Сайн байцгаана уу? Миний Хайруудаа...Би гэдэг хүн чинь ажил төрлөө хийхгүй болохоор цалин цавуу гэх "сээгий" дутагдаад баларах дөхлөө. Одоо ажилдаа орохгүй бол болохгүй нь, наана чинь амьдрал ахуй доройтоод, цаанадаж блогдохгүй бол хэтэрхий их зав гараад ааш авир муудаад, "хэрүүл" хийх амьтан олдохгүйгээс гадна утасны мөнгө талийгаад сүйд болох нь байна. Одоо шууд марш..., ажил хэрэгч төрсөн гэсэндээ цаанаа л өөр байгааз дээ хи хи.
Энэ амьдралд олдсон үнэтэй ажил минь блогдох бас "аальгүйтэх". Би ер нь тэгж байгаад "чека" юм болохоор хэний ч дэмжлэг тусламжгүй "лаг" ажил олсон нөхөр мөнөө тэ хи хи. Юуны өмнө хонгор хайрт Урт гушуут Цасан дүүдээ баярлалаа. Дараагаар нь Болжко найздаа хэлэх үг "бийнаа". Яасан гээ би гэдэг хүн дандаа болохгүй цаг нараар нь залгаад ярья, ярья гээд муу найзаа зовоодог өвчин тусцан. Уучилаарай хонгороо...? Чи надад хүн шиг хэдээс хэдэн цагт залгаж бай гээд хүний найз шиг хэлдээ хө... Тэгвэл чамд яршиг болохгүй амар даа гөгшөөн...
Аа Аморыг бол эр нөхөр хол байгааг нь далим үсэргэж "босоод ир чи гэж загнаад ярьж алданаа" гэхдээ юу нь л сайхан байв гэж, муу найзыгаа зовоогоод, хүний төлөө өвдсөн хүн шиг ааш гаргаад байх юмаа. Би засарнаа....гэж...
Ажлаа таслаад, нилээд удсан байна шөө. Надад хэлэх бичих зүйл зөндөө байна. Юунаас нь эхлэх вэ хө??? Ажлын эхний өдөр ажил хэрэгч байдлаар эхэлсэн дээр байхөө. Зиак нөгөө алдарт лазер хагалгаанаас эхэлэх үү? аан.
Тэр хагалгаанд орохын тулд ном ёсоорооо хоёр хоногийн өмнө очдог юм байна лээ. Эхний өдөр үзээд үзээд, нээх олон өрөөгөөр оруулаад баахан шил зүүлгэж үзээ л байсан. Тэр нь 3-н янзын лазераас аль тохирох эсэхийг нь үзэж байгаа гэнэ. Байс гээд нэг эм дусаагаад 30 орчим минут болоод л нөгөө зүйлээ харуулаад байсан. Тэгж тэгж нэг юм таны нүд лазер авах нүдээ гэсэн. Энэ хооронд мянган юм болийш тэ. Нөгөө хоёр зулзага минь даараад байна, өлсөөд байна, цангаад байна, уйдаад байна, аавыгаа санаад байна, залхуу хүрээд байна, шээлээ, баалаа...гээд...ёо ёо. Арай дайн гараагүй хи хи. Иймэрхүү зүйлд хоёр хүүхэд дагуулж явна гэдэг ёстой там юм билээ. Дахин энэ хоёртой л эмч домчийн асуудалаар хамт явахгүй юм шүү, Бурхан тэнгэр минь...
Маргааш нь нэг цусны шинжилгээ өөр газарт очиж өгсөн. Тэгээд тэр орой нь хагалгаанд орох байсан. Би урьд нь энд үзүүлсэн байсан гэж хэлж байсан даа. Гурван төрөл байдаг гэж. Минийх 2-р нь орсон. Энэ нь 3-рх нь өвчинтэй бол ордог юм байхөө. Бас хамгийн гол асуудал дээрээ нилээд тухтай ярилцсан. Энэ нь миний хувьд олон жил нүдний шил зүүсэн тул болж өгвөл дахин хэзээч шил зүүмээргүй байна гэсэн асуудал байлаа. Гэтэл эмч нар хэлэхдээ: Ер нь хүний нас хөгшрөөд ирэхээр заавал ч гүй ойрын хараа мууддаг гэнэ, хамт хийх арга бас байдаг гэнэ, үүнийг шалгахын тулд хоёр өдөр хэрэгтэй байсан юм. Зарим хүний тархи тэр бүхнийг хүлээж авч чадахгүй өвддөг болдог гэнээ. Өөр бас нэг зүйл нь ойр хол харааг хамт хийлгэвэл, миний нүд ертөнцийг нэг л шаравтар "40-н лааны гэрлээр" харах болно гэсэн. Тэр нь шал сонин, уйтгартай байсан. Түүний оронд би шилтэйгээ байхдаа хүссэн өнгөөрөө дураараа сольж харж чадах юм чинь. Тэгвэл дахин хоёр хоног шинжилнээ гэсэн. Би нэгэнт зорьж очсон тул тэгээ л гэсэн. Гэтэл эмч нар зөвлөлдөөд "өдрийн гэрлийн" нүд хийж болох гэсэн шийдэлд хүрсэн. Би ч "маангар" их юм дусаалгаад, сонин сонин хараад, манай хоёр тэр эмнэлгийг эзэгнэнхэн төрсөн аятай дөрвөн хоног болов.
За тэгээд оровоо хөөрхий, бас аймхай хүн чинь хачин юм бодоол, тэгсэн тэр эмнэлэгийнхэн манай хоёр гарыг пицца мицца, юу дуртайг нь авчируулж өгөөл эрхүүлүүлээд алж тавьсан. Тэгсэн яасан гээ, күүкэнээ тэнд "од" болцон наажийсаан. Ёстой хүнд гар...Монголын соёлын өдөр явагдаж өнгөрвүү, Малайзын сайн дурын уран сайханч ирэв үү, бөө мэд. Ах нь ичээд үхцэн. Зүүн өмнөд Азийн соёлын наадам болоод өнгөрлөө гээд бөөн инээдэм. Таван хэлээр ярьж байна цаана чинь "бичкэн" күүкэн. Үнэн юм уу, бөө мэд...Энд нэг аюул байнаа...Энэ күүкэн надад юу дуулгах болдоо...За энэ яахав.
За тэгсэн гарын үсэг зураад ор гэсэн. Ном ёсоор нь болов. Гэтэл эмч ирээд хэлж байна. миний үгийг сайн дагах хэрэгтэй, та энэ хагалгаанд сайн дураараа орж байгаа л гэсэн. Би ч яахав за л гэцэн. Тэгээл нэг эм дусаагаад хоёр зулзагаа үнсээд ээж нь гоё болоод ирнээ, миний хайрууд, дүүгээ сайн харж байгаарай гээд уйлцан. Хаа очиж миний залуу чинь эр хүн, за юун сүртэй юм уйлаад байхдаа яадын гэж байгаа юм даа.
Тэгээл нээх хүйтэн өрөөнд ороол явцан. Нэг малгай өмсүүлсэн байх, нилээд эм уулгаад байсан, би өөрөө явж чадахгүй хүнээр түшүүлээд явсан. За тэгээл, би тийм ааштай, дураараа хүн харагдсан юм байлгүй, тэр эмч надад итгэж байна уу, миний үгэнд ороорой л гээд байсан. Би ч яахав за л гэнэ шүү дээ.
За гэтэл нээх аймаар юм нүдэн дээр ирээд аймаар өвдсөн. Тэр нь миний нүднийг зүсэж байгаа юм байна ла даа. Маангар өвдсөн. Би орилоод больёоо, гэсэн. гэтэл одоо өнгөрөөский нүдний арьсыг чинь авсан гэсэн. Би хэлсэн би их мэдрэмтгий хүн, өвдөлтийг мэдэрч байна, цаашид тэсэх аргагүй, сайн мэдээ алдуудахгүй бол би тэвчээргүй хүн, босоод ирнэ гэсэн чинь намайг хүлж орххидог юм даа. Зэрлэг гарууд...
Ёо ёо аймаар байсан шүү, өвдөхгүй гэж хүмүүс надад худлаа хэлсэн байна лээ. Би тэдгээр бүх хүнд гомдож байлаа. Би яагаад дандаа аз жаргалгүй зовж байдаг хүн вэ? гэж уйламаар байсан ч арьсгүй нүднээс нулимс гардаггүй юм билээ.
Тэгээд зүүн нүд эхлээд орсон, нээх сонин шарсан мах үнэртээд л явцан, нээх үсээ шатаахад үнэртдэг үнэр гээд боддоо. Тэгээл би бодов, өө энэ миний нүдний үнэр, хүн л юм чинь яг шарсан мах шиг үнэртдэг байх нь гээл. За тэгээд баруун нүд бол ёстой өвдөөгүй. Би ер нь их мэдрэг хүн гэдгээ сайн мэдэж авсан.
Эмч хэлэхдээ надад улаан гэрлийг сайн хараад бай гэсэн. Дараа нь ногоон гэрэл гарахаар сайн хараарай л гэсэн. Ингээд ердөө нэг нүд 20 секунд "шарсан мах" үнэртээд л болцоон шөө. Тэгээд л болоо, гарахад инээгээд " Нарны шил" аваарай гэсэн юм. Би хүсэж мөрөөдөж байсан ёсоороо сая төгрөгний үнэтэй шил урьд орой нь авсан юм. Тэгээл нүдэндээ нэг сонин нүхтэй хаалт хийлгээл ганган шилээ зүүгээл гараал ирсэн чинь хэн байсан гэж бодно. Миний нөхөр хоёр зулзагатайгаа одоо чи намайг залуу байх шигээ хараач гэж үү, тэр үнэн тэнэг залуу тэ..., яаж намайг уйлахгүй бас сэтгэл нь хөдлөхгүй байна гэж бодож чадаж байнаа, тэ, гажигуудын амьдрал үргэлжилсээр.... Дараа бичнээ...
Блогийн нүүр » "Лазер" Амжилттай, ажлаа хийнээ хө...Цалингаа авнаа хө...
2008-07-29 17:46:51

Сэтгэгдэлүүд:
huurhun blogtoi egchdee bayar hurgie.,
Ийм байнаа. Яасан гээ өө тэр бол миэий ихуу быайлаа...?
Ааа тийм өчдөр орой мессэж бичсэн та таг л байсан, гэхдээ би гомдоогүй ээ, эмээ уугаад унтаж байгаа л гэж бодсон шүү!!!!
хэ хэ гомдсон гэнээ...чамд их өвддөг гээд хэлчихвэл кзрх чинь үхээд аягүй бол хийлгэхгүй ч гэх юм бил үү, аальгүй амьтан чинь...харин баярлалаа гэдэг байхгүй юу...
gamaa sn hiigeerei
Ovdoltiig medreed,davj garaad huslee bieluulsend chin bayar hurgie.
iim saihan "alt" shig nudtei bolj baigaam chin gam-aa sain hiigeerei.
yarch sandarch pc-nee ard suuwal medeej sainaar noloolohgui shu.hesegtee guriichuu l duraaraa sevelzene sh dee.
za za naad 1000-aa zuuhgui bol gogshin togtsog minii bie, zurh chihcreed salgalaad barits aldah ni. buh yum l deeshee sonin baina shuu. chika nudtei chaavka
гамаа сайн хийгээрэй, загнана шүү чамайг хэхэ..
залгаж зөндөө ярьсанд баярласан шүү, би ч дэм болгоод хэдэн үг олигтой хэлж чадаагүй байхаа..
Гамаа сайн хий!, мэдэж бгаа биз дэ..
Аанж-д ккк аний нь тэр бичлэг үзэх гээд яараад чадсангүй ээ. Гэхдээ заавал үзнэ чиг. Тэр төлбөр ялбар хир их гараа бол...? төлнөө хө. Манай бла бла та хоёр өнөөдөр од болов. Удахгүй нэг бийгий хийнээ.
Жооп-д баярлалаа. Би бүгдийг нь бичнээ хө. Хүлээж бай найз минь?
Эдда-д за тэгнэ хө. баярлалаа.
Мөеө-д хи хи бүргэд гэх нь хаашаа юм гэхдээ дажгүй байнаа хө. баярлалаа.
Хонгор Нини-д баярлалаа хөөрхөн найз минь, удахгүй уулзах байхөө.
Нямаа давль-д аан харин үнэгүй тоглолт хийдэг буяны үйлстэн байнаа энд. Харин тиймээ, найз чинь ясны ээж төрсөн хүн дээ хөөрхий гэж...
Эмби-д баярлалаа, хөөрхөнөө, чамд ч гэсэн том аз жаргал хүсье ээ?
Аак Амор күүкэнээ, хэзээ явах гэж байнаа? Мэссэнжир яасан вэ?
дургүй хүрчлээ зус
кэ кэ кэ кэ
дургүй хүрчлээ зус
кэ кэ кэ кэ
Ингээд илгасч бай ...........
ха ха шүү
Ууур нь гараарай... аний нь чиклаад явуулах уу...? аан.
uvduhgui yum gej haa baihuu dee saihan huuheen, gehdee odoo bol davaad gartsan goy l baigaaz dee,
ter gomdliig chin huleej avkuu za, za naad gamaa sain hiigeerei
endehiin emch nar neg ih gam ntr sahi bari gej heleegui sht ehnii 1odor l hyrts gerel harj bolohgui gej bsan
Сэтгэгдэл үлдээх: