Би хагалгаанд явах гэж байнаа...

      Сайн байцгаана уу? Надад та бүхний санал зөвөлгөө хэрэгтэй байна. Яасан гэхээр намайг хараа муутай гэдгийг манайхаар ордог гардаг хүмүүс гадарлах байхаа. Би бараг хорин жил харааны шил зүүсэн хүн байгаа юм. Сүүлийн үед "контакт линз" их зүүхээр харшил өгөөд, нүд загатнаад хэцүү боллоо. Хараа муутай нүдний шил зүүдэг хүн чинь бас хэцүү ш тэ. Нэг газар ороод гарахад цанатана гэхээс авхуулаад усанд сэлэх, спортоор хичээллэх гэх мэтэд нүдний шилэндээ захирагдаад байдаг. Энэ зовлонг шил зүүдэг хүмүүс мэдэх байхаа.

Бага байхын л би самбар дээрхи зүйлийг харахгүй олон жил хамгийн урьд талын ширээнд суудаг хүүхэд байлаа. Гэтэл эмч одоо багаас нь нүдний шил зүүлгэж харааг нь тогтоохгүй бол улам муудна гэснээр би "салшгүй найзтай" болоод түүнтэйгээ олон жил амьдарч яваа хүн билээ. Миний бодлоор харааны шил зүүснээр хараа тогтох, сайжрах бус улам л муудсан гэж боддог. Одоо тэгээд нас яваад ойрын хараа хүртэл муудах шинжтэй. За тэгээд хараа тогтоох сайжруулах сайн гэсэн арга чарга бүхнийг л олж хэрэглэж үзсэн ч  үр дүн гарсангүй ээ. Иймд одоогоос хоёр жилийн өмнө "лазёр" хагалгаанд л орвол, олон жилийн олдмол "найзаасаа" салж болно гэж бодох болсон юм. Тэгээд судлаад судлаад энэ жил, энэ сард орохоор хатуу шийдсэн юм.

Дэлхий дээр нилээд олон төрлийн "лазер" хагалгаа байдаг юм байна. Нүд бол хүнд хамгийн чухал эрхтэн тул сайн бодож, судлаж шийдэхгүй  бол болохгүй байлаа. Гэхдээ хаана, ямар технологоор гэдгийг удаан бодлоо. Энд байх хамгийн сайн гэх бас айхтар үнэтэй "Vista Vistion" гэсэн нэртэй америкийн цэргийн нисэх хүчнийхэний нүдийг эмчилдэг эмнэлэг байна лээ. Азид хоёр тийм аппарат байдаг гэнэ. Нэг нь энд нөгөөх нь японд байдаг гэнэ.Тэнд очиж үзүүлсэн.

Хүн бүрийн нүдний хүүхэн харааны хальс нь харилцан адилгүй зузаантай байдаг гэнэ. Түүнээс шалтгаалж хийлгэж болох эсэхээ шийддэг юм байна. Бас амжилтгүй болвол дахин хийлгэж болох эсэх, хэтэрхий нимгэн хальстай  нүдийг ердөө ганц л удаа " лазерддаг" юм байна. Ядаж байхад миний нүд ганц удаа л буудуулж болох зузаантай гарсан. Иймд маш сайн эмнэлэг сонгохгүй бол, ердөө "нэг л удаа" гэдэг тоглоом биш тул удаан судаллаа.

Аа бас дараагийн "баталгаа" нь гурван янз байна. Үүнд насан туршийн баталгаа, таван жил, гурван жил, зургаан сар, бас болоогүй ээ, хамгийн хямд нь баталгаат хугацаа өгдөггүй хүртэл байна лээ. Бас холын хараагаа сайжруулахад ойрын хараа нь яваандаа муудсан муудсан хүнтэй уулзаж байлаа. Тэр нь нөгөө технологи болон үнээсээ хамаарч байгаа юм байна. Би тэр эмнэлэг шинжилгээ хийлгэж байхад нэг өвөөг харсан.

Шууд гарч ирээд нүднийхээ шилийг хогын саванд хийж байхыг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдлөөд тэр үед л ороод явчмаар санагдсан. Өдөрт гурван удаа дуусаа гэж нэг эм өгөөд маргааш ирж үзүүлээрэй гэхийг нь сонсоод тэр хүнээс яриа өдөж асуусан чинь би одоо сайн хараад байх шиг байна гээд инээж байсан. Төд удалгүй хүүүдүүд нь бололтой хоёр хүн аваад явсан. Ердөө гучин минутын дотор шүү дээ. Надад их сайхан санагдаж байлаа.

Нэг эм дусаагаад гучин минут болоод, шилэн ханатай өрөөнд оруулаад дээрээс нь нэг том техник яваад л өнгөрөх шиг болсон. Гялс гээд улаан гэрэл анивчаад л болоо. Түүнийг нь эмч биш компьютор хийдэг юм билээ. Гаднаас нь хүмүүс харж байж болдог юм байна лээ. Яг хагалгаа нь нэг нүд хоёр минут гэсэн. Хоёр нүд дөрвөн минут хараа муутай хүнд сайхан сонсогдож байгааз.
 
 Одоо манайхан Тайландад очиж их үзүүлдэг болсныг мэдэж байгаа байх. Хоёр жилийн өмнө манай нэг найз Банкокт хийлгэсэн юм. Тэр эмнэлэг энд байх эмнэлэгтэй адил технологитой боловч үнэ нь арай хямд. Гэхдээ надад үнэ мүнэ чухал бишээ. Найз нартайгаа уулзах, яг хийгэсэн хүнтэй хамт байх болон бас бус ажил байгаа юм.

Тэр найз одоо зүгээр "хайрт найзаа" бүр мартсан. Гэхдээ зөвхөн холын хараагаа хийлгэсэн тул ном уншихдаа шил зүүдэг. Тэгээд за үргэлж шилтэй явсанаас түр зуур юм уншихад шил зүүх бол асуудал бишээ гэж хэлдэг. Гарч ирээд нүдний шилээ "оршуулсан" гэсэн. Би бас тэгнэ гэж бодоод байгаа. Тэр найз маань ээжийнхээ биеийг үзүүлэхээр ирж байгаа, би эндээс зулзагануудаа хичээлээс нь чөлөө аваад сайн туршлага судлаад "амьд гэрч" дагуулаад "орох" гэж шийдсэн. Бас хоёр найз ирнэ. За тэгээд би олон ажил бүтээхээр явах гэж байна.
 
1. Хараагаа сайжруулах
2. Бас бүх биений шинжилгээнд орох
3. Нөгөө муу хөлөө үзүүлэх
4. Найз нартайгаа уулзах
5. Гэрийн ажлаа чөлөөлөгдөөд буудалд хэд хоног тарвалзах
6. Муурч унаталаа "дэлгүүрдэх"
7.Дараа нь нэг аралд очиж заан унах
8. Хүүгээ тайланд үзүүлэх (хүүхэн бид хоёр очсон)

  Өвөл эндээс нүүгээд өөр газар очих тул дахин мөддөө энэ хавиар ирэхгүй тул сайхан хэсээд авна гэж бодоод байгаа. Аймаар их ажил амжуулах гээд байгаа хүн байгааз. Хамгийн гол нь дараа нь дахин хараа муудвал яах вэ? гэдэг том асуудал байгаа юм. Энэ удаа "Medical tourism" хийнэ. Одоо нас яваад " лайтай гөгширөөд " байна шөө. Биеэ бодно байгаа гэсэн. За тэгээд тэр айхтар "лазер" эмчилгээний тухай сонссон дуулсан үзсэн болон дараа нь учирч болох тохилдолыг мэдэх хүмүүс хэлж туслаарай ? Сээгий горьдоод хүлээж байя найз нар минь...

Сэтгэгдэлүүд:

1. joop (зочин) | 2008-07-10 08:53:22
hi, bi bas hagalgaand oroh geed tolovlood tegeed sain sudalj amjaagui l yavna. bi yag odoogoor mongold baigaa, end bas hiideg genee. gehdee humuus bolhoor mongold arai l batalgaagui baih yadaj enetheg yum uu, thailand d och geed baina. chi haana hiilgeh yum be? bi ch bas olon honog huleelgui odoo amrah gej baigaa uchir bushuuhan neg tiishee ochood l hiilgehcmeer bna. za tegeed chamd zovlogoo ogoh bish chamd baigaa medeellees l huvaatsal gej bichlee. uuchlaarai.
2. blogtoihun | 2008-07-10 08:59:24
ААн би Тайландад орох гэж байгаа, арай ойлгомжгүй бичсэн байна тэ. Би хийлгээд бүгдийг нь бичнээ. Чи уншаарай, хэрэг болж магадгүй хө. Хэрэгтэй гэж надаас бүгдийн сонсоорой хө. Чиний хараа хэд вэ?
3. blogtoihun | 2008-07-10 09:01:22
Би өөрийн биеэр бүгдийг судлаад ирнэ. Ганц нүд биш бүх биеэ үзүүлнэ. Бас найзууд бүгд эмнэлгээр явна. Нэг нэгэндээ туслах шиг сайхан юм хаанай байх вэ хө
4. Болжмор | 2008-07-10 09:07:40
За найз минь бүх зүйл ок шүү дээ...тээд дараа нь сайхаан бичлэг оруулаарай...
тээд уулзахаараа сэмбэлзсэн хүүхэн харахгүй сэмбэлзээд байваа....хэхэ
Чи цоглог шүү....10 хан минут гэжийлээ ш дээ тэ...хүлээжил байя хө..
Блогтой хүнээ санасан уу гээл дэгдээд ирээрэй... эрх зулзагаа
5. blogtoihun | 2008-07-10 09:11:30
Болжко-д гөгшин чинь шилээ "оршуулаад", лаг гоё нүдээ дэрвийж савайтал нь будаад, маангар ганган күүкэн болоод ирнээ. 14-ны 17 цаг 30 минутанд орно сайн залбирдаг юм шөө хө. Муу найзыгаа за...
6. soho (зочин) | 2008-07-10 09:12:24
bi huvidaa lasik haritsangui shine tehnologi uchraas long-term effect ni yamar ch yum bilee. 10 20 tuunees deesh jiliin daraa genet nud muudaad irvel yah ve geed hashirlaad hiilgehgui baigaasht.

Thailandiin Bumrungrad Hospitald uzuuleh gej baigaa yu? Tend yamar baisan experiencee delgerengui bicheerei please. End emchid uzuuleheer yaaaaaaamar ch uramguishte. Jil tutmiin physical exam gej tsusnii shinjilgee avaad, aa gej am hooloi haraad chih neg tataj shalgaad chagnuuraar chagnaad tegeel boloo. Ug ni gadar dotorgui zad shinjluuleed yamar negen ovchnii ehlel baina uu medej avah yumsan.
7. Oyuna | 2008-07-10 09:14:03
zovlon negtei bolohoor l serteshiigeed yavchih yumaa bas, minii haraa tiim ch bas muu bol bish l dee gehdee l shil zuuheer hamar uvdunu yas urgana geed l asyydal ihtei baidag bailaa. Daraa n linz geed ih saihan buyantai zuil garch ireed hairaas min hagatsuulsan ch arhi uugaad martaad uuj idesendee untah, yadraad martaal untah geed l bas l asyydal er n bol ih l dee. getel ene emch nar tehnik tehnologi gedeg chin aguu yumaa, basl neg zuil garaad irjee. sain sudlaj baigaad bas ch chamgui heden zoos tulj baigaal hiilgeel haysan. Ih sain hiisen ih saihan bolson uddag ch ugui yum bilee, yu yugui l garaad irseen. Harin daraa n haranhuid ch har shil zuugeeel heseghen hugtsaand cool baih chin bas l getsuun bilee. Gehdee yaahuu ternees hoish 2 jil garan boljiino, nasan turshiin batalgaa ugsun terhuu emneleg nadad , 6 sard ch yumuu jild neg ochood uzuulvel n uzeh l yum bilee. gevch zalhuu hund chin bas l neg asyydal shd. Za ter ch yahav emnelgee sain sudlaarai, gam sain hiigeerei. Good luck
8. Вафль | 2008-07-10 09:19:32
Өө юун таньд зөвлөх, та харин нүдний талаар зөндөө зөвлөгөө өгчихлөө ш дээ.

Олны хүч оломгүй далай гэж танд мэддэг хүмүүс орж ирж туслах байхаа. Гэхдээ та ч бараг л сайн талдаа судласан байна ш дээ.

Итгэл гэдэг сэтгэлийн хүч агуу тул та итгэлтэй байгаарай.

Удахгүй эв эрүүл сав саруул болоод, үзсэн туулсанаа бидэнтэйгээ хуваалцаарай... хүлээж байя...
9. blogtoihun | 2008-07-10 09:26:30
СоНо-д харин нэг их сонин нэртэй байсан. Ирээд бичнээ хө.
Оюунаа-д аан чи хийлгэсэн юм байна тэ. Чи завтай бол ороод ирээч? Хаана хийлгэсэн вэ? Өвдөөгүй биз дээ, би өвдөх вий гэж айгаад байгаа, дээр нь их янгууч хүн байгаа юмаа. Тэгээл дараа нь аймаар гоё хардаг гэсэн тэ. Тэгвэл ямар гоё вэ, амьд явсаны минь нэг учир шүү дээ.
10. Болжмор | 2008-07-10 09:26:44
тэгэлгүй яахав залбираад л байж байна...миний найз дэрвээд л дэгдээд л ороод ир хө...
11. blogtoihun | 2008-07-10 09:29:51
Бафль-д ха ха нүдний эмч шиг болоод ирнэ гээд байхгүй юу?
Энэ бол сүүлчийн шийдвэр их удаан бодсон. Янз бүрийн юм зүүгээд худлаа юм байна лээ хө. Хүн амьтан хийлгээд байхад би яавал гээд шийдсэн.
Технологийн эрин зуунд амьдарч байгаа хүн чинь итгэлтэй байгаа шүү дээ. За амжилт хүсээд хүлээж байгаарай хонгороо?
12. quietwater (зочин) | 2008-07-10 09:38:49
Хөөх, Ямар гоё юм бэ Блогтой Хүүхэнээ. Би бас аягүй хараа муутай ш дээ. Нүдний шил, контакт линз хоёроос сална гэж байхгүй. Уг өөрийнхөө нүдээр, элдэв тусламжгүй хорвоог хардаг болчуул сайхан л юм. Тийм хагалгаа байдаг гэж сонссоноос сонирхож байгаагүйм байна.
За тэгээд, амжилттай яваад, хагалгаандаа ороод, заанаа унаад, найзуудтайгаа уулзаад, тайланд үзүүлээд, хамгийн гол шоппингдоод ирээрэй.
13. Mendee | 2008-07-10 09:45:59
hahaha
mongold lazer emchilgee hiij bgaa sh dee. 25000 togrog gesen bhaa, bi tegj l duullaa. hiihiin hubid hiij bgaa.
harin ter chini aihtar mes zasal ene ter bish shuu. zugeer l lazeraar uilchilj bgaamaa.
za amjilt
orhcin ued technology hogjood bhad tom tom linz zuusen baagiinuudiig harahaar....
14. altargana | 2008-07-10 10:03:08
Миний нөгөө нэг их үнэтэй Стэнфордын эмчид очдог чинь нүдний эмч ш дээ. Би бас багаасаа хараа муутай, шил таардаггүй тул насаараа онийж явсан, тэгээд дээр нь ном унших пмсм шагайх өвчтэйг хэлэ үү.
Энд эхлээд нэг сайн лазер хагалгааны эмчид очсон ч тэр намайг Стэнфорд руу явуулсан. Тэдний хэлэх нь миний нүд зүгээр харин бүрхэвч хальс нь гэмтэлтэй сорвитой гэсэн, тэгэхээр жирийн хараа сайжруулах хагалгаа тус болохгүй бүүр бүрхүүл солих юм шиг байгаам. Контакт линз туршиж болох юм гэсэн ч би дахиж эмчид очоогүй л байна.
Хараа муутай хүний зовлонг насаараа эдэлж явнаа...

За хагалгаагаа амжилттай хийлгээд баяртай мэдээ дуулгаарай.
15. erhtsas | 2008-07-10 10:06:04
Аан аниа Тайланд явах болсон уу? Би хэдэн танилаасаа асуусан сайн мэдэх хүн алга байна лээ, нэг эмчийг л мэдэх байх гэцгээгээд харин тэр эмч нь ойрд ерөөсөө ирэхгүй байнаа.

Амжилт хүсье аниа минь, бүх зүйл маш сайхан болноо, би ч маш хөөрхөн ганган аниатайгаа л уулзах нь дээ.
Дэрвийсэн нүдийг нь хараад Банжигийнхан дурлаад бөөн юм болноо. хэ хэ хэ

Хөөрхөн болсоныхоо дараа дүүтэйгээ уулзаарай, хүлээгээл байгаа шүү.

Амжилт шүү аниа!!!
16. Quietwater | 2008-07-10 10:07:15
Мэндсайхаан. Хаана хийдэг талаар нь асууж болох уу?
17. blogtoihun | 2008-07-10 10:10:07
Кют ватэ-д яаая чиний нэрийг бичих гэж зовлоо штэ хи хи баярлалаа хөөрхөнөө.
Мэндээ эмчид- харин тиймээ хө. үзээд алдахаас, гайгүй байгаа хө. Монголд байгаа машин чинь дээр үеийнх гэж сонсоод хүнүүс гадгашаа яваад байгаа гэнэ лээ. Нөгөө нүдний Баасанжав эмчийн Орбис эмнэлэг гэсэн. Хөөрхий нүдний Санжаа эмч хөгширөөд охин нь гайгүй сайн эмч болсон сурагтай байна лээ.
18. найз | 2008-07-10 10:10:28
амжилт шүү, сайн яваад ирээрэй. айх зүйл байхгүй ээ, битгий айгаарай...
19. blogtoihun | 2008-07-10 10:13:05
ААА-даа аан тэр бичлэгийг санаж байнаа. Гөгшин чинь туршлагын туулай болоод ирий. Манай нэг найз бас чам шиг нүдний бүрхүүл арьсаа тайландад эмчлүүлсэн ш тэ. Тэр бас ирнэ. Нээх хараа муутай биш, би сайн асуугаад ирнээ хө. Нүд гэдэг чинь чухал шүү дээ. Одоо гөгширөөд онийгоод нүд мүд үрчийж горчийгоод "иймаар" болжийгоош тэ. хи хи
20. nomin (зочин) | 2008-07-10 10:14:01
Hi,ijil zovlontoi humuus bna.bi bas ene hagalgaand oroh tuhai bodood l bna.gehdee odoogoor jiremsen uchir bolohgui yum bnle.huuhdee gargachaad ornoo.ter boltol tanii turshlagaas sudalj baiy
21. blogtoihun | 2008-07-10 10:16:38
Цасан-д Синга-д байгаа машинтай яг адил машинтай эмнэлэг олсоон. Ууг нь чамтай ...гээл.
За чи анийгаа нэг нүдний шилтэй гэж зүүдлээд байсан байхаа. Харааны шилээ бака гэчээд маангар ганган нарны шил зүүгээд , сормуусаа будаад, "шүгэлдээд" хип хопдоод гүйгээд ирнээ.
22. blogtoihun | 2008-07-10 10:19:31
Найз-д за айхгүй ээ. Дуулаал дуулаал явчина хи хи.
Номин-д харин жирэмсэн бол болохгүй ээ. Тэр чинь лазер атомаар бөбөгдөөд бөмбөгдөөд хаячихаж байгаа нь тэр юм гэнэ лээ штэ. За би туршлагын туулай болж ирээд сайн хэлж өгнөө зө.
23. blogtoihun | 2008-07-10 10:22:15
Та нар минь ийм сайхан шүү дээ, орж ирээд сэтгэлийн дэм өгөх нь өгөөд, туршлагаа хэлэх нь хэлээд.
Олны үг оломгүй далай, би ямар азаар блогчин Блогтой хүн боловоо?
Учиртай төржээ би гэдэг шиг, учиртай блогчин болжээ би гээд дуулаал байна хө.
24. ХЭнхэГэнДэн | 2008-07-10 10:23:21
gagui geseen naad hagalgaa chini. hiilgesnii daraa hamaagui hodolj bolohgui yalanguya seeges, bas arhi uuj bolohgui .

za tegeed bondgor egchid eruul mend eruul mend eruul mend shoo
25. nomin (зочин) | 2008-07-10 10:24:31
Tand amjilt husey. Amjilttai boloh bhaa.
26. blogtoihun | 2008-07-10 10:26:59
ЗББ-д аний нь сээкэсээс гарцан ш тэ. Архи уухгүй гэдэг чинь о асуудал байнаа, яахуу? Монголоос манай найз нар маангар их архи авчирна гэсэн. Зад авна гэж бодоод ... ээ өөдгүй нь тэ, за за тоглосон юм. Одоо нөгөө загьнаж зоддог туучийнууд орж ирээд архичин мархичин гээд унана зогслоо. хи хи
27. ТАРЧЛААН | 2008-07-10 10:28:10
Ийм сайхан сэтгэл сайтай байхад бүх юм сайхан болно ш дээ.
28. blogtoihun | 2008-07-10 10:32:27
Тарчилдаг хөөрхөндөө баярлалаа.
29. Oyuna | 2008-07-10 10:42:18
neeh ih uvduhgui ee, zugeer setgeleeree l aidag yum bilee. USAd hiilgesen.

hamgiin gol n daraa n sain untaj amar udaan yum shirtej harch bolohgui l gedeg yum bilee
30. ХЭнхэГэнДэн | 2008-07-10 10:42:47
сээгсээч гарах муу даа бондгор эгч минь энүүхэндээ гэж хэлэхэд. боломж олдуул цаад сээгс энд дэ сийтий гэдэг канууг үзээрэй . бүгдээрээ 40 гарсан бараг 50 хүрч байж сээгсээр жинхэнэ амьсгалж байгаам аа.


За энэ чинь би одоо юу юу яриад явчихав даа. ам гэж дарвагар

намайг татаад аваарай .... хэ хэ хэ
31. Oyuna | 2008-07-10 10:45:35
za ailtgui ee bid nar chamtai hamt baigaa shuu.
Amjilt husie.

chinii msnd IDgaa ugsun baigaa, Amoroos avsiin heregtei bol n orood ireerei
32. *САЙХАН САНАА* | 2008-07-10 10:48:49
ажмилт ажмлт.. эрхэм баян эрүүл мэнд ээ гэж.. эрүүл саруул болоод ирээрэй..
33. Fohlen (зочин) | 2008-07-10 10:49:35
Neeree haraa muutai bh hetsuu shuu. Deerees n minii shil zuuh durguig helehuu...

Daraagiin ur dagavar n l yamar yum gehees ovdoj zovohgui, udahgui bol gaigui l hagalgaa shig sonsogdoj bna shd...

Yamar ch bsan tand amjilt husye.

Mon turshlagaasaa huvaaltsaarai
34. blogtoihun | 2008-07-10 11:09:58
АА чи манай Оюунаа юу, нөгөө нууц блогын хи хи. За би хийчнээ. баярлалаа. Цаад күүкэн чинь байна уу?
35. blogtoihun | 2008-07-10 11:16:40
ЗББ-д за чи муу бондгор анийгаараа тоглоод байгаарай хө, тэр сээгэсд яаж буцаад дуртай болох вэ? эм зэм байна уу, ирэхэд асуугаад бэлдцэн байгаарай чи, яах вэ өөрийн хүмүүм бол юу дуртайгаа хэлж болно, ямар бид нэг нэгнийгээ аймаар сээгийчид шиг доромжлох биш дээ хө. Даравгар ам байхдаа яадгын, янзийн хог шөө чи... тэр эм асууна шүү үүрэг гэж мэдээ..
Оюунаа-д ойсон гөгшөөн.
Санаа-д тэгнээ хонгор минь бага сахилгагүйтээрэй чи, ойрд яагаад таг болов?
Фохлэн-д ээ нэрийг чинь буруу биччих вүү дээ соорий. Баярлалаа. ирээд бүгдийг ярина. Чи харин уншихаа мартав хө. Эхнээс нь дуустал хэлнэ. ккк
36. *САЙХАН САНАА* | 2008-07-10 11:19:05
би хөдөө яваад ирсээн.. блогтой бас сараачсан байгааз...

би байжил байг оо...
37. Oyuna | 2008-07-10 11:39:29
tiimee hu, tsaa chin bainaa, jaal blog hesne geel garaad yavsan hu
38. ts (зочин) | 2008-07-10 11:41:55
zovlon negtei hun bna. ene tuhai bas l ertnees surag ajig taviad hashirlaad hiilgej chadaagui bgaa. Harin uuriin chin shilee orshuulaad ireh ter ueiin chin bichlegiig tesen yadan huleej bna shuu.une huls bolon hiilgesen emnelgiihnee web site -g taniltsuulgiig chaduuul bidendee damjuulaarai. mongoold bol hiilgeed demii gedgiig bbusad humuust anhaaruulmaar bna. negd mashin n mash huuchin 2t yamar ch batalgaagui. torlogoo ggemteelgesen gesen hed heden hunii gomdoliig sonsoj bsan. harin suuuliin ued 1-r emnelgees enetheg ruu yavuulj bgaa gej sonsogdood bgaa.enetheg her zereg naidvartai bdgiin buu med. tailand-g harin gaigui bdag gej sonsson.
39. rete (зочин) | 2008-07-10 11:43:17
manai neg naiz?amerik/ laseraar xaraagaa zasyylsan anxdagchyydiin neg gej xelj bolno. mongold sain dyriin ajiltan baij bgaad nytagtaa ochood ali 1997 ond ergej ochood kanadad ochij xiilgesen gesen. odoo boltol eldev noloogyi 10 garan jil sain baigaa gesen. highly recommend shyy geed baidiin. Bid 2iin xaraa adilxan baisiin - 2. 75. bi odoo boltol shil, contactaa eeljilj zyydeg mongo tsaasnii bolomjtoi bolbol xiilgex sanaatai bdiin bas
40. amor | 2008-07-10 11:57:15
оройноос хойш таван үг бичих гэж мөн ч зовлоо доо...
дэлгэцэн дээр жийийийийин жийийийн гэдэг нэг CD шиг юм эргэлдэээд алж дийлдэггүй дээ, амь бөхтэй бөөс вээ.....
чи минь бүүр өдөр хоногоо яг тааг шийдсэн үү..
тэгээд хагалгаа энэ тэрд орчоод гам сайн хийхгүй гостуу яваад байваа..
орчлонг харна гэдэг чинь сайхан зүйл архи яахав, хэзээд байж л бна..
наад эрүүл саруул бие нүд чинь чухлын юм шүү.. нээх жоохон биетэй юм байж эмээ шиг захиад үглэв.
Амжилт хүсье хөөрхөнөө, битгий айгаарай !! гоё болчоод л ирмээд ирмээд явчдын ш дэ.. заааж заалгаж авнаа ирмэлтийн тухай хэхэ..
41. ХЭнхэГэнДэн | 2008-07-10 12:10:20
Бондгор эгчийййййййййййй

ээхстаасий гээд нэг эм шиг юм байдын ш дээ. бас тэгээд янз бүрийн юм зөндөө бий дөө кэ кэ кэ
42. blogtoihun | 2008-07-10 12:36:47
Ц-д тэгнэ хө. бүгдийг нь бичнэ.
Рэтэ-д баярлалаа хө. Тэгүүл гайгүй юм байна. 10 жилийн өмнө хийлгэсэн хүн гайгүй юм чинь. Маш их баярлалаа.
Амор-т бүх юм жин тан, гэрээсээ гарах л дутуу байна. Маргааш явна.
За тэгээл дандаа гостуу байдаг юм шиг, ихра яриад байгаарай... би гарах гээл байгаа штэ... хи хи
Хүмүүс буруугаар ойлгоод унанаа... одоо айдаг болцон байна ш тэ. Эртүүдийн бичлэгээс хойш, балай юмаа. ккк
Тэгнээ сайн залбираад байж байгаарай хайрт найз минээ...
43. Сувдан эрэл | 2008-07-10 12:38:02
Энэтхэгт хийлгэсэн хүн найзаа жинхэнэ оршуулаад 3 жил болжээн гэсэн. Одоо ч сайн хэвээрээ.
Зиак тэгээд хөөрхөн нүдтэй хүүхэн хөөрхөн хөөрхөн хараал гүйгээд байждээ. Амжилт шүү
44. blogtoihun | 2008-07-10 12:39:29
ЗББ-д юу юу сайн гэнээ? Сайн судлаал бүгдийг нь хэлээд аль... үзээд алдана ха ха. Одоо бас аймшигууд орж ирээд айлгах вий дээ. Гостуу царайлаад ирха ярьдаг байсан, одоо сээгэс яриад гээд хи хи
За за аль юмнаас айж алгын чинээ болох юм тэ.
45. zaya (зочин) | 2008-07-10 12:44:13
hi ymar goy ym be,tanid amjilt husie,bi bas haraa ih muutai,lenz hiiheer harshilaad nud zagtnaad ulaachihna,Haraa muu shil zuudeg bh ih hetsuu.Bi 10jil shil zuuj bna.Yg unen ulam lmuudaad bdag ymaa,Ta hoorhon nudtei bolood,orchlong tsantsan,haltartsan shilnii tsaanaas bish ooriin nudeer hardag bolood ireerei.Tand amjilt husie,Tegeed sain sudlaad ireerei ymar unetei,her batalgaatai,ovddoguu,yu shaardlagatai....geed l bugdiig.Bi bas eruul nudtei bolohiig mash ih bur maaash ih husej bna,shilgui bol minii nud muuhai nud bishee kkkkk
46. blogtoihun | 2008-07-10 12:44:32
Сувдан-охинд баярлалаа. Найзаа оршуулаад гэснийг уншаад цочлоо ш тэ. Миний энэ ам уу, дандаа болохгүй үг яриад, түүнийгээ мартцан мангар царайлаад өөрийнхөө бичсэн үгийг уншаад цочлоо штэ.
Ийм л гажиг хүн дээ би ... хи хи ёо ёо нээрээ балрах шахлаа, ийм хүн байхуу та минээ...?
47. blogtoihun | 2008-07-10 12:46:24
Заяа-даа баярлалаа. Сайн судлаад хөөрхөн болоод ирнээ. Хүлээж байгаарай.
48. ХЭнхэГэнДэн | 2008-07-10 12:57:50
өө та одоо ингээд байвал чинь нөхөр чинь хүүхэн хайгаад гүйнэ дээ
яадын хэнээс ичдийн ямар хүний хийдэггүйг хийж байгаа биш. тэгээд ч сээгс гэдэг чинь хорвоод өрөө төлөх үндсэн арга гэжугаа ш даа. ха ха ха би нээрээ юу л болоод байна даа. Аавдаа авгай оролдохыг заана гэдэг л болоод байх шиг кэ кэ кэ

явж унтий доо
49. amor | 2008-07-10 13:02:33
Найз нь залбираад суунаа хө, бөөн зав бгаам чинь.
дажгүй ээ хөөрхөн болоод л ирнэ..
Збб их юм заааж бна шүү чамд, сураад ав хө..
50. ХЭнхэГэнДэн | 2008-07-10 13:05:52
Амороо нэг юм асуучих уу айн. өөрөө залбирахдаа ай гэгээн Мария минь гэдэг үү айн. хэ хэ тэгж төсөөлөгдөөд инээд хүрээд хэ хэ хэ
51. amor | 2008-07-10 13:10:41
хахаха, юун Мария вээ..
Бөө хүний өгсөн арц манайхан явуулсийн , тэрийг асаагаад Блогтойхүн хөөрхөн нүдтэй бол ! гээл хэлчинэ ш дээ..
хөдөлгөөний дутагдлаар алгаа хавсрах сунаж унах энэ тэр хөдөлгөөн хийж чадахгүй шүү..
Збб чи одоо унтана гэчихээд, чамайг унтвал би бас унтмаар бна ш дээ
52. Oyuna | 2008-07-10 13:12:59
sain ayvaad ireerei hu, erduusuu uvduud aigaad baih yum baihgui ee ter chin. Nuden deer chin computeraa avchirj tavial chig chig geel boloo/hurdan hemnelttei heleed uzee hu/ naiz nar n sain zalbirch bainaa.
Gol n chi min l biee sain bodddii shoo,
Udkuu banjigaar ch ter msneer ch ter neeh huurhun nudnuud l arduur urduur guigeed baih nee. Neeree l orchlong engiin uuriinhuu nudeer harah shig jargal ugui yum bilee blogoo.
Za buun buun amjilt shoo
53. zochin M (зочин) | 2008-07-10 13:17:07
chinii haraa chini hed yum be?
bi -9 baij baigaad -1 bolson huniig medne ee, odoo barag 20 jil bolj baigaa baikh hiilgeed, gaigyi l bn sh dee, medeej nudnii opticiig gerleer sharj soriv herchlees gargaj uurchilj baigaa tekhnology bolokhoor yavaandaa baga zereg oiriin haraa muuddag tal baidag l gesen gaigyi l bn oo
Amjilt husie !
54. hana (зочин) | 2008-07-10 13:23:43
hi hagalgaa chin amjilttai bno oo sanaa zovoltgui ee naiz aa
55. blogtoihun | 2008-07-10 13:39:56
ЗББ-д харин тиймээ хө, одоо тэгээд яахуу дээ, би чадахгүй юм чинь...
Амор-т харин тийм чамаас дээр эм тан олж өгөх гээд хи хи
Оюунаа-д би чамтай мээсж-днэ.
Зочин М-д аан тиймүү, лазер хийлгэсэн үү, минийх нэг тал нь хасах 5, нөгөө тал нь хасах 6 болцон байна лээ. Жил ирэх тутам муудаад байгаа юм. Чи завтай бол ороод ирээч хө. Асуух зүйл байна?
56. blogtoihun | 2008-07-10 13:40:45
Хана-даа баярлалаа, маш их шөө.
57. Опал | 2008-07-10 13:55:01
manai duu hiilgesen haraa n saijirjiin gsn ghdee yawaandaa yamar surug nuluu uzuulehiig helj medku yum,,,, joohon ert hiilgechwuudee l gej bodood bgan
daanch yum harahgui bga huuhdiig tegeed sohooigood yawjii geltei bish geed hiilguultsiishd
58. alchemist | 2008-07-10 14:37:55
neeree bi asuusan helehee martsan davhij yavsan bn shuu, gaigui sain gej bn lee, ugaasaa hiilgesen ni deer bhaa, end neeh sain hiideggui um shig bn lee, mongotei humuus japan ed nart ochij hiilgedeg gsn, manai angiin neg huuhed sohorno gj bgaad tegeed teriig hiilgeed odoo haraa ni zuv zugeer bolson gj bn le, gol ni haana yamar emnelegt l hiilgehees ih zuil shaltgaaldag bololtoi, nud ih emzeg erhten, gazraa sain songood oroh um bol sain boloh bhaa, amjilt shu egee
59. blogtoihun | 2008-07-10 14:53:34
Опал-д аа тийм үү, жоохон хүүхэд ч гэсэн болдог юм байна тэ, гайгүй байхаа, дээр 10 жил болсон хүн гайгүй байна гэж хэлж байна.
Химик-д аа тэгээл мартаад байсан уу, анийгаахаа захиасыг тэгээд чи мартаад байгаарай хө дэмий шөө.кк
60. blogtoihun | 2008-07-10 14:55:06
За хө газар газрын судалгаа зөвөлгөө зөндөө авч байна. Баярлаад байгаа шөө хүмүүсээ...
61. AMI (зочин) | 2008-07-10 15:09:09
hI BLOGTOI EGCHEE BI TANIHAAR BIANGA ZOCHILDOG CH MSG NEGIG CH ULDEEJ BGAGUI L DE,

HARIN TANII HAGALGAAND ORNO GEHEER CHINI SANAA ZOVOOD HEHEH

MANAI NAIZUUD BUGD NOMIIN HUMUUS TEGEED BUGD HARAA MUU HUMUUS ZUNDUU BSAN ODOO BOL NAAD HAGALGAAG CHINI HIILGEED BUGD TSARAI ORTSGOOCHIHSON GOY L BLEE, NUDNII SHILEE AVAAD UURIINHUU NUDEER BUHNIIG TOD HARDAG BOLOHOOR NUD HURTEL AIGUI TOM BOLCHIHDOG YUM BILEE SHDE, TA HAGALGAANDAA OROOD GOY NUDTEL BOLOOD ERGEJ IREED GOY BICHLEGEE ZUNDUUNIIG BICHEEREI AMJILT HUSYEE TAND
62. tail | 2008-07-10 23:16:36
HI MGL_D BHAD MN TV-R NEG NEVTRYYLEG GARCH BSAN TER NI ENETHEGT NYDNII HAGALGAA HIILGYYLSEN HYNII TUHAI BSAN MAS SN GEED L SURTCHILAAD L BSAN YYNIIG L SN MEDEH YUM BNA AMJILT HYSIE
63. zochin (зочин) | 2008-07-10 23:20:52
neg nudendee xiilgex iumsan daanch unetei b,a
64. arbanxuruu (зочин) | 2008-07-10 23:59:22
xagalgaanaas aij b,a duxuulj baigaad bultchixuu ,emch gexeer l bur salganachixdag iin
65. chatsarganii but (зочин) | 2008-07-11 08:38:09
ih zsvart sain orood irehiig husen erooe.
setgel sanaa taivan, bayartai baival bie amarhan l ilaarshina daa, naizuudtaigaa uulzahaar.
66. buyan (зочин) | 2008-07-12 11:44:33
sain bna u, bi tani blogt bnga zochildog emegtei bna.. bi bas haraa muutai, olon jil nudni shil zuuj yavaa tul ter hagalgaag sonirhoj hun amitn-s asuuj bsani %-d setgegdel oruuliya gej bodloo.. 5 jil-n omno MN-d bhdaa Baasanjav emch-n emnelegt uzuulj nudni torlog-n cooroltoo togtooh lazer emchilgee orooson nudendee hiilgesen.. 1-r emnelg-n nudni tasg-n apparatand ni ochij orson.. hagalgaa estoi hurdan, chig chig geed boldog yum bilee, nudni ug ru yum-r hatgaad avah shig l sanagdsan.. em dusaaj nudni huuhen haraag orgosgoj hiideg tul hagalgaani daraa gerel haraj chadahgui, ganc-raa yavj chaddaggui yum bilee.. tegeed daraa ni Thailandad surch bh uedee jil bur duranduulj shalguulahad zugeer saihan sorvijood edgesen bna, nemelt coorolt alga gej bsan.. iimd narni shil avch ochooroi.. naizuudtaigaa hamt ochih gej bgaa bol alzahgui bhaa.. bi odoo Korea-d doctoranturt surdag, end hiilgeye gej bodood ene tuhai lavlaj asuusan chini hagalgaani daraa computer deer ajillah, nom caas shagaih-g heseg hugacaand horiglodog gesen tul heden jildee l hiilgej chadahgui bolood suuj bna.. Thailand-n Bumrungrad emnelg-g sain gedg-g zondoo sonsoj bsan, naizuud ch tend ih uzuuldeg bsan.. Hagalgaa chini amjilttai sain bolno gedegt itgeltei bna.. Bas saihan ayalaad ireh-g yerooye.. Thailand saihan nutag shu..
67. policewoman | 2008-07-13 13:03:47
sainuu ania
bi nudnii shil zuugeed 10 jil bolzon bna shd, bi bas hiilgeh geed sudlaad l bgaa, 20 nasaa ungurch bj l hiilgehgui bol bolohgui gesen, hunii nudnii huuhen haraa 20 nasaa ungurtul l usch tuljij tomorch bdag yum genee, tegeed arvan hedtei hiilgechdeg, ahiad 20 garaad muudaj maybe gesiin, tegeel .... manai egch orosd hiilgesiishd, odoo 2 jiliin umnu, /ter ch zaluuhan l daa, odoo 23tai/ bi ch gesen tend l hiilgeh bh.......
za hagalgaa yamar bsan tuhai ireed bicheerei anai, hagalgaa ni amjilttai bolnoo...bi bas sain zalbiraad bjiiy, :-)
68. Diams | 2008-07-13 16:58:46
za ene saihan zuvluguu bolloo! Bayarllaa! bi sayhan neg tiim video uzsiin ednii neg eruul mendiin suvgaara ni. Tegsen neeree gyals yum bilee. Ter yahav halsiig n lazerar toiruulj zuseed tegeed computer n uuruu neg burhevch hiichihshg bolson tegeed ergeed nuguu ahlsii ni butsaaj naagaad bsnuu yasan tegeh shg bolson tegeed l bosood irdiin bnlee hun n. Uvdsun uu gsn chn ugui gehdee baga zergiin hatgaltiig mederlee gj bsn tegeel hav har shil zuulgeed gargachdiin bnlee.2 nudend 2500-3000 euro gesen baih shuu end buyu France d laa. Teriig haraad hiillgenee l gej bodood bgaa shil zuuh unen gai shuu te! Za uurt chn amjilt husey! Eruul nudtei bolson bh ueiin bichlegii ni huleej baiy!
69. Өвлийн өвөө anjigai | 2008-07-16 12:45:09
Аниагийхаар оролгүй удсанд сорри шүү. Дүүнь хөдөө гэр бүлтэйгээ амарч байгаад ирсэн. Дээрх бичлэгийн хувьд

Хийвэл бүү ай. Айвал бүү хий.

Зоригтой байх хэрэгтэй. Наад хагалгаа чинь бараг л 90 хувь найдвартай хамгийн сүүлийн үеийн технологи гэсэн шүү.
70. scorpion (зочин) | 2008-07-17 12:59:58
14нл хагалгаандаа орсон байх нь. амжилттай болсон гэж бодож байна. санаа зөв юм чинь заяа нь зөв л байгаа даа. амжилт.
71. Claus | 2008-07-19 09:08:38
Анийд амжилтооо
72. amor | 2008-07-19 09:15:04
хаагуур яваад бнаа, хагалгаа амжилттай биз дээ..
би гайгүй сайн сэтгэлээсээ залбирсан шүү..
мэдээж амжилттай тийм биз дэ.
хөөрхөн нүдээ ирмээд л ороод ирэхийг чинь хүлээгээд бна даа хө..
73. Burkhad (зочин) | 2008-07-20 06:51:00
HUn hussenee aihgui hiijl bh heregtei. Zorigtoi baigaarai. Amjilt husie. Odoo orood ali hezeenii hagalgaa duustsan bgaan bndaa amjilttai bolson bgaasai.
74. erhtsas | 2008-07-20 14:09:25
Аниа сайн уу? хагалгаа амжилттай гэдэгт итгэж байна, хурдан ирээрэй.
75. chatsarganii but (зочин) | 2008-07-21 05:00:10
uyaanaas alduursan manai puppy shig haaguur tuugaad baina, hagalgaa chini ali ert duusaad manaihaas yavsan gej emneleg chini helj baina huu.
er hunii jargal ezgui heer
em hunii jargal er nohorgui teneh geed l yavj baina uu.
76. Болжмор | 2008-07-21 10:03:08
Хүүхнээ сайн уу...бие яажийнааа....сэмбэлзээд маниусыгаа мартчихсан уу үгүй юу...хэхэ
за тээд бүх зүйл асуултгүй ок л биз дээ...
77. angelic_universe | 2008-07-21 14:39:01
Эрч хүчтэй байгаарай. Оройхон орж ирсэнд уучлаарай.
Чи чаднаа. Бүхнийг даван гарах болно. Тэгээд аз жаргалтай амьдрана. Тэнгэрлэг байгаарай.
78. urnaa (зочин) | 2008-07-21 20:39:07
sain bnu? bi penang-nd surdag lda bi bas haraanii shil zuudeg lde. tegeed yorno shil zuuh ni haraa togtooh bish muuduulaad bdag gdg tei sanal neg bnaa, bas ene hagalgaanii talaar suuliin uyd sonsood bga, ghdee yag doriwtoi haij sudlaagui l bna. ta odoo hagalgaandaa orson u? thailandad hiilgej bgaam u? M'sia d yum u?
za yamarch bsan tanid anjilt husie!
79. jim (зочин) | 2008-07-23 22:09:49
oort chini amjilt hysie. anglid hiilgesen 1 hyn baidag neleed heden jil bolj bna zygeer l bh yum bna sh d
80. Анжигай (зочин) | 2008-07-23 22:19:38
Ёооё санаа зовоогоод алга болчихдог аниа юу даа. Хурдхан хариу бичээд энэ олон амьтаны сэтгэлийг амирлуулаачээ. Ямар их шопинг хийдэг юм бэ?
81. mami | 2008-07-23 22:45:52
хүүүе аниа сайнууу... энэ бичлэгийг уншилгүү өнгөрчижээ уучлаарай. хэхэ

хагалгаа нь амжилттай болсон биддээ.. таний бичлэгийг уншмааар байнашдээээ.. та бяд 2 ын хараа адилхан юмаа.. би бас наадхийг чинь сонирхоод байгаа.. сохорч үхэх юм байна гээл үглээл суужийна одоогоор..та үнэ хөлс зардал энэ тэр бүгдийг нь хэлээд өгөөрөэй аниа хүлэээжийшүү..
82. ХЭнхэГэнДэн | 2008-07-23 22:49:28
sain baigaa biz dee bondoolio egch ain
83. chatsarganii but (зочин) | 2008-07-24 06:17:36
hey chi say San Antonio-giin airport deer baisan uu, aimaar adilhan, shine nudtei huuhen yavj baisan, tegeed asian baisan bolohoor uumaar baina gesen chin tohgui yavaad ogson. heden sar, jileer yavsan yum bol doo?
84. apabst | 2008-07-25 08:46:14
хагалгаа амжилттай болсон байх гэж найдаж байна.
Би ч бас аймаар хараа муутай. Нэг их контакт линз зүүсэн ганган хүүхэн яваад байгаагаас биш яг хэрэг дээрээ бараг "сохор". Наадах хагалгааг чинь зөндөө бодсоон яг чам шиг. Хэрэв бүтэлгүй болвол гээд л........ ядаж манай нөхөр линз зүүгээд болж байхад тийм рисктэй юмаар яахын нүд бол тоглоом биш гээд байдаг юм.
Манай дүү өнөгрсөн жил Энэтхэгт хийлгэсэн одоо хүртэл зүгээр гэж байна лээ.
Ядаж энд нүдний хагалгаа аймаар үнэтэй. Ойр хавьд хямд газар их байдаг боловч манай нөхөр хэн мэдлээ найдваргүй гээд байдаг юм. ккк
Хэзээ нэг цагт хийлгэх байхаа гэж бодож байна.
85. debe (зочин) | 2008-07-25 16:25:56
sain l sain l yum shig bnlee
gehdee daraa n haraa muudbal yah be gsn asuudal debshuuleh n zub
86. B_b3 | 2008-07-27 19:14:35
Bi Tailandad b.na Mahidol.ac.th haygaar shalgada. Heregtei bol holbogdooroi.
87. suvdaa (зочин) | 2008-09-19 10:52:53
hagalgaa amjilttai bolson bayar hurgeya.bi bas 10aad jil shiltei naizalj yvaa hun.ireh 7 honogt UB-d Bolormelmiid lazerduulah sanaatai,bas ergelzeetei .yaval deer ve mgl hiilgeh uu yahuu?gadagshaa yvj hiilgay geheer bi byatshan baby maani bn.avaad yavah uu uldeeh uu, huu maani meemee sanah uu yahav geed asuudal ih
za zuvluurei

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.