Хэ хэ эртүүд зах гараадаа... Яах гэж үү? ...Хэдэн юм зарах гээдээ хэ хэ... Зө зө тоглосон юм би хүүхдүүдээ л зарахгүй юм бол надад өөрийн гэсэн "зарах" юм байхгүй ш тэ, хэ хэ.
Ер нь байна ш тэ, дээр байдаг Бурхан тэнгэр гэх "товариш" надад тэр бийзнэсийн авъяас гээчийг огт өгөөгүй юм билээ. Чи зүгээр л наад нөхрөө дагаад, хүүхдээ хараад байж бай гэсэн шиг нээх гомдмоороо... Ядаж байхад энэ нөхөр нь ч гэсэн хуйвалдсан юм шиг намайг гэрээс гаргах бүр дургүйг яанаа...
Миний зарим найзууд бийзнээс хийгээд мундагаа мундаг. Би ч атаархуу хүн биш л дээ, гэхдээ хааяа боддог л юм. Өөрийн гэсэн "мөнгө" олж үзэх юмсан гээл... Даанч "зав болон боломж" байхгүй ... хэ хэ.
Бурханд хааяа гомдох учир нь ...яааг намайг төрөх үед сэргэлэн баачканууд "хахууль" гулгуулаад минийхийг авцан байхөө... Мэддэг бол заргалдаж байгаад буцаагаад авах юмсан тэ... даанч мэдэхгүй болохоор "яа яа" гэхэв дээ, хөөрхий...
Нээрээ зах гараад аа, ...гутал авах гээдээ..., өөртөө юу..., үгүй ээ зулзагадаа,... ямар гутал гэж үү?, ...монгол гуталаа...
Энд нэг ийм ойлголт байдаг юм. Тэр нь юу гэхээр, баяр наадам нтр болонгуут хүнүүс нээх үндэснийхээ хувцасаа өмсдөг юмаа. Тэгээд монгол дээл бол бараг л "гятад" монгол нь мэдэгдэхгүй болчих юмаа. Саяхан энд "Еэвэн сар" гэдэг дээ, "Moon cake" болоодоо... Бид хэд очоодоо... Гэтэл нөгөө энэтхэгүүд ойлгомжтой, бас малайчууд бүр мэдээж, хятадууд улаан өнгөтэй л болохоос манай эмээгийн өмсдөг "дан дээлийг" өмсөөд явдаг юмаа...
Та бүхэн юу гэж бодож байна...? Ер нь монгол гутал л "монгол" юм биш үү, гэж би боддог болсон юмаа. Хэ хэ энэ халуун газар дандаа өмсөөд байхгүй нь ойлгомжтой ч, өмсөх газраа өмсөөд явуул тэр нь бидний онцлог монгол гэдгийн минь "баталгаа" гэж ...
Дээлний хувьд мундаг хүмүүс мэдэж л байгаа дөө, Азийн болон хөрш зэргэлдээ орнуудын түүх ба, соёл хэрэглээ гэх мэт... Бас нэг бодлоо хуваалцахад байна ш тэ, Солонгос Япон ойрхон боловч яс юман дээрээ...үндэсний хувцасаа өмсөөд явахад хэн ч ялгана. Манай дээлний хувьд нэг тиймэрхүү л... байнаа.... Санал бодлоо бичээрэй ...?
За одоо гол зүйлдээ орноо... Би "Улсын Их Дэлгүүр" орлоо хө, размер "нету", тэр тусмаа хүүхдийнх..., "Цэцэг" төв орлоо, бас "нөөв" байна лээ. Тэгээд тэдний зөвлөсөнөөр шууд марш... Нарантуул руу...
За тэгээд ард түмэнтэйгээ нэгдээд 50-н төгрөг байхөө... сайн мэдээгүй ээ, тушаачаад хаалгаар нь орох эрхээ авчөөл..., нээх догидор алхөөл..., энд тэндгүй цангинах Жавхлан Баясгалангийн дуунд уяраал..., арц хүж зардаг газраас нэлээн ахиуханыг өвөө шигээ өндөр настай буурлаас авөөд..., "тор ав, тор ав" гэх жижигхэн охиноос нэг тор авчөөл..., ундаагаа уугаарай гэсэн бяцхан хүүгээс хэрэг болно гэж бодоод нэг ус авчөөл..., гутлын тасгийг танихгүй нэг "хамаатанаараа" заалгаад л очив доо.
Тэнд есөн шидийн гутал зөндөө байна лээ. Гадгаадад байгаануудад хэлэхэд над шиг монгол гутал сонирхуул нилээд хойгуур нь байна лээ шүү? хэ хэ...
За тэгээд үзээд... хэмжээ домжоог нь бодоод л явтал... манай нэг ах хүү "хамаатан" маань лангуунийхаа араас ,намайг чинь юу гэнэв ээ, бурхан тэнгэр минь...
" ӨӨ муу п.... чинь авахгүй юм бол, яасан их үздийн, баахан гутал нураагаад яваад байх юм." гэсэн ш тэ. Би нээх сонин болоол,... тэгсэн гомдоод байсан уу?... эсвэл олон жил тэр сайхан "п...." гэсэн чихэнд чимэгтэй үгээ сонсолгүй удсаных уу? бөө мэд,... нүдэнд минь өөрийн эрхгүй нулимс гүйлэгнээд... тэр чигээрээ хүүхэддээ гутал авсан ч юмгүй,... гүйгээд гараад ирсэн дээ, хөөрхий минь гэж.
Инкээл бодуул тэр "п...." гэдэг үг бараг монгол үг болжээ тэ. Би тэр үгний утгыг мэднэ л дээ. Яагаад ингэтлээ хэргэлдэг болсон юм болоо...? Та бүхэн юу гэж бодож байнаа? Хариу хүлээгээд байж байя... Үнэхээр эвгүй байсан шүү...?

Сэтгэгдэлүүд:
gehdee ter huumuust ene n tiim ch muuhai ug sanagdhaa bur bolichihson.,
za medehgui bur amnii unshlaga n bolchihson bdag., tiim l bh
Би бас энд хэрэлдэх муудалцах хүнгүй хараал ерөөлийн үг хэлээгүй сонсоогүй зөндөө удсан. Наад үг чинь зүгээр л амны уншлага, хэлэх нь байтугай бичдэг болсон байна лээ.
solongosoor---p..daamnida ,yoponoor--p..daarigito zaashina medehgui zondoo bag yum genelee
Jinxene mongol deel l geed end gaixuulaad bas xaaya umsdug daanch xujaanuud bas l tegj goyoson baixiin buu medee, tegeed manai undesnii gej yarixaa bolichood bgaal daa.
Миний бодлоор, тэр угийг хэргэлж бгаа хун бур нийгмийг яг тэрлэн хэлсэн уг шугээ нудээр л харж бна. Тэдний бгаа нийгэмж л яг тийм бн. Тиймд тэд сайкхан уг кхэлж жижиглээд эу хийх вэ дээ. Бгаа эум бгаагаарай л бн.
Бидний амидралийн хэв маяг ооржлогдоод ирэхээр угаасай тэр угийг хэрэглэх шардлагуй болох биз дээ.
Би нэг удаа "Би хужаагийн хурлийз байна гэвэл яах уу..." гэсэн байхөө, нэг бичлэг хийсэн чинь алуулангаа алдаж билээ.
Цаад санааг нь ойлгохгүй дайрдаг күнүүс зөндөө дөө хэ хэ.
Хайлда-д нээрээ монголд эвчээрэй л байхгүй бол заримдаа "үхмээр" бухимдал үүсдэг юмаа.
Биохимик-д хэлцэн байгаа. Нээрээ "п...." ч яахав хужаа гэвэл өрвөлзөөд л эхэлэх байсан байх шөө.
Хайдли-д харин тийм шөө. Бухимдал бухимдал гэцүү хө...
Аяко-д харин тиймээ хө, цаг нар байсан бол захиалаад л хийлгэсэн бол тэ, даан ч хоног багатай байсан юмаа.
Пандуушка-д сайн уу хөөрхөнөө? хэлээд юүкэвээ, би нэг удаа хамаатангийндаа очсон чинь 2 настай хүүхэд нь тэгж хэлсэн гээл боддоо...
Аймаар байгааз дэ, тэр хүүхэд юу хэлж байгаагаа мэдэхгүй, түүний дэргэд байх хүмүүс хэлдэг болоол сурсан байгаа. Гэхдээ тэр хүмүүс нь хамгийн ойрхон байх хүн нь. Би тэгээд бодсон. Аав нь тэгж хэлдэг гэж эмээ нь хэлсэн ёо ёо...
ААА-д харин тиймээ гөгшөөн, чи ми очоод хэсэгтэй л гайхаад..., аягүй бол над шиг уйлна даа. Яс юман дээрээ монгол гэцүү л байлаа дөө...
Дөлгөөн-д тийм үү, хэ хэ бас монгол гутал авах гээдүү, адилхан юм... хэ хэ
Найзка нь чиний хуучин нэрэнд дуртай юмаа. Тэгээд л тэр нэрээр бичсэн шүү за... хэ хэ.
Бабу-д хэ хэ газар доогуур ортол нь хэлвэл, маныг нэг цохиод нэрээ мартана, хоёр цохиод хорвоог мартана гэдэг шог үг шиг болгох "ах хүү минь" байсаан. Би бас айсаан. хэ хэ
Бархүү-д чи нээрээ хөгжилтэй юмаа, нээрээ "пээдка" гэсэн бол зүгээр л нэг гутал авах ч байсан юм билүү...? хэ хэ , чамд баярлаад байгаа шөө.
Болжко-д яанаа, харин тиймээ, нөгөө иймаар сээгийчид тэгээд байгаа ш тэ. хэ хэ.
Найз нь номыг авнаа... Чамдаа баяр хүргий..., үнжий...
Хай-д хэ хэ чи энэ талаар мундаг байна шүү, тоглоом чгүй сайн хэлээд өгөөч хө...
Сандэй-д хэлээд юүкэв хө...
Ви-д яг тийм. Жаахан хүүхдийн хувьд бол тэ.
Зочин-д харин тийм. Тэгээл бодоод л байсан юм байлгүй бичиж орхисон минь энэ дээ. Чамд баярлалаа. Чи сайн мэдэрч байна даа... хэ хэ
Ординари-д харин тиймээ, нээх хөөрхөн уянгалуулаад ...л хэлдэг, өрөвдөөд ч юм уу, хайрлаад ч юм уу..., заавал ганц юм авахаас аргагүй хөөрхий минь гэж...
18-д хэ хэ бишээ, хэлээд юүкэв нээрээ, гэцүү юм дөө...ий ий...
Аянга-д дараа ирээрэй. анай гэрт зөндөө бууз тавьсан байгаа. Авсан биз дээ...
Жиргээ-д за чи бидэн хоёр л адил бодолтой байна дөө...
Таагий-д магадгүй л юм. Гэхдээ... хэн ийм үг сонсоод түүнд орлого оруулахыг бодох билээ тэ... үнэн аймаар..
Гого адал явдал-д хэ хэ раин гэцүү юмаа. тэ...
25-д чиний хэлдэг бас ортой л доо... гэх дээ... хэ хэ
gaihaad za yaaj duugardagiin gesen chin "SHIL AVNA SHIL AVNA..." gedeg baigaa hehe
Сэтгэгдэл үлдээх: