...Гар хуруу хэл ам загатнаад блог бичмээр санагдаад байх юм. Одоо яахав дээ, надад энэ өвчний хам шинж бүү хэл донтолтын эцсийн шинж тэмдгүүд бүгд илрээд онош монош нь тогтоогдсон байна гэсэн. Ууг нь хайран нүдээ бодуул, эмчийн заавар дагуу тэвчих хугацааг нь дуусгах л хэрэгтэй юмсан. ...Тэвчихгүй нээ...
Энэ сард ганц олдох урт амралтаараа нутгаа очоод ирэх гэтэл, хүсэхэд хясна гэдэг шиг суудал байхгүй гэдэг гэнэ. 16-нд л нэг юм дөхөх бололтой дог. Жоохон сэтгэл санаа тиймэрхүү байнаа. Бас хүн гэдэг чинь нас хөгшрөөд тэр үү, яадаг юм бөө мэд, гэрээ санаад зүүдэлж байх юм. Нээх гоё Улаан баатар хотынхоо гудамжаар алхаж явна гэж... Оюутан байхдаа алхсан гудамж болон хүүгийнхээ цэцэрлэг хүртэлх замын их тод зүүдлээд сэрсэн. Энэ бол " Хоом сийк " гэдэг өвчин гэж нөхөр хэлж байна. Ээждээ хэлцэн байгаа, нээх гоё бууз хийгээд мах чанаад тавиарай гээд...Угаас онгоцноос буугаал утасдаал ээж буузаа гал дээр тавьдаг юм. Хурдан гэртээ хариад ээж аавдаа эрхэлээд, буузаа идэх юмсан.
Охин бид хоёр 1-р ангиа төгсөөд амарсан тул одоо "зав" гараад тэр үү, нутгаа их санаж байнаа. Аав ээжтэйгээ, ах дүү хамаатан садантайгаа нээх сайхан уулзаад, уйлахдаа уйлаад инээхдээ инээгээд, туслаж чадах нэгэнд нь туслаад, загинах нэгийг нь загинаад, зодох нэгэн хүртэл байна шүү дээ...энэ олон дотор, архи уудаг хамаатны ахаа хэлж байгаа нь тэр.
Ааяа сайхан эх нутаг минь...Цаг хугацаа өнгөрөх тусам хүн эх орноо санадаг гэдэг үг үнэн юмаа. Хүний нутаг гэлтгүй энд сайхан байнаа. Гэхдээ юу нь болохгүй байгааг хэн ч мэдэхгүй нь... Өвөлдөө манай ээж аав нэг ирдэг, бас хадамууд болон бас бус хоёр талын ах дүүс найз нөхөд ирдэг ч, өөрөө л очих шиг сайхан юм алгаа. Дээр нь энэ зулзагануудыг болж өгвөл ойр ойрхон аваачиж байхгүй бол болохгүй шиг санагдах юм. Яасан гээ манай бага би явахгүй, нэг ч найз байхгүй, хийх юм байхгүй, миний эмээ өвөө хүрээд ирнэ, тэгээл болоо гэнээ. Би бараг ээж нь ганцаараа яаж байх юм, эмээ өвөөдөө хамт очихгүй бол гомдоно гэж хэлж байна шүү дээ. Эд нар бол ойлгохгүй ээ, ээж аав нь хамт байгаа болохоор тэр. Тэдний минь буруу бас бишээ...
Энд бороо ороод их уйтгартай байнаа, ядаж "завтай" болсон чинь, бүүр их гээч. Хүн чинь завгүй л байвал болдог юм байх даа. Дээр нь удаан нэтэд байхаар нөгөө "алдарт" нүд минь сонин болоод байх юм. За ямар ч гэсэн хуурууныхаа загатнааг бага зэрэг гаргав. Бид хэд яагаад урьдчилан билетээ захиалаагүй байсан юм вэ, гэвэл энэ арван хоногт өөр газар явах төлөвлөгөөтэй байсан юм. Энэ нь бас бус зүйлээс болж өөрчлөгдсөн тул гэнэт ийм байдалд хүрчихлээ...
Хөөрхөн дүү Цасан дүүгээ сүүлийн үед их зовоож байгаа. Энэ нь утсаар яриад... Цаадах чинь өөрөө их зөөлхөн над шиг сэтгэлтэй юм болохоор, за завтай байнаа л гэдэг. Ядаж байхад аний нь дүүгийнхээ утасны мөнгийг хайр гамгүй үрж байгаадаа, сэтгэл зовдог шөө. Энэ "муу" Сингапур хоёр талдаа мөнгө нь гүйгээд байдаг, уг нь залгаж ярьж байгаа нь төлмөөр юм тэ.
За нэг иймэрхүү л байнаа. Монголд очоод Алтаргана найзынхаа хэлдэг шиг "таньдаг мөртлөө танихгүй найз нартайгаа" уулзах юмсан гэж мөрөөдөж байна.
Блогийн нүүр » ...Дэмий шахуу үг дээ...
2008-08-07 16:01:55

Сэтгэгдэлүүд:
хүрээд ирээ хүрээд ир... муу сайн дүүнар чэн байжил байна..
Суудал байхгүй гуниг аний нь энд суужийна. Би чамд бичсэнийг уншсан уу?
Очоод яаж уулзах вэ? Надад цаг бага болсон, энд ингээд хайран цаг...
тань дээр харин сайхан айрагтай очноо за
хүндэтгэсэн праакц
Freestyle529
Dosu
Shuvuu
Dochkana
Love HBT
Haltak
Zangga
Lee Priest
хэхэ, хурдан сайн яваад ирэээрэй
Хуушуурынхан
Энэ өвөл нилээд удаан очих санаатай л байгаа юм.
Химик -дээ Харин тиймээ күүкээ, би заримдаа үхлийн тухай их боддог болсон. Энэ тухай нэг бичлэг хийнээ. Хүн үхээд хаашаа очдог бол, бас яг үхэхдээ айдаг болуу, миний хайртай хүмүүс хэлсэн үгийг минь сонсохгүй байх, ... гэх мэт дараа энэ тухай бичнэ. Би ер нь бага байхдаа бас их зовлон туулсан, их гутрангүй хүн байгаа юм. Одоо яахав сайн хань сайн хүүхдүүдтэй болж л байна. Энэ тухай дараа шөө...
За тэгээд уулзах фраакц байлуул одооноос цагаа ярьсан дээр шөө.
ААнж-д дугаар авсан залганаа.
Аанж чи утсаа аваач би залгаад байна.
Сая яаж ийгээд дүү хүүгийнхээ хоолойг сонсож, утасны дугаарыг баталгаажуулж авах шив хи хи Хашир үзсээн хө.
Өөлкөн конгор Тунгаамх дүүтэйгээ бас ярьсан. Гайхаал байлаа, би өөдөөс нь хуушуур нэхээл хаяцан шөө. Анийгаа аймаар гоё өөрсдөө ордог газраа дагуулаад ороорой за хөөрхөнөө, би хуушууранд дуртай гэжугаа хи хи...
За за биеэ л бодно шүү.
Чи яасан сайхан юм бэ? Ойр ойрхон хариад л.. Энэ жил би харьж чадаагүй. Би чинь хөдөөнийх болохоор морь малаа л их зүүдлэх юмдоо.
Тэр Мельбүрнээс нэг залуу манай хүүгийн найз гээд италид ирэхээрээ манайд байдаг.Ээж ааваас нь захиа энэ тэр ирж л байдгийн. Би хүүгээс асуугаадхий.Тэнд таньдаг хүн хэрэгтэй байгаамуу?
Harin manai duu nohorteigee Merbourn-d amidardag yum. Herev husvel mail haygiig ni ogch boloh bhaa.
Herev husvel zurvasdchihgui yu daa.
Guriltai shultei hool, emeegiin banshtai tsai geed zunduu zunduu goy yum nuud zunduu l bna deee tsaana chin..tee.
Нээрээ сайхан амрах ч бас сайхан шүү.....хурдан ирээрэй гэж.....
Цасаа ч хэцүүдэж байгаа юм байна дааа.
Аан тэр Мельбурн их хүйтэн гээд байх юм. Би очиж үзээгүй. Тэгээд л сайн асуух гэж тэр. Бас ингэж байгаад өөрийн биер нэг очиж судлах санаатай.
Болохгүй бол би явахгүй эндээ байдаг ч юм бил үү гээд, нөхөр яахав ирэн очин байна гэсэн шүү юм бодоод. Эндээ бараг даслаа даа. Байн байн нүүж дасах гэсээр хэцүү л байх юм аний минээ...
Галавсаа-д анийдаа утсаа өг дөө.
Вив-д уучилал хүлээн авсанд баярлалаа.Чи хаана байдаг вэ?
Нини-д гэнэт ажил дээр чинь яваад очуул чи яах уу, надад бас танай банкинд очих ажил бий.
Аравс-т аан баярлалаа хө. Эхлээд өөрөөс нь асуугаад өгөөрэй хө. Суудал байхгүй шал гуниг байнөө.
Надад хийх юм зөндөө л байна. Даанч ойрд залхуу хүрээд тэнэг болоод байх юм. Хурдан гэртээ харих юмсан.
Виссэн-д хэ хэ чиний нэрийг бичих гэсэн хэцүү байхаар нь товчлоод бичсэн шөө. Тийм үү, тэгүүл ойрхон болох юм байна даа. Чи одоо хаана байгаа вэ?
Хэ хэ бүр гэрээ мартсан уу, хаягаа хэлчих би байна уу, үгүй юу үзээд ирье хи хи.
Ганхүү-д хүүе чи нэг хэсэг харагдахгүй хаашаа алга болов ? Би чамаас дээр хэдэн загасны нэр асуусан таг болцон.
Туул-д аан манайх европ-д биш, азид байдаг айлаа. Чи яг хаана байдаг вэ, Нээрээ ганцаардах хэцүү шүү, би ч заримдаа гуниглаал байдаг.
Туул-д гурилтай хоол банштай цайгаа өөрөө хийгээд идэж байгаа юу,
Даанч миний эмээ бурхан болцон, тэрээс надад хамгийн сайнаа л бэлдэж өгдөг байсан.
Хайртай эмээгээ бодчихлоо...Ум мааний бадь ни хум. Би очоод эмээгээ байгаа айлд очино доо.
Чацаргана-д харин тийм чи ч юм уу, та ч юм уу, надад их л дотно санагдаад байдаг юм. Холбоотой байгаарай?
Артаяан-д ямар сайхан мэдээ вэ? сайхан зүйл хуваалцсанд их баярлалаа. Одоо ч удахгүй нь дээ. За том амжилт хүсье?
Төгсөө-д харин тийм , нэг хөөрхөн хуушуурчид байгаа байх. Нялх зулзаган дүү нар, хайр хүрээд байдаг юм. Тэгсэн нээрээ таньдаг нэгэн байж магадгүй тэ. Манай хамммтан болон найз нарын хүүхэд байвал намайг хараад ухаан алдаад унах вий. Тэгвэл яанаа.
Харин хөөрхөн Цас хэцүү байгаа. хи хи
Сайхан амрах сайхаан. Гэхдээ надад бүх өдөр ажлын, бүх өдөр амралтын байдаг ш тэ. хи хи
Гайгүй байх гэж найдна. Гэхдээ алдаа байвал энэ минийх биш нүдний буруу шөө хи хи
Ene bichleg chin ih saihan boljee nudnii nulamas garaad salahgui bnaa ug ni bi nomiin sand boon humuusiin hajuud suuj bgaan yum humuus haraad bh shig sangdaad daanch asgaraad bhiin.
MGL doo ochij bgaa humuus saihan yumaa...za yamartaach chamd amjilt saihan amraarai hoo...(nadtai oiroltsoo nastai boluu geed taalaa)
Сэтгэгдэл үлдээх: