Майнбаяр миний хүүгийн төрсөн өдөр.

Өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр . Тээр жил би гэдэг юугаа ч мэдэхгүй тэнэг жоохон хүүхэн энэ өдөр хүүхэд төрүүлж ээж болж, эмэгчин амьтаны инстинктийг анх мэдэрч, элбэрэл хайрын ертөнцөд буцалтгүй орсон юмаа. Эмэгтэй хүн ээж болоод ертөнцийг өөр нүдээр, өөр мэдрэмжээр хайр энхрийлэл, энэрэл хайр уучлах өршөөх, хайрлах харамлах тэс өөр ертөнцөд дахин анхны үртэйгээ хамт дахин төрсөн мэт санагддаг юмаа.

Тэр жил миний хүү 2-р амаржих газарт төрсөн юм. Өглөөний арван цагт. Хүн төрүүлнэ гэдэг их аймаараа. Их иддэг болоод бөөлжөөд байсан. Ээж эмнэлэгт аваачиж үзүүлээд жирэмсэн байна гэсэн. Нөкөр гэдэг хүн баясаад ээж эмээ хоёр бүүр их. Манай дүү болон нөкөрийн дүү та заавал эрэгтэй дүү гарга гэсэн тогтоол буулгасансан. Би угаас хэнэггүй хүн тул бараг юу ч ойлгоогүй мангар гар хэвээр. Гэхдээ л нэг л чухал хүн төрж би од болох байх гэсэн сонин бодол төрж байсийм хэ хэ...

Тэр үед би чихэр шокладыг дайснаа дарах мэт дайрч дор нь устгадаг байсан тул хүмүүс надад хориг тавьсан. Энэ нь жирэмсэн ээж их чихэр идвэл хүүхэд нь хорддог гэж хэлэх, би тоох ч үгүй мөн тэнэг хүнээ...гараад иднэ. Нөкөрийг арын хаалгаар бат араанд нь хийцэээн болоогүй... Ганцыг идээд л болоо шүү гэх, мэдээж за л гэнэ. Тэгээд чи эхлээд хүүхдээ төрүүлчихээд, дараа нь контейнер чиклаад идээрэй гэх. Чихэр идэхгүй бол үхэх гээд байсан байхдаа. Яаг хулгайч хүн шиг иднэ.

Тэр өдөр эмч нөхөр хоёр намайг эмнэлэгт хэвтүүлэв. Залуу байхад мөн тэнэг шүү, өнөө маргаашгүй болсон байна гэхэд тоох ч үгүй, бас найзуудаасаа асуугаад эрт очвол төрөхөө больчдог сонсоод яг өвдөхөөр нь очиж төрнө гээд  бодцон.


Тэгээд төрөх эмнэлэгт очоод нэг өрөөнд ороход зарим хүн уйлаад орны төмөр толгойг хуга мушгиж байхыг хараад, би лав ингэхгүй надад тэвчээр бий гэсэн шүү юм бодоод байв. Гэтэл болохоо болиод ирсэн цагт эмчээ би ерөөсөө чадахгүй юм байна, үүний оронд шууд үхий гэсэн гэдгийн. Тэр эмч нь манай хадам ээжийн хамаатан байсан юм.

За тэгээд аймаар гэдэс өвдөөд яах гэж байгаагаа ч өөрөө мэдэхгүй, би жорлон орох хэрэгтэй байна гэсэн чинь, бишээ наашаа гар гэдгийн, би ичээд үгүй би хүндрэх гээд байна ш дэ гэхэд, зүгээрээ ичих зүйл байхгүй энд хүндэр, эхлээд үзий гэсэн чинь  хүндрүүлээд хаядын. Ядаж байхад хадам хажууд хүн чинь ичнэ биз дээ... Гэтэл хүүхэд гарсан аймаар ... ээ


Нэг хоёр гурав миний охин нүдээ аниад сайн дүлээрэй... гэж хадам хажууд ... нь  иймаар байсөөн. Ээжээ гээд би үхлээ гэсэн гэдгийм. Гэтэл яааг өөрийнх нь хүүхэдтэй иймаар адилхан хүүхэд гараад ирсэн чинь хадам намайг шууд хаяж байгаа юм чинь. Хадам ээж уйлаад хүүгийн минь боов шоовийг үнсээд байсан. Ингэж болохгүй ш дэ тэ ..би ямар тэр айлд өөрийнх нь хүүг хувилж өгдөг коопий машаан биш биз дээ... аан.

За тэр ч яахав. Дараа нь би аймаар их унтаад сэрсэн чинь хадам ээж миний хүүг бүүвэйлээд байсан. Гэтэл мөөм гэж юм аймаар том хатуураад, муухай нээх сонин болоод өвдөж байсан. Ээж надад хүүгээ хөхүүл гэсэн. Би тэгээд харсан чинь үнэн царай муутай хүүхэд байжуу... тэр.  Одоо миний хүү хамгийн царайлаг, хамгийн ухаантай нээх гоё залуу байнөө. Тэр залууг Ертөнцийн хамгийн сайхан залуу гэдгийм.

Зиак тэгээд тэр өдрөөс хойш энэ цагийг хүртэл би гэдэг хүнээ ганц хүүгийнхээ төлөө амьдарч "зарц" нэртэй охин дүү хүртэл гаргаж өгсийм. Энэ нь яахуу дээ намайг бурхан болсоны дараа муу хүү минь гэцүүднэ гэж бодоод ядаж аяга шөл хийгээд өгчихнө, ядарч явуул хиртэй цамцыг нь угааж өгч байгээ л гэж тэр... хэ хэ.Одоо миний залуу сайхан хэвээр ч шилжилтийн насан дээрээ байж байна.


Хүн гэдэг хүүхдийнхээ биеийг төрүүлэхээс ухаан санааг нь төрүүлдэггүй юм байна: Миний хүү ээж ааваасаа илүү хайртай найз охинтой болсон байгаа. Тэгээд ээж аав нь урьдых шиг найр хийж өгөх үү? гэтэл үгүй, та хоёр амар, надаа бэлэг сэлт, найр наадам хэрэггүй , мөнгөө өгчих, би гэртээ найр хийхгүй тэр чинь та хоёрын найр болдог биз дээ, гэж байна.
Тэгээд би гарлаа. Аавын жолоочийг хэрэг болвол ярина гээд энэ залуу эцгээсээ хэд юм бүү мэд, мөнгө аваад гараад өглөө хөөрхий.

Иймэрхүү л байнөө. За за эцэг нь хүүгийнхээ толгойг мэдэж байгаа биз, би ч хүүхэнээ л мэдий гэсэн.
Хүүхэд шилжилтийн насан дээрээ их сонин байх шиг санагдах юм, заримдаа ч би хүүдээ гомдоод байгаа.. Найз нар минь сэтгэл харамгүй  хэлээд байгаарай?

Энэхүү бичлэгийг нэгэн жилийн өмнө энэ цагт шинэхэн Банжигмаа байхдаа бичиж байлаа. Шинэ бичлэг хийх гэсэн амжаагүй тул дахин орууллаа.

Сэтгэгдэлүүд:

1. найз | 2008-05-01 18:38:27
ямар гоё бичлэг вэ. бас л инээд хүргэчихлээ, дээ эгч гуай минь.
нээрээ төрөхөд би дахин төрсөн юм болсон шүү, одоо бодоход яг үнэн юм байна. шилжилтийн насан дээр яадгийг хэлэх үү. гэнэт аймар уурлана, гэнэт юм бодоод дуугай болчихно, гэнэт хөгжилтэй болно. гэнэт гуниж гутраад энэ хорвоогийн хамгийн өчүүхэн амьтан шиг өөртөө итгэлгүй болно. заримдаа гэгэлзэнэ, аймар их юм бодно. за ингээд ч дуусахгүй дээ, би лав ингэсийн. өөр яадаг билээ, санавал дахиж хэлж өгнөө.
2. найз | 2008-05-01 18:39:29
хүмүүс эхний болчихлоо гэдгийн, надаа лав тийм догдлол төрдөггүйн, бодвол хөлдүү юм байгааз.
3. Өвлийн өвөө anjigai | 2008-05-01 18:42:38
За хүүд чинь мэндэлсэн өдрийн өөрт чинь төрсөн өдрийн мэнд хүргэж байнаа.

Сайхан баярлаарай.
4. blogtoihun | 2008-05-01 18:48:09
Найзаа тээнкюү шүү? Нөкөр энд кинуу үзээд охинтойгоо таг наалдаастай байна.Би жоохон юм хун уужийн. Эцэг нь мэдэж байгаач гэсэн би биенээсээ гаргасан байгааз дэ? Энэ эрчүүд том багагүй мундаг хүнүүс..? Болъё...? Гээд охинтойгоо бослого гаргана яадын тэ?
5. blogtoihun | 2008-05-01 18:55:34
Аанжий минээ энэ хүн хүүгээ найзуудтайгаа гар гэчихээд амар суужийна. Тэнэг байгааз дэ, архи мархи уувал яана, хэдэн мөнгө өгсөн вэ? гэхээр тэр бидний асуудал гэж байна? Яг ш дэ? тэр хүн хүүхдээ эрхүүлээд би энд гажиг царайтай тэ?
6. alchemist | 2008-05-01 19:56:59
HUUG CHIN MAINBAYAR GDG UM UU, 13 HUUHED GJ HUDLAA L YARISAN BN DAA, GOL NI TANID BAYAR HURGEY EE, HUUHED TORUULEH AIMAR GSN, NUDEND HARAGDTAL BICHCHIJ
7. blogtoihun | 2008-05-01 20:01:01
Хөөхөн Альхимик минээ? Удахгүй 13 хүүхэдийнхээ учрыг тайлна.
8. gatsuurhan (зочин) | 2008-05-01 21:24:01
toroh aimaar shuu. ...neg huuhen yag toroh bolson ovdood chini tevcheer ni baragdaad orilood l ...Ganaa(nohor ni) chamaig a...alnaa geed orilson gene lee.

za huud ni mendelsen odriin mend hurgiee.
9. gatsuurhan (зочин) | 2008-05-01 21:29:17
sorry...ovdood, chini 2--n bairiig soliod unshaarai,
10. huhtolbot | 2008-05-01 22:08:47
Яасан сайхан ээж вэ? Хүүхдийнхээ төрсөн өдрөөр хүүдээ энэ хорвоод ирсэн түүхийг нь бичиж үлдээж суудаг, манай Болжмор бас хүн уйлж эхийн ачийг санагалзмаар нэг бичлэг хийж байж билээ.
11. huhtolbot | 2008-05-01 22:09:46
Баяр хүргэхгүй гараад яьах гэжийна ш д, миний аниа таны болоод танай нөхрийн баярын өдөр байна шүү дээ, сайхан баярлаарай, урт наслаарай
12. altargana | 2008-05-01 22:27:33
за хүүд нь төрсөн өдрийн баяр хүргэе. Наана чинь бол өнгөрчихлөө, энд бол яг одоо Майн нэгний өглөө болж байна, ингээд америкаар баяр хүргэж байгаа юм шүү.
Хүүхний төрсөн өдөр хэзээ юм...бас гоё бичлэг хийгээрэй.
ӨӨ байжээ, сайхан хүү төрүүлсэн найздаа бас төрүүлсэн өдрийн баярх хүргэе
13. hosoo (зочин) | 2008-05-02 00:10:57
un.dur bas minii muuhai jijighen tontgorhon ur.n min tursun udur, amidral saihan bnaa. Goyo bichileg bichideg shu blogtoi hune.
14. erhtsas | 2008-05-02 03:17:02
Аниадаа бас хөөрхөн дүүдээ,аниагийн нөхөр,хөөрхөн дүүгийн аав,танихгүй танил агаадаа Төрсөн өдрийн болон,Анхны үрээ хорвоод мэндлүүлсэний баярын мэндийг хүргээд тэвэр дүүрэн сэтгэлийн сарнайг,гэрэл цацарсан инээмсгэлэлийн хамт бэлэглэе!!!

Аниа та намайг сандалаасаа унатал инээлгэлээ ш дээ,Болжоок аниагийн охиныхоо төрсөн өдөрт зориулаж бичсэн бичлэгийг уншаад амьсгаа ч авч чадахгүй болтолоо уйлаад уншиж билээ,гайхалтай юмаа эмэгтэй хүн болно гэдэг би ч удахгүй яг энэ мэдрэмжийг мэдрэнэ ш дээ гоё тээ??? харин хэзээ бол доо???

Өчигдөр даанч айлын хөвгүүдийг санаад найзын эхнэрийн төрж байсан өдрийг дурсаад л суусын аниа л ийм бичлэг хийх гээд бодож байж мэдрэмжээ гэж...
15. Жиргээ | 2008-05-02 07:47:26
Za teguul ex xun bolsonii chini bayar yum bna shuu dee...
bi bas turux geed uvduj baixdaa gargaxaa boliioo l geed xashgiraad bsan gejiigaan xaachix gejaagaan bol buu med chadaxgui ni chadaxgui ni l...geed nuguu 200 n tumur oron deer uuruu userch garaad l xexe xagas galzuurch bsnaa sanalaa...
16. Болжмор | 2008-05-02 09:12:00
Ээж болно гэдэг энэ орчлонгийн хамгийн том юугаар ч үнэлшгүй баярт мөч билээ. тэр тусмаа анхны хүүхэд гэдэг бол...орчлон ертөнц дээр хүслээр ирдэг жаахан бурхад байхгүй юу....
Чамд гэх гэсэн арай л анай юм шиг байнаа...за яадын тээ анхнаасаа сурчихсан юм чинь...
Хүүд чинь төрсөн өдрийн мэнд,чамд эх хүн болсоны баярын мэндийг давхар давхар хүргье найз минь...
жаахан оройтчихлоо уучлаарай....
17. blogtoihun | 2008-05-02 17:15:58
Би нээрээ балай хүн юмаа. Хүүхэд төрүүлж ээж болсоноо хүртэл хүн шиг бичиж чадахгүй марзагнаад амьтан хүн инээлгээд байхын.
Болжко энэ тэр уйлтал нь бичиж байхад тэ?
Хүн хүний амьдралыг харах өнцөгөө гэж би гэждээ...? хи хи
18. blogtoihun | 2008-05-02 17:27:32
Хүүе ээ? Хосоо би сая л уншлаа?
Жижигхэн хөөрхөн тонтгорхон үрд чинь төрсөн өдрийн баяр хүргье? Уг нь өчигдөр хүргэх байсым. Уучилаарай хө?
19. Nini | 2008-05-09 16:21:30
Өчнөөн өнгөрсөн ч гэсэн хүүд чинь баярын мэнд. Чамд ч гэсэн баяр хүргэе. сайхан инээв
20. debe | 2008-05-15 13:05:09
за би хэлий... Энэ насан бол эмзэг гэж жигтэйхэн шүү дээ..
Тэгээд хамаагүй юм нээх шалгаагаад хэрэгггүй дээ.. Зөнгөөрөө мэджил байгаа...
Тэгээд элдэв асуудалд орохгүй гэж итгэж байгаа бол найзуудтай нь орхих хэрэгтэй дээ...
Тэгээд миний бодлоор манай аав надтай зорилго төлөвлөгөө ярих л гоё байсан.. Тийм сургуульд орно тийм мэргэжилтэй болно тэгэж их мөнгө олно энэ тэр гээд л...
Харин ээж элдэв найзын харилцаа асуух гээд байдаг байсан юм...
Тэр бол хамгийн дургүй сэдэв...

Харин одоо бол үерхэл нөхөрлөл чинь ярих сэдэв болоод ажил төрөл сургууль соёл оо өөрөө мэддэг болчоод байна шүү дээ...
21. dell_740 | 2008-06-05 23:05:18
SAIHAN YUM TAALAGDLAA
22. blogtoihun | 2008-11-23 21:21:53
Хэ хэ хонгор хайртай хүүд минь баяр хүргэсэн та нартаа гялайлаа...
23. blogtoihun | 2009-05-01 20:28:11
За миний сайхан залууд мэнд хүргээрэй...
24. lover_girl | 2009-05-01 20:35:05
Би таныг 10 хүүхэдтэй болж чадаагүй гэхэд 5 лав байгаа даа гэж бодоод хэхэ.
25. lover_girl | 2009-05-01 20:38:53
Хайртай хүүд нь төрсөн өдрийн мэнд хүргэе.
26. Namara | 2009-05-01 20:41:05
Ээж болсон өдрийн баярын мэндээ, бас хүүд төрсөн өдрийн мэнд. Гоё баярлаарай.
27. blogtoihun | 2009-05-01 20:47:26
Хэ хэ 10 биш 13-н хүүхэдтэй болно гэж бодсон. Гэтэл зах зээлийн шуурганд уруудаастай чадсангүй ээ хэ хэ
28. blogtoihun | 2009-05-01 20:48:09
Баялалаа Намараа... сайхан баярлаж байнаа.
29. toopy (зочин) | 2009-05-01 20:55:01
sain uu blogtoi egch bayar hurgii
30. molor | 2009-05-01 21:02:29
Сайн уу хонгороо? Бас л инээд алдаж суужийгаад гарлаа. Хүүд төрсөн өдрийн халуун мэнд хүргэе. Хүүг төрүүлсэн ээжид төрүүлсэн өдрийн гал халуун мэндийг дайя. Их олон юм хавчуулжийнаа, хэхэхэ. Өөрөө нэг л өдөр тонгойж хүрч ирээд "Ээж ээ, та намайг үнсэхгүй юм уу" гэх байх даа.
31. blogtoihun | 2009-05-01 21:09:01
Баярлалаа Тоорий мээн...
Баярлалаа... Болороо...харин тийм миний ээж болсоны баяр даа тэ уг нь... Хэ хэ өдөр бүр үнсийм дөө...
32. molor | 2009-05-01 21:15:31
Манай ээж жилд таван удаа төрсөн өдөр тэмдэглэдэг. Энэ үзэгдэл одоо бүр уламжлал болж дээ. Охид нь өөрсдийнхөө төрсөн өдрөөр хамгийн түрүүнд ээждээ бэлэг бариад л гүйгээд очдог. Одоо хүртэл хэн ч зөрчиж үзээгүй. Тэхээр чи минь ч бас тэр баярын гол эзэн мөнөөсөө мөн.
33. amor | 2009-05-01 21:33:34
ханхүүд төсөн өдрийн мэнд хүргээд үнсье!
жилийн өмнөх бичлэгийг уншаагүй хаагуур эргүүтээд явж байсан юм болоо..
шилжилтийн нас айхтар..би бас заримдаа толгойгоо гашилгадаг гээч!
34. amor | 2009-05-01 21:34:19
хүүг төрүүлсэн бүдүүн ээжийг бас үнсье!
35. anand (зочин) | 2009-05-01 21:57:01
Хүүд нь төрсөн өдрийн мэнд.Ээжийнх нь найз авгай төрсөн өдрийн мэнд хүргэж байна гэвэл нээг их тоохгүй дээ.Одоо яаж тэр найз охинтойгоо л гархав гэж бодож байгаа тэр чинь.Манай хүү ийм байсан юм.Наадуулыг чинь сайн мэднэ.
Миний хүү одоо 20той.19 өнгөрөөд ирэхээрээ шаал өөр болно.Хэдэн жил тэвччих.Эрэгтэй хүүхэд цаанаа мундаг байдаг юм.
36. EmInEnT | 2009-05-01 22:26:26
миний төрсөн өдөр шдээ ёоо өнөөдөр модныхоо хашааг бариад сайхан байж байсан ч орой миний цүнх хулгайд алдагдаж манай найз охины өгсөн цаг алга болцон ганц ч зүүж үзээгүй байсан шдээ
37. nini (зочин) | 2009-05-01 22:36:56
saihan harhuud tursun udriin mend saihan huuhend turuulsen udriin mend
38. delgeen | 2009-05-01 22:41:24
Za naiziixaa xuurxun xvvd tursun uduriin mend xvrgeye. Naizdaa ch gesen anx udaa eej bolson ter uduriin bayar xvrgeye.
39. Oyuna | 2009-05-01 23:28:04
сайхан залуудаа насны баярын мэнд хүргье
нэг юм дуулгана шүү тэр залуу тээ хонгороо
ээжид нь, хүргэндээ, өөлкөн зарц дүүд нь баярын мэндийг хамтад нь хүргэнээ
40. Oyuna | 2009-05-01 23:28:53
Нинигийн бор хүүд охиноо амлаагүй бол нь танайд өгөхгүй юу одоо ямар амнаасаа буцалтайн биш дээ хаха
41. blogtoihun | 2009-05-02 01:33:33
Болор-т тэгэлгүүдээ... хө... бид эмээгээ байхад төрсөн өдрөө заавал гэрт нь очдог байлаа. Ээж аав би дүү манай нөхөр, хүүхдүүд минь...

Эмээ өвөө ганц охинтой ч гэсэн, хэд үржээд сайхан төрсөн өдрүүд байдаг байлаа даа хө...
42. blogtoihun | 2009-05-02 01:36:14
Хөөе Амор сайн уу? аймаар чанга дуугарч вуу яав... хэ хэ чи энэ өдөр Латин Амеерикд л кар хүнээ хардаад уншихгүй юугаа хийжээсэн юм болоо...

Жилийн дараа ордог гэнээ күүкэн гуай хэ хэ...
43. blogtoihun | 2009-05-02 01:37:02
Хөөе Амор турцүү шөө.. хи хи
44. blogtoihun | 2009-05-02 01:38:47
36 аа төрсөн өдрийн мэнд эхлээд.... дараа нь ээ хайран юм, тэгээд цүнхээ олоо юу... тэр цаг шинэ байсан юм уу?
45. blogtoihun | 2009-05-02 01:39:55
Ниника баярлалаа... гөгшөөн.
Дөлгөөнөө тээнкс гөгшөөн.
46. blogtoihun | 2009-05-02 01:41:11
АА Оюунаахай юу гэнээ Нинитэй ураг хэлцээ юу... тэр чинь миний гарын үсгээр баталгаажан гэж мэдээ хө...
47. blogtoihun | 2009-05-02 01:44:55
Хэ хэ зарц нэртэй эмэгтэй энд үүнэн даварцаан гар байжээ. Яасан гээ ах нь ээжээ та надаа зарц гаргаад өглөө гэсэн будаа... энэ чинь намайг зарцлаад та надад "НОЁН" гаргаж өгсийм байштэ гээд дүүдээ зодуулаад явжээн.

Яанаа тэгсэн миний дүү дүүгийнхээ хоолыг хийцээн, хүүхдийн харцан явжээвал... энэ эмэгтэй одоогийн байдлаар хүнд гараа... хи хи
48. zochin (зочин) | 2009-05-02 02:53:36
Ornii tolgoi huga mushgidag ch arai hetruuleg baihaa.
49. SSunday | 2009-05-02 07:04:47
Ертөнцийн сайхан залуу, түүний аав, ээжид баярын мэнд хүргэе ээ.
Хүн гэдэг амьтан үр хүүхдээ харж баясдаг юм байна дөөө. Үртэй хүн гэдэг сайхан шүүү.
50. Жиргээ | 2009-05-02 18:03:31
Aisui tursun udur ni bolchixov uu, bayar xurgeye eej-xuu xoyuland ni...
51. Oyuna | 2009-05-03 01:25:00
хаха зөв шд яаж дандаа зарц явхын хаааа ноён болноо хэхэ
52. Орнелла | 2009-05-03 10:32:16
Хохохо, коопий машаан
53. angelic_universe | 2009-05-03 10:58:32
Хүүд нь бас ээжмд нь баярын мэнд хүргэе. Аз жаргалтай байгаарай.
54. blogtoihun | 2009-05-03 20:41:03
Хэ хэ хонгор хайртай хүүд минь баяр хүргэсэн та бүхэндээ гялайлаа.
55. MCX | 2009-05-03 21:03:28
heheh manai huu bas 5 sariin 1 nd torloo anh garahdaa neeree tsarai muutai yum gej bodson odor ireh tusam hoorhon bolood l bh yum odoo 2 dahi odriinh ni torson odor bolloo
ner oldohgui yum ner bval zaaj ogoorei
56. Badman | 2009-05-03 22:31:15
Ээж хүү хоёрт өнгөрсөнчигсэн баярын мэнд хүргэе. Аз жаргал, эрүүл энх, хан хорвоогийн хамаг сайн сайхан бүхнийг хүсье.
57. Parfume | 2009-05-04 22:41:20
Блогтой эгчдээ хэдэн ч юм жилийн өмнө ертөнцийн сайхан залуугаа төрүүлээд ээж болсонд нь баяр хүргэе! Ингэж хэлчих гээл, нэг сээгий үлдээчих гээл үзээд байлаа үзээд байлаа, ер онгойхгүй байсаан энэ бичлэг. За за тэр ч яахуу, баярын мэнд шөө
58. blogtoihun | 2009-05-05 17:46:32
Баярлалаа... МСХ минь... хөөрхөн хүүд нь бөөфдэй мэндээ....

Эхлээд шал царай муутай юм байсым тэгээд өөхөн болдог юм байна лээ... хэ5 хэ
59. blogtoihun | 2009-05-05 17:48:09
Баярлалаа.. Муу биш сайн хүнээ...чамдаа сайн бүхнийг хүснээ, хүзүтэйгээ хамт...????????????
60. blogtoihun | 2009-05-05 17:50:38
ЭЭк өөк ҮҮнэнртэй усаа тээнскс... чиг чиг....
61. Parfume | 2009-05-06 01:59:08
Харин тийн, тийм юм болсийшд чиг чиг...
62. Oyuna | 2009-05-06 06:21:22
төрсөн өдрийн баяр дуусаагүй юм уу
63. blogtoihun | 2009-05-06 13:46:54
Хэ хэ дуусах гэжийнаа Оюунаахай мээн.. чиг чаг...
64. blogtoihun | 2009-05-06 13:47:55
Өөкөн үүнэртэй ус аа гоёоо гоё... чиг чаг...
65. blogtoihun | 2009-05-06 13:49:16
Хэ хэ Усны Өвөө мээн иихэнхи эмэгтэй хүмс коопий машаан болчоод байх шээг... сөөг... хи хи
66. Мармелад | 2009-05-06 14:48:09
Зиак тэгээд тэр өдрөөс хойш энэ цагийг хүртэл би гэдэг хүнээ ганц хүүгийнхээ төлөө амьдарч "зарц" нэртэй охин дүү хүртэл гаргаж өгсийм. Энэ нь яахуу дээ намайг бурхан болсоны дараа муу хүү минь гэцүүднэ гэж бодоод ядаж аяга шөл хийгээд өгчихнө, ядарч явуул хиртэй цамцыг нь угааж өгч байгээ л гэж тэр... хэ хэ.
Энэ хэсгийг уншаад үнэхээр их гайхлаа.Та чинь эх хүн шүүдээ эсвэл тэр охиноо өөрийнхөө хүүд зарцлуулах гээд зүгэээрл өргөөд авцымуу. Энэ бичлэгийг охин чинь уншвал мааш их гомдох байхдаа.Хүмүүс яахаараа ингээд хүү хүү гээд үхчих гээд байдаг байнаа ядаж охин хүүхэд гаргасан эх хүн л ганцхан ийм бодолтой явдаггүй гэж бодож байсым сан, Таныг арай өөрөөр боддог байлаа урам хугарч байна,Өөрөө эмэгтэй хүн байж охиноо зарц намайг үхэхээр хүүгийн минь цамцыг угааж өгөх хүн ч гэх шиг тлллл тэнэг өөр хэлэх муу үг олдохгүй байна.Нөхөр чинь өөртэй чинь ягл зарц шиг харьцдаг юм байналдаа. Эвий тэр охиныг өрөвджийнө Тэнэг авгай хүүтэйгээ сайхан амьдраарай
67. blogtoihun | 2009-05-06 14:57:23
Хэ хэ Хөөрхөн дүү мээн... энэ чинь хошин байхгүй юу... Юу гэж ганц хөөрхөн охиноо тэгэх вээ дээ...

Чи сайн ойлгоогүй бололтой... Гэхдээ уншаад сээгий үлдээсэнд тань талархаж байнаа... хэ хэ...
68. blogtoihun | 2009-05-06 14:59:07
тэнэг авгай хүүтэйгээ сайхан амьдраарай гэнэ үү... яалаа гэж дээ ... дүү минь...
69. bujigchin (зочин) | 2009-05-06 20:26:43
hi huuudee hyzgaargui hairtai eej uma ta!! gehdee ohin chin ene bichlegiig buu olj unshaasai minii eej toglood ingeed bichsen bsn ch gesn bi gomdoh bsn bhaa!! k tanii saihan huud boln tanai ger buld az jatgal husey!!
70. Parfume | 2009-05-07 05:57:43
Манай эгээгийн бичлэг хөөрхөн шүү, вишд вишд! Хээе, миний Монголын ард түмээн (ерөнкээлэгчид нэр дэвшигч Ц.Элбэгдoржоос иш татав. Иш татагч Парфум гэж) жаахан sense of humor-тaй бай л дааааа. Алийн болгон нүүрнийхээ бүх арьсийг юун дээрээ гэдэг билээ (иш татах гэсэн чинь юунаас иш татахаа бодоод олдгүй, мунхаг би нь) овоолоод дандаа л сироозны царайлах чэн уйтгартай бус ууууу (за энэ бус уу гэдэг үгийг болбаас зөндөө олон хүн хэлдийм шиг байлээ, зөндөө олон хүнээс иш татав гэчий)
Keep writing such a nice things dear sister! Kisses and hugs!
71. Мармелад | 2009-05-07 09:07:09
хүн болгон хүү хүү удам залгах ганц хүү гээд байхаар миний дургуй хүрээд байдаг юм. Охин ч гэсэн хүн шүү дээ.Ядаж та өөрөө хүний охин үр мөн биздээ. Ээж чинь таныг тоглоодч гэсэн ингэж хэлсэн бол гомдохгүй юмаа гэхэд нэг юм бодохл байх эсвэл бүр хувь тавилантайгаа эвлэрцэн юмуу.
Охин хүүхэд хүнд зарцлагдаж амидрах ёстой. Гэрээ цэвэрлэж хоол хийж хувцас угааж хүүхэд гаргах. Ийм бодолтой явдаг хүмүүс надад таалагддаггүй юм. Охиныг минь тосох ирээдүй л ийм битгий байгаасай
72. Мармелад | 2009-05-07 09:12:08
Мэдээж хүүтэй хүн сайханл даа гэхдээ би охиноо хэзээ ч хэн нэгний зарц болно гэж бодож явсангүй
Таны санаа бол аймар айн их ирээдүйг харж охинтой болждээ.За ямарч байсан хүний амьдрал над ямар хамаа байна. Хүүд чинь төрсөн өдрийн мэнд Бас ээжид нь Хүүтэй Төрүүлсэний баярын мэнд
73. ВАФЛЬ | 2009-05-07 22:18:07
хэхэ хөөрхөн эгч шүү дээ.
74. Мармелад | 2009-05-08 08:20:37
Тэр үед их ууртай байсан юм тэгээд Тэнэг гээд хэлсэн уучлаарай.Блогт минь ороод сүрдүүлж айчихлаа.Ахиж ингэж хүн амитантай хэрэлдэж муудалцахаа болий
75. erdene38 | 2009-05-08 13:49:11
1. Би Мармеладтай санал нэг байна.

2. Би тэгээд харсан чинь үнэн царай муутай хүүхэд байжуу... тэр. Одоо миний хүү хамгийн царайлаг, хамгийн ухаантай нээх гоё залуу байнөө. Тэр залууг Ертөнцийн хамгийн сайхан залуу гэдгийм.

Харин Би бол хүүхдээ царайлаг, гоё биш ч гэсэн хүнийг хайрладаг, хүндэлдэг, ялгаж үздэггүй хүүхэд, хүн болж төлөвшөөсэй л гэж хүснэ. Таны блогийг уншлаа. Зарим бичлэгүүд дажгүй санагдлаа. Харин ихэнх нь нэг л биш санагдсаныг нуугаад яахав. Нэг л тийм хөнгөн, царайлаг, гоё, ганганыг шүтсэн ч гэмээр юмуу бичлэгнүүд, сэтгэгдлүүд нь бас л худлаа магтсан ч юм шиг санагдлаа.

Энэ миний хувийн л бодол шүү. Энд бичих ёсгүй байсан бол, уучлаарай.
76. blogtoihun | 2009-05-09 13:55:18
Парфумаа Вишд вишд... иймээр чанга шүгэлдэв.

Баафий хи хи...
77. blogtoihun | 2009-05-09 14:05:47
За Мармеладаа...би танайд орсоон. Чи бас ээж хүн байна гэж бодсон. Чи ч эх хүн тэ хүний хүүхдийн бичлэгт ороод эвгүй үг хэлээд дэмий дөө... Нялх амьтаныг , Чи намайг мэдэхгүй би чамайг мэдэхгүй... яваандаа танилцах биз... би бол охиноо тэгж бодох хүн биш л дээ... хэ хэ....
Чи залуу ээж байх тиймүү... тэр ээдэм гаргах тухай бичлэгт чинь сээгий бичсэн байгаа...
Чи ч бас хүүтэй болох биз... тэгээд охиноо бүх талаар илүү гэдгийг мэдэх болноо...

Чи Банжигын блогчдоос намайг хэн вэ гэдийг асуугаарай хө...

Гэхдээ би чамайг ойлгосон. Санаа зоволтгүй... Эвтэй найртай инээд хөөртэй байхыг хүсдэг хүн байгаам би...
78. molor | 2009-05-09 14:10:32
Хүүе сайн уу хонгороо? Хаагуур гүйгээд алга болчив?
79. blogtoihun | 2009-05-09 14:27:28
75 дахь зочин нэрээр орж ирсэн хүн гуай танд цагаа барж уншаад сээгий бичих ямар хэрэг байваа...

Чи блогт анализ хийж блог судалдаг хүн байна гэж ойлголоо зөв үү...

Хүн бүр амьдралыг өөр өөрийн өнцөгөөс харж дүгнэдэг.

За тэгээд хүнд стиль гуниг гутрал, ядуу хоосон, өвчин зовлон бичдэг блогууд зөндөө байгаа...
Би бол тийм жанр сонирходоггүй ... энэ блог бол жирийн хүний амьдрал аль болох өөдрөг талаас нь харахыг хүсдэг хүний л үгс байгаа юм.

Хүн бүр өөрийн үр хүүхдээ сайн сайхан гэж боддог ба хэлдэг байх гэж би боддог юм.

Сайн сайхан гоё ганган бичлэгүүд гэнэ үү... магадгүй л юм. Миний бичдэг жирийн амьдрал өөрт чинь тэгж санагдаа биз...уйлахдаа уйлаад инээхдээ инээж марзагнахдаа марзагнаад л мөрөөрөө явдаг ээж хүн би.

Та миний хүүхдүүдэд санаа зоволтгүй шүү... Гэхдээ санаа тавьсанд баярлалаа...

Биеэ засаад Бусдыг зас гэдэг үгийг би эрхэм болгодог хөөн.
Өөрийн чинь хүүгийн маань бичлэгт таагүй сээгий бичсэнд харамсаж байна. Би таныг эмэгтэй хүн гэж таалаа...

Гэхдээ таньд баярлалаа... Гэхдээ хүний хүүхэд рүү бүү дайрч байгаарай... Энэ бол хамгийн адгийн шинж чанар гэж би боддог.
80. blogtoihun | 2009-05-09 14:31:28
Хөөе Болор сайноо хө... Энэ мундаг тэнэг бус ухаантангууд хүү рүү минь дайрч байх шиг байна хэ хэ...
81. blogtoihun | 2009-05-09 14:33:49
Гэхдээ энэ ертөнцөд хамгийн сайн хамгаалалт бол өндөр боловсрол мэдлэг гэдэгт би итгэдэг хүүхдүүддээ тэр хамгаалалтыг суулгаж өгч чадаж байгаа хүн шүү...
82. molor | 2009-05-09 14:34:42
Ёстой ёстой, алба юм шиг орж ирчээд нэр усаа нууж баралган загнаад эвгүй ш дээ. Ялангуяа өөрийн хүний хүүхдийг ялгаж үзээд өөрийн нүдээр харах ч тиймэрхүү. Хүн өөрт харагдах нүдээ бусдад өгч чадахгүйгээс хойш
83. blogtoihun | 2009-05-09 16:29:12
Хэ хэ үнээр л тийм хэлэх үг байвал Ягтиймээ шиг байсан дээр.
Тэр залуу хатуу хэцүү үгтэй ч хэзээ ч нэрээ нууж орж ирдэггүй чанарт нь би талархаж байдаг.

Уг нь энэ бол юу юм вэ... блог гэж миний хувьд зүгээр л зугаа... чөлөөт цаг... олон найз нөхдөдтэй болох гэсэн санаа... гэтэл ингээд хаа хамаагүй хүнийг өөрт хамааралгүй асуудалыг хэлж байх хэрэгтэй ч юм уу... хэрэггүй ч юм уу... бөө мэд...

Гэхдээ би зүгээр хаана ч даж байх болно. Хэрүүл ууруул муу юмаар яахын , би дургүй...

Сайхан инээгээд баясаад... хийх юмаа хийгээд, найз нөхөдтэйгээ кибэр хорвоодоо жаргаад баясаад ах дүүтэй... найз нөхөдтэйгээ амархан тайванхан баяртай баясалтай сууяа даа...
84. Style_s | 2009-05-10 02:09:27
hi naizaa noir hurehgui tanai haalgiig tataj yavna
85. Жиргээ | 2009-05-12 04:37:23
End odoo yu bolood margaa ve?

Yu ter zochin mochin gesen seegiinuuded xariulaad suudiim zugeer...xudlaa neree nuusan aimxai yumnuud l tegj yavdagshd, blogiinxoo ner tavij orj irsen xuntei l shudarga yarilts! :..xexexe...

shine bichleg, shine bichleg
86. blogtoihun | 2009-05-12 06:49:03
Харин тиймээ Жиргаа мээн... шинэ шинэ за за... ой ойлоо...
87. blogtoihun | 2009-05-12 06:50:34
ЭЭ стайлаа би өнөөдөр унтсангүй ш тэ... чи ч унтаж байгаа байхдаа...

За дараа нэг нойргүйдлээ тааруулж байгаад хуга буу халнаа... гөгшөө...
88. Ангараг | 2009-05-12 07:20:38
Сайхан ижий, хүү хоёрт баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсий.
89. embi | 2009-05-12 09:03:14
одоохондоо миний хүү ч бяцхан байна да. Удахгүй хэдэн жилийн дараа ханхайсан сайхан эр болчоод яаж бужигнуулах юм байгаа юм хэн мэдлээ хэ хэ.
Аав хүү хоёр амь нэгтэй л байгаа тэгж байгаад болно биз дээ
90. Мармелад | 2009-05-12 13:00:38
Охиноо тэгж бодох хүн биш л юм бол яагаад тэгж бичсийн.Би бол таныг тоглож байна гэж бодоогүй.Би юм санаанаасаа зохиогоод таныг гүтгээгүй шдээ.БИ бичсэн юмыг чинь уншаадл төрсөн сэтгэгдлээ бичсэн хүнээс баяр талархлын үгсийг дуугуй баярлаад хүлээж авчаад шүүмж хэлэхээр яагаад уурлаад бухимдаад байгаан бэ.За бас үр хүүхэдрүү чинь би дайраагүй шүү.
91. unshigch (зочин) | 2009-05-13 12:09:49
boljmor ? /5.02/
92. ВАФЛЬ | 2009-05-18 16:11:43
Мармелад - харамсаж байна танд...
ийм жанарын бичлэгийг ялгаж салгахгйү байгаад чинь. өөр юу хэлэх вэ дээ хө.
93. blogtoihun | 2009-05-18 16:18:22
За Мармеладаа чи ч хүний үг ойлгоогүй болтой дог...
94. blogtoihun | 2009-05-18 16:19:48
Уйлах хүүхдийн хошного урьд өдрөөсөө загатанадаг бил үү нэг үг байдаг тэ...

Хи хи.........

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.