Өнөөдөр би блог бичээд яг гурван сар болжээ. Хөөрхий минь гэсэн. Энэ хооронд 43 юм бичмэр аядсан байх юм. Хүний хүүхдээр бол улаан нялзрайгаас дээр эгдүүтэй хөөрхөн болж байдаг үе. Энэ одоо яагаад байгаа юм өөрийгөө эгдүүтэй хөөрхөн гээд байгаамуу, гүйш тэ. Би угаасааа бодоо л байсым. Яг гуруун сарын найр хийнэ гээл, сайндаа ч биш далим үсэргэж байхгүй юу, тэгээд хөглөөд, буруу зөрүү дараад энэ тэндээс тусламж гуйгаад ...аргагүй ш тэ, нялх юм чинь ...
Үгүй нээрээ хүн гэж амьтан өөр өөр байх юм. Яасан гээ би өөрийнхөө анхны бичлэгт "анх" өөрөө өөртөө сээгий үлдээгээд гарсан байх юм. Ямар күн нь инкээд ойлгогдож байгааз. Тэр яакав дээ. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш гэсэн.
Анхны сэтгэгдэл бичсэн нь "ЭННЭ" гэсэн нэртэй, хөөрхөн охин байх гэж би бодоод байдгийм. Бас их хөөрхөн "китти" муурны зурагтай. Ойрд алга байх юм. Манайхаан харвал нэг хүн сураглаад байна гэж хэлээрэй ? Анхны юм анхных л байдаг хойно доо...гэж
Тэр өдрөө бас намайг тоож Блог нэртэй зочин, Мамихан, Аморхан, Болжморхон, ааа аймаар Ююкий нар орж ирсэн байх юм. Бид хэд өнөөдрийг хүртэл эвтэй найртай, аз "жиргалтай", сайн найзууд байгаа. Энэ нь над чухал. Яагаад гэхээр би өөрөө икээ үнэнч күн байгаа юм.
Та нартаа баярлалаа гэж хэлэх гэсэн юмаа. Дахин дахин баярлалаа. Урам өгч сайхан үг хэлж тусласанд чинь бүүр. Хэзээ нэгэн цагт уулзвал халуун үнсэлтийг бас найрыг би даана гэсэн.
За тэгээд Юкитэй л эхэлж магадгүй юм байна лээ. Дараа нь магад Мамитайгаа уулзах байх. Нөгөө хоёр бүүр холоо хол, том далайн цаана байгаа. Болжко нь бүүр хойд америк тивд, нөгөө нь өмнөд америк тив гээч газар. Би очиж үзэх нь бүү хэл газрын зураг хараад л... Гэцүүтэй хол байгааз дээ.
Би бол эхлээд ази тивээсээ эхлээд дараа нь далай гатлахгүй "ёрооп" тивд очно. Икээ усан дээгүүр нисэхээс ийгаад байдаг юм би. Манай хүү бага байхдаа европ гэж хэлж чадахгүй "ёрооп" гэдэг байсым. За энэ ч яакав.
Би ерөөс олоон жил тогооны күн явсан тул тэр нэт, коогий гэж мэддэггүй байсым. Сүүлдээ жаахан мэдрээд унасан. Сонин уншихаас хэтрэхгүй бүдүүлэг гар явлаа хө. Тэгээд сайт хэсдэг болоод Банжиг найзыг сонгосон. Энэ ийм учиртай юм. Хэрэв Гамп, Галавсаа, Витамин нар байгаагүй бол,.. үнээр ик хорогдоод байсым.
Энэ гуравын бараг бүх бичлэгийг би биш, манай кар күн, күү хоёр сайн мэднэ. Үнэн тасархай шөө. Би шөнөжингөө уншдаг байсым. Тэр Гампыг бол бүүр их гээч. Манай күн орой ирээд инкэж хэлдэг юм. Орж ирээд гутлаа тайлах зуур...
-За хө сайн уу, Танайхан сайн уу?
-Сайн сайн
- Гамп байна уу? юу гэжийна?
- Өө байна.
-Галавсаа байна уу? тэр буриад хөвүүн юу гэжийна ?
- Өө чи өөрөө унш, инээ за?
-За чи уншаад өгөл дөө,
-Вита хаачсийн.
-Би яаж мэдхийн. Чи өөрөө зурвас явуулаад асуудаа...?
- Чи явуулчих даа...
Бас болоогүй ээ хардаастай айн. Чи байн байн залгаад хэзээ ирхийн..., ямар хоол хийхийн..., хаана байгаа юм..., хэнтэй уулзаж байгаан гээд ажил хийлгэхгүй утасдаад байдаг байсан, одоо яацийн, өдөрт ганц удаа залгаж болно доо гэчжээ, хөөркий...хи хи
Би урьд нь Алтаргана Болжко хоёрынд их ордог байсым. Нэг блогтой болох гээд байгаа хүн гэж. Ёстой блог нээ бич гэж уруу татсан хүн бол УТ АААА байгаа юм. Энэ нь Уруу Татагч, Анхдагч Алтаргана Америкт Ажилчин гэсэн үгийн товчлол юм. За сайн найздаа бүүр их баярласан гэж хүн шиг хэлэх ёстой юм байгаа юм.
Алтарганаа чамдаа маш их баярладаг шүү, чи намайг уруу татаж, гэрийн ажил, гал тогооноос оюун санааг минь холдуулж, ийм сайхан найз нөхөд, үзэл бодлоо хуваалцдаг ертөнцтэй холбож өгсөн чамдаа хязгааргүй ихээр баярладаг шүү, Чамтайгаа заавал уулзах болноо. Дахин баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. Хүлээн аваарай гөгшөөн, үнсий чамайгаа.
Бас яагаад би "Блогтой хүн" гэж нэр авсан гэж, Энэ Алтарганатай холбоотой нэр юм. Яасан гээ, Блогоо нээ Блогтой болоо, тэгээд блогтой болох гээд болдоггүй хүн минь гэсэн сэтгэгдэлээс л шууд за би блог нээгээд блогтой хүн болноо гэж байсым. кккк
Бас Банжигтаа баярлалаа, Банжиг нэтийн хамт олонд баярлалаа, Банжиг бүсгүйд " Доомоо аригата гозаймас, Ёроошику онэгэай шимас", Хүжий дүүдээ санал хүсэлтийг минь хүлээж авдагт баярлалаа, Эдо дүүдээ баярлалаа, эцэст нь намайг тоож манайд орж сэтгэгдэл үлдээсэн та бүхэндээ ,бүх блогчдод болон сэтгэгдэл үлдээсэн зочид та бүхэнд баярлалаа.
Банжиг хөөрхөн
Банжиг номхон
Банжиг тайван
Банжиг олуулаа
Дандаа бидэнтэй
Д.Сэнгээ
"Банжигын үрс маш олон болтугай "
Д.Нацагдорж

Сэтгэгдэлүүд:
..mundag tom blogchin bolooroi ,,
hugjiltei egdvvtei bichlegvvd oruuldagt chini bayarladag shvv ,, chinii bichlegvvdiig bvvr ehnees ni neg udurjin oroijin unshsan gej bgaa ..za vg oldoh ni ..iluu ihiig amjuularai ..banjigt neree duursgasan mundag blogchin bolooroi
ххэ бүүр онгод нь хөдлөөд тэр том зохиолчдын шүлгийг хүртэл чин зоригтойгоор өөрчлөөөд л ..........
neeree bi tanaid anh orj irj setgegdel uldeej bhdaa ter jignuurguigeer buuz jignehed chin bichij bailuu da hehe tegj buuz sharj uzsen uu?
за 3 жилийн дараа дааахь үргэээх ёслол хийнэ шөөө аниа..
үүүнанөаөаөаөа үнжийй...
баярлалааа хө....чи бид хоёр ч гуравхан сарын дотор хэд тунилцаад авав даа....за амжилт шүүү бичээд л байгаарай....
би нь ч бас одоо л борвиныхоо баасыг арчиж сурах дээрээ байна доо...6 сар чамаас гуруун сараар ах юм байнаа....хэхэ
Алтарган ч Банжиг блогын загалмайлсан эх дээ...хичнээн хүүхдийг эх барьж авсанаа өөрөө ч мэдэхгүй юууж яваа хө...хэхэ
Манайхан сайхан шүү...би бас дагаж намираад уртаа урт сээгий үйлдчихээ шүү...хэхэ
Nyalh mortloo zondoog amjuulsan bna sh de, za unsii...
цаашаа бичээд л байгаарай
ялангуяа тэр нэр ус, домог энэ тэр бичвэл бүүр ч гоё шүү
Блогтой хүн блогтой хүн л гээдийхийн... би тэгээд блоггүй юмуу... эсгүүл би хүнэ бишимлуу гэж... одооооооол учры нь оллоо... санаа амарлаа
энгийн атлаа их давгүй блогтой
өндөр нуруутай,
өргөн шанаатай,
өрөмний өт шиг татвалзсан
өнгийн цэнцэгс шиг найгалзсан
боогийгоор бидэнтэй нөхөрлөсөн
бийгийгээр бодлоо тэрлэсэн
сээгийгээр сэтгэлээ илчилсэн
сэргэлэн нь дэндсэн
сэмбэгэр охин байнаа даа...гээл аймаар тоосон
Харин эннэ муу цус харагдахаа байчаад байгаан.
Тэгээд бидууустай ууухгүймууу архи
Блогтой хүн-д тиймүү, би бас чам шиг өөртөө бичдийн гээл өөрөө өөртөө бичдэг бүүр гажиг хүн дээ би...ккк
Хориг-д чи гуруун сарын анхных шөө. Дараа зургаан сарын анхных минь болоорой хө. Зөөндөө баярлалаа.
Панда-д хэлцэн байгаа. Манай охин Пандаад иймаар дуртай ш тэ.
Вама-д гүйшт, ганцаараа нэг пиво уусын. Хамт уувал сүүлдээ хэрүүл гардийн гэсэн ккк
Сайкөөн өндөр-т харин тийм. Гэхдээ нэрийг нь доор нь тавиад хаясан болохоор оюуны хулгайд тооцогдохгүй байх гээл үү? ккк
Химич дүү-д шарж үзээгүй, манай гурав иймаар их иддгийн. Нэг хайруулын тавгийг өмнөө тавиад байхгүй болгох гарууд тул нэг удаа аймаар ихийг хийхгүй бол болохгүй байдгийн гэсэн. ккк
Мами-даа баярлалаа. Чи намайг хараа муутай гээд томоор бичээд байхдаа яадын гээд байдаг байсан. Би удахгүй "лазер" хагалгаанд орох гэж байгаа. Энэ тухай дараа тухтай бичнэ. Үнжий чамайг бас.
Болжко-д харин тийм. Би чамд л эрхэлмээр санагдаад байдгийн. Яагаад гэдгийг бөө мэд. Үнжий бас.
АУ ААА алга байна. Тэр одоо хэргийн эзэн байж каашаа алга болчдийн зүгээр, харуул хэлээрэй?
Банжиг номхон
Банжиг тайван
Банжиг олуулаа
Дандаа бидэнтэй
Д.Сэнгээ
"Банжигын үрс маш олон болтугай "
Д.Нацагдорж
Дэвэ-д ббббббббббббббббббу болжийн уу? гэсэн. а-гийн дараа б билүү тэ.
Арига-д Аанжаар яакнуу чи, тэр чинь миний дүү байгаам. Аа одоо Юки нь ороод ирнээ...
Аанж-д тэх тасраад сэркү унтаад байсан өштөр.
Янагуушка-д харин тийм бас хайран цаг гээл гажигтаад байлуул яана. Үнжий чамайгаа чи хөөрхөн шөө.
Найз-д харин тийм. Вита ирэхгүй л байна. Тааралдуул хэлээрэй миний найзаа?
Цасаа-д за хөөрхөнөө, олон гуруун сар бас гуруун жил хийнээ.
Гөхөө-д баярлалаа.
Мэлка-д тийм шөө, зөндөө найзтай болоод сайхаан байнаа.
Ананд аний-д Баярлалаа. Айл гэсүүл хамт гэсийл да. Би уйдаад байдгийн.
Тантай бас заавал уулзах болноо.
Анараа-д хичээнээ, хөөрхөнөө баярлалаа.
Юки-д вааккккк, тэр Чилүгэн чинь чи юу? гэсэн. Одоо ойлгоод санаа нь амарч ашгүй. Гэхдээ ахаа харамлаад сүйд шөө чи.
Галавсаа-д шүлэг бичиж өгсөн АХДАА их баярлалаа. Ямар гоё вэ, гялай гялай гээд гүйлээ ш тэ.
Гамп-д чиний бичлэгийг би бараг цээжээр мэднэ. Манайхан их дуртай байдгийн. Ер нь би эд нарт мөнгөөр уншиж өгч байнаа яадын тэ.
аниа нь яахуу дээ, ажлаасаа салгалж ирээд л унтахаасаа өмнө амжиж нэг бичлэг тавьчих санаатай ноцолдоод зураг оруулж дахин дахин засаж байж нэг юм боллоо. Хөгширнөө гэж гэцүүмөө...тэгээд соорий шүү жаахан оройтоод хоцорчихлоо. Найрны торгууль моргууль өгвөл уучий шүү...
Миний найз ч мундаг ааа, хөөрхөн эгдүүтэй юмнууд бичээд байдгийн...надад тэгээд л АААА гээд нэр өгцөн байсан, уг нь батарейг ААА гэдгийн ш дээ, одоо бас юу нэмэгдчихэв дээ. Ча намайг магтаад байхийн, Гамп намайг хүмсийн урмыг хугалдаг гээд загнаад байсан. Би ч бас эднүүмийн бичлэгийг их уншдаг байсан, бас л уруу татагдсан хүн дээ.
За жаахан маамаадаа хурдан том болоод гүйгээд гүйцэгдэхгүй болохыг ерөөгөөд нэг сайн үнсчихьееееее
Баяр хүргэе. 3 сар гэдэг асаөр их хугацаа шүү дээ. 30 цаашлаад 300 жил хөтлөөрэй блогоо
өөдрөг байгаарай.
huue ee ter deeguur bichsen humuus bna aa, ailiin joohon huuhed duuraigaad "guruun" etr gej heled baihiimaa, gurven gej zuv hel geed zaaj ug l duu taanuus, hehe
bi hezee neg guruun sariin nair hiine de....
huue ee ter deeguur bichsen humuus bna aa, ailiin joohon huuhed duuraigaad "guruun" etr gej heled baihiimaa, gurvan gej zuv hel geed zaaj ug l duu taanuus, hehe
bi hezee neg guruun sariin nair hiine de....
Жиргээ-д харин тийм байна.Найр хийхдээ хэлээрэй хө?
Үерхэл-дээ баярлалаа. Өөдрөг байнаа.
Дараад байвал ороолтоо...
Цагдаа охин-д баярлалаа. Харин тийм, эднүүс инкээд хэлээд байх юм.
Gomdson
Жиргээ-д үгүй штэ, анхны сээгий мээгийтэй, бас уруу татагч нарыг хэлсэн болохоос бусдыг нь хэлээгүйээ, чамайг бол бүр ч, за сайндий л даа хоёулаа, за инээгээрэй...за сайндцан шөө.
Нана-д күрчигээ өгсөн одоо гайгүй байх ахахахха
Сэтгэгдэл үлдээх: