Нээрээ би гэдэг тэнэг толгой ээждээ "Цэргийн баярын мэнд " хүргэхээ мартаж орхисон байх юм. Эрхэм та минь энэ үгийг сонсоод, эргэлзэж тээнэглэлгүйгээр хүлээгээрэй?
Намайг бага байхад миний ээжий, мөрөн дээрээ таван хошуу хадсан ногоон өнгийн хувцаснаас сална гэж ер үгүй. Тэр үед одоох шиг долоо хоногт, хоёр өдөр амардаггүй байсансан. Намайг цэцэрлэгт байх үед өглөө ээж хүргэх, орой аав авах. Хагас сайн өдөр ээж ажлаа тараад, намайг аваад, гэртээ харингуутаа өнөөх салдаггүй ногоон хувцасаа тайлж шидчихээд, айлын ээжүүдийн өмсдөгтэй адил гоё нэгнийг гаргаж өмсөөд, дуу аяланхан толины өмнө эргэлдэнхэн хэсэг з
огсоод намайгаа дагуулаад
эмээгийх руу гараад өгдөг
сөн. Эвий муу ээжий минь эмэгтэй л хүн хойно, энгийн хувцас өмсөхийг хүсэлгүй л яав гэж, энэ өдөр л түүнд олддог байжээ. Бүтэн сайн өдөр ээж минь гэрээс гарахгүй өдөржингөө баахан юм угааж индүүдэх, гэр орноо цэвэрлэх. Тэр үед манайд угаалгын машин энэ тэр байхгүй, энгийн нэгэн айл байж. Өвөл бол ихээ гурил зуураад, элдэж хэрчээд балкон дээр хөлдөөх. Одоо бодоход хөргөгч ч байхгүй байсан байх.
Тэр үед цэргийн хувцас "офицер" өмссөн хүмүүс таньдаг таньдаггүй нь хамаагүй ч юмуу бүү мэд, бие биендээ "Амрыг эрье" гэж хэлээд ёслох. Манай гэрийн хананд нэгэн бугын эвэр байх, түүн дээр хар хүрэн өнгөтэй, хатуу ширээр хийсэн гар бууны гэр байх. Би түүн дотор жинхэнэ буу байдаг гэдэгт итгэдэг. Бас болоогүй хүүхдүүдтэй муудалцаад, тэгвэл манай гэрт буу байгаа, ээж надад бүр өгсийм гэж ирээд айлгах санаатай байсан юм байлгүй мулт мулт үсрэх. Жинхэнэ буу өгөөд байхдаа яахав дээ, ёстой хөгийн хог байж.
Бас манайд одоогийнхоор бол харь гаригийн хүний толгой шиг хэлбэртэй, саарал өнгөтэй шиг санаж байна, нээх муухай зүйл байх. Би түүнээс үнхэлцэгээ хагартал айх, тэр аймаар зүйл нь "Иргэний хамгаалалтанд" зориулагдсан хорт утааны баг байж.
Ээж заримдаа хөдөө гадаа хэдэн хоногоор ч хамаагүй их явах, үүнд нь аав дүргүйцдэг байсан байх, тэр хоёр үе үе овоохон үзэлцэнэ. Намайг дундуур нь хувааж аваад, салж сарних дээрээ тулна. Хүүхэд хэдий бага байсан ч хэрүүл зодооныг маш сайн санадаг юм билээ. Ээжийг эзгүй хойгуур аав бид хоёр гурилтай хоолоо хийж идчихээд, аав номоо уншаад юу ч юм бичээд л суух, би гэдэг хүн гуай том том номнуудаар нь байшин өрж тоглоод нэг мэдэхэд, тас үсрээд давсандаа явсан байх. Тэр үед манайх номноос өөр хогшилгүй байсан. За даа одоо ч адилхандаа бараг, гэхдээ арай дээрдсэн. Миний муу аавыг амьдралдаа арчаагүй, авсан цалингаараа бүгдээр нь шахуу ном авдаг гажиг хүн гэж ярихыг олонтоо сонссонсон. Өглөө аав намайг унтаагаар минь хувцаслаад, өөрийнхөө том хар цүнхийг бариад намайг үүрээд цэцэрлэгт хүргэдэг байлаа.
Одоогоор байгаа байх, хэн нэгэн нь нураачаагүй бол, 13-р хорооллын зүүн тийш явдаг автобусны буудлын хажууд байх дүнзэн байшинд ээж ажиллах. Зарим үед яадаг байсан юм бүү мэд, цэцэрлэгээс хоцорсон өдөр байх, ээж намайг ажил дээрээ дагуулаад очдог байсан. Тэнд дандаа цэргийн хувцастай хүмүүс байх, ээжтэй их л хүндэтгэлтэйгээр харьцах, ээжий ямар ажил хийдгийг мэдэхгүй үе. Бас тэнд урвайж санааширсан энгийн хувцастай хүмүүс байх, одоогоор кинон дээр гардаг төмөр тортой ногоон өнгөтэй машинаар, гартаа гавтай хэн нэгнийг, хоёр хүн харгалзаад нэгэн өрөө рүү оруулах, ээж бас хэдэн цаас сугавчлаад, надад томоотой байхыг хатуу сануулаад, хэн нэгэнд захиж үлдээгээд ороод явчдаг байсансан.
Нэг удаа би арай том болсон байсан, ээжийн ажил дээр очих гоё, хүн бүхэн намайг өхөөрдөнө, чихэр авч өгнө, зарим нь бэрээ болгоно гэж ярих. Манай бэр ирлээ гэхэд нь ичдэг ч бас дуртай айн...хэ хэ. Тэгээд үүгээр түүгээр хэсэж яваад тэр өрөөнд орж үзсэн, нилээд олон сандал эгнүүлээд тавьсан байх, өөдөөс нь жоохон зайтай улаан хүрэн цэмбээр бүтээсэн том ширээний ард гурван сандал байх, дундах сандал нь арай өндөр, дарга хүн нь суудаг байх гэмээр, бас ар талын ханан дээр нь бөөрөнхийдүү хэлбэртэй зүйл дээр нарны цацраг руу хурдалж яваа морьтой хүний том зураг өлгөөстэй байх. Энэ өрөө ээжийн суудаг өрөөнөөс хамаагүй том, бас гоё санагдаж байсан. Удалгүй нөгөө гунигтай хүмүүс ч, тортой машинаар ирдэг хэн нэгэн ах ч, ээж бас хоёр хүний хамт ороод л явсансан. Би хэдийгээр тэр өрөөнд, яг ийм үед үймүүлэх нь бүү хэл шагайх эрхгүй ч, зориг гарган харвал ээж маань дарга хүний суудаг байх гэсэн нөгөө өндөр сандалаас босоод "БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН" нэрийн өмнөөс гэж чанга дуугаар уншиж байхыг нь олж хараад балчирхан ухаандаа өөрийн эрхгүй ээжийгээрээ бахархах бодол төрсийм даа. За ингээд эрхэм уншигч та миний ээжийг ямар ажил хаана хашиж байсан гэдгийг ойлгосон гэж найдаж байна.
Миний ээж хуулийн сургууль төгсөж ирэхдээ сайн шүүгч болж үнэн худалыг "ЯЛГАЖ, ЯЛЛАЛДАГ" нэгэн болно доо гэж бодсон гэдгийм. Энэ үед шүүх шүүхдээ "ЦЭРГИЙН ШҮҮХ" эмэгтэй хүнд хүнд алба гээд эмээ өвөө аав гурав ятгаад дийлээгүй юм гэнэлээ. Тэр үед хатуу дэглэмтэй харгис гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй цэргийн хугацаа урт, дэглэлт дарамт чанга үед, эх орноо хамгаална гэж тангараг өргөсөн эрс буцаж няцах, оргох босох хэрэг их гардаг байжээ. Түүгээр зогсохгүй дэглэлтэнд дарамтлуулсан нэгэн нь өш хонзонгийн үүднээс галт зэвсэг буу алдах, бусдын амь насыг сүйтгэх хэрэг цөөнгүй гардаг байжээ. Энэ бүхнийг ил гаргах хориотой л дараад өнгөрдөг үе байж.
...Ээжийн гэдэс томроод, надад дүү гаргаж өгөх яриа гараад байсан үе. Тэр үед ноцтой хэргийг хотод төв дээрээ шүүдэг, гайгүй шиг хэргийг тухайн анги дээр нь очиж шийддэг байж. Иймд ээж минь үе үе хөдөө явдаг байжээ. Нэг удаа ээж "ЗүүН БАЯН"гийн гэх цэргийн ангид оргосон цэргийн шүүх хуралд оролцоод, ирэхдээ нэгэн танхай этгээдийг гавтай нь авчрах, даалгавараа биелүүлээд явж байтал, гэнэт вагон дотор жирэмсэн ээжийг минь өшиглөж унагаад оргохыг завджээ. Энэ явдал ээжид минь хатуу сургамж болсийнмуу, ээж дүүг түрүүлээд энгийн шүүхэд шилжсэн юм.
Ингээд би гэдэг хүн хөөрхөн дүүтэй, ээж аав хоёр хүүтэй болоод, миний эрх мэдэл албан тушаал хуга доошилсон ч, ээж хөдөө явахаа болиод, аав ээж хоёр үзэлцэхээ бүр мөсөн мартаад, манайх гэдэг айл амархан сайхандаа жарганхан сууна.
Зиак ингээд "ХАМГААС ХАЙРТ ЭЭЖДЭЭ ЦЭРГИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ" гэж цэрэг хүний хоолойгоор хэлээд, муу охин нь үгээр урласан бялуугаа хачираар чимэлгүй, үнэнээр чимээд ижий тандаа өргөн барья? Тавтай зооглоорой?
Хэ хэ сая Анжгайн бичлэгийг уншаад цэргийн баярыг угтаад энэхүү бичлэгээ дахин орууллаа. Уг нь Мартаар оруулдаг байсан ч байж магад.

Сэтгэгдэлүүд:
би хэлээд байдаг биз дээ...хамгийн их баярладаг хүн цэргийн багш ээж гэж...хэхэ
Tsereg hun bayarlah yostoi yum shuu de er em hamaa bhgui
harin odoo hamaa namaagui l bgd bh shig bolson
Ээжид чинь өнгөрсөн ч баярын мэнд хүргэе!!
чамаас болж байгаан хурдхан цагт нь оруулсан бол цагт нь л мэнд хүргэнэ ш дэ..хэхэхэ......
Анхаарлын тэмдэг, асуултын тэмдэг хоёрыг хамтад нь зарахгүй, салгаж зарна (заавал салгана шүү). Эгч сонирхоод байсан уу, больсон уу?
Хая доозоо, онээсама. Онээсан нихонго мо вакаруши, хонтони сугой ката дэснэ.
Миний мэддэг жапан хэл дуусчлаа.
ВАТАШИ ГЭДЭГ ҮГИЙГ ЯМАР НУТГИЙН АЯЛГААР ТЭГЖ ХЭЛДЭГИЙГ МЭД НЭ БИЗ ДЭЭ.ХЭ ХЭ
тэгээд хэдээр зарах юм.
Наймаа ч хийхээ болилоо. Аягүй бол хулхидуулах шинжтэй...
Ээжийгээ цэрэгт явуулдийм уу гэсэн хэ хэ
Баярын мэндээ хө
Дараа ирж бууз иднээ. ОДоо бас л яаруу харайлгаж байна.
Эрхэм хүмүүн бүрт талархсуу...
2.Клаус-д "Нөхөр байлдагч Клоун номхон, зэрэгц дундаа"...
3.АААА, А гын 4 зэрэгт Анхдагч Алтаргана Америкд Ажилчин найздаа
Хүүе хө, хөгшөөн өнөөх "Үзэгний шуналтай" өвгөн чинь баяр хүргэсэн чинь, Чи тэр цэргийн дарга нартай "аальгүйтээд" байсан ээждээ хүргээ гэдгиим. хэ хэ. Хардаад байсан юм байх даа, хэ хэ
Сүүпэр тархитай дүүд
Аниа нь байш дээ тээ,
Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
байш дээ тэ, наад нутгийн чинь рашааныг хүртэж, будааг савхдах боломж тохиосон билээ. Жоохон онгирчих уу, аан.
Асахи шимбунд нь татиараа тавиулж
FM радиод нь ярилцлага өгч
NHK тэлвийзийнх нь нэвтрүүлэгт
орж үзсэн толгой, итгэхгүй байвал чинь нутаг яваад ирэхдээ, нөгөө сонины тасархай, кассэтны хэмхэрхийгээ авч ирээд боогийндоо тавий, яадын.
За түгрэх яахав. Хэрэв чи ОСАКА хавьд суудаг бол, эмгэн хүн яриандаа тэгж хэлдгийн. Энэ нь би гэдгийг мань гэж хэлж хэлдэгтэй адил. Нөгөө үг нь ХОККАЙДО хавийн хойд нутгийн өвгөцүүл тэгж ярьдаг юм билээ. Утга нь "ашиг унагаасан" уу гэх үүргийн жижиг наймаачдын дундах "жаргон" гэх нууц утгатай үг гэсэн. Залуучууд бол ойлгохгүй, ойлгох нэг савж унана шүү...
oilgoson oilgoogui tanii setgegdluudiig ynshaaad sawj ynachaad arai hiin huneer tatyylan bosood garch yawlaa...
hajyyd hunguisen bol honood yawj medeh bj
Би Нагояд илүү ойр байгаа л даа. Та ч мундаг юм аа. Асахи шинбүн чинь том штээ.
Тоглоом маань хатуудчихаж гэж бодоод уучлалт гуйх гэж байсан шүү. Хашир хүн гэсэндээ дүүгээ хашраасан юм байна л даа, тээ?
Амжилт шөө, шинэ бичлэгийг тань хүлээж байя.
АТАШИ гэдгийг харин энд ч гэсэн авгай нар хэлдэг л юм байна лээ.
Надад бас баяр хүргээрэй.
ТЭНЭГ ТОЛГОЙТОЙ ХҮНЭЭС ОЛИГТОЙ ЮМ ГАРАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭ
Ээжид тань ЦЭРГИЙН БАЯРЫН МЭНД!!!
Би өчигдөр орой амласнаа биелүүлсэн, хэхэ.
Баярлалаа Тоорий...
сайхан ээжид нь баярын мэнд хүргье
та сайноо сайхан бүсгүй минь ээ
САрнайха-д баярлалаа чамд ч гэсэн.
4515- баярлалаа хөөрхөнөө... Хайраа юу болж байнаа.... Мөөм хот явсанг чинь уншсан.. Чи бас овоо нэрийн гаргалгаа хийгээД Тагнайд шавь ороо юу хэ хэ
Ядаж л би л сэхээтэн гаралтай хөөн гэж, бас үе үеийн эмээ өвөө эмээ... ноён тайж угсаа бол ба байнаа...
Ер нь хүний цус гэдэг бас гарал гэдэг байдаг шиг ээ...
Сэтгэгдэл үлдээх: