...Тээр жил юмдаг. "Ардчилал" хэмээх агаа "Монгол" хэмээх нэгэн азийн бордуухан бүсгүйтэй гэрлээд, анхны хүү "Зах зээл"ээ төрүүлээд, нөгөө хүү хэл , хөл хоёрт зэрэг ороод, амьтан хүний хайрыг татахдаа татаад, загнуулахдаа загнуулж, зодуулахдаа зодуулан арай хийж бага сургуульд орох дөхсөн үе.
Энэ цагт би гэдэг хүн бахлавар гээчийг маастэр гээчтэй нь хамт уруулын будагныхаа уутанд хийчихсэн, дээгүүр толгойтой, "миссмаархуу" төрхтэй, боссмаархуу харцтай, опийсмаа болцон, олон долоон юм яриад амьтан хүнийг айлгахаа айлгаад, үргээхээ үргээж, инээлгэхээ нээлгэж, хүндлүүлэхдээ хүндлүүлээд сүнгэнүүлж явсан цаг.
Бас болоогүй " Төрөөгийн" төр засгийн хэдэн баагийтай нийлээд, гадгаадын хэдэн баачкагаас "төсөл " нэрийн доор кармааг нь сааж, саасан мөнгөөрөө эх орноо өөд нь татах, өөдрөг хүсэл тэмүүлэлтэй, эх оронч нэгэн явлаа.
Энэ үед олон жил хол ганцаар байсан тул зожиг дээр пээдгэр нэмэгдцэн, гэртээ эргээд ирсэн чинь дүү хүү томроод аавын цээж гаргацан, авгай хүүхэн ярих дээрээ тулцан тул энэ айлд багтахаа болиод, эмээ өвөөдөө хань болохоор хэдэн новшоо баадагнаад нүүгээд ирсэн үе.
Төд удалгүй эмээ үглээд, намайг ад үзэх янзандаа ороод, зав гарахаараа битгий тэнээд, чөтгөрийн гэрэлтэй газраар яваад бай чи, энэ нь диског хэлээд байгаам. Хүнтэй сууж, хүүхэд гарга, нас чинь яваад байна, битгий хүн голоод бай, аягүй бол чам шиг ааш муутай, хоол харуул идээд, ор харуул унтаад, аяга хоол аятайхан ч хийж чадахгүй , амнаас унасан юм хийдэг амьтантай ямар үйлийн үртэй нэгэн нь ханилах болоо гэж хангинах болсон үе.
Тэгээл би, за яахав заяаны хань зам дээр гэнэ лээ гээд, үе үе санаа алдсан шигээ, лааз олдуул өшиглөж хаячихаад, олдохгүй бол өөрөө зажилж байгаа бохио хаячихаад замын хажууд тааралдсан нэгнийг амьхандаа хараад явдаг боллоо. Олигтой юм таарахгүй л байлаа. Гайгүй шиг нь намайг тоож харахгүй байлаа.
Ядаж байхад манай хэдэн найз охидууд аль хэдийн хүнтэй сууж зулзаглаад эхэлчихсэн. хааяа уулзахаар хөөрхөнүүдээ яриад л, би ч дотроо битүүхэн атаархаад, өөрийнхөө царай болон аз од муутайд гутраад, доошоо хараад, хуруугаараа оролдоод суудаг байлаа.
Гэтэл ээж эмээ хоёр шууд лам авчраад хань мань дуудуулна, тэдний хүүтэй, тэрний дүүтэй танилцуулна гэсэн яриаг, найз авгай эмээнүүдтэй яриад л, одоогийн солонгос кино шиг, аминдаа тэр хоёр намайг дуудлага худалдаагаар зарах гээд байгаам уу?, хэнд ч хамаагүй зүгээр өгөх гээд байгаам уу, бүү мэд. Ямар ч байсан би аавын гэрт, бүүр цаашлаад өвөөгийн гэрт хүртэл ад үзэгдээд байсан үе.
Тэгээд нэг удаа эмээ хоолоо хийгээд, би хажууд нь онигоо ярьж, марзагнаад сууж байтал, эмээгийн гал түлж байсан сонины тасархай шууд нүдэнд тусдаг байна ш дээ.
Манай эмээ тогоо хэмнээд гал түлэх дуртай байсан юм. Энэ нь гал дээр хийсэн хоол амттай байдаг гээд. Д
ээр үеийн 40-н мянгатын хуучин байрууд бүгд пийшинтэй байдаг даа. Миний эмээдээ ганц хийж өгдөг ажил нь мод хагалж өгөх, би өөрөө дуртай, өвөл бол өвөөгийн том хөвөнтэй дээлийг өмсөж гараад, халууцахаараа цасан дээр тайлж хаячихаад хагалж өгнө дөө. Хажуугаар явсан хүмүүс хараад л тэр хавийн айлын эмээ нар намайг магтаад л, энэ нөгөө тэр ш дээ, тэнд сургуулиа төгсөөд одоо ийм ажил хийдэг ш дээ, ийм хүн ингээд түлээ хагалаад, эмээ өвөөгөө өргөөд сайн охин гээл, би баясаад л дээгүүр хараад л, улам пээдийгээд...л байдаг байлаа.
Тэгээд бас ганган чийжаан унасан залуучууд хажууд ирж зогсоод л түлээг чинь хагалаад өгөх үү? гээл , би үгүй гээл байдаг байлаа. Бас болоогүй тэр үед наймаа хийж хөлжсөн "Цээж баян шинэ монголчууд" онгироод "Тэнэгээ баянаараа" нуугаад чи чинь овоо гээд байсан чинь хөөрхий түлээ хагалаад, хөлсөө гоожуулаад зогсдог эмзэг давхрага шив дээ, гэж даапаалаад байдаг байлаа.
Одоо гол зүйлдээ орохгүй бол болохгүй нь...Тэгсэн "Зар мэдээ" сонины тасархай дээр " Олон хүүхэд төрүүлэх хүсэлтэй эмэгтэйтэй танилцана, санаа сэтгэл нийлвэл гэр бүл болно , 9911.... " гэсэн сонин зар байх юм. Би гайхаад л загатнасан газар маажих шиг. Тэгээд залгаад яриад, уулзах товоо тохирвоо чи минь. Тэгсэн көдөөнийх л болохоос гаагүй залуу байлаа.
Тэгээд ярилцав. Зовлон нэгт нөхөр байнөө. Сургууль соёл, дараа нь ажил төрөл гээд эхнэр авч амжаагүй нэгэн тул аав ээждээ ач үнэрлүүлээгүйгээсээ болж эрүүний шөлтэй хоол идэж, ихэнхи цалингаа хахууль маягаар ээждээ тушаадаг хүн болсон гэнэ.
Би асуулаа , Чи хэдэн хүүхэдтэй болно гэж бодоод байдаг юм гэсэн чинь " арав" л гэж байна, тэгэхээр би " за" тэгвэл болжийно гээл хэлцэн. Тэгээд гялс манс иргэнийхээ үнэмлэхийг авч очоод л батлуулаад хаяцан. Энэ нь ийм учиртай юм л даа. Манай эмээ өвөө хоёр үржил шим муутай юм уу, хаашаа юм, ганц охинтой хоёр. Тэр нь манай ээж. Охин нь нөхөртэйгөө нийлээд аймаар нарийлж нарийлж надад гавын ганц дүү гаргаж өгсөн байдаг тул би олон хүүхэдэд дуртай, аав ээжид гомддог юм л даа. Тэгээд арван хүүхэд гаргаад ээж эмээ хоёрт тав таваар нь хувааж өгчихөөд, өөрөө сайхан тэнээд явж байя гэж бодохгүй юу даа.
...За гэтэл орой нь эмээ би хүнтэй суучихсан, таны хүсээд үглээд байдаг тэр хүүхдийг чинь арвыг гаргаж өгнө, та тавыг нь аваарай гэсэн чинь, нээх сонин хараа л, чи одоо юугаа яриад байгаам, тэгж хүнтэй суудаггүй юм, хэн чамайг "тоов" гэж ирээ л, үнэн доош нь хийдэг гэжий ш дээ. Тэгэхээр нь уур хүрээд, нөгөө яагаав, өдөр нь авсан "Гэрлэлтийн баталгаа" гаа үзүүлсэн чинь, эмээ тас гэдрэгээ саваад уначдийн. өвөө тэндээс орилоод л, утас шүүрч аваад хэлжийнэ. Та нар ирж энэ хүүхдээ ав, хөгшин бид хоёрыг элэг бариад, хүнтэй батлуулсан энэ тэр гэж юм яриад, эмээгээ ухаан алдуулаад унагчихлаа гээд аймаар юм болжийно.
Гэтэл өвөө утсаа тавиагүй байх үед, гялс манс аав ээж дүү гурав, аймаар, сүртэй уур манан савсуулаад, уушиг зүрхээ дэлдээд, үс гэзгээ сэгсийлгээд ороод иржийнэ. Бас болоогүй аав гурил элддэг элдүүрээ, ээж шал угаадаг модоо, манай дүү хаанаас олсон юм бүү мэд нэг труба барьцан байдгийн.
Тэгээд л хэнтэй хэнтэй гээд л хэлэх завдалгүй үсдээд дардаг гэжийш дээ. Би тэгээд хэллээ дээ. Та нар чинь надаас ичээд хурдан хурдан, хүнтэй суу, хүүхэд гээд орилоод байдаг биз дээ гэсэн чинь, тэгж хүүхнээ хүнд өгөхгүй шүү гээд хэлүүллээ дээ. Би ч яахав, үнэнээ л хэллээ. Төд удалгүй ээж аав нь бололтой хоёр хүн нөгөө залууг чинь дагуулаад ороод ирлээ. Энэ үнэн үү гэлээ, үнээн л гэлээ. Тэгсэн өврөө ухаад цэнхэр торгон ороолтон дээр, мөнгөн аягатай чихэр гаргаж бариал, хөлс нь учиргүй гоожоод ингэж хэлжийнэ.
Буга намнадаг нь манайд байна
Булга зүйдэг нь танайд байна
Шижир алт нь манайд байна
Шигтгэх сувд нь танайд байна
Ах эгч хоёр нь анх удаа бэр гуйж яваа болохоор, айж сандраад байна гэсэн чинь аав угаас манай фраац тул гялс авчдийн. Ээж муухай хараад л, зарах гээд байсан бараа нь санамсаргүй борлогдсон болохоор сандраад...л
Би айсандаа, балмагдсандаа ухаан алдаад унацан. Нэг сэрсэн чинь өнөөх чинь Хуримын ордон дотор, учир зүггүй ганган амьтан хөшигний чульэр хийсэн урт хормойтой цагаан палааж өмсцөн, нөгөө залуутайгаа явжийдгийн.
За тэгээд эмээ ээж хоёр хэлжийнэ. Зах зээлээ гэж, Зар мэдээ ч зүгээр юм байна гээд, ерөөсөө тэр сониныхонг урина гээл урилаа даа хө. үүнээс хойш түүнээс цааш "Зар мэдээ" сонины захиалга зуу дахин нэмэгдэж, борлуулалт нь хоёр зуу дахин нэмэгдсэн гэжуугаа.
Зиак ингээд би гэдэг хүн Заяаны ханиа Зам дээрээс бус Зарлалаар олсон хүн дээ. Дашрамд хэлэхэд заяаны ханиа хайж байгаа нэг нь ЗАР МЭДЭЭ сайн уншаарай гэж захъя...
Үргэлжлэл нь дараагийн дугаарт, өө бүр сонин шиг дугаар мугаар гэцэн байна ш дээ? хэ хэ. Дараагийн бичлэгт шүү?
Энэ хүү бичлэгийг би хайртай ханьдаа зориулан бичиж байлаа. Нэгэн жилийн дараа төрсөн өдөрт нь зориулаад оруулчах гээд амжаагүй тул өнөөдөр санаад байгаа тул оруулчлаа... хэ хэ...

Сэтгэгдэлүүд:
Alia yumaa daa, uuruu yanz ni hehe
За тэр ч яахав бичлэг сонирхолтой байлаа. Гол нь амьдрал чинь сонирхолтой юмаа.
гэж дээр бичээд оруулах гэсэн чинь ороогүй юм даа, ххаха, нөхчихье.
зараас олсиймуу нээрээ, итгэлээ шүү...
би бол зам дээрээс л олсон, машины зам дээр бсийн ш дэ..
Нээрээ зараар танилцсан юм уу...хэхэ
Манай эмээ бас тог хэмнээд л гал түлдэг байсан ш дээ.Боорцог хайрах гээд л эмээ бид 2, 73-р дэлгүүрийн хогон дээрээс цаасан хайрцаг түүдэг байлаа...
Хаха нээрээ л одоо хогон дээр хайрцаг цуглуулаад зогсож байвал эмзэг давхаргынх гэх байх даа... ха ха
sonin yumaa tiimee? genet ingeel huntei suuchihdag...
ta ch bas nileen hund gar bn shuu!
Нээрээ үнээн эгч мээн...
та 4-тоо энэ өдрийн мэндийг хүргэе!
doomoo arigato gozaimasu... oneigaishimasu.
Аниа сайн байна уу агаа ирээд номондоо орчоо юу хихи
манай ангийн эгч л лав заяаны хань зам дээр 3ын бидон бариад яюжийдаг гээл ярьдын билээ хэхэ
Бичнэ гэж бас л... Жаал инээлээ. ккккк
daraagiinhiig ni hurdlaarai. uneheer sonirholtoi, tasarhai baina.
за тэгээд хамгийн анхны секс энэ тэр гээд л үргэлжилэх юм байна л даа.
ингэхэд энэ хүүхнүүд дасаж дурладаг гэдэг үнэн шүү.
Тэгээд ч нас нь талийсан байгаа
Туяаанаад хэ хэ хааяа ирж инээж байгаарай... Чи сайхан гэгээлэг блогтой юм байна лээ... Чамд амжилт хүсье
Хэ хэ...
Nice шүү, миний хүүхээн.
Та өнгөрсөн жарны тухай 2 өдөр бодсынмуу хихи Азтай дамшиг гэдэг үг л санаанд орж ирээд байгаа ш дээ хихи Яасан ч яахуу гээл гүйгээд байсан яасан даруухан болцын хихи
Лузка мээн харин тэгсөө. Нээх аальгүйтээд арзагнаад байсан чэн хоолой өвдөөд таг болсон тэгээд л даруухан болчихлоо...
Ха ха өнөөдрөөс гайгүй болж бийнаа... Тэгсээн бодоол бийсан хэ хэ.
Амниаа хэ хэ биеэ бодоорой гөгшөө...
заяаны хань зам дээр аль эрт л байсан одоо яасан алга бочихоор бас санахын энэ сэтгэлийг ээ хихи
yun hogjiltein. ingeed zayanii hani olj avch boloh bol zar ognoo eroosoo. olon huuhed gargah huseltei geed hihi
Сэтгэгдэл үлдээх: