Реnang аралд хөлийнхөө мөрийг гаргасан нь...

      Зиак одоо нөгөө "алдарт" болох шахсан төрсөн өдрийн аялалынхаа тухай хэдэн үг бичнэ. Уг нь эндээс шууд хурдны замаар хойшоо сүнгэнүүлээд хүрвэл  таван цаг гаруй л яваад хүрдэг газар юм байна лээ. Бид хэд яахав, замаараа айл амьтан хэсэж, аяга тагш юм эргүүлж, хоол унд гэсээр бүтэн өдөр хагас явж хүрлээ.

 Тэр арал бол эх газартайгаа гүүрээр холбогдсон баруун эргийн хамгийн ойрхон арал юм байна. Тэр гүүр нь "Peneang bridge" гэх нэртэй, 15 км урттай, дэлхийд 3-р , ази тивдээ 1-р ордог урт гүүр юм байна. Энэ гүүр нь энэ улсын бас нэг том бахархал нь юм байна. Дээрхи гүүрийг 900 сая доллартай тэнцэх хөрөнгөөр гурван жил хагасын дотор барьж байгуулаад 1985 оны 9-р сарын 1-ны өдөр албан ёсоор нээлтэй хийсэн гэнээ. Энэ аралд хүрсэн бүхэн, сонирхдог юм байна.

Дөрвөн эгнээ зорчдог хэсэгтэй, хажуудаа туслах нэг замтай байсан. Энэ нь зам засвар болон эргүүлийнхэн бас эвдэрсэн тээврийн хэрэгсэлүүдийг гаргаж тавьдаг юм байна. Бидний очиж явахад нэг азгүй "баагий" машин нь яг гүүрэн дээр эвдэрсэн юм байлгүй хөдөлгөөнийг тэр дор нь хэдэн минут хаагаад тусгай хэсгээр нь чирдэг техник ирээд хажуу тийш нь гаргаж байсан. Хэрэгт дуртай хүн яахав зургийг нь авсан байгаа. Шөнөдөө далай дээр нээх урт гэрэлнүүд харагдаад, холоос бол үзэсгэлэнтэй сайхан харагдах юм билээ.

   Ерөнхийдөө миний бодлоор хөдөө талдаа, ганц өндөр барилгатай, нэр нь "Komtar", тэр нь 65-н давхар, дээр нь нисдэг тэрэг буудаг талбайтай, доод давхаруудад нь худалдаа үйлчилгээ, хоолны газрууд, дээд давхар нь тэндэхийн төр захиргааны  байгуулагууд болон, гадаад орнуудын консулын газар, томоохон компаниудын төлөөлөгчийн газрууд байрладаг юм байна лээ. Дээшээ гардаг лифт нь " өндөр хурдны " гэж хэлдэг чих шуугиулдаг айхтар эд юм билээ.

  Энэ арлын төв хэсгийг "Georgetown" гэдэг юм байна. Энэ нь 1786 онд английн колони байх үед нь Английн засгийн газраас албан ёсоор Энэтхэг-Хятадын хооронд цай , хөвөн даавуу, халуун ногооны худалдаа эрхэлдэг байсан алдарт "East India" компанийхаа төлөөлөгчийн газар байгуулжээ. Тэр компанийн байрлаж байсан эртний барилга тэр чигээрээ музей болоод, өмнөх талбайд нь их буу болон нэг англи хүний хүрэл хөшөөтэй. Энэ аралд өөр хөшөө дурсгал олж харсангүй ээ.

  Бас нилээд олон газарт тариан талбайтай, ихэнхи нь "каучукны тариалан" байна лээ. Иргэдийнх нь ихэнхи нь нөгөө л өмнөд хятадууд, бараг худалч хүнд малай хүнээсээ ч олон юм билээ. Хятадууд олонхи болохоор энд тэндгүй Буддын сүм ихтэй. Бид хэд, хэдэн сүм үзсэн л үзэх шив дээ. Энэ тухай доор өгүүлэх болно. Азидаа алдартай "Могойн сүм" гэж нэрлэгддэг сүм байдаг юм байна. Энэ тэндгүй янз бүрийн том жижиг могойнууд бурхан тахилынх нь дээгүүр доогуур нь зүгээр л яваад байдаг гэсэн. Гэхдээ үзэж амжаагүй ээ.
 
  Зүүн өмнөд ази дахь хамгийн том " Pagoda " гэж нэрлэгддэг " Kek Lok Si temple"-д очсон. Их өндөр уулан дээр байх юм билээ. Тэр нэг уул бүхэл бүтэн эргэн тойрон янз бүрийн сүм дугантай. Доороос нь үзэж явсаар дээшээ "cable car" шиг юмаар бүр дээшээ гардаг юм байна лээ.

  Энэ сүм нь нийт арван мянган бурхантай, давхар бүрт нь тойруулан тавьсан мянган бурхан байсан. Миний залхуу хүрээд гурваас дээш давхар явсангүй буцсан. Манай хэд бүүр орой  хүртэл нь явсан. Зургийг нь тавинаа. Давхар бүрийг тойруулаад "pool"- тэй, түүнд нь ёстой мянган түмэн яст мэлхий төрөл бүрээрээ жаргаж байна лээ. Энэ нь хятадуудын урт удаан амьдрах бэлэг тэмдэг нь юм байна.
 
  Уулын нилээн дээр хэсэгт ихээ том босоо бурхан байна. Тэр бурханы хажуугаар нь том баганууд барьж байгаа юм байна. Тэр хэсэгт баахан лам нар суугаад баганын гадна өнгөлгөөний хавтанг хандив маягаар, тэр нь тус бүрдээ өөр өөр үнэтэй, ирсэн хүмүүсийн нэрийг, хүсэлтийг нь бичээд арцаар утаад, ном уншаад цааш нь тавьж байна лээ. Баганын орой хэсэгт орох хавтан хамгийн үнэтэй байсан. Манайхан нэг том хавтан нилээд их үнээр аваад гэр бүлийнхээ нэрийг бичээд өгсөн. Гэтэл инээдтэй юм болоодоо.

 Олон жижиг хавтан авсанаас нэг томыг нь авсан нь дээр гэж шийдсэн юмаа. Гэтэл манай охин уурлаад би ганцаараа өөрийнхөө нэрийг бичээд өргөнө, та нартай хамтрахгүй гээд...бөөн асуудал болсон. Би ингэж хэлсэн юм, миний охин өмнө нь зургаа авхуулчих, дараа нь чи бүүр том болоод, чиний хүүхдүүд энд ирэхэд чи зургаа үзүүлээд энэ баганыг барьж байхад ийм байсан юмаа, манай гэрийнхэн хандив өргөсөн,
ээжийнх нь нэр энд байгаа гэж хэлвэл сайхан шүү дээ гэтэл үгүй ээ, би хүүхэд гаргаад Роза гэж нэр өгнө, алив бич гээд болдоггүй, тэгээд хэн гэж нөхрийг чинь бичих юм гэхээр уурлаад...сүйд болсон. Янзын дураараа хүн дээ...эхлээд инээдэм сүүлдээ ханиадам болох дөхсөн.

  Бид чинь өндөрлөг газрын монгол хүмүүс болохоор тэр юмуу, өндөр газарт гарах их дуртай. Нээх сайхан сэтгэл уужраад явчих шиг санагддаг юм. Бас сүм хийдэд очихоор сэтгэл санаа ариусах шиг болдгийн.
 
  Хамгийн сонирхолтой аялал бол "Penang Hill" гэж өндөр уул руу вагон шиг юмаар эгц шахам гарсан. Тэнд хамгийн хөгжилтэй байлаа. Нөгөө аймаар "аймшгийн хүчин зүйлд" гардаг шиг "Canopy walkway"-аар явж үзсэн. Ёстой аймаар юм билээ. Энэ тухай тусд нь бичлэг хийнэ.

  Сайн хүн явсанаа, муу хүн идсэнээ гэгчээр одоо жоохон хоол унд яринаа. Энэ аралд ирсэн хүн бүхний идэж үзэх ёстой хоолнууд байдаг юм байна. Дандаа өвөрмөгц нэртэй, өмнөө арлынхаа нэрийг оруулсан. Тэр хоолнууд нь далай эрэг дээр байх, их үнэтэй биш, жирийн гадаа байрладаг хоолны газрууд нь хийдэг юм байна. Гэр бүлээрээ бүүр удам залгаад мэргэжсэн "мастер" гэмээр тогооч нар байсан. Нэг газар  нэг
л  хоолоо сайн хийдэг, нөгөөдүүл нь булаацалдаж давхар хийдэг ч юм уу, тиймэрхүү юм байддаггүй гэнэ. Эвтэй найртай, бие биендээ шавар хаахгүй энэ байдал нь таалагдсан. Нэг жижиг лавлах аваад түүнийхээ дагуу асуухад, өө тэддүгээр павилонд байгаа, маш олон жил хийсэн хамгийн сайн нь, өвөө нь, аав нь, одоо хүү нь хийж байгаа  гэж найрсагаар хэлж зааж өгөөд бие биенийхээ бизнесийг дэмжих юм.

Гэтэл манайхан яадаг билээ, бүх хоолны газрууд бүгдийг хийдэг дээ хи хи.

  Хэрэв та энэ аралд ирвэл "Penang Laksa" гэдэг хоолыг нь амсаж үзээрэй, надад хамгийн их таалагдсан нь. Халуун ногоотой их сонин үнэртэй, өндөр ууланд ургадаг цэцэг хүртэл хийдэг юм билээ. Энд бүр хоолны "туризм" хүртэл байдаг юм байна лээ. Би бүдүүн болохоор тэр юм байгааз, хоолны "порц" нь бага юм шиг санагдаад байсан хи хи. Тэгээд л халуун нар далайн чийгэнд хөлрөөд, гялс өлсөөд...гээд байхгүй юу хи хи.

 Энд олигтой дэлгүүр хоршоо алга байна лээ. Нөгөө л тайландаас ирсэн хулхи бараанууд. Бид албаны дугаартай машинтай явсан болохоор зогсоолд тавиад нэг өдөр такси барьсан, маангар үнэтэй, шууд тэд гээд, уг нь жоохон л арал болохоор метрээр явбал шалихгүй үнэ гарна. Хагас км газар 10-15 доллар гээд хөгжилтэй. Ерөнхийдөө өдөр нь нам жим, нар жаргаад орой болохоор амьдрал нь буцладаг газар. Хүмүүс нь халуунд мансуураад өдөр бараг гардаггүй бололтой дог. Бас энэ арал тайландтай хамгийн ойр арал тул Малайзад гардаг гэмт хэргийн тоогоороо 1-р ордог гэнэ хар тамхи, зэвсэг, хулхи бараа гээд. Маш болгоомжтой байхыг сануулаад байдаг юм билээ.

Эх газартайгаа гүүрээр, бас олон усан боомтуудтай, гадна дотны хар мянган хүн хөлхөсөн эх толгойгүй газрууд зөндөө байсан. За энэ удаа үүгээр өндөрлье.

Сэтгэгдэлүүд:

1. *САЙХАН САНАА* | 2008-07-09 10:39:32
сайнуу та одоо зурагтай бичлэг хийчил дээ... өнгөтөөр харах гээд төсөөлөх гээ д чадахгүй байна ш дээ.. ээ л дэээээээээ
2. blogtoihun | 2008-07-09 10:41:03
заагаад өг л дөө хи хи
3. *САЙХАН САНАА* | 2008-07-09 11:18:48
одоо байна шүү дээ.. бичлэгийн чинь дооор засах гэж байгаа бизз.. тэрлүүгээ ороод тэрний доор файл сэрвэрт хуулах гэж байгаа тэгээд л тэр лүү ороод Броовс гэцэн дээр дараад зцраг байгаа файлаа оруулаад л тэгээд л үндсэн хуудас гэдгийг сонгоод л эгээд л оз шүү...
4. ХЭнхэГэнДэн | 2008-07-09 11:25:19
зураг харуулчуул харчихмаар л байхийм. хар хүүхнээ ч бас мартаагүй л байгаа

кэ кэ кэ
5. chatsarganii but (зочин) | 2008-07-09 11:29:09
sain hun idej uusnaa
muu hun yaaj hulhidsanaa yaridag tsag bolsoon ho.
malaichuud ch chinesee bodvol nairsag yum shig baidag, tsaanaa l neg taivan shuu. end baidag malai oyutnuud tun dajgui zan aashtai.
za za tegeed goyo goyo hoolidej, goyo goyo yum uusnaa oruulaarai. ingehed malaichuudiin undesnii ch yum uu uudag sain yum ni yamar yum baina?
6. erhtsas | 2008-07-09 11:59:29
Баярлалаа, зөндөө удаан нэхэж байж уншлаа шүү, одоо зургийг нь оруулаарай за аниа.

Тэр дүү охин их хөөрхөөн охиндоо Роза гэж нэр өгнө гээд бүүр төлөвлөчихсөн айхтар охин шүү.

Дүү нь ханьтай, хайртай болохоороо дагуулаад аяланаа, аялалын нэг төлөвлөгөөт газар '' Ренанг арал'' боллоо.
7. blogtoihun | 2008-07-09 12:02:36
Санаа-даа за оролдоод үзнээ.
ЗББ-д эгээ нь бондог бондог гээд чиний хүсэлтийг мартаагүй ээ, нөгөө Борней аралын хар хүүхний видио байгаа штэ. Чадахгүй бол чамд явуулнаа. Мэссэнжирээр ороод ирээрэй хи хи
Чацаргана-д паах тийм үг гарсан юм уу? хи хи.
Малай хүмүүс их удаан нэг юмыг маангар удаан хэлүүлж ойлгодог. Ер нь жирийн иргэд бол гэцүү талдаа ккк.
Аа эндэхийн хүмүүс аймаар их чихэртэй ундаа уудаг. кофе, цай нь маангар чихэрлэг, бас хоолондоо хүртэл их чихэрлэг амт оруулдаг. Хот газрын хүмүүс нь ихэнхдээ Т.О.Айс гэдэг мөстэй ундаа уудаг. Энэ нь лимонтой, орэнжтэй,зүгээр л хар цай юм билээ хи хи, өө бас нэг жижиг гашуун лимон төрлийн юу гэдэг билээ, ээ мартаж... за одоохон санаадхий лайм гэдэг билүү, аан тийм тийм тэртэй ундаагаа их уудаг. Лал хүмүүс архи уухгүй штэ, сонирхоод үзүүл манайд "Эхнэр хүн толгойгүй юу" гэсэн фани бичлэг байгаа. Түүнийг уншаарай. Тэр хүн "ван" хэргэмтэй их сайхан ааштай сайн хүн байдгийн. Манай сайн найз өөрөө бас нэг жижиг арал хүртэл эзэмшдэг. Олон эхнэртэй, бас болоогүй дахиад нэгийг авна гээд бид хэд бөөн инээдэм болоод байгаа хө.
Манайхаар орж байдагт чинь их баярладаг шөө хө.
8. blogtoihun | 2008-07-09 12:09:06
Өөк миний эрх хонгор ороод ирийм уу, шэйк шэйк гээд л байна уу, за нэг л өдөр очиж балай авна хи хи.
Тийнштэ, чам шиг эрх охин будаа болгоод аавдаа загьнуулсан шөө хи хи. Дураараа золиг доо. Чамд зургийг нь явуулна. Гачин ууртай харцтай сэгсгэр шөө.
Чи нээрээ нэг өөрийгөө амрааж энд ирэхгүй тэгээ л албан тушаал хөөцөлдөөд сунаж уналаа штэ, за за тоглосон юм, залуу байхдаа сайн ажилах хэрэгтэй хө, дараа нь сайхан сэтгэл байлуул бүх юм сайхан болоод зөөндөө тэнэнэ дээ хө.
9. amor | 2008-07-09 12:18:45
хэзээний бичлэгийг хэзээ оруулаад бнаа хонгор оо.
зураг нэхсэн хүмүүсийг нарыг нэг гаргаач дээ..
охин тэгээд нөхрийнхөө нэрээ хэлсэнгүй юу хө..
10. ХЭнхэГэнДэн | 2008-07-09 12:25:22
мээсэнжирийг чинь мэдэхгүй ш даа
11. blogtoihun | 2008-07-09 12:25:32
Амор-т өө тэр охин чинь " ай хав тү хандрид бойфрээнд, энд оол майя глайсмэйтс, онлий майн" гэж гажигтаж байгаа нөхөр дөө. Ядаж 1-р ангиа бид хоёр хүн шиг төгсчих юмсан. хи хи
12. angelic_universe | 2008-07-09 12:32:11
Сайн явж байна уу хайраа.
13. policewoman | 2008-07-09 12:35:33
ania sainuu, neeree zurag etr oruulchuul ih gooy ungutuur harah bhdaa
14. Uzi (зочин) | 2008-07-09 13:40:24
Yamar goi ve
15. Uzi (зочин) | 2008-07-09 13:40:52
Yamar goi ve
16. chatsarganii but (зочин) | 2008-07-09 14:11:02
Ehner hun tolgoitoi yu?
miniiheer bol tedend tolgoi, ooriin ner, erh medel baihgui ee. bi 100 huvi helj chadnaa, tiim bailgahiin toloo temtsej baina, 18 jil. amjilt oirhon, gerel ni buunii sumiin bogsond haragdaj baina. aan balarsaan, yoo ayaar gem, ene avgai ingeed l namaig deerelheed chih taslah geed baidag yum, amid garval guitseene ..e..e
17. chatsarganii but (зочин) | 2008-07-09 14:18:13
buunii sumiig hongio=>hongil gej zalruulna uu.
gender baih demii. eroosoo bugd adilhan baigaa yum chin' genderdeed yaahiin be? muslimuud yahav dee tegj l baidag yum, gelee ch ter muslim woman bas nud irmehed hariutai, nugel hiihees butsdaggui l yum bna lee, haduuraad baina, scotch tapedehees.
18. Галавсай | 2008-07-09 19:57:41
Зураг зураг зурагнаасаал даа....аниааааа....
19. blogtoihun | 2008-07-10 09:08:46
Галавсай-д чи нэг хүн шиг мээсэнжирээр заагаад өг л дөө. Үгүй бол би чам руу явуулчий , чи оруулчих тэгх үү?
20. Oyuna | 2008-07-13 13:17:58
saihan l ayalaad irsen bainaa, hu..
ter ohin uu? huurhun yumaa
21. duu (зочин) | 2008-07-22 01:56:43
http://www.youtube.com/watch?v=Eeawig2PL2g&feature=related

http://www.youtube.com/watch?v=jTSThf8kJdM&feature=related

http://www.youtube.com/watch?v=RmDJzydxaiw&feature=related

http://www.youtube.com/watch?v=Tzj6NbGXjGc&feature=related

http://www.youtube.com/watch?v=rDZj_zPpE3Y&feature=related

http://www.youtube.com/watch?v=NgumhnmWNk8&feature=related

http://www.youtube.com/watch?v=NK2HRqZCKa0&feature=related

http://www.youtube.com/watch?v=qSq-XwINmzE&feature=related

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.