Бас гарчиггүй ээ, ...

Зиак энэ удаа өчүүхэн хүн миний бие та бүхэнд нэг мэдээлэл хүргэх гэсэн юмаа. Өчдөр монгол сайтуудаар хэсэж яваад Блогуудыг уншдаг, бас бичих гэж оролдож байгаа хүний хувьд дээрхи асуудалтай холботой нэгэн видео олоод үзлээ.
За даа над шиг дандаа хоцорч байдаг хүн ч гэж юу байхав, ихэнхи нь үзсэн байх. Гэхдээ юмыг яаж мэдэхэв, үзээгүй нэг нь байвал үзэхэд гэмгүй гэж бодоод хаягийг нь бичлээ.

   Mgl video. com-Beta гэсэн сайт руу ороод "Баабар Блогчидтой хийсэн уулзалт" гэсэн бичлэгийг үзээрэй...хө.
Миний хувьд эрхэм Баабар гуайг хүндэтгэн түүний бичсэн нийтлэл болон ном бүрийг авч уншихыг хичээдэг юм. Түүнийг би манай монголын энэ зууны агуу их сэтгэгч, өнөөгийн монголын нийгэм дэхь " чухал " өнгө гэж боддог юм . Гэхдээ хүн бүр өөр өөрийн гэсэн ертөнцийг харах өнгөтөй билээ. Саарал шил зүүгээд гэж бодвол саарал л харагдана. Саарал өнгөнд буй хар цагаан судлыг олж харж чадвал арай өөрийг хэлэх буй за.

Дээрхи эрхэм хүндэт нийгмийн томоохон зүтгэлтэн агуу сэтгэгч, нийтлэгч хүнийг мань мэт нь дүгнэлт нтр өгвөл чухам  алдас болно гэж бодоод зогсов.

Дээр үедээ хө, ерөөд оны эхэн үед, би Сүхээ өвөөгийнхээ талбай дээр алхаж явлаа. Гэтэл нэг намхан, нэг өндөрдүү хоёр хүнтэй таарсан юм. Тэр хоёр хүмүүсд нэг нэг номон дээр гарын үсгээ зураад өгч байсан. Би бас гарын үсэг зуруулаад авсан юм. Гэртээ ирээд уншиж үзлээ. Надад маш их таалагдаж чухам унтах нойрыг умартан үүр цайтал хоёуланг нь ээлжлэн уншиж дууссан. Маргааш нь сургууль дээрээ очоод энэ номны тухай ярьж өгсөн биш найз нар гуйж уншаад би харамлаад сүйд чиг болсон юм. Түүнээс хойш олон олон дахин уншсансан. Одоо ч уйдаагүй хэвээрээ. 93 уу, 94 үү, оныг нь яг сайн мэдэхгүй байна. Энд даанч алга.

Өнөөг хүртэл дээрхи номнууд манай монгол дахь гэрийн номын санд хүндтэй байр нь алдагдаагүйгээр үл барам  олон дүү нартайгаа байж байгаа. Тэр өндөр хүн нь монголд анх Фельтон урсгалын анхдагч Д. Цэнддоо гуай байсан юм билээ. Тэр номных нь  нэр "Ерээд оны Тунгалаг тамир". Үнэхээр гайхалтай санагдаж байсан.
Аа тэр намхан хүн нь Баабар хэмээх Батбаяр гуай байсан юм билээ. Номын нэр нь "Айл гэр болж тоглох нь" гэсэн байсан. Тэр үед би өөрийгөө азтайд тооцож байлаа. Ийм агуу сэтгэгчидтэй санамсаргүй таарч, гар барин номыг нь гардаж авсандаа өнөө хэр баярлаж явдагаа.

Дээрхи хоёр эрхэмийг өчүүхэн уншаач миний бие зохиолч гэх үү, нийтлээч гэх үү мэдэхгүй ч ямар чиг л байсан нийгмийн том зүтгэлтэнгүүд, оюун санааны их хувьсгалчид гэж боддог. Дээрхи хоёр ном бол дээрхи хоёр эрхэмийн хамгийн анхны бүрэн хэмжээний албан ёсоор хэвлэгдэж гарсан ном байх гэж боддог.  Яг энэ агшинд, хэвлэлтээс дөнгөж гарсан хэвлэлийн хорных нь үнэр ч үнэртэж байх шиг мэдрэмж төрж байна. Тэр цагаас хойш шинэ ном, бичсэн бүхнийг нь алдалгүй алгасалгүй олж унших "хорхойтой" болсон юмаа.

Би байна ш тэ, за намайг бүү шоолоорой..., дээрхи хоёр хүнтэй хэзээ нэгэн цагт уулзаж ярилцах юмсан гэж боддогоо. Гэхдээ нийтийн том зааланд албан ба албан бус асуулт хариултууд үүнд орохгүй. Хүндэтгэж явдаг хүнтэйгээ уулзаад нэг ширээний хоёр талд суугаад энгийн хүмүүсийн харилцаагаар, эгэл жирийн яриа өрнүүлэн ярилцаж, өөрөө өөрийнхөө оюун санаанд эрч хүч нэмэх юмсаан гэж...хэ хэ...

Надад бас  нэг бодол байдгийн, ямар хүнийг зохиолч гэдэг юм болоо гэж. Заавал тэр Горький морькийг төгсөөд юм уу, курс мурсд нь суусан хүнийг хэлэх үү, бүр эсвэл тоон үзүүлэлтээрээ хэдэн ном хэвлүүлсэнээрээ болдог юмуу, өө бүр хэдхэн заримдаа ганц нэгхэн час хийсэн зохиол бичээд өнөөг хүртэл бидний дотор амьд сэрүүн хүмүүс бас байдаг шүү дээ...тиймээ...

Үүнтэй холбоотой гэмээр Пентатоник наадамтай холбоотой нэг жишээ хэлье. Хэнийг ая зохиогч,  хэнийг хөгжмийн зохиолч гэх вэ гэдэгт, дээрхи наадмыг зохион байгуулагчид манай гэрт ихээхэн  маргалдаж байсан юм.
Та нар санаж байвал ая зохиогч Долгион гээд байдаг байсан. Гэтэл одоо хөгжмийн зохиолч гэх болсон байна лээ. Аа бас "Харангын" Чука ах байна. За доо би сайн мэдэхгүй хэ хэ...
Сургууль номыг нь төгсөөд олон том хөгжмийн зохиол бичээд, тэр нь томоохон театр нтр-д бүхэл бүтэн оркейстортой тоглолт хийдэг хүнийг хөгжмийн зохиолч гэдэг юм уу, бөө мэд. Эсрэг бодол нь тэр томоохон бүтээлийг хэдэн хүн, хэдэн удаа үздэг юм бол, гэтэл "бичкэн" гэгдэх ая зохиогч буюу дууны ая бичигчдын бүтээлийг хэн хүнгүй, надаас авхуулаад амандаа гингэнэж л байдаг. Энэ тухайд хүнд хүрэхээр болдог байх гэж боддог юм.
 
За ингээд хадуураад алга болчдын зүгээр. Нээрээ би сайхан "далийна" шөө.
Өө нэг юм хэлэх гэснээ мартөөл алга болох гэж байна. Гампдаа, Тагнайдаа баярлалаа. Өндрөөс өндөр амжилт хүсье? Манай Банжигчид дээгүүр давхиж явнөө.....

Сэтгэгдэлүүд:

1. Монгол Зон | 2008-09-25 14:20:17
ter humuustei uulzaj uuj saihan suugaach, ehleed hetsuu shuu, yalanguya 152 ni, heg yog shuu dee. tsaanaa bol tuuliin gol shunuduu saihan doo. Adilhan hatuurhaad l tomrood unaval uuj bui yumaa urd hoinoosoo tsatsaltsaad duusna daa. Atamanuud. he he.
2. Ууудам | 2008-09-25 14:24:22
хэ хэ. Тэд ч мундаг л даа.
3. Ууудам | 2008-09-25 14:30:17
хэ хэ. Тэд ч мундаг л даа.
4. Жиргээ | 2008-09-25 14:37:10
Ja medlee, daliigaad l...daliigaad l ...Gump, Tagnaid bas bayar xurgee.
5. blogtoihun | 2008-09-25 14:41:40
Бут агаа-д өө яанаа тиймүү, аймаар юм вэ? тэ...хэ хэ. За зөвлөсөнд байярлалаа. Лаг атаман юм уу? айчлаа ш тэ.
УУдам-д уг нь аймаар мундаг тэ.
Жиргээ хүүхэн сайн уу? хаагуур жиргээд байнаа? ойрд сураггүй ...
6. Монгол Зон | 2008-09-25 14:45:03
bugdeeree, uulzah humuus ha ha.
7. blogtoihun | 2008-09-25 14:46:23
Бут-д ойсонгүй?
8. blogtoihun | 2008-09-25 14:47:03
намайг тоож улзахгүй байх дөө тэ
9. Nini | 2008-09-25 14:50:03
Сайн уу даа далийдаг хүүхнээ. Ер нь заавал нэг томъёолсон тодорхойлсон юманд дургүй ээ би л лав
10. tuimer666 | 2008-09-25 14:50:26
Ба.Батбаяр нэг их таалагдаагүй ээ. Зүгээр л тэр хүн сайн хүн мөн л байгаасай гэж боддог. Ярьдаг шигээ байж чаддаг болов уу?
11. blogtoihun | 2008-09-25 14:55:34
Нини -д сайн хүүхээ.
Түймэр-т харинээ хө, Дээр Бут агаа аймаар гээд айлгаад байнаа.
Хүүеэ тэр видеог үзээчээ... хэ хэ
12. tuimer666 | 2008-09-25 15:13:01
хүүе ээ блогтоон миний флаш плейр таг. Мозила хааяаа тэгээ гажигтаад эхэлнэ ээ. Харин чиний хүндэлдэг лаг чадварлаг хүн чинь муу хүн байвал аягүй хэцүүийн тэ. Лаг муу хүн гэдэг нь л болох байх даа.
13. Вафль | 2008-09-25 15:18:22
ая зохиогч, хөгжмийн зохиолч... хэ хэ.
14. blogtoihun | 2008-09-25 15:19:22
Яанаа тэ, битгий хүн айлгаад байлдаа...
Би аймаар мундагаар төсөөлдөг ш тэ хэ хэ
15. Өвлийн өвөө anjigai | 2008-09-25 15:35:18
Аниа сайн уу%?
16. blogtoihun | 2008-09-25 15:37:38
Хүүе аанж минь сайн уу? хаагуур яваад байнаа? чи муу эгээгээ хаяжээ ...гомдов.
17. *САЙХАН САНАА* | 2008-09-25 15:47:08
яаг манай гумбаа шиг юм байн.. цаад чэн энэ 2-ын улаан Пээн ш дээ хэхэ
18. blogtoihun | 2008-09-25 15:55:23
Тийм үү? ха ха би тэр анхных нь номыг санамсаргүй авч уншаад л "дурласан" ш тэ ха ха.
19. angelic_universe | 2008-09-25 15:55:44
Сайн уу. Хаагуур яваад байнаааааа.
20. Өвлийн өвөө anjigai | 2008-09-25 16:01:24
Увс явчихаад ирсээн. Тун удахгүй тэр тухайд бичнэ.
21. blogtoihun | 2008-09-25 16:06:10
Хүүе сайн уу? хайраа намайг хаяагүй байгаа биз дээ. Алга болчихоор чинь хаягджээ л гэж бодох юм. хэ хэ
Аанж-д хурдан оруулаарай? хүлээж байя?
22. babu (зочин) | 2008-09-25 16:27:29
buliglah zvrhnii gvnees borigloh tsusnii ungunuusuu bichdeg garuud shde!
23. Жиргээ | 2008-09-25 17:00:41
Bi muu bgaashd, gert irj xyamral xuvaaltsaxgui,esuul manai angias garaad ulirtsan yum uu
24. amor | 2008-09-25 17:47:02
бүгдээрээ л мундаг улсууд даа..
тааралдсанаа таалагдвал уншдаг мань бол хэнийг хэн бэ гэдгийг дүгнэж чадахгүй дүнхүү амьтан доо..
2 үг солиод таг болчих юмаа чи минь...
25. anand (зочин) | 2008-09-25 18:37:51
Мань нь болохоор Баабарын Бүү март,мартхын бол сөнөнөшүү гэдэг одоо бодоход каноондчяхсан юмшиг нингэн цагаан гадартай номыг нууцаар хүмүүст уншуулаал явжээлээшдээ.Нээх сүртэй нууж энтэр.Зүрх түг түг.Уг нь хавар нь өлсгөлөн мөлсгөлөн болоод өнгөрцөн байсан мөртлөө үхсэндээ тэгж тагнуул царайлж байсан.
26. ананд (зочин) | 2008-09-25 18:39:57
мартсанаас аниадаа санаа өгсөнд гилаалаа.Мяраалаг хүүхнүүдийн тухай чиний үгнээс иш татсан байгаа.хэхэ
27. arzgar_20 | 2008-09-25 18:46:52
tsenddoog uneheer munhag hun gej boddog. felton gej yamarch utgagui mushigsan guivuulsan huniig (medeej esreg talyn) muulah dontoi. bichsen ni nurshuu yum l baidag yum bilee. baabar ch gesen baahan hulsan yum l evluuleed, bas mushigchihsan.. ter tsetsen ug shigee baihgui sh dee. horhoitoi araandaa zuumhai
28. ZOCHIN *** (зочин) | 2008-09-25 18:55:43
XUSEL TANA BIELEG
29. ayanga99 | 2008-09-26 22:46:42
блогтой хүн ээ, ингэсийн. Гампын тухай элдвээр хэлсэн бичлэгт би чи гампад дургүйдээ ч биш өөрөө хүний анхаарал татах гэж ийм юм бичиж, тэгээд дандаа бүтэн бичдэг бичиж хүн рүү дайрдаг гэсэн юм. Үнэн ш дээ, гампаас гадна Санаа, Юки бас тэр гогогийн блогчин итсми гээд л дайрч өгсөн байгаа. Тэгээд устгаад байхаар нь уур хүрээд олимпийн тухай юу гэж донгосч монголчууд медаль авбал блогоо хаанаа гэснийг нь сануулаад байгаа юм. Тэр бас өөрийнхөө нэрийг боддог байх нь , бусад нь бас адил ш дээ

за тэр устгаад байгаа сээгий нь энэ байна. Энэ бол би мэтийн журыг бодвол нэртэй блогчин гэж бодсон чинь зүгээр л хэрүүлийн тулам ховын хутгуур байж

муу новш оо чи яах гэж хүний коммент устгаад байгаа юм, чи хэлсэндээ хүрдэггүй бөөлжсөн бөөлжис нус цэрээ долоодог хулгайч, өөрөө болохоор бүтэн бичлэг хийж эмэгтэй хүн рүү дайрдаг байж, үнэнийг нь хэлэхээр хүний бичсэн юм устгаад байж гэнэ. Эр хүн шиг байж чадах ч үгүй тэнэг чинь, чиний хэлснээр шалны алчуурууд олимдоос медаль авчихсан, чи хаасан блогоо нээчихээд солиотой юмаа солиорч хэвтэхгүй хүн болгон руу дайрч давшлаад тэнэгтээд байгаа биз дээ. Чам шиг юм хэзээ ч гамп тагнай 2 шиг сайтын нийтлэлч болохгүй, бас блогчдын холбоонд ч орж чадахгүй, яагаад гэвэл чи блогчин биш, захын хэрүүлч атаач жөтөөч ховын хутгуур мэдүү, устгаад байхы чинь харнаа нийлж байгаад бичлэг хийгээд яахы чинь харья , чи хүний тухай их бичдэг бил үү

Чаддаг юм бол тэр цааш нь далд хийчихсэн олимпийн шал арчиж байгаа монголчуудын тухай бичлэгээ гаргаад ир чи. Тэндээ юу гэж амаа урах шахтал хуцлаа муу новш чинь. Сохор зоосны үнэгүй хүн муулахаас өөр юм бичдэггүй блогорхуу юмаа хаана гэж хаанаасаа хий гаргасан юм, чи итсми-г шүүмжлэхээр бөөн юм болдог гээд хуцаад байсан чи өөрөө ямар байна, эргүү тэнэгийг гайхаад байсан чиний тархи чинь өмд өмсдөг талдаа байдаг юм биш үү, чам шиг юмыг хэн блогчин гэх юм, хэрүүл хараалаас өөр юм бичиж чадахгүй, өөрөө ч бөөн үг үсэг найруулгын алдаа нохой тоож шиншихгүй юм бичдэг байж хүнийг хэлэхдээ гарамгай чааваас даа зайлаач чи,
30. blogtoihun | 2008-09-26 23:13:52
Харин тиймээ, би хальт уншсан юм. Хэний блог билээ гээд бодоод байсан байхгүй юу?
Гэтэл чи орж ирээд сануулдын. Тэгээд асууж байгаа нь тэрээ...
Хөөе тэр Гампд зорилсан бичлэгт байгаа миний сээгийг уншсан уу?
Чи юу гэж бодож байна...? хариу?
31. blogtoihun | 2008-09-26 23:16:15
Аянга-д энэ бичлэг бол бараг хариу гэдгийг чи ойлгосон уу? хэ хэ.
Тэр видеог зав гаргаад үзээрэй хө?
32. blogtoihun | 2008-09-26 23:18:06
Ягтиймээ ч гэсэн үзээрэй хө? гэж хэлмээр байна.
33. Болжмор | 2008-09-27 03:41:31
Сайн уу...хэхэ
Гүй ээ би бол бүр ч хоцрогдож байгаан байнаа...үзье байз...
би бол одоохондоо банжигынхантай л уулзаад сайхан ширээ тойроод яриад суухымсан гэж хүсээд байгаа ш дээ...хэхэ
34. blogtoihun | 2008-09-27 13:56:55
Хэлээд юүкэв Болжко минь хэ хэ?
35. SSunday | 2008-09-28 02:51:33
Баабар гуай үнэн мэдлэгтэй. Би ч гэсэн шүтэж явдгийн шдэ. "Баабар" ах шинээр юу бичиж үү гээд л news.mn рүү ордгийн. Нийтлэлүүд нь бас сайхан. Аливаа зүйлийн тухай бичихдээ уг түүх, үндэс язгуур, мөн чанараас нь тайлбарлаад хэлчихэж байгаа юм чинь. Хүн яаж тэгэж олон талын асар их мэдлэгтэй байж чаддагын бол оо. Үнэхээр бахархмаар. Блогчидтой хийсэн тэр бичлэгийг үзсэн. Бас л сайхан хэлж байна лээ. Гампад баяр хүргэе. Баабар ах маш өндөр үнэлж байна лээ шдэ. Удахгүй блогчдын шилдэг бичлэгээр ном гаргана гэж байсан.
36. yagtiimee (зочин) | 2008-09-29 14:57:29
Улаан нүүрээрээ уулзах өдөр ирэх байлгүй дэ. Хэ хэ хэ
37. debe | 2008-10-29 21:36:21
bi bas baabart durtai shde
tsenddoog n medehgui yum ..
baabariin uguulegguudiig algasalgui heblej abaad unshij bain

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.