...Өнөөдөр энд хоёр баяр давхцаж байна. Нэгдүгээрхи нь бидний амьдран суугаа Малайз хэмээх улс 51-н нас хүрч байна. Энэ нутгийн хүмүүс өөрсдийн хэлээр "Мердака" гэдэг юм. Энэ нь тусгаар тогнолын баяр гэсэн утгатай үг гэнэ. Бусад уугуул бус суугуул үндэстэнгүүд нь "Малайшин вөйфтей" гэж хэлдэг юм билээ. Гадуур хүмүүс нь машиндаа улсынхаа далбааг мандуулаад, айл бүр цонх болон тагтан дээрээ өөрийн улсын туг далбааг намируулан, гэр бүлээрээ үндэсний хувцасаа өмсөөд баяр хийж байна.
Телевизийн бүх сувгаар үндэснийхээ онцлогийг харуулсан түүхэн болон, цэнгээнт нэвтрүүлэгүүд гараад л... манайхаар бол "Наадам" ч юм уу даа. Өдгөөгөөс 51-н жилийн өмнө энэ улс Англи улсын колончлолыг халж НҮБ-аар тусгаар тогтнолоо зөвшөөрүүлж Тусгаар бие даасан улс болсоноо дэлхийн чихэнд цуурайтуулсан түүхтэй гэнэ лээ. Энэ улс байгалын баялаг ихтэй,хойд хэсгээрээ шууд эх газартай, бусад хэсгээрээ далайд гарцтай тул хэдэн зуун жил Английн болон европын эзлэн түрэмгийлэгчдийн арааны шүлсийг асгаруулсан "амттай боорцог" байжээ. Түүхээс нь "хальт" сонсвол Хааны удамынхан болон бусад эрх баригч тайж ван гүнгүүдийг нь хахууль өгч хооронд нь алалцуулж, бас "шантаажилж" эсэн бусын юм болдог байсан гэсэн.
Зиак энэ ч яахав. Сонин гэвэл энэ улс сүүлийн дөрвөн ерөнхий сайдаа бараг л Хаанаасаа илүү шүтэж энэ тэндгүй зураг хөрөг нь наалдаастай байдаг юм. Энэ нь улс орноо хөгжүүлсэн гавъяа нь юм байх. Гадаа хүмүүс "Мердака" гэж орилоод салют түн пан гээд л байна.
Дараагийн баяр гэвэл Өнөөдөр миний хүүхэний төрсөн өдөр. Юм их сонин шүү дээ. "Майнбаяр миний хүүгийн төрсөн өдөр" гээд би нэг бичлэг хийж байсан даа. Үүнийг манайхаар тоож ордогууд сайн мэдэж байгаа. Би ингэж бодож байсан юмаа. Аав нь нэг баяраар, ах нь бас баяраар төрсөн байдаг учир би энэ хүүхдийг гэдсэнд байхад нь охин гэж мэдээ ч гүй ш тэ, 9-р сарын 1-нд төрчөөсэй гэж бодсийм.
Тэгээд "тоглоод" тэр өдөр төрвөл "Сурагч" гэж нэр өгнө гээд хүмүүсийг инээлгэдэг байсан юм. Гэтэл нэг хоногийн өмнө өөрөө "яараад" төрсөн. Энэ тухай миний нэг уйтгартай бичлэгт байгаа даа. Миний эмээ Монголдоо ирж "амаржаа..." гэсэн гээд үүнийг мэдэх нэг нь мэдэж байгаа тул ...орхив.
Охин төрөх үед манайх өөр газар байсан.Энд сууна гэж бодооч гүй байсан. Гэтэл охин маань аав ах хоёроо дагасан юм шиг энэ улсын баяраар төрсөн байдаг. Хэ хэ... надаас бусад нь баяраар төрөх хувьтай юм байлгүй дээ хи хи. Өнгөрсөн жилийн яг энэ өдөр охиноо сургуульд оруулах болсон тул, нилээд хол Энэтхэгийн далайн нэг арал дээр очиж тэмдэглэж байсан юм. Тэр нь миний ч сайных биш охиныхоо төрсөн өдрийг далимдуулж сургуульд орсоныг давхар тэмдэглэсэн юмаа.
Ингээд хэлэхээр аймаар сээгийчид "гайхуулаад" гээд бичээд загинах вий дээ, одоо ч заримдаа айх юм байна ш тэ... Аав нь хэлэхдээ хүн хэдэн ч сургууль төгсөж болдог, гэхдээ хүн "нэг л удаа" нэгдүгээр ангид ордог тул охиныхоо эрдэм номын замын тэнгэрийг ерөөж бас "баярлуулах" ёстой гэсэн юм. Манайх чинь бөөгийн шашинтай айл гэж манайхан мэдэж байгаа даа...
Миний охин дөнгөж сая л төрж байсан санагдах юм. Гэтэл 2-р ангид орлоо шүү дээ. Цаг хугацаа мөн хурдан өнгөрч байнаа. Маргааш "Павлик холидей", нөгөөдөр бидэн хоёр хичээлдээ явна даа. Миний хувьд энэ удаа найр наадам хийх хүсэл алгаа... Яагаад гэхээр сая гэртээ очоод өндөр настан өвөө, өвчтэй байгаа ааваа бодоод санаад байж сууж чадахгүй сэтгэл минь сэмэрч байнаа. Энд надад найр наадамд оролцох хүсэл үгүй тул гадаа болж буй найрыг ах нь удирдаж байгаа...
Манай залуу аав одоохондоо байхгүй. Удахгүй ирэх байх. Энэ нь юу гэвэл өнөөдөр энэ улсын хувьд том баяр тул Төрийн хүлээн авалтанд явсан. Миний хувьд хамт явах ямар ч сонирхол алгаа. Тэр бүү хэл охиныхоо баярт гадаа ч гармааргүй байна. Нөхөртөө болон хүүдээ хэлсэн байгаа. Манай эхнэр болон ээж сэтгэл санаа нь муу байгаа тул уйтгартай царайгаа хүнд харуулмааргүй болон сайхан баярыг дүнсийлгэмээргүй тул ирж оролцож чадаагүйг нь болгоож өршөөнө үү, гэж хэлүүлсэн байгаа.
Уг нь би баяр наадам, найр цэнгээн, баяр баясгалан, аз жаргал,инээд хөөрөнд дуртай хүнсэн. Гэтэл нэг л хүсэхгүй байх юм...Сахиус минь намайг өршөө...
Яагаад юм бүү мэд, би хэнтэй ч уулзмааргүй, хэнтэй ч ярьмааргүй байх юм. Өөрөө өөртэйгээ яриад та нартайгаа сээгийдээд байхыг илүү чухал гэж бодоод байнаа. Гэхдээ би хайртай хүмүүсээ эвгүй байдалд оруулахгүйн тулд, гэнэт хүмүүс дагуулаад ороод ирэх вий гэж бодоод... нүүрээ будаад, нөгөө хувцасаа өмсөөд сууж байна.... Уучилаарай..
Нэг зүйл хэлэхэд өнөөдөр манай "ахын" төрсөн өдөр өдөр аятай баахан найзаа дуудаад гадаа шорлог хийж байгаа...Ах бол далим хийж байгаа, би мэдэж байна, гэхдээ овоо ш тэ, дүүгийнхээ төрсөн өдөр хийгээд бусад баяр гээд... найз нөхөдтэйгээ баярлах хэрэгтэй миний хүү, олон найз нөхөдтэйгээ байх нь хамгийн чухал ...гэхдээ дүүгээ л сайхан баярлуулж сайхан эрхүүлээрэй гэж хэлсэн байгаа даа хө...

Сэтгэгдэлүүд:
Naanaa nileed udaj baigaa yum uu daa.
охинд нь төрсөн өдрийн мэнд хүргэе
сэтгэлд чинь гуниг хурсан үед тань бид/блогчид/ таньд хань болж чаддаг бол үнэхээр баярлаж байнаа эгээ
Энгийн хирнээ гоёмсог, даруу хирнээ бардамхан сайхан бүсгүй болоорой.
Бут агаа-д баярлалаа. Та хаана байнаа...?
Чингүүнжав-д баярлалаа хө.
Нини-д баярлалаа хө.
playtimed orno gej hudlaa shaasan bolood bainaa.
Ингэхэд таний нүд сайн болсон уу.
Боржоок-д хүүе чи хаагуур яваад байнаа? Ойрд сураггүй. Баярлалаа хөөрхөнөө.
Наана чинь малайчууд баяраа тэмдэглэж байна уу? Лаг гадаа хийдэг байсан ш тэ.
Аанж-д Баярлалаа. Энэ хоёр нас чацуу байхаа даа.
Зочин-д баярлалаа. Харин тиймээ.
Номад-д баярлалаа. Охин минь хөөрөөд л байсан.
Вафли-д хэ хэ, надаа шорлог өгөөгүй ээ,үлдсэн хэдэн сосиски л өгсөн.
Шорлог хийдэг хүмүүс төлбөрөө авах гэж орж ирсэн ш тэ. Ах л учрыг нь олсон байх. хэ хэ
Миний нүд арай дээрдэж байнаа. Гэхдээ шөнө орой их хэцүү, нөгөө хүрээтэй гэрлүүд байж л байгаа.
Мами-д сайн уу? хонгороо хаагуур яваад байна? ойрд барааг чинь олж харсангүй ээ, хэ хэ байрлалаа.
Аужий-дээ зөндөө том баярлалаа. Ямар хөөрхөн юм. Эртүүд чамд баахан сээгий бичээд ороогүй ш тэ. Баярлалаа хөөрхөнөө.
Цасан дүүдээ- их баярлалаа. Хари нээ хө, гоёмсог болох нуу яах нь вэ, ахаа дууриагаад эршүүд зодоонч хүүхэн болох төлөвтэй л байна, одоохондоо... кккк
ААА-д баярлалаа. Харин тиймээ, гэхдээ дандаа ахын найзууд байгаа юм чинь...хи хи
Болжко-доо баярлалаа. чиний өмнөөс шоб шобыг зөндөө хийсэн шөө. Чи бас миний өмнөөс камераар охиноо зөндөө шоб шоб хийгээрэй...
Сэтгэгдэл үлдээх: