej zalbirch baigaa bvcgvi.Tsergiin alband yabna gedeg chin er hvnii baharhal .Tend ochood hat cyyj er hvn boldog .Tsergiin alba haacah bvh erchvvddee bayr hvrgii.
53. blogtoihun | 2009-11-26 21:32:36
За баярлалаа удахгүй сээгий бичнээ...
54. SSunday | 2009-11-27 01:20:25
Хүүгээ цэрэгт явуулна л гэж боддийн шдэ. Ингэчихвий, тэгчихвий гэж муу зүйл бодохгүй байхад үр хүүхдэд нь муу зүйл тохиолдохгүй ээ,яах ч үгүй, зүгээр.
55. Oyuna | 2009-11-27 03:38:47
дүү бол яваагүй ээ хүүтэй болчуул явуулнаа эр хүн болоод ирэг тээ гатантаан
56. Oyuna | 2009-11-27 03:39:33
энэ дээгүүр зарим хүний бичсэнийг уншаад гайхав....өөрийн мэдэхгүй чадахгүй зүйлээр бага оролд гэдэг байхаа
57. Чацарганы Бут | 2009-11-27 07:57:00
эр хүн эх орныхоо төлөө унах шиг утга учир хаа байна, өвдгөө шалбартал сайхан мөлхөх ч бас сайхан.
үхэх, сэхэх, өөдлөх дэвжихээ хүрвэл цэрэгт явсан яваагүй хаа л бол хаа чамайг найзууд отоод л байж байгаа, би цэрэгт явж үзээгүй болохоор одоо юугаа ч хэлэхэв, гэхдээ л 3 хүүгээ эх орондоо дуртайяа тушаана, эцгийн дутууг ч гүйцээг, тийм ээ?
58. delgeen | 2009-11-27 08:07:16
yagshdee xi xi xi but xeden jiliin daraa tseregiin alba xaasan gedeg vnemlexiig ni xaruuluul vnemshij magad xi xi xi tegeed ch vnmlexend itgex ch argagvi boltsiim doo xi xi xi bu bol xezee ch yavuulaxgvi yagaad gedeg shaltgaanaa end bicheed ch xereggvi yagaad gevel yavuulaxgvi baix shaltgaaniig turvvlsen muuxai yavdal minii naiziin ger bvld toxioldson bas deerees ni tv bolon sonin deerees vzej xarsan boloxoor xi xi xi xarin tegsend oruul uuruu yavchii xi xi xi
59. Чацарганы Бут | 2009-11-27 08:13:34
за чамаар бас эр цэргийн алба дутна аа, сайхан арвин гарт тогооч мааш хэрэгтэй, амтат хоолоор эрчүүд үргэлж дутдаг. авлаа, чамайг. жанжин штабын дарга шинэ баагийд одоохон хэлүүлчихье.
60. Nini | 2009-11-27 09:40:03
Явах явахгүйгээ хүү маань өөрөө шийднэ байхаа. 12-13 жилийн дараа эр цэргийн алба нь өөр болсон байна байхаа. Яг одоонийхоос... Намайг хүүхэд байхад цэрэгт яваад ирсэн ах нар их гоё болсон байдаг сан. Миний үеийнхэн ч гэсэн 2 жил 3 жил яваад булчин шөрмөс болсон залуус ирдэг байв. Одоо ч дээ
61. gorzook | 2009-11-27 16:20:37
Яг одоо бол яаж явуулах вэ дээ. Дандаа л болохгүй бүтэхгүй юм дуулдана. Нэг танилын маань дүү бас хал цэргүүдэд зодуулаад давсгаа зад өшиглүүлээд. Тэд нар нь тэгээд нуугаад тэнд нь хэд хонуулчихсан тул эмчилгээ авалгүй өнгөрчихсөн. Одоо тэгээд ааваа асуусан нэг бяцхан охин, ээж 2 өнчрөөд л хоцорсон. Ийм байхад яаж явуулахав дээ. Тэгэж байснаас тэр тусламжийн байгууллага, асрамжийн газар энэ тэрд 1 жил үнэгүй ажилуулсан нь дээр.
62. m2 | 2009-11-28 12:00:52
Уг нь явуулбал зүгээр. Гэтэл бас сэтгэл түгшээх юм мундахгүй юм. Яамаар ч юм бэ дээ.
63. Вафль | 2009-11-28 17:44:31
бурхан сахиусандаа даатгуулаад явуулчуул яах бол хэхэ
64. happy (зочин) | 2009-12-01 01:16:24
er tsergiin alba bish 'shoron' ruu yavuulj bgaam shig l setgegdel turj bna...ene hereg hiisen hoorhon hyyhdyydiig bi orovdoj bna..hugatsaanaasaa umno deed tengert ochson hymyyst bas haramsal bna...

hynii amidral chini ter chigtee 'habit' gee biz de...ter hymyys ni dandaa gereet tsergyyd bsan.....tegeheer jil bolgon l degleed bna gsn yg biz de...yamar 'habit' tai bolson bh yum boloo..sonin l yum... hereg hiisen daichid hyyhdyydiiig bi orovdoj bna...
65. Мармелад | 2009-12-01 11:14:31
аниа яасын бөө мэд шөнөжин таныг зүүдлээд. та монголд ирчихсэн тэгээдэ манайд ирээд таныг ирэхээс өмнө би таныг MTV гээр охинтойгоо гарч байхыг чинь хараад гудамжинд тааралдангуутаа шууд гэртээ аваад ирж байна гэж зүүдлээд. Танай нөхөр чинь аймаар гоё гоё хоолнууд хийж өгөөдл ккккккк та харин юу ч хийхгүй нөхрөөрөө хамаг юмаа хийлгүүлээд байсан шүү ккккккк
ёооо яасын бөө мэд таныгл баахан зүүдэллээ ирнэ гэдэгийг чинь сонсоод тэгсийм болуу хэхэхэ
66. БМР | 2009-12-01 23:46:51
нээрээ явуулах ч хэцүү явуулахгүй ч байх хэцүү
67. Жиргээ | 2009-12-02 06:19:11
tseregt yavax ni uu?
68. Жиргээ | 2009-12-02 06:22:50
Turuun neg blog deer bas iimerxuu yum unshsan ter tsergiin tuxai yum boluu?
Yamar ch baisan tsag uye xetsuu bolson tul xaalgaxgui bx xeregtei!
Yaxav biye byaldariin xuvid fitness-t xicheellej bolox yum te!
69. x-woman | 2009-12-02 07:08:30
yawuulna shuu.
харин тийм ээ, анзаараад бхад пи си-ний донтнууд одоо аюул тарьж эхлээд бна шүү. бүгдээрээ улаан пи си-чид бсан гэсэн. аав, ээжүүд нэгийг бодно бгаа
Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу?
Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу?
Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдэг юм уу?
Хил манаагүй хөвүүнийг эр гэдэг юм уу?

Т.Галсан
72. blogtoihun | 2009-12-02 12:02:58
Яг үнэн ганц үзэгчээ, дээрээс нь эхэлж хариу бичих гээл амжаагүй юм, өөрийн чинь сээгийнд биччихлээ.. ккк
73. найзб | 2009-12-02 14:04:12
би бодож байгаагүйн байна.
74. jagii12 | 2009-12-02 15:36:34
deer ued bol aimaar baisan yum shig abigaan odoo bol gaigui bizdee.huugee yavuul yavuul.geeluu.
75. blogtoihun | 2009-12-03 07:11:27
34. аанхаа
35.санаа бодлоо хэл хэл өөкөнөө
36.таньд бас
37.тэгэлгүй дээ сайн охин шүү...
38. харин тийм шүү санаа нийлэв.
39.таны зөв
76. blogtoihun | 2009-12-03 07:15:08
40. аанхаа
41. боломжтой бол яваад ирүүл тэ...
42. санаагаа хуваалцсанд баярлав.
43. тэр үнэн гэтэл манайд эсрэг болчихсон, хийх ажилгүй нэг нь очдог болсон шиг санагддаг.
44. дэглэлт бол аймаараа, арай охидуудыг дэглэдэггүй байхаа тэ... кк
45. уг нь тийм.
77. blogtoihun | 2009-12-03 07:17:30
46. хурдан хүгээ гаргаа... найз нь хүлэж байгаа
47. атаман Эмбий хэ хэ...
48. хэлээд юукэв үнэхээр харамсалтай..
49. санаа нийлэв.
78. blogtoihun | 2009-12-03 07:18:57
50. найз залууд чинь амжилт хүсье, чи зөв бодолтой юм.
51. аанхаа
52. аанхаа
79. blogtoihun | 2009-12-03 07:21:30
54. тэгээрэй аниа
55. тийм гатан минь
56. хэ хэ бөөрөнхийлөв.
57. ахаа баярлалаа, гурван хүүгээ явуулна гэсэн шүү...
58. эгч болиеоо, явуул явуул шаардаж байна
80. blogtoihun | 2009-12-03 07:24:29
59. тэр сайн тогоочийг цэргийн анги руу явуул...
60. аанхаа тэр үед тийм байсан шүү тэ. хүүгээсээ асуу асуу.. кк
61. иймэрхүү тохилдол маш хэцүү...
62. харин тиймээ... гэхдээ би явуулна гэж боддын.
81. blogtoihun | 2009-12-03 07:25:51
63. тэгнэ шүү тэр зөвөө...
64. яг үнэн
82. blogtoihun | 2009-12-03 07:27:43
65. Яаночка Мармаа зүүдлээд байхдаа яах уу дээ, чи нээрээ алнаа, хо хо элэг элэг, элгээ авий яа...

янзын хүүхэд тэгээд надыг майр залхууг минь мэдчиж ккк...
83. blogtoihun | 2009-12-03 07:28:57
66. яг одоохондоо тийм л байна.
67. би юу...ккк
68. балай хэрэг болсон байлаа хө.
84. blogtoihun | 2009-12-03 07:31:10
69. тэгээрэй
70. тэгнээ,
71. сайхан шүлэг хэлжээ, Галсан агаа сайн байгаа юу...
72. хэлсэн байна лээ кк
85. blogtoihun | 2009-12-03 07:32:29
73. хэ хэ хүүгээ том болохоор нь бодоорой...
74. за за чи хэлсэн шүү явуулна
86. blogtoihun | 2009-12-03 07:33:53
Сээгий бичсэн хүмүүсийг хүндэтгэж алгасахгүй хариу бичих гэж хичээсэн шүү, хүн орхисон байвал намайг зодоорой... соорий...
87. EMA | 2009-12-03 08:24:23
Эр хүн цэргийн албаа хаах л хэрэгтэй. Гэхдээ манай Монголын ийм нийгэмд хэцүү л байна даа. Хүүг маань том болтол Монгол өөрчлөгдөх бизээ.
88. blogtoihun | 2009-12-03 08:48:02
тийм шүү хө
89. Migo (зочин) | 2009-12-03 20:02:48
Ээ дээ, энэ хэрэг ч шалтгаангүй хэрэг биш байхаа. Дээр нэгэн бичсэнтэй адил одоо бос, суу гэж зандраад байх үе биш болсон байнаа. Дэглэлтээс л залхсан хүүхдүүд, дээрээс нь нөгөө ПиСи нь нөлөөлөө биз. Яаж ч бодсон арми өөрчлөгдөх ёстой. Хичнээн эх орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх гэж очсон ч гэлээ, ямар шоронд орсон биш хүний эрх гэж нэг юм байна шүү дээ. Бичээч нарын бичсэн шиг дүүгээ, хүүгээ эрэмдэглүүлж, зодуулж цохиулсан өчнөөн л бэлэн жишээ байж байнадаг, дарга нараасаа авахуулаад л өөрчлөлт хиймээр байнашд. Өөрчлөлт гээд ямар тушаал өгөхөө боль гэсэн биш, журмынхаа дагуу л тушаамаар байнашд.
Би л хувьдаа хүүгээ явуулж чадахгүй байхаа. Би өөрөө алба хаагүйдээ амарчилж байгаа хэрэг биш, хэхэ хэдэн эгч нараа харж хандах газар дээрх ганц хүү минь шүү дээ. Гэвч хүүг минь олон он жилүүд хүлээж байна, тэр үедээ бас юу ч болоо билээ. Ямар ч нөхцөлд алив нэг юманд нялцганалгүй, худрагатай сайхан эр болоосой л гэж бодож, хүсч байгаа шүү. хэхэ, сүүлдээ бүүр захиас болж дуусах нь, болий хө
90. blogtoihun | 2009-12-04 20:17:46
Баярлалаа баярлалаа Миго минь, хэлээд юукүү дээ, аль аль талдаа л анхаарахгүй бол горьгүй нь дээ... маш харамсалтай...
91. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-12-06 22:14:28
Кайптай байсийм байгааз
92. blogtoihun | 2009-12-06 22:32:07
Дэндкэ сайн уу, хүн алах бас кайптай тэ... иймаар юм хэлжээ, айлаа айлаа..
93. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-12-06 22:36:24
Кайпгү байсан бол хаанаас контра истрик тоглох вэ
94. blogtoihun | 2009-12-06 22:39:52
ккк инээд хүргээд байхым дөө нээрэ л тийм дэ тэ..
95. blogtoihun | 2009-12-06 23:05:15
Дэндка манай хүү майр тоглоомчин штэ, нэтээр хүмүүстэй шөнөжингөө тоглоод загьнуулдийн, бас дүүгээ уруу татаад хоёулаа орилоод алаач алаач, будаач гээд байдын.

Энэ муу хог цэрэг очоод арай айн.. за за муухай юм боддог маанаг ээж вэ тэ би нь...
96. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-12-07 23:20:44
Коонтрааг оригоор нь тогловол нэг тиймэрхүү....
97. blogtoihun | 2009-12-08 15:05:25
Дэндка тийм байх шүү... иймаар юмаа... будаач айн... гээл...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.