Өнөөдөр жоохон жеендэр мээндэр яринаа. Манайд зочин ирэв. Тэрээр монголдоо гаагүйгээр барахгүй нэгэн яамны төрийн нарийнхан бичиг хэмээх алба хашдаг, бүдүүнхэн биетэй, гуалигхан эхнэртэй, ганц жаравгар охинтой нэгэн бөлгөө. Тэрээр төрөлхийн гэмээр улс төрийн мэдрэмж сайтай, дараагийн сонгуулиар ганц алхаад сайдын суудалд, хоёр томхон алхаад ерөнхий сайд ч болж мэдэхээр ирээдүйтэй нэгэн.
Манайх гэдэг нийгмийн нэгэн нэгж, өрх айл Сингапур улсаас онгоцоор бол гучхан минут, машаанаар бол ердөө дөрөв тавхан цаг сүнгэнүүлээд хүрэх газар байх ахул найз нөхөд тэр нутагт очсон л бол, манайхаар ирээд
явах. Энэ нь сайндаа бишээ хэ хэ, энд 2001 оны 9-р сарын 11-ны өдөр сүйрсэн ихэр хоёр цамхагын, ижил хувилбар нь байх тул, нурчихвий гэж айсандаа, манайхыг байгаа дээр буудлын мөнгөө хэмнээд, өмнө нь гялс манс татиараа татуулах гэж л тэр. Соёл иргэншлийн үнэт зүйлсийг ойлгодог улсаа...гэж цаанаа л өөр юм.
За ингээд зочин ирвэл, кар күн маань айлын кар күнтэй нийлээд, яриагаараа улс орноо бараг хөгжүүлж дуусчаад, улс төржих явцдаа хатуу хар умдааг нилээдгүй хүртэх, би болохоор эхнэр хүүхдийг нь дагуулаад энэ тэндхийн дэлгүүр хоршоо, нүх сүвыг дуустал нь хөлийнхөө тавхайг эргэтэл, сээкнд найнд гэх ямбий машааныхаа дөрвөн дугуйг шаттал нь явах, иймэрхүү графикаар ажилдаг юм.
Энэ дашрамд дуулгахад Банжиг корпарацийн, Блог фракцийнханаас хэн нэгэн нь, хэзээ нэгэн цагт ирвэл миний бие өөрийн биеэр "ВИ АЙ ПИ" үйлчилгээ үзүүлнэ. үүнд хамгийн том, ганган тавилгатай өрөөндөө суулгах, тав тухыг нь алдагдуулахгүйн тулд, хүүхдүүдээ шивнүүлж яриулна, бас чимээ гаргуулахгүйн тулд өлмий дээр нь явуулна, тогооч үйлчлэгч, газарч хэлмэрч, орчуулагч албыг өөрийн биер гүйцэтгэнэ.
Ингэхдээ үргэлж нүүр нь будаастай, үс нь самнаастай, үнэртэй ус түрхээстэй, гоё хувцас өмсөөстэй байх болно. Аан бас өөрийн ямбийгаар явахгүй, нөхөрийн албаны "Бээнз" машааныг хувийн гэж итгүүлээд унуулна. Тэр яадгийн хэд хоног такси барина биз.
За ингээд гол зүйлдээ орохгүй бол, түг хийдэг өвчин нь хөдлөөд өөр тийшээ явчих юм. Хэ хэ...нөгөө жеендэр мээндэрээ таг мартцан байна ш дэ. За ингээд найзууд ирсэн гээд манай нөкөр хамт ажилдаг гурван найзаа урьлаа даа хө. Эхлээд найз эгч бид хоёр, надаас насаар эгч нэгэн тул, эхэндээ би эгчээ гэдэг байсан, дараа нь найзаа гэх болсон, одоо бүр гөкшөөн л гэдгийм хоол унд зөөгөөд л сүйд болов. Нутгийн идээгээ гаргаад л тэд хэд идэж ууж, инээж хөөрөлдөөд сүрхий байнөө. Тэгээд би хэдэн хүүхдээ оронд нь хөөх шахам оруулчаад л дотроо горьдоод хүлээж суулаа. Гэтэл ашгүй хамт суугаач л гэж байна, баярласан гэж юүкэв, яваад очлоо. Тэгсэн хоёр монгол нилээд хүнд шатандаа орцон ярина ч гэж үзүүлж байхын. Уригдсан гурвын тухайд бол, гурван орны гурван өөр үндэстэн.
Нэг жаапан нөхөр нь бол манай нөхөртэй олон жил хамт ажилсан сайн найз, гэр нь хажуу байранд байдаг тул орж гарч л явдаг, хоёр чөргөр хүүтэй, ясгүй мэт нарийхан цагаан эхнэртэй, архи сайн ч уудаг, сайн ч даадаг нэгэн.
Нөгөө малайз нэгэн нь зузаан гээч нь бор хүн. Тэрээр муслим шашинтан тул архи уудаггүй, гахайн мах иддэггүй нэгэн боловч яриа хөөрөө сайтай, алиа хошин зантай, уусан мэт наргиж чаддаг, энэ нутагтаа удам язгуур сайтай ван гүн хэргэмтэй, хааныхаа садан, хоёр эхнэртэй, чинээлэг нэгэн.
Нөгөө нь Сингапурын чайнез гэх, Хонг-хонгоос гаралтай кантуун хэлээр ярьдаг, Оксфорд төгссөн өндөр боловсролтой, одоогоор гэрлэж амжаагүй, нүдний шилтэй намхан цагаан залуу. Тэрээр архинд муу ч, хөөстэй шар буюу шар айргийг бол ёстой нэг шил шилээр нь хөнтөрдөг нэгэн.
... Найзын авчирсан Чингэс архины нэг дууссан, нэг нь ёроолдоо, нөгөө гурвын авчирсан виски дундаа хүрцэн, манай хоёр үг яриа нь олшроод нөгөө хэдээ доош нь хийх янзандаа оржээ хөөрхий... Тэгээд юу юу гэнэв, Синга бол юу ч биш л гэнэ, гучин хэдхэн жилийн түүхтэй л гэнэ, жаапанууд бол боссын үгээр явдаг хүнэн роботууд л гэнэ, малайз бол тусгаар улс болоод тавьхан жил болж байгаа л гэнэ, Монгол бол 800 жилийн түүхтэй л гэнэ. Бас Азийн түүх бол Монголын, миний, бид хоёрых гэнэ.
Би ичиж үхэхээ шахаад, нүүрээ гараараа дараад ширээн доогуураа ороод явцан. Тэгээд бас саяхан болж өнгөрсөн Малайзын сонгуулийг шүүмжилээд байх юм. Уг нь бол Малайз улс манай хоёрыг сонгуулийнхаа мээнижэрээр урьж залж ажилуулаагүйгээс болоод, эрх баригч гол нам нь унасийм байхөө. Тэгээд тэр хоёр хөх толбо, Чингэс хаанаа яриад л яриад л, тэгээд сүүлдээ мань хоёр уулзаж байсан, амьсгал хураахаас нь амжиж гэрээслэлийг бичүүлээд авсан мэт, лут хоёр болжийно, бүү үзэгд, бурхан тэнгэр минь. Энэ манай монголчуудын онгироо занг уу..., том багагүй адил.
За тэгээд өөрийн орны ирэх сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар шууд гаргаал хаяцан. Ёо ёо мундаг мундаг. Хоёр эхнэр дуу дуугаа авалцаад хошуу амаа дүрэлгүй яадгийн. Гэтэл тэгжийн манай хүүхнүүд ийм дураараа, нөхрийнхөө эсрэг санал яриад байдгийм. Танайхан яадаг вэ? гээл найз асуужийна. Япон нь манай эхнэр миний ажил төрөлд оролцдоггүй, улс төр бол ердөө ярьдаггүй ш дээ гээл үнэнээ хэллээ.
Малайз нөхөр манай эхнэрүүд бол бараг зэрэгцэж суудаггүй, түрүүлж алхдаггүй ш дээ гээл, шашинаа ярьжийна. Гэтэл манай хоёр эднийг хараач, нөхөртэйгөө зэрэгцэж суугаад архи ууна, агсам тавина, санал зөрөлдөнө... гээд бууж байна. Уг нь аль намд санал өгөх тухай л ярьж байсан юм л даа. Тэгсэн манай кар күн ингэж хэлжийнэ,
Толгой хаашаа
Хүзүү тийшээ
Нөхөр хаашаа
Эхнэр тийшээ
Чи юу мэддэг юм
Би мэддэг юм.
Би тэгээд бодлоо. Нэг мэдсэн чинь "толгойгүй" болцон байхым. Уг нь тэр бид хоёр хайр сэтгэлээр учирч, гэр бүл болоод, үр хүүхэд төрүүлээд сайхан амьдарнаа л гэснээс бус би чамд толгойгоо өгнө гэснээ ёстой санадаггүй... Согтуудаа хэлцийн муу гэхээр, би ер нь их уудаггүй, тэр үед бол бүр ч үгүй. Сонин байгааз дээ... Зүүдэндээ хэлсийн муу гэхээр, зүүдэндээ би ер ярьдагүй, харин тэр өөрөө ярьж баригддаг. Сонин байна уу?... Гайхаад л сууна.
Ийм учир үе үе жээндэр мээндэр, ярихгүй бол горьгүй нь бололтой. Гүтгүүлж байна ш дээ...? Хүүхнүүдээ...?
Хэ хэ энэхүү бичлэгийг Мартын баяр ба эмэгтэйчүүдийн "жээндэртэй" холбоотой гэж үзээд дахин оруулчлаа. Гэхдээ хошин бичлэг гэдгийг болгооно уу...

Сэтгэгдэлүүд:
Өрх толгойлсон эмэгтэй тэтгэвэр авдаг, өрх толгойлсон эрэгтэй бол хохь чинь шүү дээ. ЭНгийн л жишээ.
Хэ хэ хэ, гэхдээ миний эхнэр бол хэзээ ч ингэхгүй л дээ, та ч гэсэн тэгэхгүй байх дөө.
За яахав дээ, эрчүүл хааяа халуурч хадуураа л биз, яадгийн...
за яадгийн тэд нар тэгж л байг. жаахан уусан юмандаа элийрч балайрч байгаа байхгүй юү дээ.
бүгдээрээ онгироо, бардам байхаа.
эрүүлдээ бол хөөрхөн л байдаг биз дээ, эрчүүд чинь
би лав тэгэж эр эм гэээд илүү дутуу байхыг зөвшөөрөхгүй эээ...
Хамгийн сүүлд нь дуу дуулсан уу?
Blogtoi xuntei tsyg syygaad gants,2 umnii ard garval chig tataagaad xayachix baix daa.
als ni ochij VIP uilchilgee avnaa hehehe., gehdee bi huuhduudtei chini toglool taarah bhdaa, yun arhi uuj tantai niilj agsamnah hehehe...
ийм юм болсийн бий...
толгойны асуудал ч бас кэцүү л дээ..
энэ нээрээ сайхан бурсан бна ш дэ, таалагдаад бна.
emegteichuudeee hairlah heregtei
bas mongol erchuud bas heterhii uuriinhuuruu zutgedeg shu
manaimgl-chuud neg hun doosh ni hiideg muuu zurshiltai... Lag ch yum shig peediiigeed bhlaar ni neeree umnuus ni ichdeg shuu! ta ih shudraga hun yum. nuhruu ch gsn heleed avchdag. shudragag l bh heregtei l dee.
uuul ni uneheer lag yum bol yariulaltgui medne sh de. olon yum yariad bh shaardlagagui bh gej bodoj yavdag shuu! harin mgl-g maani ehleed ulan dooroo gishgeh gd bga humuus durgui hurgeed bdiin.
daraa ochihdoo tanaid amarna aa gsn. heh
юун төлөө блогтой хүнтэй толгойгүй эхэнртэй танилцлаа
хэхэхэх сайхан бичлэг байна
Unendee tolgoigoo herhen hudulguh ni huzuunii uureg yum bh geel bodood bdiishd... Gehdee sanal bodloo helsnii tuluu tolgoi bulaalaa geh ni haashaa iin, erunhii shiidver gargah, ger orniig tuluuluhud gol ni yum boluu.. za medku medku
Хүн болгон толгойтой байна гэдэг. Толгой бол илүү юм байгаа юм шүү дээ.
Аанж-д күүкээ хоёулаа нэг яриа байнаа... Та хэдийн буяны үйлс юу болж байгаа вэ...
БАс нөгөө хаана билээ настай хүмүүс байдаг асрамжын газрын тухай мэдээлэл над өгөөч...
Хэдэн хүн байдаг эсэх бас ямар зүйл хэрэгтэй талаар...
Аний нь жаахан буян хийх санаатай суунаа...
мартсаныг сануулж, унтсаныг сэрээгч биддээ хэхэ
Батаа123 сайн ойлгосонгүй соорий...
Юки ашгүй дээ чи ойрдоо тагаа таг ...тэ
Аль нам ялах тухайд болон хэдэн хувиар гарах тухай л даа... Өөрөөр сагсуурах нтр байгаагүй ээ...
андуурсан бол уучилаарай... хэ хэ
Өндөр настны талаар бол миний БЛОГ дээр ихээхэн дэлгэрэнгүй бичлэгүүд байгаа даа уг нь.
Ta uhaantai, sergelen, bas saihan setgeltei, hogjiltei bas ih sonirholtoi goe bichdeg shuu.
Daanch oird setgel ovtgood bgaa bolhoos.
Setgegdel bichmeer baivch yu ch bichihee medehgui teged l dotoroo shanalaad l gardag shuu.
14. claus | 2008-03-27 08:19:50
Манай эцэг эх хоёр заримдаа дундаа нэг толгойтой болцон байх,заримдаа тус тусдаа нэг нэг толгойтой,...бүүр заримдаа хэн хэн нь ч толгойгүй байх,...бас заримдаа өөрсдийх нь толгой нь цөөдөөд байдымуу яадын үр хүүхэд биднийхээ толгойг бас залгацан л байжээдийн...манайх нийтдээ долоон ам, арван зургаан хөлтэй л дөө....хоёр хөл илүү гараад байна уу тэ?...тэр чинь дүүгийх нь "туслах хөл" байгаамаа,өөрөөр хэлбэл гар юмуудаа...яахууд ээ өнөө этээлийн,мэтээлийн,эмнэлгийн,тээхнэкийн свийрт дүүг нь хоёр хөл дээрээ тогтож чадахгүй бвл дөрөв болгож өгдийн...газар удаан хороодог болхоос уууг нь суурь сайтай найдвартай байдын.........өөө юү вэ? нэг мэдсэн хадцан тууж явна...за тэгж байгаад дүү нь энэ хангүүгийг хөгжилийн дээд түвшинд хүргэчээд анийгыхаар зочилноо....тэр хэдэн хүүхдээ өлмий дээр нь явуулж,шивнүүлж этэр үйлийг нь үзээд яахав.Өдөр бүр өөрө өөрийн хувцас хунараар гоёж олон өнгийн будгаар нүүрэээ нялаад бүүр ч дэмий.Муу дүү нь тийм айлд орхоороо биеээ бариад бараг амьгаач авч чадхаа байжчидын...Тэр "нөхөр" ах хүүгий засгийн машаан зашаан гээд зардал чирэгдэл болоод яахав...Дүүдээ өргөнөөрөө сөөм хэртэй уртаараа нэг төө хоёр хуруу хэмжээтэй дугутай ороолих бэлдчих...яахуу нэг нэгээр нь өмсөөд сундлаал тэнэж орхий...за за энэ хүргээд зогсохгүй бол хажууд байсан шангатай халуун ус хөрөх нь байна....хөрхөөс нь өмнө хөлөө угаагаад,дараа нь ажилын хэдэн хувцаа мушгаад,тэгээд шалаа зүлгэх минь.......
67-д Харин тийм Амина ухаантай шүү...
68-д хэ хэ гэхдээ хааяа... найз нөхдөө ирэхээр бид нар жоохон онгирдийн гэсэн.
69-д аа тэр Цогтой мэргэн ахтай ингэж танилцаж байлаа... намайг айхтар загьнаад хэ хэ...
70-д за ойлголоо...
71-д баярлалаа уншигчаа... сэтгэл санааг чинь хуваалцахад хэзээд бэлэн... цоглог байгаарай...
73-аа хэ хэ баярлалаа.
74-Мэлка минь яав. Чи сайнөө...
75-хэ хэ тэгнээ зураг оруулж сурах гээл байгаа...
76- тэгээрэй хэлсий шүү чи...
62-оо баярлалаа . гошин байна уу.. уг нь би гьшинд дуртай... даанч зарим улс сээгийгээр зодоод байдаг юмаа... хэ хэ
63-харин тиймээ...хө
64-д баярлалаа. Пэчээнээс асуунаа...
62-оо баярлалаа . гошин байна уу.. уг нь би гьшинд дуртай... даанч зарим улс сээгийгээр зодоод байдаг юмаа... хэ хэ
63-харин тиймээ...хө
64-д баярла
За дайлна цайлна гэж амалсын шүү давхиад л очино гэж мэдээрэй... хэхэхэ
Сэтгэгдэл үлдээх: