...Эвий миний муу өвөө эмээг бурхан болсоноос хойш ухаан санаа нь самуураад их л хэцүү байгаа ... Намайг ярихаар танихгүй, чи хэн вэ, хаанаас яриад байгаа юм, чи манай охин мөн үү гээд намайг уйлуулдаг юм. Заримдаа овоо чи хэзээ ирэх гэж байна, миний хүүхдүүд сайн уу гээд манай гурвыг асуугаад байдаг. Бас муу өвөөгөө "нүд анихаар" ирж хэрэггүй шүү миний хүү гээд байдаг юм.
Би 6-р сард нэг бичиж байсан даа. Эмээ өвөө зуслангийн тухай, энэ жил эмээ байхгүй тул өвөөг зуслан гаргасангүй гэсэн. Яасан гэхээр зусланд нь гаргасан чинь дандаа эмээг дуудаад бүр их уйлаад байсан гэсэн. Ингээд хотод хамаатны ахын хашаанд өвөөг хааяа гаргадаг гэсэн. Өвөө ганцаараа их хэцүү, эмээг дуудаад чи надад цай хийгээд өгөхгүй хаашаа алга болчдийн гээд, заримдаа чи яагаад намайг орхиод ганцаараа явчив даа гээд уйлдаг гэсэн. Үүнийг сонсоод элэг минь эмтэрдэг юм... Хэдэн арван жил байтугай, хагас зуун жилээс ч удаан ханилж хамтдаа байсан биенийх нь нэг хэсэг алга болохоор хүн гэж амьтан ямар хөөрхий болдог юм вэ.......?
Миний өвөө надад хэлэхдээ, би гэдэг үйлтэй толгой үхэж өгөхгүй та нарыг зовоогоод байх юм. Хурдхан шиг л хадан гэртээ очмоор байна гэдэг. Их өрөвдмөөр шүү дээ...Нэг удаа надад өвөө нь онгоцонд суугаад хол явах нь байна гэсэн. Бас нэг удаа чи намайг манай ээж аав дээр аваачаад өгч чадах уу? гээд байсан. Би маш их айсан. Үнэхээр өрөвдмөөр .... би уйлж байнаа...
Би эмээг чинь байхгүй болохоор ээжийгээ их санаж байна. Би ээждээ очоод үнсүүлмээр байна шүү дээ гээл их уйлсан. Хэлэх ч үг байхгүй... Ингээд бодохоор хүний хань ижил гэдэг энэ удаан амьдралын турш эцэг эх шиг нь болчдог гэдэг үнэн юмаа.
Уг нь би гэдэг хүн эмээ өвөөдөө аймаар эрхэлдэг ч, бас тэр хэмжээгээр нь эрхлүүлэх гэж хичээдэг, бас даргалдаг хүн юм. Миний хоёр буурай их дураараа, өөрсдөө их ажилсаг, хүний гар харахгүй амьдарч сурсан ёстой ямар ч үед зохицож амьдарч сурсан хүмүүс юм. Тэр хоёр надаас бусдын үгийг тэр болгон сонсох ч гүй байдаг байсан. Намайг хэлэхээр "за" гэдэг байсан юм.
Ямар сайндаа дээр үед социализмын үед би хоёр оршуулаганыхаа мөнгийг бэлдцэн байгаа. Хүүхдүүдээ зовоомооргүй байна шүү дээ, та нар өөрсдөө амьдралтай хүмүүс гэж хэлдэг байсан. Тэгээд байс гээд эмээ авдраа уудлаад надад хэлэх нь энэ хадгыг миний нүүрэн дээр, энэ цайг толгой доор гэх мэт...бүх бэлдсэн юмаа үзүүлээд миний уурыг хүргэдэг байсан. Тэр дансанд хэдэн төгрөг байгаа, түүгээр хийнэ биз, үлдсэнийг нь манай хүүд хадгалж байгаа гэж ярьдаг байсан юм.
...Ингээд бодохоор энэ амьдрал нэг бодлын ямар урт юм вэ, бас би өөрөө хоёр хүүхдийн ээж болсон байдаг, нөгөө бодлын дэндүү богино байна, саяхан л өнгөрсөн 10-р сард очиход минь эмээ өвөө хоёр минь өөрсдөө хоол хийж өгнө гээд "дайраад", өвөө гурил зуураад, эмээ элдээд цуйван хийж өгсөн. Одоо очиход нэг нь байхгүй, дараа очиход бас нэг нь байхгүй байх гэж бодсонгүй явлаа би гэж тэнэг толгой... Юу ч гэхэв дээ... Хатуу хорвоо... юм даа чи...
Уг нь би энд ингээд байж байхаар эрт очоод муу өвөөтэйгээ зусландаа гарсан бол сайхан байхгүй юу, Эмээг байхад би өвөөг даргалаад хаядаг байсан, одоо бол чадахгүй юм билээ... Юм л бол уйлчих гээд байх болсон, өвөө ч намайг хараад л мэлмэрүүлээд, би хоёр ингээд үлдсэн дээ...
Манай хадмууд бол хүүхдийг чинь харж өгөхөөс өсгөж өгөхгүй ээ, бид хоёр "нөгөө газраа" мөд явахаар наадуул чинь санаад баларна гэж хэлдэг байсан юм. Нэгэн бодлын үнэн ч юм шигээ...Хайрлуулж өссөн хүн хүнийг хайрлах сэтгэлтэй, хайрын үнэ цэнийг мэдэрч үнэлж чаддаг болдог гэж үнэн үг шүү.
Хүмүүсээ настан буурал эмээ өвөө, ээж ааваа хайрлаарай... Та хаа хол утсаар яриагүй у
дсан бол залгаарай, амар мэндийг асуугаарай, хоногоос хоног, хором хормоор тэдний минь нас цөөрч байгаа гэдгийг тэнэг надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа гэж найдаж байна... Би ч муу өвөөдөө очих нь байна даа....
Эвий хонгор өвөө минь, аминаас чинь тасарсан амь билээ би,
Хайрт хонгор өвөө минь цуснаас чинь тасарсан цус чинь билээ би
Удахгүй тэнэг дураараа ааш муут охин чинь очноо....
Блогийн нүүр » ...Эвий хонгор өвөө минь...
2009-04-21 20:41:42

Сэтгэгдэлүүд:
Влувелл-дээ үнэхээр өрөвдмөөр юм шүү дээ, хүмүүс ээждээ л эмээдээ л их сайхан үг хэлдэг шиг, би ч бас тийм байсан. Одоо ингээд хонгор өвөө минь гэж уйлдаг байна ш тэ. Миний өвөө их ухаантай хүн. Энэ тухай би дараа нэг бичлэг бичнээ. Баярлалаа чамдаа.
Хөх чулууны дайтай
Буурал өвгөд минь
гэж хаа нэгтэй уншсан үг санагдлаа.
Амьдралынхаа гэрэл гэгээтэйг бас бичиж бай эгч минь.
bi gazar deer gants l ovootei bsn hun, gehdee ter hunii yu hiij yavsan, yaadag iideg baisnig ni sain ch meddeggui baij, yamar ch bsn ovoogiin baahan odon medal huraalttai bdgiig haraad zaluudaa tsereg bhdaa l medal avch baij dee geed tedniig ni zuuj togoldog bj bilee. Ovoo mini oros d tagnuuliin deed surguuli togsoj ireed nasaaraa Mongol n tagnuuliin baiguullagad zutgesen, German Oros zereg gazruudad tomilogdoj ajillaj bsn zergiig ni suuld l medsen. Ongoroh uyd ni Mongold baigaagui bolohoor geriihen ch namaig sandraachihna geed heleegui, gevch yag ter odor ter uyd bi ooriinhoo torson odriig temdegleed nairlaj bsn bga um daa. Suuld ni l sonsohod odoogiin tsereg tsagdaagiin tom humuus ovoogiin maaani shavi ni gej mash olon hun irsen gsn. Sonin hevlel deer ih niitlel bichdeg bsn bolohoor ovoo maani namaig bas um bichdeg bol gedeg bsan san, erdem medlegtei bol gej ih zahidag bsn da hoorhii, duuteigee baga bhdaa tagnuul bolno geed baahan geriihnee tagnaj toglood l, gehdee odoo ter uy ongorchee, uulzaj ch amjaagui, bi teneg ohin ochihdoo ovoogoo bayarluulah zuil negiig ch hiij bgaagui bh daa, suuld ni derged ni bj surgaaliig ni ch sonsoj chadaagui, bsn bol nadad yu zahij heleh bsn bol gej odoo ih boddog um
Өвөөгөө мэдэрсэн ач хүү гэдэг их том аз гэж хаа нэгтэй уншсан санагдах юм.
ХАйрт химик дүү-дээ чиний хариуд сээгий багадах тул
Ор hанцхн келтэ билэвидн
Нүүhэд йовсан танихэн санхла
Нүдм нульмсар дүүрнэ
Өргн седклтэ энкр хөгшөд
Өндэж намаг теврж умслэ
Өлгэдэн бээсн таанртаhан
Өдр болhн золхж йовнав
Эргэд хэрхтэн байрта йовнав
Ингьшэд ирхтэн дуулад ирнэв
Өдр сө уга хамдан сууhад
Эжин чансн цээhэн уухм
Зулзагаа чиний бие сайн уу...
сүүгээр бичдэг болчихоод сээгий оруулж чадахгүй байлаа шүү хө..
хорвоогийн жам даа хө..
хатуу үедээ хатуу зөөлөн үедээ зөөлөн байхаас өөр аргагүй амьдрал шүү дээ..
чанга бна шүү, бид ямар годгоносон охид биш..
жамаараа л ухаараад л, амьдад баярлуулах гэж хичээгээд араас нь харамсахгүй сэтгэл амар амьдрарвал тэдний минь хүсэл биелэж бна гэсэн үг..
За тэгээд аниа минь ухаантай үр хүүхэд нь байхад зүгээрээ, хүн чинь сэтгэлээрээ шүү дээ.
Аа тийм аниа та надад Монголоос гоё юм авчирч өгөөрэй!!!!
sayhan huduu yavaad mod harkuu baij baij haran chine aperationd orood amjilttai bolsond chine uuriin erhgyi bayralsan shyy, omnoos chine, ih hatuujil shaardsan tom yumyydiin ard garahiimaa.
Amjilttai orood bas xoorxon xoorxon yumyydee bichtsen bainshd,amjilt hysyaa!
setgegdeld bayraldgiig chine anzaarjaagaagyim bainshd ernu.
welcome to mongolia own mother land!
Аравст-даа хари н тиймээ. И нгээд хайртай хүн минь зүүд болдог хорвоо гэж, би танайд орж уншинаа.
ААА-д баярлалаа. Нүд яахав аажим аажим гайгүй болж байгаа.
Чи боддоо, нүдний шилээ нүдэн дотроо хийлгээд хаясан хүн гэхээр... Найд нь гайгүй ...Санаа бүү зовоорой ...
Чи минь хайртай хүнтэй суугаад олон хүүхэдтэй болоод ээж аав чи нь сайхан эмээ өвөө болон шүү дээ. Миний найз ээждээ хөөрхөн зулзагаа хурдан харуулаарай?
Муу ижий чинь их л баярлах байх даа.
Чацаргана-д баярлалаа. Нэр чинь их дотно байдаг, яасан гээ, дээр үед би оюутан байхдаа бараг анх удаа том орчуулганад явсан үе. Гэтэл чацарганы ундаа өгөөд ... тэр хүмүүс асуугаад . Би гэдэг таг, гэтэл миний сайн найз Япон дахь консул Сато Нарико гэж эмэгтэй наадах чинь Киноми гээд хэлчих гэсэн юм.
Одоо ингээд бодоход тэр япон эмэгтэй намайг бас аварчээ. Одоо манайхан олон газар явж их юм мэддэг болсон тул намайг шоолох байх. Гэхдээ мэргэжлийн бус хэлийг орчуулах гэдэг их тамтай шүү дээ.
Уг хүн нь үнэнч байдаг, худлаа мэдэхгүй байж, царай нь хувирахгүй худлаа хэлдэг хүмүүс бас байдаг. Тэдний өмнөөс ичиж үхдэг байлаа ш тэ.
Өнөөдөр тэгж худлаа хэлээгүй, худлаа орчуулаагүй дээ, баярлаж бахархах юм надад байдаг.
Миний үр хүүхэд ээж нь ийм ажилд оролцож , ийм төсөл хийж явсан гэх бодит зүйлүүд байгаа учраас эхнээсээ ойлгож байгаа.
Гэхдээ эмэгтэй хүн карьер хөөх үү, гэр бүлээ хөөх үү, гэдэг дээр том асуудал байдаг. Би бүүр эсрэг гэр бүлээ хөөсөн хүн дээ.
Янагуушка минээ, гэрээ санаад сүйд шүү дээ
gehdee manai emee uvuu ch zaluuhan l daa gehdee l horvoogiin irj butsdag jam toirohgui dairaad l garna daa...
Xoromxon amidraldaa xumuus biye biyendee tusaldaggui yum gexed bitgii gomdooj bgaasai!
Бурханы оронд та хоёр минь сайхан байна уу?
вий хонгор өвөө минь би таньдаа хайртай...
Ум мааны бадми хум...
өвөө эмээ 2 нь бурхны орондоо амар амгалан нойрсог
Имй өвөө эмээтэй төрсөн би азтай хөөн.
Эгэээ нь уур хүрээд уушиг зүрх гарах гээд... зочин нэрээр захиалгат сээгийчидыг оруулахгүй зөвхөн Айдитай хүн оруулах гэээд зассан чинь болкуу байна уу... аан одоо зассан гэсэн... Бас хугацаа ордог юм гэнээ...
Гэхдээ би Банжигтаа хайртай... хөөрхөн дүү нар найз нартай хайртай... шүү....
Сэтгэгдэл үлдээх: